Sunday, July 1, 2007

НЄАТ-ЫН ДЭЭРЭМ

Бид бvгдээрээ татвар тєлєгчид. Татвар тєлєхгvй гэж гvрий­сэн ч тєлж л таарна. Гэдсэнд байгаа тєрєєгvй хvv­хэд ч татвар тєлдєг. Дєнгєж тєрєн­гvvт нь л тvvнд зориул­сан сvv, єлгий, тоглоомын татварыг дэлгvvр vнэн дотроо суул­гасан байдаг.

Хорвоогийн тvvхэнд татвар тєлєлгvй амьдар­сан ганц хvн нь Робинзон Крузо юм гэнэлээ. Дэлгvvрээс авч буй бараа болгонд ашгийн, онцгой, нийг­мийн даатгалын татвар сууж єгсєн байгаа. Vсээ засуулсан ч тэнд бий. Vvнийг уул нь бvгдээрээ мэдээд авчих юм­сан. Хадгаламж зээлийн хор­шоонд алдсан иргэдийн алдан­гийг vнэндээ улс биш бид нар тєлєх гээд байгаа хэрэг шvv дээ. Хэрэв ийм жишиг тогтвол хэн ч авто­бусанд тvрийвчээ суйлуул­чихаад нєгєє “улс” гэгдээд байгаа биднээс мєн­гєє нэхэж болох нь.

Дайны дараа Европт НЄАТ гээд нэг татвар буй болжээ. Vvнийг хамгийн ухаан­­тай татвар гэдэг. Учир нь бараа vйлчилгээ явсаар эц­сийн худалдан авагчид хvрэх­дээ ямар шат дамжлага дам­жиж vнэ нь хэд болж байгааг хянах бололцоотой. Ингэхээр ажлын байрнаас авахуулаад vнийг бvгдийг нь тооцоолж болно. Одоо дэлхийд НЄАТ-гvй улс vгvй биз. НЄАТ бол vнэндээ татвар биш, учир нь мєнгє тєвлєрч цуглараад эр­гээд эзэндээ тараагддаг учир­тай. Иргэнээс авахуулаад бvх компани орлогынхоо тайланг vнэнээр єгч НЄАТ-єє буцааж авах эрхтэй. Ингэхээр бидний хэн нь ч НЄАТ тєлєгчид биш НЄАТ-ын тайлан гаргаж єгєгч байх ёстой. Харин гадаадын иргэд манайд тайлан гаргаж єгєх vvрэгтэй биш учир худал­даж авсан юмны НЄАТ-ийг гааль дээр эргvvлж тєлєх ёстой юм. Хээрийн галуу ни­сэн vл хvрэх гадаад орноос хvний хvv Та баахан бараа дараад гарахад чинь онгоцны буудал дээр зєндєє мєнгє танд єгдєг нь тал тохой татаж байгаа юм биш, НЄАТ-ийн хууль vйлчилж буй нь тэр. Хууль нь ингэж сайн vйлчилдэг учраас vvнийг буцааж авахын тулд л бусад оронд татвар тєлєгч иргэн болон компаниуд ор­логоо зєв тодорхойлох, оногд­сон татвараа бушуухан тєлєх сонирхолтой байдаг.

1999 оноос Монгол Улс НЄАТ-тэй болов шvv. “Нэ­мэгд­сэн єртєг” гэхээр ойлгогддоггvй, угаасаа ч буруу орчуулга юм. Энэ бол унац л даа. Та 10 тєгрєгєєр юм аваад 15 тєгрєгєєр зарчихвал 5 тєгрєгний унац гарч ирж бай­на. Vvнийг л хэлээд буй хэрэг. Та орлогынхоо тайланг гаргаж єгєх юм бол энэ 5 тєгрєгийг танд буцааж олгох учиртай юм. Харин та эргvvлж нэхдэггvй учраас Сангийн яам тооцоо­ноос гадуур бєєн мєнгєтэй болчихлоо гэсэн vг. Учир нь иргэд, компани мєнгєє нэхэж авдаггvй, улс гээч айхавтар юм тэрийг нь булаагаад шилэр­дэг ёстой юм байх л гэж ойлгосон хэрэг. 2000-2004 онд жилд дундажаар 70 тэрбумаар цугласан тэр их мєнгє яасныг бvv мэд. Хайгаад тайланг нь олж чадсангvй. 2005 оноос юутай ч 47 тэрбумыг нь 4 мянга орчим сэргэлэн гарууд эргvv­лээд авчиж дєнгєжээ.

Улсын хилээр 2005 онд оруулж ирсэн 150 тэрбум тєг­рєгийн импортын бараанд ком­паниуд 23,6 тэрбумын НЄАТ тєлсєн байх юм. Гэтэл тэд vvнээ эргvvлж нэхсэнгvй, Засаг маань ч єгье гэсэнгvй. НЄАТ буцааж авч болдогийг ойлгосон цєєн хэд нь vvнээ бас цааш нь тараасангvй. Ухаан нь байшин баригч тэрий­гээ цааш НЄАТ-тай нь зарчихсан мєртєє єєрєє бу­цааж авсныгаа эцсийн худал­дан авагчид тараасангvй. Та 50 сая тєгрєгєєр байр авсан бол орлогынхоо тайланг бєг­лєєд vvнээсээ 7,5 саяыг Сан­гийн яамнаас буцааж нэхэж авах эрхтэй. Та жилд хоол, байрандаа 10 сая тєгрєг зар­сан бол тайлангаа гаргаад 1,5 сая тєгрєг буцаагаад авчихана байна шvv дээ. Чухам ингэс­нээр улс та бидний ямар ор­логотойг мэдээд авна, энэ нь улс орноороо зохицуулалт хийх бололцоог бvрдvvлнэ. 70 тэрбум тєгрєгнєєсєє чухал юм нь чухамдаа энэ механизм билээ. Тєрийн зохицуулалт гэж энэ менежментийг хэлэх болохоос автобусны vнийг нэмэхгvй байхыг хэлдэг юм биш. Ингэхээр НЄАТ бол орлогын тайлангаа гаргаж єгєєд эргvvлээд ав гэсэн нэг ёсны барьцаа юм. Та vvнээ мэдэхгvй болохоор харин цаад хэд чинь хашаатай євс рvv орсон vхэр л гэсэн vг. Ингэхээр НЄАТ буцааж авна, эргvvлж тєлнє гэдэг нь авилга хєгжvvлэх сайхан программ болчиж байгаа биз.

Монголын бараг бvх ком­пани, хувь иргэд орлогын хоёр янз тайлан гаргадаг. Хvн юм болохоор олсон долсноо тє­рийн нэрээр дарамтлагчид єгєхгvй гэдэг нь ч нэг талаас зєв. Асуудал шударга, шудар­га бусдаа ч биш, ерєєс хvний натурт байгаа хэрэг. Нэг тай­лан гаргаад татвараа шудар­гаар єгєх vндсэн механизм нь НЄАТ. Vvнийг хэрэгжvvлээд эхэлбэл хvмvvс нэг тайлан гаргана. Гэвч мєнєєх бvхнийг чадагч “улс”-д vнэндээ тайлан огт хэрэггvй. Тэд тєрийн менеж­мент хийх гэж байгаа биш, дэл сул юм цохих гэж гарч ирцгээсэн юм. Тэр олон дэл сулын нэг нь НЄАТ, ерєєсєє улс даяараа хууль нь хэрэгж­дэггvй, замбараагvй, далд эдийн засагтай байвал дэл сул юм тєдий их байна. Бид нийгмээ цэвэршvvлэх тухай их ярих юм. Та орлогоо vнэнээр нь гаргаж єгєєд тат­вараа тєлчих. Тэгэхээр хуу­лийн дагуу НЄАТ-єє буцааж авах эрхтэй болно. Энэ нь нийгмийг бузарлаад байгаа цаадуулынхаа дэл сул юм хусах бололцоог хаана, харин та аягvй бол татвартайгаа тэнцvv мєнгє эргvvлээд авчих­­­на. Ямар ч татварын байцаагчийг найрч хvнийхээ хувьд жижигрэн хог шаар болох шаардлагагvй. Vvнд заавал иргэний ухамсар шаар­­­дагдахгvй. Нууцыг хэ­лэхэд европчууд ухамсар­тайдаа татвар тєлєєд байгаа юм биш, бидэнтэй адил НЄАТ-ийн хуультай, харин тэр нь ажилладагт л учир байгаа байх­гvй юу даа. НЄАТ-єє буцааж авахын тулд хахууль, авлигад єгсєн мєнгєє хvртэл тайлан­даа тусгадаг гэж байгаа. Ний­гэм бузарлагсдыг ингэж л єлсєєж алж болно.
Гучин таван мянган аж ахуйн нэгжvvдээ, НЄАТ-аа эргvvлж авц­гаая, дээрэмч­дээс мєнгєє салгаж авцгаая, луйварчдыг єлсгєєж vхvvлц­гээе, урагшаа!

No comments: