Sunday, July 1, 2007

Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдэд

Улаанбаатар 2003-09-23
Монгол оронд нийгмийн ардчилсан ёс дэглэм тогтоод нэгэнт 13 жил
өнгөрчээ. Хvний эрх, эрх чөлөө, хvн төрлөхтний vнэт зvйлийг даган мөрдөж зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнийг тунхагласан шинэ Yндсэн хууль амьдралд хэрэгжиж эхэлснээс хойш багагvй хугацаа өнгөрлөө. Та бидний идэвхитэй оролцоо, санаачлага зvтгэлийн хvчээр өнгөрсөн хугацаанд манай орны нийгмийн харилцаанд vндсэн өөрчлөлт дэвшил гарч, эх орон маань дэлхийн хамтын нийгэмлэгийн бvрэн эрхт гишvvн боллоо. Иргэн нь төрдөө биш төр нь иргэндээ vйлчилдэг иргэншсэн харилцаа тогтсоноор иргэдийн идэвхи санаачлага эрс нэмэгдэн vндэсний vйлдвэрлэлийн дийлэнхийг хувийн хэвшил vйлдэж, тэр хэмжээгээрээ төсвийн ихэнхийг тэд бvрдvvлдэг болжээ. Yг хэлэх, хэвлэн нийтлэх, оршин суух газраа өөрсдөө тодорхойлох, иргэд шvvхийн болон нийгмийн өмнө тэгш эрхтэй байх, өмч эзэмших, vйлдвэрлэл явуулах зэрэг Монголын тvvхэнд урьд өмнө хэзээ ч байгаагvй эрх чөлөө, боломж бололцоо шинээр буй боллоо.

1996 оны сонгуулиар “Ардчилсан холбоо” эвсэл сонгуульд ялалт байгуулан, Засгийн газрыг байгуулснаар Монгол оронд зах зээлийн эдийн засгийг хvчтэй нэвтрvvлж, ардчилсан хууль ёсыг хэлбэрэлтгvй хөгжvvлэх тvvхэн бололцоо буй болсон билээ. Эдийн засгийн реформыг хvчтэй эхлvvлэн, нэрнээс цаашгvй байсан хувьчлалыг шуурхайлж, бvрэн дампууралд орсон байсан банк санхvvгийн системийг эрvvлжvvлж, нийгэмд оролцох төрийн оролцоог 30 хувь хvртэл бууруулж, лиценз зөвшөөрөл, татвар, гааль, хvнд суртлыг багасгаснаар хvмvvсийн төрөөс vл хамаарах байдлыг дээшлvvлж, өөрсөдөд нь бололцоо олгох замаар зоримог реформ хийсний хvчинд дөрвөн жилийн хугацаанд хvн амын бодит орлогыг 230 хувь нэмэгдvvлж чадсан билээ.

Гэвч тасралтгvйгээр төрийн эрх мэдлийг дангаараа 75 жил эзэмдэж байсан коммунистууд эрх мэдлээ алдсаны өш хонзонг бадрааж, гvтгэлэг гуйвуулга нийтийг хамарсан зохиомол цочролыг нийгэмд vvсгэн бужигнуулж, улмаар парламент дахь хориг тавьж болох суудлын тоондоо дулдуйдан Монгол орныг хохироох замаар энэхvv нийгэм эдийн засгийн шинэчлэлийг саармагжуулж улмаар зогсоож чадсан юм. Бидний дунд байсан хагарал зөрчилдөөн, vл ойлголцол ч энэхvv хийрхэлд аятай далим болж өгсөн. Yнэн чанартаа сөрөг хvчин нь төрийг хvчгvйдvvлэх аргаар жинхэнэ эрх мэдлийг барьж байсан он жилvvд байлаа.

МАХН төрийн эрх мэдлийг дахин эргvvлж авсан сvvлийн гурван жилд Ардчилсан намаас бололцоо олгох, хvлээцтэй хандах, ажлыг нь хийлгэх нэрийн дор сөрөг хvчний нийгмийн өмнө хvлээсэн vндсэн vvргээ ч биелvvлэхгvй шахам нам жим явж ирлээ. Энэ хооронд нэгэнт vйлчилж байсан хэвлэлийн эрх чөлөө болон төрийн албан хаагчийн тухай хууль бvдvvлгээр зөрчигдөн Засгийн газар дахин өөрийн монопол мэдээллийн хэрэгслэлийг буй болгосон ба улс төрийн мөрдлөг хавчлага явуулан vзэл суртлын шалтгаанаар мэргэжлийн 15 мянган төрийн ажилтныг гудамжинд хөөж гаргалаа. Окопны сэтгэлгээгээр нийгмийг хагалж, vзэл бодлоор нь алагчлан vvнээ иргэд, гэр бvл, хамт олон, олон нийтийн байгууллага, албан газар, хувийн хэвшлийн пvvс компанид хvртэл тvгээмэл хэрэглэх vндсэн арга болгожээ. Төвлөрөлийг хэт шvтэн нэг цэгээс хараат байлгах гэсэн бодлогын vр дvнд улсын төвлөрсөн төсвийн Дотоодын нийт бvтээгдэхvvнд эзлэх хувь 30-аас 49 хувь хvртэл өслөө. Хvнд суртал vvнээ даган хөгжин цэцэглэж vр дvнд нь Монгол орон авилга хээл хахуулиар дэлхийн тэргvvлэх орнуудын нэг болж чадав. Авилга хээл хахууль нь манай нийгмийн гаж vзэгдэл биш харин амьдрах vндсэн механизм нь болтлоо нэвчжээ. Мэдээж энэ нь араасаа ядуурлыг гааруулж, баян хоосны заагийг улам нэмэгдvvлж, нийгэмд архидан согтуурах, гэмт хэрэг vvсэх таатай уур амьсгалыг бvрдvvлж байгаа юм. Азийн хөгжлийн банкны гаргасан тооцоогоор өнгөрсөн гурван жилд нэг хvнд ноогдох Дотоодын нийт бvтээгдэхvvний хэмжээ 420 ам. доллароос 380 ам. доллар болтлоо буурсан байна. Нэг vгэндээ хvvхэд хөгшидийгөө оролцуулаад манай орны иргэн бvр өнгөрсөн гурван жилийн турш жил тутам 50 мянган төгрөгөөр ядуурчээ.

МАХН-ын удирдлагыг энэ бvхнийг зориудаар хийж, улс орноо ядууруулж муутгах гэсэн зорилго агуулж байсан гэж vзэхгvй байна. Гол нь бидний хооронд сэтгэлгээний том ялгаа байна. Бvх юмыг хянасан, иргэдийн өмнөөс шийдсэн мэдэмхийрсэн данхагар төр байснаар хамаг асуудлыг шийдэж сайн сайханд хvрч болно гэсэн vеэ өнгөрөөсөн, өнөөгийн ертөнцийн хөгжлийн хандлагад тохирохоо больсон хуучны коммунист, социалист vхширмэл сэтгэлгээ нь манай нийгмийн хөгжлийн чөдөр тушаа болж байна. МАХН энэ vхширмэл баримтлалаасаа салж, орчин vеийн ертөнцийн хандлагатай хөл нийлvvлсэн санаа бодолтой болон төлөвшихийг хvлээх бололцоо, цаг нар Монголын ард тvмэнд алга. Хоорондын элдэв зөрчил, яль шалигvй маргаанаа даван туулаад энэ орныг vгvйрэл хоосрол, нийгмийн ялзрал, авилга гэмт хэргийн цаад шалтгаанаас нь салгаж дэвшил рvv хөтлөх vvрэг бидэнд ноогдож байна. Бид л vvнийг хийхгvй бол өөр хэн ч хийхгvй. Энэ бол бидэнд ноогдуулсан тvvхийн vvрэг, цагийн ачаалал. Санаачлага алдваас Ардчилсан нам цаг тvvхийн өмнө идэвхигvй vлбэгэр, хоорондын зөрчлөө давж чадаагvй хэмээн хэргийн эзэн МАХН-ын нэгэн адил хариуцлага vvрэн шийтгэгдэх болно.
АНУ-ын Бvгд найрамдахчуудын хvрээлэнгээс хийсэн судлагаагаар Ардчилсан нам, Иргэний зориг ыvгд найрамдах нам, Монголын ардчилсан шинэ социалист нам гурав 2004 оны сонгуульд эвсэн орвол МАХН-аас 10 хувь илvv санал авах боломжтой аж. Сонгуулиас бараг жилийн
өмнө хийсэн энэ судлагаанд тусгагдсан хувь процентийн зөрөө цаг өнгөрөх тусам улам нэмэгдэх магадлалтай. Бид эвсэх ёстой, бид сонгуульд ялах ёстой, бид Монгол орноо өнөөгийн ангалаас аврах ёстой, энэ бол бидний vvрэг, ард тvмэн ч тэгэж vзэж байна. Yvнээс бид зайлсхийх эрхгvй.

Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд Иргэний зориг бvгд найрамдах намтай тvншлэлийн гэрээ байгуулснаар сонгуульд нэг тойрог дээр харилцан өрсөлдөхvй байх vvрэг авцгаасан билээ. Дараа нь Монголын ардчилсан шинэ социалист намтай 2004 оны сонгуульд эвсэн орох гэрээ байгуулж “Эх орон-ардчилал” эвсэл байгуулсан юм. Харин гурван намын эвсэл байгуулах ажиллагаа ямар нэг хэмжээгээр саатан улмаар мухардалд орж магадгvй болж байна. Энэ бол тvгшvvр, Монгол орны ирээдvйн өмнө хvлээсэн vvргээ хөсөрдvvлж болох аюулд ч хvрч болох юм.

1990 онд Монголд анхны ардчилсан байнгын парламент байгуулагдахад нэг талаас МАХН нөгөө талаас Монголын ардчилсан нам, Монголын vндэсний дэвшлийн нам, Монголын социал демократ нам суудлыг бvрдvvлж байлаа. Сөрөг гурван нам хоорондын зөрчлөө арилгах гэж олон оныг элээсэн ба чухам эвссэнээр 1996 онд сонгуульд амжилт vзvvлсэн, 2000 оны сонгуульд салж ороод ялагдсан. Энэ гурван нам өдгөө нэгдсэн цул хvчин болсон ба анхны угшил гарал vvсэл нэгэнт тvvхийн хуудас болон хоцорчээ. Гэвч Монгол орон хоорондоо зөрчилдсөн сөрөг хvчний бэрхшээлээсээ салаагvй л явна. Ар араасаа vvсэн байгуулагдсан арваас хорин улс төрийн нам ямар нэг хэмжээгээр оршсоор л байна. Өдгөө Ардчилсан нам, Монголын ардчилсан шинэ социалист нам, Иргэний зориг бvгд найрамдах намын нийгэмд хvээн зөвшөөрөгдсөн орон зай, ард тvмнээс авч буй бодит дэмжлэгийг хэн ч vгvйсгэх аргагvй.

2004 оны сонгуульд оролцох гурван намын эвсэл байгуулахад гол бэрхшээл намуудад ноогдох нэр дэвшигчийн тоо харьцаан дээр vvсэж байгаа билээ. АН-МАШСН-ын хооронд байгуулсан эвслийн гэрээгээр энэ тоонд ямар нэг хязгаарлалт байхгvйгээр харилцан тэнцvv сонгогдсон төлөөлөгчдийн хурлаар шийдэх ёстой аж. Гэтэл МАШСН нь 43 хvртэл нэр дэвшигч дэвшvvлэх сонирхолоо илэрхийлж хандиваа тушаажээ. Энэ нь Ардчилсан намын олон гишvvдэд таалагдахгvй байна. Нөгөө талаас ИЗБНН тодорхой тооны квот нэхэж байгаа ба энэ нь сонгуульд зарцуулах санхvvжилтын хариуцлагаас мултрах гэж байна гэсэн хардлагыг олон хvнд төрvvлж байгаа юм. Тэгээд ч АН-аас тус хоёр намтай өөр өөр зарчмаар эвсэл байгуулж холбоотон болох нь учир шалтгааны хувьд ч ойлгомжгvй болно.

Ардчилсан намын дотор бодитойгоор оршиж байгаа ийм хоёр төрлийн хардлага маргаан нь сvvлийн vед улам дэврэх шинжтэй болж байгаа нь санаа зовоож байна. Нэгэнт ардчилсан зарчимд тулгуурласан нээлттэй улс төрийн намын хувьд дотор нь маргаан зөрчил байх нь ердийн хэрэг. Гол нь энэхvv маргаан зөрчлийг нийтлэг эрх ашгийн vvднээс зөв шийдвэрлэн даван туулж чаддаг байхад хамаг учир оршино. Сонгуулийн амлалтын тайлангаа тавьж байх ёстой эрх баригч МАХН өнөөдөр АН-ын дотор гарсан vл ойлголцлыг шvvрэн авч, хойтон жилийн сонгуулийн гол найдлагаа сөрөг хvчнийхээ зөрчилд тулгуурлахаар шийдэн хооронд нь яс хаян улайм цайм тухиран өдөөж байгааг МАХН хийгээд өнөөгийн төр засгийн мэдэл нөлөөнд байгаа мэдээллийн хэрэгслэлийн улам улангасах хийрхэлээс төвөггvй ажиглаж болно. Бид өөрснөө энэхvv зориудын өдөөн хатгалагад автаж эхэлж байна. Манай намын удирдлагад буй хvмvvс хэрхэн муу хvн болохыг тэд бидэнд бидний өмнөөс тайлбарлаж өгч байна. Хоорондоо маргадаж байгаа талуудыг МАХН-ын мэдээллийн хэрэгслэлvvд хуваан авч шефлээд бие бие рvv нь тухирч буйг ойлгоход тийм хэцvv байна гэж vv?

Yл ойлголцлыг зөрчилдөөн болгон даамжруулалгvйгээр нийтлэг эрх ашиг болгон зохицоход нэмэр болгон доорхи саналыг тавьж байна:
МАШСН, ИЗБНН-уудын удирдлагатай ойрын хугацаанд уулзан аль алинд нь 8 дэвшигчийн санал тавих. 8 гэдэг бол парламентийн суудлын 10 хувь болох ба энэ нь парламентэд
өөрийн бvлгийг байгуулах бололцоо олгож байгаа юм. Эдгээр намууд өгөгдсөн квотын дотор хэнийгээ дэвшvvлэхийг өөрсдийн намын хурлаар шийднэ. Харин эвслийн фоныг дэмжих хандивын хэмжээг нэр дэвшигдсэн тооноос 40 хувиар илvv бодож эвслийн дансанд тушаах ёстой.

Yvнтэй холбогдуулан МАШСН-аас эвслийн дансанд тушаасан мөнгөнөөс 8 суудал нэмэх нь 40 хувиар бодсон мөнгийг vлдээгээд бусдыг нь эргvvлж өгөх.
Эвслийн гэрээнд дээрхитэй уялдуулан зохих
өөрчлөлт оруулах.
Ардчилсан намын Yндэсний з
өвлөлийн хурлыг 2003 оны 12-р сарын 6 хvртэл 21 хоног тутамд хуралдуулж байх Энэ огноог сонгуульд нэр дэвшигчид дээр санал тогтох эцсийн хугацаа болгон товлох.
БИД ЭВСЭХ ЁСТОЙ, БИД ЯЛАХ ЁСТОЙ, БИД ЭХ ОРНОО АВРАХ ЁСТОЙ!
ӨӨР СОНГОЛТ БИДЭНД YГYЙ!

No comments: