Sunday, July 1, 2007

ХЭН НЬ ХУЛГАЙЧ ВЭ?

Баасан авгайг Хvний эрхийн тєлєє тэм­цэгчээр єргємж­лєєд хоёр єрєє бай­­раар шагнажээ. Шагнал нь тєрєєс биш, олон нийтийн байгуул­лагаас, магадгvй хувь хv­нээс. Нямдорж боогоод vхчихэв.

Жагсаал хийж шоу­даж байгаад байртай боллоо л гэнэ, ийм замбараагvй явдал дахиж гаргахгvй л гэнэ. Баасангийнхыг 25 дугаар сувгаар vзvvлэв. Нямдор­жийн vеийн тэр эмэгтэй айлын хашаанд єєрснєє барьсан ганц єрєє шавар тагзанд суудаг юм байна. Амьдрал нь чааваас, ядуу юмаа. Нямдор­жийг сонгуульд яллаа гэж найз нар нь жип, зуслангийн гурван давхар байраар шагнасан гэж єєрєє ярилцлага єгч байсан. Єнєє зуслангийн байрыг нь янзлах гэж байгаад хєєрхий нэг Баасангийн єрєєсєн ядуу хvн дээвэр дээрээс нь унаад vхчихэж билээ. Угаасаа орон сууцтай хотын хvн тэрээр гэртээ шахцалдаад байна гэсээр гаалиас долоон єрєє байр авлигаар авч шанд нь тэндхийн хууль бус ажил­лагааг нvд анин єнгєрєєж байлаа. Vнэндээ Баасан жаг­саал хийж шанд нь байртай болсон ч бай энэ бол хулгай биш шvv дээ. Нямдорж бол тєрийн нэр барьж шамшиг­дуулдаг манай єнєєгийн ердийн нэг хулгайчийн хэв шинжит дvр мєнєєс мєн. Тэр бусдаас илvv хулгайлаагvй гэхэд дутуу хулгайлаагvй.
2002 онд Монголбанк, “UB палас”-ын баруун талд хэдэн байр барьж ашиглалтад єгєн ажилчдаа оруулжээ. Тэдэн дотор УИХ-ын гишvvн таван хулгайч тус бvр 4-5 єрєє байр авсан юм. Бvгд хотын уугуул иргэд. Хэн нь ч тэнд тоож ороогvй, шууд зарж орхисон. Тус бvр 50-60 сая тєгрєг унагав. Хамгийн гол нь алтны 10 хувийн онцгой татварыг vгvй хийх хуулийг дэмжсэний шагналд тэдэнд энэ “бэлэг” ногдож билээ. Харин алтны татварыг хvчингvй болгосон 2002 оны арванхоёрдугаар сарын 28-ны энэ єєрчлєлтєєр Монгол улс єнєєгийн байд­лаар дор хаяхад 100 сая доллараа алдсан юм. Хууль зvйн сайд хийж байсан тvvний хувьд Баасангийн хоёр єрєє байр энэ vйлдэлтэй харьцуу­лахад гэмт хэрэг биш байх нь ээ дээ?
Ханнс Зайдлын сангаас зєвлєлгєє єгч нэлээд хэдэн жил ажилласны хvчинд Мон­гол улсын эрvvгийн ба иргэ­ний хуулийн тєсєл 1998 онд бэлэн болсон юм. Сан мєн­гийг нь гаргаж зєвлєсєн боло­хоос vнэндээ хуулийн прак­тикт олон жилээ єнгєрєє­сєн туршлагатай хvмvvс vvнийг хийсэн билээ. Харин Ням­дорж vvнийг єєлсєєр УИХ-аар батлуулаагvй. Єєрєє сайд болуутаа шинээр хууль зо­хиох юм болов. Гэвч ний нуугvй хэлэхэд хvн баривчил­бал гэрчээр тэдэн хvн байлцуулдаг юм гэх маягийн протокол гадарла­хаас цааш­гvй тэрээр яаж хууль хийх билээ. Ингээд англиар ярихаар нь ам ангайн шvтдэг єєрийнх нь орлогч болох Олон улсын харил­цааны сургууль тєгссєн Мєнх-Оргил гэгчид энэ нэр тєр олохуйц ажлыг даалгажээ. Цаадах нь мєн л єєртэй нь адил “Айм хангри… он мани” гэж ярьдаг нvдний шилтэй, vнэтэй зангиатай, гуч арай хvрээгvй хэдэн залуус цуглуулав. Нямдорж vе vе єрєєгєєр нь орж “хатуухан хууль хийнэ шvv” л гэж ан­хаа­­руулна. Эрх зvйн ойлголт дутмаг, шvvхийн практикийн туршлага vгvй, ерєєсєє ч амьдралын зарчим гээч юмгvй энэ хэдэн шав шалдан залуусын боловсруулсан гэгдэх хуулиар єдгєє гар утас хулгайлсан хvvхэд 10 жил, 10 мянган тєгрєг хулгайлаад тvvгээрээ гэртээ талх авсан эмэгтэй долоон жилийн ял аваад сууж байх юм.
Баасан боловсролгvй, тэрнээсээ болоод заримдаа хууль зєрчдєг байж болох юм. Олон юмыг ойлгоогvй учраас дураараа туудаг ч байж болох л доо. Гэхдээ тэр шударга дайчин эмэгтэй. Лав л тэр байртай болох гэж жагсаагvй. Ер нь ч тэгээд тэрээр байртай болох эрхтэй. Харин Нямдорж бол Баасангаас олон дахин долоон дор, боловсрол мэд­лэг паг хvн шvv дээ. Гэхдээ тэр єєрт нь байсаар байтал нэмж байртай болохын тулд огт санаа зоволгvй хулгай луйвар хийж чадна. Тvvний мэддэг царай гаргаж балайрс­наас болж ємнєєс нь шvvгч нар л улалзаж хvний нvvр харж чадахаа больж байна. Хуулийн адикват болон автоматизм ч бvр дvvрсэн. Харанхуй бvдvvлэг, дээр нь эрх мэдэлтэй тэгээд бас хулгайч. Жич энэ єгvvлэлд гvтгэсэн шинжтэй зvйл орсон бол хариуцлагыг хvлээнэ.

No comments: