Sunday, July 1, 2007

Тєр хийгээд нам

ХХ ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН ГУРВАН ИХ ХУВЬСГАЛ
1911 оны эцсээр Монголын тєр дахин сэргэж тусгаар улс юугаа зарласан юм. Энэхvv vндэсний тусгаар тогтнолын хувьсгалын оюуны эцэг нь Жавзандамба хутагт байсан тул шинэ тєриин анхны тэргvvн болжээ. Харин гардан гvйцэтгэгч хоёр их удирдагч байсан нь хожмоо Гадаад явдлын сайд болсон Ханддорж, Дотоод хэргийн сайд болсон Цэрэнчимэд нар байв. Шинэ тєрд хэн нь илvv эрх мэдэлтэй байх та-лаар тэдний хооронд нэлээд дотоод зєрчил байсан ба vvнээ дагасан бvлэглэл фракц ч байв. Эцэст нь тэс хєндлєнгийн хvн болох Намнансvрэнг Богд хаан хожим Ерєнхий сайдаар томилсон байдаг. Монголын Vндэсний тусгаар тогтнолыг гардагчид хожмоо ээлж дараалан хорлогдож vхсээр 1920 онд Сvй Шvжаны цэрэг Нийслэл Хvрээнд орж ирэхэд эдний дараагийн эгнээнийнхэн болох Бадамдорж, Цэрэндорж нар тєр барьж байсан аж.
1921 онд тєр улсыг дахин сэргээж, мєнєєх Богд Жавзандамбыг дахин тєриин тэргvvнээр заллаа. Харин хааны дор шинэ хувьсгалыг хийсэн гурван бvлэглэл байсан нь Ноёдын, Тvшмэдийн, Ардын дугуйлангууд билээ. Бvлэглэлvvд шинэ засгийн газрыг эвслийн маягаар байгуулсан юм.

Ардын намаас Бодоо Ерєнхий сайд бєгєєд Гадаад яамыг, Тvшмэдийн намаас Данзан Сангийн яамыг, Сvхбаатар Цэргийн яамыг, Ноёдын намаас Пунцагдорж Дотоод яамыг, Магсар хурц Шvvх яамыг туе туе авчээ. Засгийн газрын дотор бvлэглэл дагасан хурц тэмцэл байсаар эцэст нь Ноёдын болон, Тvш-мэдийн бvлэглэл хоёр хvч хав-сайдан Ардын намын Бодоог огцруулсан тєдийгvй удалгvй буудан алсан ба албан тушаалыг нь Ноёдын намын Дамдинбазарт, тvvнийг нас барсны дараа мэн бvлгийн Цэрэндоржид авч єгчээ.
Гэтэл тун удалгvй МХЗЭ хэмээх дєрєв дэхь том улс тєрийн бvлэглэл гарч ирэн Москвагаас зvйл бvрийн дэмжлэг авах болжээ. Чухам энэ дэмжлэгийнхээ хvчээр Данзанг 1924 онд буудан алсан ба Ерєнхий сайд Цэрэндорж зvсэн бvрээр хавчигдан, огцрох єргєдлєє єгч байв. МХЗЭ-ийн залуучууд бичиг vсэгтэй болж, дэмж-лэгээ улам чангатгасаар 1928 онд Москвагийн шууд удирдлага заавраар тєрийн эргэлт хийж vнэмлэхvй ноёрхлоо тогтоожээ. Харин тэд анх Ардын намаас эхтэй МАХН гэсэн нэрийг шууд уламжлан авсан юм.
1911 оны Vндэсний тусгаар тогтнолын хувьсгалын цаад шалтгаан нь Хятадад гарсан Цинхайн хувьсгал, 1921 оны дахин сэргэлтийн хувьсгалын цаад шалтгаан нь Орос оронд дэгдсэн иргэний дайн ба Ок-тябрийн хувьсгал бол 1990 онд болсон Ардчилсан хувьсгалын уг шалтгаан ЗХУ задран унасан ба дэлхий даяар коммунист систем сvйреэнээс эхтэй. 1990 оны 5-р сард МАХН хэмээх улс тєриин хvчин анх удаа Дээд шvvхэд бvртгvvлэн террор, хvчирхийплээр биш Монгол улсын нутаг дэвегэр дээр хуу-лийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулах эрх олж авенаар цоо шинэ тєрлийн улс тєриин хvчин болон байгуулагдлаа. Ийм эрхийг МАН, МСДН, МVАН гэсэн єєр гурван хvчин олж авсан бєгєєд анх удаа болсон чєлєєт ардчилсан сонгуулиар бvгд парламетэд суудал эзэлеэн тєдийгvй улс тєриин дєрвєн намын эвслийн Засгийн газар байгуулжээ.

ТЄР БАРИХ ТУРШЛАГА
XX зууны тавь жараад оныг колончлолын задралын vе гэдэг. Энэ нь vнэн боловч цаад учир шалтгаан нь ази, африкийн ард тvмний тэмцлийн vр дvн биш байлаа. Дэлхийн дайны дараа бvх дэлхийн ДНБ-ий бараг 60 хувийг дангаараа vйлдвэрлэдэг хvчирхэг Америкаар толгойлуулсан шинэ дэг журам vvеэв. Энэ дэлхийгээр дvvрэн колони орнуудтай Англи, Франц, Португаль, Голланд, Бєльги, Испани улсын хувьд хєгжлийн чєдєр нь колончлол болжээ. Иймээс колони орнуу-даа зэрэг зэргээр нь тусгаар тогтносон улс болгон зарласаар зєвхєн Африк л гэхэд хэдхэн жилийн дотор 50 шахам бие даасан тусгаар тєрvvдтэй болж авав.
Европын хєгжилтэй орнууд нєхцєл байдал гэнэт єєрчлєгдєнгvvт хэт амиа бодсон бодлогодоо хєтлєгдєн ямар ч бэлтгэлгvй орнуудад бэлэг маягаар тусгаар тогтнол олгосон нь эргээд олон жил vргэлжилж ужгирсан хямрал, зовлон бэрхшээлийг буй болгосон юм. Иргэний дайн, єлсгєлєн, тєриин эргэлт, ядуурал гуйранчлалаас эхлээд тєриин хээл хахууль, авилга, синдикат, бvлэглэл, учир утгагvй бойкот энэхvv шинэ тусгаар тогтносон Гуравдугаар ертєнц гэгчийн орнуудын ер-дийн нvvр царай болсон юм. Єчигдрийн колонийн армийн тvрvvч єнєєдєр гэнэт генерал маршал болон канабализмаас эхлээд расизм, нутагархалаас эхлээд шашины фанатизм, меркантализмаас эхлээд марксизм хvртэл хvн тєрлєхтний нэ-гэнт туулаад єнгєрсєн аль арчаагvй vзэгдэл болгоныг туучиж гарав. Хэнд нь ч тєр барих туршлага vгvигээс гадна тєрийн тухай цэгцтэй ойлголт алга байлаа. Єчvvхэн жижиг Суази-ландаас эхлээд 100 сая хvнтэй Нигери хvртэл улс орнууд балар цагийн отог омогийн оилголтоор тєрийг "тєвхнvvлж" байв. 2-3 vе єнгєрч асар их сvйтгэл эмгэнэл болсны дараа єдгєє жишээ нь Африкийн тєрvvд орчин vеийн оилголтоор нэлээд тєлєвшиж байна.
Тусгаар тогтнол хэмээх "бэлэг" тараах дэлхий дахиныг хамарсан хоёр дахь vзэгдэл 1990 оны коммунизмын зада-лаас болж vvссэн билээ. Коммунизм уналаа гэсэн сургаар л зарим нь тусгаар тогтнолыг царан дээр цэцэгтэй хамт хvлээн авч байсан бол зарим нь цусаа гартал vзээд єєрт ноогдох бэлгээ авч чадахгvй явна. Гурав дахь хэсэг нь энэ бэлэг хэнд хамааралтай талааргмарган єєр хоорондоо бvлэглэл болон бие бие рvvгээ бууны сум илгээнэ. Тайван аргаар шахалт vзvv-лэх Татаараас эхлээд цус урегах Чечений арга хvртэл янз бvрийн хэлбэртэйгээр энэ процесс одоо ч vргэлжилеээр байна.
Монгол улс энэ том про-цесст хамрагдсан авч єєрийн онцлогтой. 1911 онд "зєвшєєрєлгvйгээр" тусгаар тогтнож, 1915 онд автоном эрхтэй хоцорч, 1921 онд нэг талын зєвшєєрєлтэйгээр vл ойлгогдох тусгаар тогтнолтой болж, 1924 онд БНУ болж, 1946 онд жинхэнэ "зєвшєєрєлтэй" хvлээн зєвшєєрєгдсєн тусгаар улс болж, 1961 онд НVБ-ийн гишvvн болж, 1990 онд хараат бус бvрэн бие даасан тусгаар орон болсон цэдэг намтартай.
Харин иргэдэд нь болоод улс тєриин нам хvчнvvдэд тєр барих туршлага аль хэр байв? Єєрєєр хэлбэл єєрєє єєрийгєє толгой даан аваад явчих, орчин vеийн ертєнцтэй хэл нийлvvлэх бэлтгэл монголчуудад байв уу? Мэдээж хэрэг хэзээ ч єєрийн гэсэн тєриин системтэй байж vзээгvй Беларусе, Туркмен, Словак, Македонтой зvйрлэхээргvй байсан нь ойлгомжтой. Гэхдээ л цогц онол, цэгцтэй ойл-голтоор байгуулагдсан АНУ-ийн тєриин систем эхниихээ єдрєєс л хvчирхэг, учир замбараатай байсан бол тєриин хэдэн мянган жилийн намтартай мєртєє зарим оронд орчин vеийн ойлголт жишигт таарсан тєриин систем vvсэж бэхжиж чадахгvй он жилийг элээсээр байгаа учир энэ нь харьцангуй ойлголт юм.

ЕРЭЭД ОНЫ МОНГОЛЧУУДАД ТУРШЛАГА БАЙСАНГVЙ
Хэдийгээр 2000 жилийн тєр барих туршлага, Чингисийн их єв гэх мэтчилэн ярьдаг боловч орчин vеийн тєриин системийн тухай ойлголт тvvхиин хувьд тун ч шинэ, єдгєє єєрийн тогтсон арга барилтай, "монголчуудын олон мянгаН жи-лийн туршлагаас" бараг л тэс ємнєє зvйл юм. Орчин vеийн тєрийн системийг Напалеон буй болгосон ч гэдэг, АНУ-аас эхтэй ч гэдэг, Кромвэллээс хойш Англид буй болсон ч гэдэг, юутай ч болов 200 гаруй жилийн ємнєєс буй болсон систем єдгєє дэлхийн бvх оронд ямар нэг хэлбэрээр хэм норм болжээ.
Монголд орчин vеийн тєрийн систем буй болгох анхны оролдлого 1911 онд vvсэж, та-ван яам бvхий анхны Засгийн газрыг байгуулсан. Єнгєрсєн зуу шахам жилд орчин vеийн тєрийн тогтоцыг хэлбэршvvлэх замнал тууллаа. Гэхдээ дєнгєж 1921 ондхамжлагыгхалж, 1924 онд vндсэн хуультай болж, 30-аад онд шvvхийн тогтоцтой болж, 1946 онд гадаад ертєнцєд хvлээн зєвшєєрєгдсєн энэ орон "Тєр тун удалгvй мєхєж алга болох" тухай "хєдєлшгvй" vзэл суртлаар цэнэглэгдсэн, дэлхийн соёл, гадаад харилцаа, эдийн засагаас бvрэн таслагдсан газар байлаа. Коммунизм унуут олон жил чєлєєт ертєнцєд цагаачилсан иргэд нь орон орондоо "багшаар" ирж байхад Монгол бараг ганц ч цагаачгvй байв.
Орчлон ертєнцийн тухай цэвэр шинжлэх ухаан талаас нь мэдэх болохоос нийгмийн талаас нь огт ойлголт байхгvй монголчууд єнєєгийн дэлхийн наад захын дэгжаяг, эмх цэгцийг ойлгодоггvй байв. Vнэндээ тусгаар нэртэй байсан боловч 1990 он хvртэл улсын тєсвийн тухай, тєсєв хэрхэн бvрдэх тухай, татварын тухай, тvvнийг цуглуулах тараах механизмын тухай хичнээн хvнд тєсєєлєл байсан бэ? Тєсєв нь багцлагд-чихсан, орох гарах мєнгє нь тоо-цоологдчихеон, тvvний дотор хатуу валютын хэмжээ нь юунд зарцуулах заавартайгаа, жил-дээ хэрэглэгдэх мєнгє нь зээ-лийн хэлбэрээр бэлэн нь тєд, бараа материалаар тєд гэсэн баланс тоцоотойгоо, нэг vгээр хэлбэл хазахад бэлэн хоол маягаар Москвагаас ирдэг бай-жээ. Ийм бэлэн юман дээр сууж байсан хvмvvст гадаад ертєнцийн тухай байтугай єєрийнхєє баялагийн тухай мэдлэгч, мэдээлэл ч байсангvй.
1990 онд Монголын зах зээл дээр хичнээн тооны vндэсний менгэн тэмдэгт эргэлдэж байгаа нь лав л монголчуудын хэнд нь ч мэдэгддэггvй байв. Аргаа барсандаа 20 дугаар тогтоол гаргаж байсан юм. Гадны ир-гэдийн гар дээр байгаа мєнгийг ядахнаа тал хувиар унагах гэсэн оролдлого шvv дээ. Нийгэмд эгшин зуур мухар оvсэг дэлгэрч, ертєнцийн анхдагч нь монголчууд болох тухай онол тvгж, харь гаригийнхан айлчлаад амраахаа больсон тэр vед гаднаае гэнэт мєнгєний тулам болсон "хамаатан" гарч ирж дор нь "бар" болгохоор амлаж, тєриин vйл хэргийг vзмэрч бариач нар шийддэг болж, оронг нь тоолоод багтахгvй их мєнгийг ихэнхидээ зvгээр заримдаа хvvгvйгээр зээлуvлэх сайн санаатнууд ємдєє чиреээр Тє-рийн ордноор "мєнгє ав" гэж гуйн гvйлдэж, Нобелийн шагналыг нэгэндээ авч єгєх гэж гадаадынхныг загнацгааж далай гаар дvvрэн Монгол хєлєг онгоц явуулж тvvгээрээ хонь зєєхєєр шийдэцгээж, мєнхийн хєдєл-гvvр туршцгааж, арбитражийн гvйлгээгээр хуга баяжихаар шийдэн телетайпаар гvйлгээ хийцгээж, хурдан морь харалгvй дайрсан жолоочийг долоон жилээр шийтгэж" амихандаа хєєрхєн л будилцгаасан. Дараа нь асуудал буруудаад ирэхээр энэ тухай тєрєхдєє л бvр мэдээд байсан маягтай биенээ гvтгэцгээж, нус цэрээрээ будалцаж хvний мєсєє дэлгэцгээв. Єнєєдрийн єндєрлєгєєс энэ бvхнийг шvvмжилж, буруутгах нь угаас огт утга учиргvй хэрэг. Хариуцлагыг монголчуудын хэн нь ч vvрч байсан яг адилхан хариу гарах байсан. Хvн нь нийгэмших, тєр нь тєлєвших, удирдлага нь туршлагажих, улс тєрийн намууд нь хэлбэрших хvнд хэцvv 15 жилийг ардаа орхижээ, монголчууд. Дэлхийн анхдагч гvрнvv-дийн хэдэн зуун жилээр явж унаж тусан будилсан тэр замыг харьцангуй богино хугацаанд туулав. Гэхдээ энэ бvдчээн дунд тєєрч будилахаас єєр зам байгаагvй. Нийгмийн хєгжлийн замнал хvн тєрєлхтний хєгжлийн ерєнхий хандлагад захирагддаг, туршлагаас сурахаас гадна єєрєє туршлагажиж байж урагшилдаг номтой. Тvvнээс тухайн vедээ нэгэн марзан сэтгvvлч санааг нь цэгцэлж олны итгэл vнэмшил хvртэл болж байсан "Зах зээл рvv ордог 300 жилийн настай Европ арга, 3 жилийн дотор ордог Ази арга гэж бий, Бямбасvрэн буруу руу нь оруулчихлаа" гэдэг шиг юм байдаггvй. Орос ардын vлгэрт тэнэг Иванд л ийм хувь зохиолын замууд тааралдсан тухай єгvvлдэг. Урьдаас бvр ингэж алдаж бvдчинэ гэдгийг нь мэдээд байсан ч хvн байх учиргvй, учир нь манай нийгэм vзмэрч тєлєгчдийг туршихаараа нэг болсон, нєгєє талаас архив бичиг юу ч устаагvй єнєє vед "хэлээгvй юу чамд" гэсэн сануулгаа хэн нь ч єнєєдєр гаргаж ирж сагсалзах бололцоотой байгаа.

УЛС ТЄРИЙН НАМ
Орчин vеийн утгаар дэлхийн анхны улс тєрийн нам 1877 онд Англид байгуулагдсан гэж vздэг. Засаглах болон нєлєє vзvvлэх зорилго агуулсан улс тєрийн бvлэглэлvvд єнэ эртнээс байсан ба тvvхийн нугачаан дунд тєлєвшин хэлбэржсээр єнєєгийн ойлголт маягт хvрчээ. Улс тєрийн нам бол тєр барих, жолоодох орчин vеийн нэг хэлбэр. Єнєєгийн ертєнцєд намаар дамжуулж тєрєє жолооддоггvй бараг ганц ч улс орон vгvйг бодоход энэ нь нэгэнтээ зайлшгvй, гарцаагvй зvйл болтлоо хєгжжээ. Ноёрхогч, дангаар дарангуйлагч намаас авахуулаад цєєн хэдэн хvний эрх ашгийг хамгаалахын тулд зєв-хєн дуу хоолойгоо байлгаж байх гэж оршдог хvртэл тєрєл бvрийн улс тєрийн намууд хорвоогоор дvvрэн бий. Юутай ч єнєєгийн ертєнцед улс тєрийн нам нь тєрийг хєдєлгєх механизмын гол багаж хэрэглэгдэхvvн болжээ.
Монгол хэлэнд энэхvv улс тєрийн нам гэсэн ухагдахууныг дугуйлан гэж нэрлэдэг байсан ба энэ нь дундад зууны vед Европт ил далд оршиж байсан, сурвалж угсаа нийгмийн давхрагаар ялгагдсан янз бvрийн бvлэглэлvvдийн монгол хувилбар байв.
Орчин vеийн жинхэнэ утгаараа Монголд улс тєрийн намууд 1990 онд зэрэг зэрэг мэндэлцгээжээ. Нийгмийн эдийн засаг, vзэл сурталыг дангаараа єнэ олон жил эзэгнэж байсан синдикат, олигархи бvлэглэл болох МАХН хэмээх институци ч чухам 1990 онд орчин vеийн улс тєрийн нам болон мэндэлсэн хэрэг.
Орчин vеийн улс тєрийн намууд нийгмийн тодорхой анги давхрагын эрх ашгийг хамгаалж, тvvндээ тохирсон vзэл суртлыг номлож, тєрєєр дамжуулан тvvнээ хэрэгжvvлэхийн тулд анх буй болсон тэр л хэлбэрээр 1990 онд Монголын анхны улс тєрийн намууд vvсчээ. Хvн тєрлєхтний XIX, XX зууны тvvхэнд нийгмийн хєгжлийн онолын янз бvрийн сургаал тєрэн гарч багагvй газар орон зай цаг хугацаанд туршиж vзсээр эргэж хумигдан XX зууны эцэс гэхэд ерєнхийдєє нэг хандлагатай болсон тэр замыг Монголын улс тєрийн намууд сvvлийн 15 жилд мєн товчлон тууллаа. Орчин vеийн улс тєрийн намууд эсрэг тэсрэг vзэл суртлын тєлєєлєл гэхээсээ тєрийг авч явах механизм болон хувирч байгаа энэ байдал ч Монголын улс тєрийн тавцан дээр хэрэгжин хэлбэрших нєхцєл одоо л бvрдэж байна.
Єнгєрсєн хугацаанд Монголд улс тєрийн намууд нийгмийн хєгжил, тэр дундаа ний-гэм эдийн засгийн шилжилтийн єврмєц бартаат дэвшилд vнэлж баршгvй хувь нэмрээ оруулцгаалаа. Хорь заримдаа бараг гучин нам Дээд шvvхэд бvртгэгдэж байсан авч єдий хvртэл хугацаанд нэг талаас МАХН, нєгєє талаас МАН, МСДН, МVДН хожим нэгдэж буй болгосон АН буюу нийтийн тогтсон хэлээр ардчилсан хvчин ачааг бараг дангаараа vvрэв. Энэ хоёр улс тєрийн хvчин зоосны хоёр тал болж, биендээ сєргєж харилцан биенээ vгvйс-гэснээр нийгэм тєлєвшиж, тєр орчин vеийн хэлбэрээ олоход гол тvлхэц болж єгсєн юм. МАХН нийгмийн консерватив боловч болгоомжтой хэсгийн vзэл суртал болж байсан бол АН шинэлэг хувьсгалч боловч хєнгєн талын тєлєєлєл болж байв. Гэвч бие биенийнхээ тєлєвшин орчин vежхэд нэг нь нєгєєдєє гол хурцлагч нь болж байлаа. Гегелийн хєгжлийн диалектикаар авч vзэх юм бол сєргєлдєгч хоёр хvчин хєгжлийн гол хєдєлгvvр болж єгсєн хэрэг.

МОНГОЛЫН УЛС ТЄРИЙН НАМ НИЙГМИЙН ДЭВШЛИЙН ГАЦАА БОЛЖ ХУВИРСАН НЬ
1990 онд чєлєєт зах зээл, нээлттэй нийгэм рvv орж ирсэн Монголын нийгэм єєрєє тун євєрмєц шинж чанартай байлаа. Мянганаар vргэлжилсэн нvvдэлчин сэтгэхvй бат уламжлал байсны зэрэгцээ хvний гурван vе эв хамтын vзэл сурталд хvлэгдэх тєдийгvй итгэл vнэмшлээ болгосон, сэтгэлгээний єєр тєрлийн хольц бараг байхгvй жигдэрсэн нийгэм байв. Угаас дэвшлийг тєдийлєн ойшоодоггvй, тиим хэрэгцээ байгаагvй нvvдэлчний сэтгэлгээ нь социализмын бэлэнчилсэн, жигд хуваарлалттай системтэй эрлийзжин тун ч євєрмєц хэлбэрийг буй болгожээ. Олон жил vргэлжилж итгэл vнэмшил болсон vзэл суртал нь дайсантай байх, тvvнийг ил-рvvлж устгах, єєр vзэл бодлыг vл тэвчих итгэл vнэмшлийг баттай суулгасан байв. Гадаа-дын дайсныг vзэл суртал єєрєє байнга зохион єгч байсан бол, дотоодын дайсныг vр-гэлж хайж илрvvлж бут цохих vйлсэдбvх нийтийгтатан орол-цуулж байлаа. Энэ нь шууд механик хэлбэрэзс эхлээд хий ургуулан бодох хvртэл бvх янзаар зэрэгцэн оршиж байх ёстой. Монголд хамгийн их гавъяа байгуулсан гэгдэж хамгийн олон одон тэмдгээр шагнагдсан цэргийн хорооны тvvх зєвхєн єєрийн ард тvмэнтэй хэрхэн байлдсан цадигаас л бvрдэж байв. Дайсан олох, олж байж санаа нь амрах, тvvнтэй тэмцэхийгээ хvн болсны vvргээ гэж vздэг этгээд итгэл vнэмшил нийгмийг бараг тэр чигээр нь хамарсан паталогийн шинжтэй байсан хэрэг.
Нээлттэй нийгэм Монголын нийгмийн сэтгэхvйд буй энэ окопны сэтгэлгээг эхэн vедээ бvр бодит vйлс болгож єгчээ. Нийгмийн гишvvд улс тєрийн намд хуваагдсаныгаа нийгмээ хєгжvvлэх механизм гэж ойлгохоосоо ємнє єєрийг нь устгах гэж буй хар хvчинтэй орших эс оршихын шийдвэрлэх тулаан хийж буй мэтээр тєсєєлж байлаа. Улс тєрийн сєргєлдєгч хvчнvvд ч, тvvнийг бvрдvvлж буй гишvvд ч унэхээр тэгэх гэж буй мэт эвир харилцан гаргалцана.
Чамгvй цагхугацаа єнгєрс-ний эцэст хуучны консерватив хэсэг байгалийн хуулиар шинэ залуу vед халаагаа єгєн залуу-жиж, шинэчлэгч хэсгийнхэн нас тогтож эхлэв. Єєрєєр хэлбэл цаг хугацааны хvчин зvйлээс болж улс тєрийн намууд нийгмийн тодорхой хэсгийг тєлєєлж чадахаа болин, аль аль нь хоёр талаасаа уулзан нас, нийгмийн давхрага, бие бvрэлдэхvvний хувьд ижил тєлєєлєлтэй болжээ. Нєгєє талаас дэлхийн нийтийн хєгжил дэвшлийн хандлага Монголын улс тєрийн хvчнvvдийн хооронд байсан хєгжлийн концепцийн зєрєєг арилгалаа. Энэ нь улс тєрийн хvчнvvд хєгжлийн концепцийн зєрєєгєєр биш Тєрийг авч явах механизм бvрдvvлэх хєшvvрэг болон хувирах нєхцлийг онолын хувьд буй болгосон юм.
Гэтэл єдгєє Монголын улс тєрийн намуудын харилцан уялдаанд ийм эволюци явагдсангvй, харин байгаа єнєєгийн хэлбэр бvтэц механизм нь хєгжлийн гацаа болох гол тээглvvр болон хувирчээ. XX зууны эхэн болон дунд vед шинэ тутам хєгжиж буй орнуудад улс тєрийн нам нь хуйвалдаан, хэлмэгдvvлэл, синдикат, авилга, ил хулгай, шамшигдуулал, нийгмийн баялагийн шудрага бус хуваарилалт, хууль vл vйлчлэх хvрээлэл зэрэг аль олхиогvй бvхний хэрэгсэл болж нийгмээ улам ядууруулан зовоож хєгжлийг ухраагч хvчин зvйл болж байсан яг тэр vзэгдэл єнєєгийн Монголын нийгэмд яг таг хуулагдаж эхэллээ. Нийгмийн дундаж иргэдийн хувьд улс тєрийн намаас залхах явдал нийтийг хамарч, улмаар дундад зууны маягаар намгvй тєрийн систем байгуулах гэнэн vзэл газар авч эхлэв. Нийгэмд давхрага, хєрєнгє чинээний ялгаа улам ихсэхээр Эрих Фроммын онож нэрлэснээр "эрх чєлєєнєєс дайжихуй" хэмээх процесс болж байна.
Єнєєдєр Монголд улс тєрийн нам нь заримынх нь хувьд нийгмийн баялагаас идэж шамшигдуулахад ашиглах хэрэгсэл, заримынх нь хувьд гэмт vйлдлээ далдлах болон ємгєєлєл хайх бамбай, нєгєє зарим хэсэгт нь ядуурал зовлонгийнхоо эзэн хэмээн оноож илрvvлеэн "дайснаа" дарах муна, бас заримынх нь хувьд бусдыг худалдаж авах буюу сvрдvvлэх зэвеэг болжээ. Улс тєрийн намаар халхавч хийсэн синдикат, мафи, гангстер маягийн бvлэглэлvvд нэгэнт буй болж гоё vг, хуурамч амлалт, vнэ єртєгтэй vзvvлэн шоугаар єнєє маргаашийг аргацаан хувийн єчvvхэн зорилгоо биелvvлдэг боллоо. Vнэн хэрэгтээ улс тєрийн нам гэхээсээ нэгэнт тогтон хэлбэршиж яваа олигархи бvлэглэл ардчилал нэрийн дор хvмvvсийн саналыг улайм цайм худалдаж авдаг боллоо. Олон нийт ч vvнд дасаж, еєрсдийн саналыг шууд мєнгєн утгаар нь хамгийн єндэр vнэ хvргэх гэж тэмvvлнэ. Хvний нийгэмд бай-даг ердийн ёс суртахууны vнэлэмж балран алга болж, увайгvй болгон энгийн зvйл болж хувирч байна. Нийгмийн гишvvд энэ бvхнийг болохгvй буруу зvйл гэж харахаасаа ємнє єєрєє vvнд хамаарч адилхан сувьдаглахыг тэмvvлэх болов. Ерєєсєє хулгай хийх нь буруу зvйл гэхээсээ ємнє "надад яагаад хулгайн олзноос ноогдсонгvй вэ" гэж хандах болж шудрага, шудрага бусын vнэлэмжийг хулгайн олз ноогдсон эсэхээр хэмжих болжээ.

УЛС ТЄРИЙН ХVЧНИЙ ШИНЭ ХУВААРИЛАЛТ ХЯМРАЛААС ГАРАХ АРГА ЗАМ МєН VV?
Улс тєрийн намууд болон тvvний тєлєєлєл болох пар-ламентаар дамжуулан тєрийг жолоодох 15 жилийн ємнєєс буй болсон шинэ Монголын хуулийн механизмууд єєрийн vvргийг гvйцэтгэж дуусаад цааш явахаа больсон мэт санагдана. Тухайн vед буй болсон механизмууд нь нэлээд євєрмєц, олон тохиолдолд нэгэнт замыг нь туулсан улс орнуудын жишгээс єєр, мєн олон тохиолдолд хоорондоо авцалддаггvй сис-темvvдийн механик хольц болсон систем юм. Асуудал энэ ме-ханизмыг муулж сайлахдаа биш, нийгмийн дэвшлийг урагшлуулахад сайн ч муу ч хувь нэм-рээ єгсєн боловч єдгєє хоцорч муудан хєгжлийн гацаа болж байгаад оршино.
Гол буруу нь хvндээ бус механизмдаа байна гэдгийг єдєр ирэх тутам олон хvн ойлгож байна. Энэ механизмаар явбал тун удахгvй сvйрэлд хvрч болохыг ч зарим нь ажиг-лаж чадаж байна. Гэвч энэхvv хэрэггvй болсон механизмаа тас тэврэн бєєцийлсєн хэвээр. Єнгєрсєн дєрвєн жилд механизмыг социализмын vеийнх рvv оруулах гэсэн туршилт явагдсан боловч бvтэшгvй гэдэг хариу нь єнєєдєр тод харагдана. Нийгмийг сvрдvvлэг айдас, алагчлал, хаалт боолт, хvчирхийллээр авч явах тиим механизм Монголд дахиж сэргэх бололцоогvй болсныг туршлага харууллаа. Цоо шинэ механизм бодож олно гэдэг vгvй дээ л дэндvv єртєгтэй зvйл. Тvvнийгээ туршиж vзэхэд л цаг нар хаанаа ч хvрэхгvй. Хамгийн сайн зам бол бусдын туулсан, хэрэгжvvлж дассан, сайн муу тал нь нэгэнт илэреэн механизм билээ.
Єнєєдєр vйлчилж байгаа механизм Монголын нийгмийн шийдвэр гаргах хvрээллийн олон бие хvнд ашиг тусаа єгч байгаа учир хэвээр хадгалах гэсэн тэмvvлэл дэндvv хvчтэй байна. Vйлчилж байгаа механизмынхаа сул талыг хэдийнээ ажигласан тэд нар vvнээ єєртєє улам их ашиг хонжоо болгох гэсэн атгаг санаандаа хєтлєгдєн нийгмийг чєдєрлєж байна. Арга улам нарийсаж, хєгжлийг чєдєрлєн байж єєртєє хууль бус ашиг олохын тулд олныгтєєрєлдvvлеэн улам илvv эх оронч, нийтэч, хувьсгалч vгсийг шинээр нээн хашгичиж цээжээ нvдэх боллоо. Арга улам улам нарийсаж, хувь хvн єєртєє зориулж улс тєрийн нам байгуулдаг байсан моод нэгэнт хоцрон оршин байгаа улс тєрийн намыг дангаараа буюу бvлгээрээ хувьчилж авч атгаг, сувьдаг vйлдэлдээ ашиглах хэрэглэгдэхvvн болгох боллоо.
Єнєєдєр цэвэр улс тєрийн талаас нь авч vзэх юм бол чєлєєт зах зээл, тєрийн хязгаарлагдмал оролцоо, нийгмийн ардчилсан тогтоц, гадаад єргєн харилцаа гэх зvйл дээр улс тєрийн намуудын хооронд vзэл суртлын нэлээд зєрєє байсан нь цагийн болон дэлхий нийтийн хандлага туршлагын хvчин зvйлээс болж арилан ижилссэн. Харин Монголын нийгэмд, ялангуяа шийдвэр гаргах хvрээлэл дотроо нэгэнт vеэ єнгєрєєж болохоо больсон механизмаа солих, vvнээ хэвээр нь авч vлдээд ашиг зав-шаан болгох гэсэн хоёр vзэлд хуваагдчихаад байна. Харин суудалтай суудалгvй хориод намын дотор хоёр vзлийг тээг-чид тэнцvvхэн хуваагджээ.
Чухам энэ шалтгаан, ердєє л энэ шалтгаан, эсвэл хамгийн гол нь энэ шалтгаан Монголын нийгмийн менежмент хийх vндсэн механизмыг єєрчилж "олон улсын жишиг" гэж байдаг бол тvvнд аваачихыг шаардаж байна. Энэ нь улс тєрийн намуудыг ч ардчилсан ардчилаагvй, хуучинсаг шинэлэг, шудрага, шудрага бус, баруун зvvн гэж ангилан ялгахыг бус механизмаа солих талынхан, солихгvй талынхан гэж ялгарахыг шаардаж байгаа юм. Шинэ нєхцєл байдал улс тєрийн шинэ хуваагдлыг шаардаж буйн гадаад илрэл болж Монголын голлох улс тєрийн намууд сvvлийн vед ээлж дараалан "шившгээ дэлгэх" боллоо. Явахаа больчихжээ. Явахаа болих тусам нь тvр эвлvvлж наах гэсэн бvтэшгvй оролдлогууд давтагдана. Энэ нь нэгэнт бvтэхгvй бололцоогvй учир улам увайгvй арга хэрэглэнэ. Тэр хэрээрээ єєрснєє ч ялзарч, нийгмээ ч уруу татаж, хєгжлийг улам хойш чангаана. Гаднаас зориуд сайхан харагдуулах гэдэг хуурамч єнгєлєн далдлалт, хуурамч эв нэгдэл улам бvр богино настай, улам бvр хэврэг байдаг. Ихэнхидээ л комедиор дуусдаг.
Энэ хорвоо дээр мєнх юм гэж vгvй л болов уу. Нар ч бєхєх тавилантайг бодоход тєр ч єєрийн настай биз. Хvн ч єєрийн настай, тодорхой vед єсч єндийдєг, тодорхой vед vvрэг гvйцэтгэдэг, цаг нь болохоор єнхрєєд єгдєг. Улс тєрийн нам ч нийгэмд єєрийн vvргийг гvйцэтгээд дуусгавар болдог биз. АНУ-ын тєрийг буй болгоход голлох хувь нэмэр оруулсан Виг намыг єнєєдєр санаж байгаа хэн байна? Мєнх наслах хувь заяатай нам гэгчээр удирдуулсан Хойд Солонгосын дэвшил хаана байна? Сонгууль болгоноор цоо шинээр эмхлэн байгуулагдсан улс тєрийн цоо шинээр намаар удирдуулдаг Ємнєд Солонгосын балраад уначихсан нь хаана байна? Хvн vхеэнээр хvн тєрлєхтєн сєнєдєггvй, шинэ vе нь залгамжилж залуужиж улам илvv ихийг бvтээдэг. Пvvс компани ч нэг нь дампуурч байхад дараагийнх нь залган илvv эрч хvчтэйгээр єндийж байдаг. Улс тєрийн нам энэ хувь заяанаас ангид байх ёстой юм гэж vv? Шинэ нєхцєл байдал vvссэн бол шинэ механизм хэрэгтэй, шинэ механизмд шинэ хэрэгелэл багаж хэрэгтэй. Нэгэнтээ суут Шиллэр "Мавр хийдгээ хийсэн бол мавр явах ёстой" гэж сануулжээ.

1 comment:

Anonymous said...

Спасибо