Sunday, July 1, 2007

ТЄР БИДНИЙ ААВ МЄН VV?

Саяхан УИХ-ын байнгын хороо нэг суудал хэлэлцэв. Энэ нь бонд гаргах тухай. Нэлээд олон тэрбум тєгрє­гийн бонд. Бонд огт зориу­лалтгvй аж.

Сангийн яам энэ бондыг иргэдийн гарт хуримт­лагдсан мєнгийг тєвлєрvvлэх зориулалттай гэж тайлбар­лалаа. Тєвлєрvvлээд яах билээ? Нэгэнт эргэлтэнд оруулах тєсєл vгvй учраас зvгээр хадгалах хэрэг vv? Тийм гэнэ. Иргэд муу хадга­лаачид, улс болохоор сайн хадгалдаг хэрэг vv? Бас л тийм гэнэ.

Тєр иргэдээс дээр шийд­вэр гаргадаг уу? Ихэнх хv­мvvс тэгж боддог. Тєр тє­лєєлж байгаа хvмvvс vvнд бvр ч итгэлтэй байдаг. Тэд иргэ­дийн гудсан дороо хийсэн, хадгаламж зээлийн хоршоонд єгсєн мєнгийг тєр л хавьгvй дээр хадгалж чадна гэж бод­дог. Хадгаламж зээлийн хор­шоо­ны хэрэг тэдний vнэмш­лийг бvр ч гааруулжээ.

Гэтэл тєр гэж хэн бэ? Эсвэл юу вэ? Зурагтаар аялал жуулчлалыг хєгжvvлэх тухай ярилцлага боллоо. Жуулч­ны бизнес эрхлэгч нэгэн хэлэхдээ “Тєр бол аав юм” гэсэн афоризм гаргав. Асуудлыг нь шийдэж єгдєг гэрэлт зам. Харин тєрvvлсэн аав нь энэ vгийг сонсоод яасан их гомдоо бол. Сайн бєхийн аав нэгэн хvvгээ тvрvvлэхэд “Тєрдєє залби­раад л, нvдэнд Тєрийн саарал ордон маань харагдаад л” гэж ярилцлага єгчээ. Ингэхээр “аавын” тодорхойлолтоор тєр бол байшин юм байна. Бастиа бичихдээ “Тєр бол олны нэр барьж тэдний хєрєнгєєр туйлж байдаг аугаа том цогцол­бор юм” гэж хэлсэн нь vнэндээ тєрийн мєн чанарыг илэрхийлсэн аугаа vг байлаа.

Тєр бараг vргэлж буруу шийдвэр гаргаж байдаг. Яагаад гэвэл тєр нь аав ч биш, байшин ч биш, чухамдаа энэ нэрийн дор амьдардаг бvлэг хvмvvс юм. Ардчилсан нийгэмд энэ бvлэг хvмvvсийг иргэд дундаасаа сонгон буй болгоно. Тэд нь тєрийн нэ­рийн ємнєєс бvгдэд хамаатай шийдвэрийг гаргадаг ажгуу. Нэгэнт ард тvмнээс сонгогд­сон болохоор тэднийхээ тє­лєє санаа зовохыг ихэд хи­чээ­нэ. Чухам энэ хичээн­гvйлэл нь иргэдийн єєрснєє жамаараа шийдчихдэг асууд­лыг будлиантуулдаг. Тєр, єєрєєр хэлбэл, шийдвэр гар­гагч тэдгээр бvлэг эрхэм єєрсдийгєє нийтийн vйл хэр­гийн тєлєє хамгийн зєв шийд­вэр гаргадаг гэж vздэг. Иймээс айл єрх, бvлэглэл, компани, хамт олны ємнєєс шийдвэр гаргах дуртай бол­чих­дог. Энэ нь бvр архагшаад ийм євчтэй ч болдог. Иймээс тэд иргэдийн гар дээр байгаа мєнгийг єєрсдєє зєв хадгалж зарцуулж чадна, харин єм­чийн эзэн єєрєє чадахгvй гэсэн дvгнэлтэнд хvрдэг.

Хадгаламж зээлийн хор­шоо тєрийн энэхvv унхиагvй байдлын нэг илрэл юм. Олон иргэд тєрийн зохион байгуул­сан эд гэж vнэмшин, чухам тєрд итгэсэндээ асар их мєн­гєє тэнд луйвардуулжээ. Тєр иргэн бvрийн ємнєєс шийд­вэр гаргадаг байсан хуучин тогтолцооны инерци сэтгэл­гээ иргэдийг ийм алхам хий­хэд хvргэсэн аж. Гэхдээ нийт хадгаламж эзэмшигчдийн ердєє л ганц хувь нь шvv дээ. Шилжилтийн vеийн хvндрэл дотор иргэдийн сэтгэлгээний шилжилт ч явж байгаа. Тий­мээс настай хєгшин хvмvvс луйврын золиосын ихэнхийг эзэлж байгаа аж.

Дандаа буруу шийдвэр гаргаж байдаг боловч аль ч нийгэмд Тєр нь зайлшгvй оршиж байх учиртай гамшиг юм. Тєргvй улс орон гэж хаана ч vгvй. Тєр ямар vvрэг­тэйг хоёр зуу гаруй жилийн ємнє Адам Смит тодорхойлж єгсєн нь одоо ч хvчинтэй байдаг. Тєр нь гадны халд­лагаас хамгаалах vvрэгтэйн дагуу цэрэг арми, гадаад бодлоготой байх ёстой. Тєр нь дотоодын иргэдийн харилцааг зохицуулж байх vvрэгтэй учраас шvvх, цагдаа, шорон, захиргааны байгууллагатай байх ёстой. Эдгээр хэргийг бvтээхийн тулд мєнгє хэрэг­тэй. Мєнгийг ард тvмнээс татвараар гаргуулж авна. Тєрийн vvрэг фvнкц, зориу­лалтын тухай тун энгийн энэ томъёог л харин тєрийн нэ­рээр шийдвэр гаргагч ухаант­нууд даанч ойлгодоггvйд л Тєрийн зовлон оршино.

Орчин vеийн Тєрийн ту­хай ойлголт улам энгийн, тэр чинээгээрээ илvv аугаа бол­жээ. Ард тvмэн бол хувьцаа эзэмшигчид. Тэд нийлж тє­лєє­лєн удирдах зєвлєл буюу ТУЗ байгуулдаг. Тvvнийг нь Тєр гэнэ. ТУЗ-д хvмvvсээ сонгоно. ТУЗ-ийн гишvvд олны ємнєєс тодорхой vндсэн асуудал дээр шийдвэр гар­гана. Vvгээрээ тэд захиран зарцуулагчид юм. Гэхдээ хугацаатай. Vvнээс гадна хvмvvсийн хvсэл зоригоос ангид шийдвэр гаргаад уна­вал тэднийгээ эгшин зуур солих эрх нь эргээд ард тv­мэнд бий. Тєр єдгєє компа­нийн загварт оржээ. ТУЗ-ийн шийдэх асуудал тодорхой, орж болох болохгvй асууд­лын зааг яг таг тодорхойлогд­сон. Vvний тулд тоглолтын дvрэм байх ёстой. Vvнийг хууль гэнэ.

Дvрэм тодорхой бусаас болоод манай ТУЗ нэг харсан байшин болоод л, нєгєє хар­сан аав болоод л. ТУЗ-ийн гишvvд нь бусдын ємнєєс бvх асуудлаар ухаалаг шийд­вэр гаргах явцдаа хамтын ємчийг гэр рvvгээ зєєгєєд л. Хєрєнгийг гамгvй, vр ашиггvй зарцуулж байгааг яриад ч хэрэггvй. Нэгэнтээ Милтон Фридман бичихдээ “Алив тулгарсан бэрхшээлийг Тєр шийдэх аваас тvvнээс нь vvдсэн илvv том бэрхшээлийг vvсгэдэг” гэжээ. Хувь хvний болоод хамт олны шийдэж чадахгvй байгаа асуудлыг Тєр зєв шийднэ гэж ерєєсєє байх­гvй. Учир нь Тєр гэдэг чинь орой болгон зурагтаар алиал­­даг 76 тэнэгээс авахуулаад эрээн модоор сvрдvvлж мєн­гє нэхдэг замын цагдаа хvрт­элх бvлэг хvмvvсийг хэлж байгаа юм. Таны гудсан дороо хадгалсан хэдэн бор юмыг чинь энэ хэд єєрєєс чинь илvv зєв зарцуулж чадна гэж найд­саар л байна уу? Єгсєн тат­варыг чинь зєв зар­цуулж чадаж байна гэж бодож байна уу? Ер нь та хэнд мєнгєє хадгалуулсан юм бэ дээ?

No comments: