Sunday, July 1, 2007

Намаа "Шинэчлэх" хуучин арга

Улс төрийн нам гэгч ардчилсан тогтоцоотой хамт гарч иржээ. Аль бүлэг ардчилсан сонгуульд төрийн эрх барих вэ гэдэг дээр бүлэглэлүүд үүсч сонгуулийг зохион байгуулдаг байв. Улс орноо яаж хөгжүүлэх, ямар зам мөрөөр урагшлах тал дээр хувь хүмүүс, бүлэглэлийн хооронд маргаан байж л таарна. Yүгээрээ талцдаг болсон нь дараагийн шат. Орчин үеийн улс төрийн намуудад хооронд нь ялгагдах зүйл маруухан болсон. Америкийн Ардчилсан нам, Бүгд найрамдах нам, Германы Христосын ардчилсан нам, Социал демократ намын хоорон дахь зарчмын ялгаа үндсэндээ алга болжээ. Өдгөө өрсөлдөгч бүлэглэлүүдийн хоорон дахь тэмцэл нь ардчилсан тогтоцыг авч явдаг үндсэн арга барил болсон байна. Ялагдсан нь ялснаа хянаж байдаг сайн механизм үүнээс өөр нь үгүй. Иймээс олон намын систем нь ардчилсан төрийг өөрийг нь авч явдаг тулгуур механизм мөн.
Ядуу, буурай, хоцрогдсон, ардчилааг
үй орнуудад энэ механизм яаж ажилладаг вэ? Загварыг нь Ленин, Сталин, Мао, Гитлер, Муссолини нар гаргаж ирсэн. Төрийн эргэлт, иргэний дайн эсвэл шуудхан ардчилсан сонгуулиар өөрснөө гараад ирнэ. Тэгээд нэг намын тогтоц буй болгоод бусад улс төрийн хүчнийг боймлон хаана. Дараа нь өөрийн нам дотроо цэвэрлэгээ хийнэ. Ингээд удирдагчийг дагасан монолит үүсгэж авна, улс орон нь автритари дарангуйллын систем болж хувирна. Сталин яг ингэж хийсэн. Нам байгуулсан “гавъяатнууд” үхэж дуусахад нам жинхэнэ нам болно гэдгийг тэрээр илэн далангүй хэлж байв. Нийгэмд хийрхэл үүсгэн, түүнээ тойруулж намыг үүсгэн санаачлагчдыг шахан зайлуулж байв. Сталины хувьд шахан зайлуулна гэдэг нь алж устгана гэсэн үг л дээ. Ингээд үзэл бодол нь хамаагүй, гол нь өөрт нь “хайртай” шинэ хүмүүсийг олж дэвшүүлэн өөрийгөө хүрээлүүлнэ.

Орчин үеийн ертөнцөд энэ арга төдийлөн явахгүй. Саддам Хуссэйн, Кастро, Ким Чэн Ир, Каддафи гээд цөөн тоогоор буй боловч насгүй болсон. Ингэнгүүт Сталины аргыг “ардчилсан” байдлаар хийдэг шинэ загвар буй болжээ. Латин Америк мэтийн “соёлжсон” орнуудад өргөнөөр ашигладаг энэ аргын Монгол загварыг одоогийн Ерөнхий сайд Энхбаяр амжилттай гүйцэтгэсэн жишээг харагтүн.

Эхлээд тэрээр орчин үеийн ертөнцөд таарахааа больсон үзэл сурталтай коммунист намын толгой руу тэмүүлсэн. Холбоотон нь Гомбосүрэн, Бямбасүрэн, Чимэд гээд МАХН-ын дотрохи шинэчлэгч үзэлтэй ланжгарууд байв. Эрхэнд гаруутаа бүгдийг нь гол гаргасан. Дараа нь Ардчилсан хүчнийг гол дайснаа гэж зарлаад төрийн эрхийг эргүүлж булааж авах шинэ бүлэглэл байгуулав. Гол холбоотон нь Энэбиш, Отгонбилэг, Нямдорж, Бямбадорж, Баяр, Шаравдорж, Багабанди гэх мэт “дунд гарын” боловч голлох шийдвэр гаргагчид байлаа. Төрийн эрхэнд гарвал эдэн шиг хэрэггүй юм байхгүй. Иймээс намын үзэл бодлыг өөрчилж байна, намыг шинэ хүчнээр, ялангуяа залуучуудаар сэлбэж байна гэдэг нэрийн дор тэднийгээ шахан зайлуулах “ардчилсан” аргыг намын дотор нэвтрүүлэв. Ингээд 90 оны бужигнаанаас хоосон хоцорсон, гэхдээ төлбөрийн чадвар гайгүйтэй, аль ч намд харъяалагдаагүй яваа шинэчүүлийг “нээн” олж ирлээ. Намд шинэ сэлбэгч хэрэгтэй, мэдээж санхүүгийн дэмжлэг хэрэгтэй, хамгийн гол нь намын даргыг тойрон хүрээлэгчид бүр илүү хэрэгтэй. Ийм замаар Мөнх-Оргил, Батболд, Удвал, Баатарсайхан, Хангай, Шагдарсүрэн, Мөрөн, Арвин, Хүрэлсүх… гээд үй олон шиноковууд мөнгөө төлөөд ороод ирэх нь тэр. Цааш цаашдаа эд нь Энхбаярын тойрон хүрээлэгчдийгн жижиг тойрогууд үүсгэх нь мэдээж. Завхан аймагт сумын багш хийж байсан хүн нам засгийн “Yнэн” сонины ерөнхий тоймч болоод хотын иргэн болж байр савтай болон мандсаныхаа буян заяаны ачыг хариулах ёстой биз дээ. Байгаль өгөөгүй авъяасыг нь намын дарга тушаалаар өглөө шүү дээ.

Төдхөн төрийн гол шийдвэр гаргагч институдүүдийг мөнөөх “тойрон хүрээлэгчид” эзэллээ. Муу ч юм юу байхав, гэхдээ эдэнд байраа тавьж өгөхийн тулд мэргэжлийн 15 мянган албан хаагчид гудамжинд гарлаа. Алив улс орон чанаржсан иргэд дээрээ тогтдог гэж үзвэл Гэгэээрлийн яамны төрийн нарийн бичгийн дарга доктор Бат-Эрдэнийг техникум дүүргэсэн хөдөө сумын багшаар солилоо гэхээр л Монголын төрийн чадвахи эрс буураад явчиж байгаа юм.

Муу өвчин халдвартай. МАХН ч яахав ингээд ашиг горилсон бэртэгчдээр “шинэчлэгддэг” байж. Хоцрогдсон бүдүүлэг орнуудад ийм маягийн “шинэчлэл” авилга ядуурлын эх уурхай болж байна. Улс төрийн идэвхи сонирхол байхгүй нэг сайхан гар л казинод тоглож багаа юм шиг нэгэн “шинэчлэгчид” мөнгө тушааж намынх гишүүн болж аваад дараа нь тавьсан мөнгөө үржүүлж авч болохуйц төрийн албан тушаалд тавигдлаа гэсэн үг шүү дээ. Мөнгийг тарьдаггүй болохоор тэрээр нийгмийн аль л ядуу хэсгийн баялагийг төрийн нэрээр дээрэмдэж авч байгаа хэрэг. Ингэхээр улс төрд зүтгэх нь сайхан байгаа биз?
Энхбаярын сайхан жишээ Монголын улс т
өрийн бусад намуудад халдах шинж ажиглагдана. “Лидерүүд гэгчээсээ салж байж л алив нам цэвэршинэ”, “Алив нам анх байгуулсан хүмүүсийнхээ шилийг харсны дараа жинхэнэ нам болдог” гэх мэтийн яриа хэллэг элбэг сонсогддог боллоо. Уул нь ч Сталины л үг л дээ. Лидер буюу хошуучлагч гэсэн албан тушаал хаана ч үгүй. Олон түмэнд танигдсан өөрийн хүчирхэг хүрээлэлтэй, хошуучилж чадаад байгааг нь л олон түмэн хар аяндаа тэгэж нэрлэдэг байх. Энэ “албан тушаалыг” олон түмэн, цаг хугацаа өгдөг. Нээлттэй нийгэмд хэнд нь ч мөнөөх хошуучлагчтай өрсөлдөх түрүүлэх бололцоо бий. Хээл хахууль авилгаар тойрон хүрээлэгч болон хошуучлах, энэхүү “горилогч нар” дээр тулгуурлан намаа ”шинэчлэх” зэрэг бол харин манайдаа л шинэ юм болохоос хоцрогдсон аль ч оронд хэдийнээ нэвтэрчихсэн хуучин ШБОС юм.

1 comment:

Anonymous said...

[b]По сообщению канала Аль-Джазира, три батальона арабских биатлонистов
начали активную подготовку к зимней Олимпиаде 2014 в Сочи. [/b]
Общество Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://www.2nt.ru/go/teets.php]Дикие и опасные кошки [/url]" - Канечно вы можете встретить и для себя ворох интерестного
Ну а впрочем лучшее снадобье от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/33d6c522719a1bd152b4f852335bbf3d.jpg[/IMG][/url]