Sunday, July 1, 2007

АЛГАН ДЭЭР БУУСАН ДЭЛХИЙ

Одоогоос таван зууны тэртээ Фэрдинанд Магэллан дэлхий той­рохоор гарчээ. 241-vvлээ явсан байна.

Гур­ван жилийн дараа гарсан газрынхаа эсрэг зvгээс ердєє 17-уулаа буцаж ирж. Тэдний дунд ахмад Ма­гэллан байсан­гvй, галт зэвс­гийн давууг Филиппиний ар­лын зэрлэгvv­дэд харуулах гэж яваад нум суманд хар­вуулж vхсэн аж. Єнєєдєр тэрхvv зэрлэгvvдийн удам болох ердийн нэг филип­пин бизнесмэн Дели, Стан­бул, Парис, Вашингтон, Сиатл, Хонолулуд ажил хэр­гийн уул­залт хийчихээд долоо хоно­гийн дараа ниссэнийхээ эсрэг зvгээс гэртээ эргээд ирэхэд хэн ч гайхахгvй. Зам туулах нийт хугацаа нь ердєє 30 орчим цаг л болох байх. Тэ­рээр єєрийн энэхvv техник технологийн дэвшил ашиглаж байгаагаа хэнд ч гайхуулж чадахгvй, учир нь ердийн ийм зvйлд хэн алмайрах билээ. Энэ аялал тvvнд амь насаа байтугай хуруугаа шалбалах ч эрсдэл дагуулахгvй.

Багадаа би Артур Кларкийн зєгнєлийг унших дуртай бай­лаа. XXI зуун гэхэд дэлхийн номын сантай болно гэсэн зєгнєл их сонирхол тат­даг­сан. Дэлхийн номын сан гэхээр нэг их том байшин байх юм уу, эсвэл дэлхийн бvх хэвлэмэл материал нэг цэгт цуглах юм уу? Єнєєгийн ин­тер­нэтийн тухай тєсєєлєл Кларкт аль дєчєєд оны vед байгаагvй байх. Гэтэл интер­нэт бол дэлхийн номын сан­тай зvйр­лэшгvй аугаа юм. Энэ дотор бvх дэлхий багтчихна. Єєрєєр хэлбэл, хорвоо тэр чигээрээ алган дотор багтчих­лаа гэсэн vг. Одоогоос хорь гаруй жилийн ємнє Олвин Тофлэр Эрх мэдлийн шил­жилт гэж шуугиантай ном бичсэн. Тэнд эрх мэдлийг буу, мєнгє, мэдээлэл гэсэн гурван хэлбэрт хадгалагддаг гэсэн ба биендээ хэрхэн чєлєєтэй шилжих чадвартайг єгvvлдэг. Єнєєгийн алганд багтсан дэлхийн мэдээлэл хvн бvхэнд хvртээлтэй бол­чих­лоо. Ухаад, ангилаад, олоод, системлэж чаддаг л юм бол ёоз ёозын мэдээлэл бvгд ємнє чинь.

Дээр жишээнд єгvvлсэн мєнєєх филиппин эр тэр олон хотоор хэсэж онгоцонд ядарч явах ч хэрэгцээ vгvй болсон. Интернэт нь мэдээлэл со­лилц­дог тєдий зvйл биш. Vvгээр явагдаж буй худалдаа дэндvv том хэмжээнд хvрлээ. Єєрийг нь хєлслvvлж ажил­луулж буй эзнээ хэзээ ч хараагvй мєртєє єдєр шєнє­гvй хєдєлмєрлєдєг явдал ер­дийн зvйл болжээ. Америкийн олон бизнес эрхлэгчдийн нарийн бичгийн дарга нь Энэтхэгт байна, учир нь ца­гийн зєрvvтэй, хэлний бэрх­шээл байхгvй учраас тэр шvv дээ. Бараа тєдийгvй тєрєл бvрийн vйлчилгээг интернэт санал болгож байна. Олон улсын хурал уулзалтыг мєн л ийм байдлаар хийдэг бол­чихсон.

2003 оны Британика тольд нанотехнологи гэсэн vг алга. Гэтэл ердєє сvvлийн гурав дєрєвхєн жилийн дотор нанотехнологи хvмvvсийн єдєр тутмын амьдралд бvх талаас нэвтрэн орлоо. Арвын хасах есєн зэрэгт буюу молекулын тvвшинд хvн vйлдэл хийж чаддаг болсноор мэдээллийн багтаамж хяз­гаар­гvй болж буй хэрэг. Хам­гийн бvдvvлгээр хэлэхэд ийм тvвшинд хийгдсэн хантаазыг ямар ч сум нэвтэлж чадахгvй нь. Цаашлуулах юм бол шат­рын дэлхийн аварга тэр ул­сын тэр хvн гэгдэхээ болиод тэр компанийн тийм загварын компьютер нєгєє компанийн компьютерт дэлхийн аваргаа алдлаа гэх болж. Нэг vгээр хэлэхэд амьдралын норм хэмжээ байтугай утга учир ч єєрчлєгдєж байна. Хvнийг єєрийг нь канондоод хувил­чиж болж байгаа болохоор єдгєє хvртэл хvний ертєнцийн мєр­дєж ирсэн ёс суртахуун, ёс зvй, гэр бvл гэсэн ойлгол­тууд хэрхэн єєрчлєгдєх, ерєєс єєрчлєгдєх нь зєв vv гэх мэтийн мянган асуулт гарч ирнэ. Хvний соёл иргэншил мянга мянган жилийн турш байгалийн нууцыг нээж тvv­нээ єєртєє ашиглаж иржээ. Гэтэл 1980 оноос биотехноло­гийн салбар шинээр буй болж Бурхны бvтээснийг засвар­лаж эхэлсэн юм. Байгаль дээр огт байдаггvй организ­мууд байгалийн бус аргаар буй болж эхэллээ.

Наяад оны дундуур капи­та­лизмтай єрсєлдєж байсан коммунист орнууд шинжлэх ухааны таван салбарыг онцгойлон авч vзээд тэргvv­лэх чиглэлээр зарласан би­лээ. Энэ таваас Монгол Улс биотехнологийг єєрийн гол анхаарах чиглэл гэж vзэхээр болов. Монгол Улс ч юу бай­хав улс тєрийн товчоо л доо. Учир нь био гэхээр амьд амьтантай холбоотой байж таарна, Монгол бол авахаас олон малтай гэж бодсон эн­гийн тооцоо. Тvvнээс хойш хорь гаруй жил єнгєрлєє. Биотехнологийн vйлдвэрлэ­лийн 80 хувийг АНУ, арав, арван хувийг нь Япон, Европ тус бvр атгаж байна. Учир нь биотехнологи нь дэндvv єн­дєр технологи, нарийн шинж­лэх ухаан. Гэхдээ єдєр тут­мын хэрэглээнд хавтгай­ран дэлгэрсэн эд. Нєгєє хєг­жvvлж баллах тєлєвлєгєє гаргаад байсан бид олигтой хэрэглэгч ч болж чадаагvй л явна. Бусад салбараа больё гэхэд орчин vеийн Монголын анагаах ухаан, мал аж ахуй, газар тариалан биотехно­логийн ололтоос мєн ч хол яв­на даа. Сvvлийн vед нанотех­но­логи буй болсонтой холбог­дуулан дааж давшгvй мєнгє нэхэгчид олширч байна. Нэ­гэн євгєн нанотехнологи vйлд­вэрлэл хєгжvvлэх гээд мєнгєний гачаалд орчихсон явна, мань хvн тавиад оны vед оюутан байхдаа л био­тех­нологи нь хєгжин тєгєлдєрж­сєний дараа нанотехнологи араас нь явна гэж бодож байсан чинь амьдрал дээр нано нь урд нь гарчиж гэнэ. Нанотехнологи гэдгээ моле­кулын завсраар хий шахчих­даг маягтайгаар тайлбарлаа­дах шиг болсон шvv. Vнэндээ бид хєгжvvлэгч, санаачлагч, бvтээгч байх бололцоогvй. Vvнд дэндvv их мєнгє, турш­лага, боловсон хvчин, техно­логийн чадвар шаардлагатай. Бид шинжлэх ухаан техно­логийн дэвшлийн овсгоотой хэрэглэгч байхад л хангалт­тай. Сайн хэрэглэгч болохын тулд юун тvрvvн боловсрол мэргэжлийн сур­галтанд яарал­тай хамрагдах ёстой юм. Єдгєє Монголын залуу vе компьютер тех­нологийн муу­гvй хэрэглэгчид болж чадаж байна. Иймээс ч бэлэн деталиуд цуглуулаад made in Mongolia электрон тєхєєрємж угсрах нь тєдий л гайхалтай зvйл биш болжээ.

Тоон систем амьдралд нэвтэрснээр бvхэл бvтэн хувьсгал гарлаа. Дижитал ардчилал ч гэж ярьж байна. Кино, клип хийх нь хєрєнгє мєнгєний болоод технологийн хувьд бvхэнд хvртээлтэй хялбар зvйл болчихлоо. Тийм л сvрхий юм бол, хорвоод хосгvй авьяас чинь мєнгє­нєєс болоод боогдоод байдаг байсан юм бол одоо чадлаа vз л дээ. Дэлхий ємнє чинь тавган дээр тавиастай байна. Залуу найз аа замд гараачээ, заавал тийшээ хамтдаа явц­гаагаач ээ.

Эдгээр асуудлын тухай Дэлхий хавтгай хэмээх шуу­гиан тарьсан номыг Томас Фридман бичжээ. Энэ ном гарсан даруйдаа хэдэн саяар борлогдож хэл болгонд орчуу­лагдав. Нэгэнт дэлхий “хавт­гай” болчихсон болох­оор дорхноо монгол хэлээр бууж уншигч таны гарт очиж буй нь энэ. Энд дэлхий биет утгаараа хавтгай болчихсон тухай биш тавган дээр тавьчих­сан юм шиг бvгдэд хvртээлтэй бол­сон тухай єгvvлсэн билээ. Ин­гэхээр “тэгшхэн дэлхий” эс­вэл “ал­ган дээр буусан дэл­хийн” тухай єгvvлээд буй хэрэг. Єнєєдєр оцон шувуу­наас єєр амьтангvй Антарктид тивд цахилгааны зєєврийн эх vvс­вэр тавьж байгаад ком­пью­­терээр интернэтэд орон мє­нєєх тэгшхэн тавагнаас дур­тайгаа авах бололцоотой. Харин ингэхийн тулд оцон шувуу биш хvн, хvн хvндээ технологийн дэвшил ашиг­лаж чадахуйц боловсролтой хvн байх шаардлагатай. Єєрєєр хэлбэл, хавтгай дэл­хийн тав­цан дээр єрєгдсєн жимс амьд организм болгонд хамаатай зvйл биш. Бо­ловс­ролгvй, тех­нологи эзэмшээ­гvй нэгэнд дэлхий бєєрєнхий хэвээрээ байгаа.

No comments: