Sunday, July 1, 2007

ХИЙРХЭЛ

Ерээд оны эхээр гэнэт тэмээний тавхай vнэ орлоо. Тавхайны vнэ бvтэн тэмээ­нээсээ vнэтэй болж. Олон ч тэмээ тавхай­наасаа болж тэнгэрт халилаа. Гэхдээ хэн ч тавхайг нь аваад бусдыг нь хаяж байсангvй.

Дэлгvvрт давснаас єєр юмгvй болсон тэр vед монголчууд малын буянаар єлсєж vхэл­гvй тэр хvнд vеийг давсан, тэмээний мах энд их vvрэг гvйцэтгэсэн. Харин тавхай яагаад vнэ хvрэх болов? Монголын тэ­мээг устгах Бээ­жингийн тє­лєв­лєгєє гэнэ. Тэмээг нь устгаад дараа нь хvнийг нь хvйс тэмтрэх зорил­готой гэнэ. Тэмээгvй болчих­вол Монгол Улс сєнєх гэнэ. Тэмээгvй Монгол гэдэг тайган эр л гэсэн vг. Ингээд “Тэмээ хамгаалах хууль” УИХ-аар батлагдан гарлаа. Тэмээний тухай олон ном гарав. Тэмээ бол тэн­гэрийн амьтан. Мон­голын тэмээ аврагдлаа. Хята­дын хорон муу санаа дараг­дав. Тэмээн тавхай vнэ хvрэ­хээ болив. Тєр ард тvмний хам­тын сэрэмж монгол ген­тэй монгол тэмээгээ аварлаа.

Vнэндээ юу болсон бэ? Ємнєд Хятадад тансаг хоол­ны найрлагад баавгайн тав­хай ордог аж. Хонконгод бvр их vнэтэй. Хойд Хятадын хэдэн сайн гар тэмээн тав­хайг баавгайнх гэж хэлээд баахныг тийш нь зарчиж. Цаа­дуул нь мэдсэнгvй. Тэгэнгvvт давраад Монгол, Євєр Мон­голоос тэмээн тавхай vнэ хvргэн авч хулхидаж гарлаа. Жил бололгvй баригджээ. Тэмээн тавхайг хэн ч тоохоо болив. Ийм л юм болж дээ.

Гадаадын хєрєнгє оруу­лагчдын эсрэг нийтийн хийр­хэл давамгайлаад гурван жил боллоо. Шалтгаан нь бай­галийн эрдэс тvvхий эд гэнэт vнэд орсноос болсон хэрэг. Хэн нь илvv эх оронч вэ гэдэг нийтийн тэмцэл єрнєв. Эх оронч гэдэг цол бол Сvх­баатарын одонгоос ч илvv гоё чимэг. Би л дутчих вий гэсэн шиг цангатлаа уралдан ори­лол­дов. Ерєєсєє байгалийн баялгаа ашиглахаа болиод хойд vедээ vлдээе, ингэхийн тулд єнєєдєртєє цємєєрєє єлсєж vхэцгээе, яадгийм гэсэн уриа хамгийн мундаг эх оронч лоозонгоор тодрон тэргvvлж байв. Ялангуяа Хойд Америкийн хєрєнгє оруулагч­дыг эцэж vхтлээ хараацгаав. Хєрєнгє оруулалт хийхэд хуулийн таатай орчноор гай­гvйд тооцогдож байсан Мон­гол энэхvv гурван жил vргэл­жилсэн хийрхлийн шанд хєрєнгєє оруулбал хамгийн аюултай гурван орны тоонд орж “сэрэмжлэгтvн” гэсэн хаягтай болж орхилоо. Хятад, Оросоос єєр орон айгаад ойртохоо больж буй хэрэг.

Дэд бvтэцгvй, далайгаас хол орны тvvхий эд тєдийлєн тоогддоггvй. Энэ дэлхий эр­дэс баялгаар халгиж цалгиж байгаа, олдворлолтын аль єртєг ба­гатайг нь сорчилж хэрэглэдэг учир жанцантай. Таван толгойн коксжих нvvрс­ний ордыг нээ­гээд 45 жил болж буй боловч хамтарч ашиглах саналыг хэн ч хv­лээж авч байгаагvй. Да­лаад оны дундуур Румын нэг со­нирх­сноо тээврийн зардал нь ашиглалтаасаа 10 дахин их байна гэж тооцоолоод “тvй” гээд орхижээ. Наяад оны дун­дуур Хойд Солонгос бас нэг сонирхов. Ким Ир Сэнийг па­наал­дах гэж хамаг ураа гарга­сан боловч євгєн даран­гуйлагч єєрийн мэргэжилт­нvvд­тэй хєєрєлдєєд “ашиг­гvй” гэсэн дvгнэлт гаргажээ. Ерээд оны дундуур Австра­лийн “Би Эйч Пи” хэмээх аврага компани хайгуулын лицен­зийг нь аваад хоёр жил судалж vзээд бас л “тvй чоорт” гээд буцааж єгєєд шилээ харуул­сан.

Монголын байгалийн бая­лаг газар зvйн утгаасаа болж зєвхєн Хятадын зах зээлд борлогдох нигуртай. Оросын Сибирь баялаг худалдан авах биш харин экспортлох єрсєл­дєгч. Дэлхийн зах зээл дээр тvvхий эдийн vнэ єсєєд ирэ­хээр байгалийн баялгаас улам бvр хараат болж, эрчим хvчний єлсгєлєнд орж буй Хятадын єсєн нэмэгдэх хэ­рэг­цээнээс болж Монголын баялгийн vнэ єснє. Мон­голын vнэ хvрч буй баялгийг ашиглаж боловсруулж Хята­дуудад худалдах сонирхол дэлхийн том компаниудад vvсэх нь ойлгомжтой. Энэ талаар хамгийн туршлагатай, хєрєнгєтэй, нэр хvндтэй нь Австрали, АНУ, Канадын ком­паниуд байдаг. Ингэж л тэд орж ирж буй хэрэг. Тvvхий эдийг худалдан авагчтай хамтарч ашиглах нь ихэн­хдээ дэмий байдгийг олон жилийн туршлага харуулжээ. Иймээс нэр хvнд бvхий гурав­дагч орны компанитай хамтарч ашиглаад Хятадад борлуулах нь Монголын хувьд vндэсний аюулгvй байдлаасаа ч, эдийн засгийн утгаараа ч хавьгvй хожоотой.

Уул уурхайн хєрєнгє оруу­лалт гэдэг асар их мєнгє шаардсан эд. Энэ мєнгийг яаж босгодог вэ? Хєрєнгийн биржээр дамжуулан энэ дэл­хийн олон арван сая хvнээс мєнгє татан босгодог. Эзэм­ших гэж байгаа орд газраа зад панаалдан хєєргєн магтаж, олох орлогыг нь байн байн тоочиж хvмvvсээс мєнгийг нь салгаж авна. Мєнгєє банкинд хадгалуулснаас энэ хувьцааг авах нь илvv ашигтай юм байна гэж хvмvvс итгэл vнэм­шилтэй болсон vедээ мєнгєє цутгаж эхлэнэ. Мєнгєє хийх гэж байгаа хvмvvс манай ХЗХ-ны хохирогсдоос арай илvv туршлагатай байдаг учир орд бvхий орны хуулийн орчин, бусад хєрєнгє оруу­лагчтай харилцаж буй байдал, Засгийн газрынх нь тогт­воршил зэргийг судалдаг. Биржээс хєрєнгє босгох гэж байгаа эзэд ч заримдаа улай­раад хэтрvvлдгийн нэг жишээ нь Айвонхо Майнзийн Фрид­ланд гэгч юм. Тэрээр Мон­голоос олсон ордоо таван доллар гаргаад л 100 доллар олдог падвоолкны наймаа шиг ашиг­тай мэтээр хадуур­чээ. Єнєє­гийн дэлхийд ингэж 20 нугар­даг хар тамхины бизнес ч байхгvй. Фридланд ер нь нэлээд хийтэй нєхєр гэсэн. Гэхдээ хичнээн хийтэй бай­гаад манайхныг бодвол арай ч гайгvй л дээ. Тэрээр Мон­голын бvх юмыг Энхбаяр гэдэг ганцхан нєхєр мэддэг гээд хэлснийх нь дагуу ойл­гочихсон учир ганцхан тэр рvv гvйж тvvнтэй л тохироод давхиад байсан нь харин ч муугаар эргэж Монгол бол Африк биш болохоор чєлєєт орны ард иргэд тvvний эсрэг босчээ. Хийтэй нєхрєєс болж маш их алдагдалд орсон компани нь мань эрийг даргын албанаас нь хуссан тєдийгvй хувьцааныхаа нэлээд хэсгийг асар туршлага бvхий Английн нэг компанид зарж гольд­ролдоо орсон аж.

Баялаг эзэмшигч орон, баялаг ашиглагч компани хоёр олзоо яаж хуваадаг вэ? Урьд vvнийг концессоор шийд­­­­дэг байж. Сvхбаатар кинонд нэгэн америк эр кон­цесс єгєх vv гэж асуухад энэ ямар учиртай vг болохыг жанжин єєр нэгнээс сэм асуудаг. Нэгмєсєн харан­хуй­гаар тодорхой мєнгє тєлєєд гадны компани єєрсдийн хєрєнгєєр ашиглаж гарах ашгийг нь бvгдийг нь авдаг наймааг концесс гэх. Єдгєє улс орнууд соёлжоод ийм маягийн “луйвар” бараг уст­жээ. Ордын vнэ болон нєєц, ашиглалтын єртєг, борлуулах зах зээлийн идэвх, ирээдvй, тухайн орны хуулийн орчин зэргээс хамаарч янз бvр гэ­рээ хийгддэг ба тэр нь олон улсын хvрээнд стандартчи­лагд­жээ. Vvнийг олон улсын жишиг гэж vздэг, аль аль тал хожоотой, сэтгэл ханамжтай хоцорно. Хамгийн алтан гэ­рээг “бvтээгдэхvvн хуваах гэрээ” гэж vздэг юм билээ. Ашиглагч оронд тєлєх татвар, роялтийн хэмжээ олзвор­лол­тын хэмжээгээр нэмэгдэх ба эцэст нь ордоос нийт гарах аш­гийн 60 хvртэл хувийг эзэн орон ганц ч тєгрєг гаргаагvй мєр­тєє авсан дvнтэй гардаг аж.

Ядуу орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурд­гийн нэг шалтгаан нь тэд юм vзээгvй, туршлага дутмаг бай­хын зэрэгцээ удирд­­­лага нь авлигад идэгд­сэн байдаг тул олон улсын жишгийг нулимж єєртєє ашиг­тай єєрийн дvр­мийг ард тvмэн­дээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мєнгє босгох нэр хvнд, шууд хийх хєрєнгє оруулалтын мєнгє, vйлдвэрлэл явуулах менеж­мент аль аль нь vгvй мєртєє “тєрдєє буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрц­гаадаг. Тєр бол vйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн vндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хєшєє дурсгал болон ёрдойж хоцор­но, єртєг єндєртэй ашиг­лалт багатай дэд бvтэц болно, ихэнх нь ард тvмэндээ хайр­тай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадга­ламжийн хэлбэрийг ол­но. 1978 онд гадаадын хєрєнгє оруулагчдаас хурааж авсан асар том зэсийн уурхайг Перугийн тєр жил хагас ажил­луулаад бvрэн дампууруулан хааж байсан нь ганц тэдний явдал биш тєрийн менеж­ментийн чадварыг илтгэсэн тод жишээ болон сурах би­чигт vлджээ. Тєр олон улсын жишгээр баялаг ашиглалтаас татвар роялтигийн зарчмаар мєнгє олон тvvнээ нийгэмд зарцуулж чадвал улс орон хождогийн жишээг Чилиэр жишээлдэг нєгєє нэг vзvvлэлт мєн л сурах бичигт тод vлд­сэн. Ядуу орны vндэсний vйлдвэрлэгчид гадаадын турш­­лага, мєнгє бvхий ком­паниудтай хавсран бир­жээс хєрєнгє татан олон улсын жишгээр ажиллаж баялгийг vр дvнтэй ашиглан ул­саа босгосон олон жишээ хам­гийн сонгодгоор шалгарч буй гэнэ.

Олон улсын жишгээс га­жин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, ард тvмэн нь хоосорч буй жишээг холоос биш энvvхэн Сvхбаатар аймгаас харж бол­но. Саяхан тэд 2006 оны ногдол ашиг гэж 10 сая дол­лар хувааж авсан тухай би сонссон. Монголын ард тv­мэнд шавхруу ч ногдоогvй. Байгалийн баялгийг шууд єєртєє ашиглах худалдан авагч орон орд эзэмшин ашиглах илvv сонирхолтой байдаг. Иймээс хорвоогоор нэг тарсан хайгуулын болон ашиглалтын лицензийг хєр­шийнхєн маань илvv шохоор­хон ихээр нь худалдан авсан билээ, сvvлийн хэдэн жил. Монголд орж ирсэн гуравдагч орны хєрєнгє оруулагчдыг хєєж гаргах сонирхол ч тэ­дэнд л илvv их байсан. Иймээс эсэргvvцлийн жаг­саал цуглаан, эвдэн сvйт­гэл, тулган шаардлагыг тэд л зохион байгуулах, єдєєн хатгах, санхvvжvvлэх илvv­тэй шалтгаантай юм. Vvнд автахын тулд нэгдvгээрт эх оронч байх хэрэгтэй, хоёрт хєєрхєн тэнэг байх шаард­лагатай. Энэ хоёр шаард­лагыг хангасан хvмvvсээр харин миний эх орон ч дутна гэж гонж доо.

2 comments:

Anonymous said...

[b]Была у Вовочки корова. А у Маши бык. Привел как-то раз Вовочка свою
корову к Машиному бычку. Бык залез на корову, а Вовочка и Маша сидят
и смотрят. Через некоторое время:
Вовочка:
- Может тоже попробовать?
Маша:
- Смотри сам, ... твоя же корова! [/b]
Корпорация Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]Оператор 3 Italia запустил новое предложение мобильного телевидения, на этот раз по модели VOD [/url]" - Канечно вы можете найти и для себя ворох интерестного
Ну а впрочем лучшее противоядие через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/bdb3c100dac8b0b72aad1206a1d1d8c9.jpg[/IMG][/url]

Anonymous said...

[b]Вовочке сильно надоел урок русского языка.
Он поднял руку и спросил:
- Марья Ивановна, а ПОХ.Й пишется вместе или раздельно?
За что его удалили из класса до конца учебного года. Чему он очень обрадовался.
Но Мария Ивановна ушла в декрет, и язык начал вести старый, умудренный опытом
Абрам Исаакович. Он позвонил родителям Вовочки и сказал, что тот опять может
ходить на уроки.
Вовочку это не устраивало, и на первом же занятии он спросил:
- Абрам Исаакович, а ПОХ.Й пишется вместе или раздельно?
- Это - когда как, - ответил старый учитель, - если, молодой человек, вы имеете
в виду мое отношение к вашим закидонам - то вместе, а если глубину великой
еврейской реки Иордан - то раздельно. [/b]
Корпорация Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила например это "[url=http://www.2nt.ru/go/teets.php]Видео порно сюжет от Анны и Славика [/url]" - Канечно вы можете встретить и ради себя миллион интерестного
Ну а однако лучшее лекарство от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/33d6c522719a1bd152b4f852335bbf3d.jpg[/IMG][/url]