Sunday, July 1, 2007

Гуталчин Маруф ба салбадай нар

Дундговь орлоо. Шилжилтийн эхэн үеийн хүнд хэцүү цагийн нэгэн адил нийтээрээ ууж согтуурах болжээ. Дуниартаад л... Уулзалт хийлээ. Асууж сонирхож байгаа юм нь Саддам Хусейн! Дуниартаад л... Бен Ладенг ч мартчиж. Арван хэдэн жил Монголын бүх аймаг ихэнх сумдаар явж хэдэн зуун мянган хүнтэй уулзаж байсны хувьд үүнийг би мэднээ. Цайрчихаараа ингэдэг юм. Амьдрал ахуйгаа юу болж байна гэж сонирхохоо больчихдог юм. Миний өмнөхөн УИХ-ын дарга Төмөр-Очир мөнөөх марзан малгайтайгаа хамт хоюулаа үүгээр яваад өнгөрчээ. Асуусан ганц зүйл нь манж малгайг нь ямар эсгийгээр хэн хийсэн тухай. Дуниартаад л... Дарга ч баяртайгаар баахан баярхаж хөөрсөн юм байх. Мэднээ, миний ард түмэн цайчихаараа ингэдэг юм. Цалинг нь жилд хоёр нэмээд л, мал хуй байшин барилга үнэгүй хувьчлаад ирэхээр илт сэргээд л, илт чамлаад л ирдэг юм. Архи дарс ч уухаа болиод ажил хөдөлмөрт хошуурч, байгаа байдлаа голон, улам илүү рүү тэмүүлэн бухимдана. Цайрчихаараа сонирхох юм нь архи дарс, марзан малгай, Саддам Хусейн. Сүүлийн үед ихэд тархсан дууг аялж сонирхууллаа:
-Худалдаа х
өгжлийн банкыг хувьчилахгүй гэсэн яалаа даа!
Хуурамч бичиг баримтаар хулхидахг
үй гэсэн яалаа даа!
Яалаа даа, яалаа даа, Энхбаяр аа!?

-Нэг асуулт байна, хэн гуай. Садаам Хусайн одоо үхсэн болов уу, яасан бол?
Тэдний маань ганц
үздэг юм нь Монгол телевиз. Сонин ч уншихаа больсон, төлбөрийн чадвар байхгүй. Хааяа олж үздэг сонин нь дээрээс хүчээр захиалуулдаг “Үнэн”, “Зууны мэдээ”. Мэдээллийн энэ хэдэн хэрэгслэлээс өөрсдийнх нь амьдрал аль хэдийнээ дээшлээд өдгөө жарган жарган суугаагаа олж мэднэ. Ядахнаа хэрхэн жаргаж, завьжаар нь тос өөх урсаж байгааг хэн нэг нь сануулж байдаг нь овоо доо. Аймгийн дарга 45 сая төгрөгний жип хөлөглөнө, авилгачин цолоо дуудуулсан шүүхийнх нь жилийн төсөв ердөө 35 сая төгрөг.
2000 оны сонгуулиар манай ард т
үмний тэн хагас нь Ху намын төлөө саналаа өгөөгүй. Хохио дуудуулсан тэднийг хууль тогтоох байгууллагад төлөөлж байгаа нь Наранцацралт, Гүндалай нарын дөрөвхөн хүн. Индэр дээр Ерөнхий сайд маань мянга нэгэн амлалтын үлгэрээ нуршиж гарлаа. Түүний үгэнд үнэмших юм бол аяндаа гэдэс цэрдийнэ. Ган зуд, ханиад хамуу болоогүй бол ДНБ маань 8,6 хувь өсөх байсан гэнэ. Өөрөөр хэлбэл хөгжлийн хурдацаар дэлхийн рекорд тогтоох байж. Ардчилсан хүчнээс болж алуулах дөхлөө хэмээх Синдабад далайчны үлгэрийн бүлэг нь төгссөн тул одоо ган зудны тухай гуталчин Маруфын шинэ бүлэгт оржээ. Араас нь авдар авдараар алт мөнгө ирж яваа гэнэ. Тэр нь 2004 оны 7-р сард ирэх бололтой юм. Ард түмний амьдрал тодорхой цэг таслал бүхий тоогоор ч юм уу процентоор дээшилсэн гэнэ. Хээл хахууль өөр шиг нь дээд зиндааныханд одоо байхгүй болчихсон, доогуур л өгч авалцаад байгаа сураг дуулддаг гэнэ. “Түмнээ ядуурлаас аврана” гэж маруфдсан тэрээр хувь заяаны шоглоомоор өдгөө түмэн өрх (статистикийн тоогоор яг 10 000!) шинээр малгүй болон хувхайрсныг харин дурдсангүй.

Гэнэт ард нь Гүндалай “Хэний амьдрал дээшлэв?”, “500 сая төгрөг- Дээд шатны авилгын жишиг!” гэсэн бичиг харуулан зогслоо. Гуталчин Маруф бондгосхийн цочив. Үнэн үг худал амлалтаас хүчтэй. Үгээ ч дуусгалгүй санд мэнд зугтан зайлав. Живж буй онгоцноос зугтах харх мэт гишүүд, сайд нар хурлын танхимыг орхин хаалга руу шахцалдан дайрцгаав. Хоёрхон үнэн асуултаас болоод хурлаа ч нээж чадсангүй. Бас хааж ч чадсангүй. Хоёрхон хуудас үг хэлүүлэхээс бэмбэгнэж байж
т
өрийн сүлд дуулал эгшиглүүлэхээ ч мартлаа. Хоёр сая хүний тэн хагасынх нь бодлыг сонсохоос хульчиганаж шившгээ хутгалаа.
Болсон
үйл явдлын талаар дундговийнхон маань ямар ойлголттой үлдэв? Засгийн газрын тухай зангарагатай үг болгоныг нь хичээнгүйлэн түүж хасаад “товчлон нийтлэв” гэсэн арга ядсан зүүлттэй Ерөнхийлөгчийн хагас дутуу үгийг нийтэлсэн “Үнэн”, “Зууны мэдээ” сонин, танхайрч хулигаантсан Гүндалай гэгч олиггүй амьтан хэрхэн салбадай оргисон тухай найруулга болхи, дараалал логикгүй, утга ядуу, уран сайхан нойль бичвэр, энд тэндээс нь чадан ядан танаж цоолсон зурагтын болхи эвлүүлэг, баахан хараал, элдэв гүтгэлэг.

-Садаам Хусайн алагдсан болов уу?...Ганга-аан хулыг нээ унаж явлаа хөө, хөө...
Г
үндалай ямар муухай юм хийсэн тухай ард түмний дуу хоолойг Монгол зурагт тэр оройд нь харууллаа. Хамаанд авсан мэт нэгэн дуугаар жигшин зэвүүцэж байна. Мөнөөх л Лоохууз, Нямбуу, Ерөнхий сайдын маань хадам аав Цэнд нарыг жигшдэг шигээ. Рейган, Жалан-Аажав, Никсон нарыг үзэн яддаг байсан лугаа адил. Далимд нь Ерөнхий сайдыгаа чин сэтгэлээсээ хайрлаж байна. Яг л мөнөөх Филатова-Цэдэнбалаева, Анжела Девис, Майдар даргыг шүтдэг шигээ. Луйс Корвалан, Гренада улс, Фидель Кастро, доктор Хайдэр, Сонгми тосгоныг энэрэн хайрлаж нулимс унагаадагийнхаа нэгэн адил. Нэвтрүүлгийг гуравхан жилийн өмнө МҮАН-ын хэт идэвхитэй гишүүн явсан нэгэнбээр хөтлөх ба Соцдек намд олны өмнө элсэж асан бүсгүй уянгалуулан жигшилтэйгээр уншина. Улс даяар үзэн ядах цуглаан зарлаж байна. Үнэндээ энэ цуглааныг хөтлөгчид жинхэнэ салбадайнууд. Үүнд урт оочир бий. Араас нь мөнөөх гурван ширхэг хугарсан сөөгний хойноос уйлалддаг салбадайнууд урдуураа хүн оруулахгүй хэмээн оочироо бат сахин тэсэн ядан хүлээж байгаа.
-Садаам Хусайн
үхээ бол уу, яагаа бол?...Гандангийнхаа дэ-энж дээр галигуу –улж явлаа хөө... хөө... Галсаа-ан мээ-эрэнгийн найран дээр нь хөө... хөө...

No comments: