Sunday, July 1, 2007

Аалзны торны ноотой хатан

Хоринтавдугаар сувгаар Курасоваг их vзvvлэх бол­лоо. Рашамон... гай­хамшиг, До­лоон самурай... алаад хаяна, Шаарлагдсан хvмvvс... ёо ёо ёо... Тоширо Мифvнэ... пєєх, ...Достоевс­кий, Горький, Шекс­пир... за за.

Ингэсээр гурван их хvн уулз­лаа... vгvй ээ, дєрєв. Шекс­пир, Макбэт, Ку­­ра­сова, Лэди Макбэт дє­рєв. Цийн цийн... кино эхэл­лээ.
Японоор Макбэтийг Чоу гэдэг юм байна. Макбэт ха­тагтайг хэн гэдэг юм бvv мэд, лав л нvvрэндээ но театрын масктай. Инээж ч байгаа юмуу, уурлаад ч байгаа юмуу, гуниглаад ч байгаа юмуу бvv мэд. Багны цаанаас юу ч мэдэгддэггvй. Зурагтынхаа араас харлаа. Шил нь хараг­даад маскнаасаа ч дор. Энэ авгайн дотор юу бодогдоно вэ? Чоу овогт Макбэт уг нь 40 мянгатын хvмvvжилтэй даж­гvй соёлсог эрээ. Байлдаан­даа дажгvй. Уг нь vнэнч. Шударга л юм даа. Самуурай шударга байлгvй яахав. Гэ­рийн хvмvvжил шvv дээ. Англиар бол найт, оросоор бол рыцарь шvv дээ. Даанч нєгєє но багтай ноотой авгайдаа атгуул­чихсан. Толгой муутай юм чинь. Авгайгийн vгээр. Єєрєєс нь болохоор дан vнэнч шударга л юм гараад байхаас vхэрээ vхэр. Vзмэрч амьдралыг нь хэлээд єгєв. Англиар шулам байсан чинь Курасовагийн хэлж бай­гаа­гаар ойн савдаг гэнэ. Манайд vзмэрч гэдэг биз дээ. Лам ч гэж болно.
Ламын vгэнд ороод, лалар­талгvй наад эзнээ хуньчих гэж эхнэр нэрт эм шулам ятгана. Нvvрэнд нь єчvvхэн ч єєрч­лєлт vгvй. Хаан болов. Орчин vеийн ойлголтоор Ерєн­хий­лєгч хавьцаа. Гэхдээ яахаа­раа Английн хаан титэм Японд болохоор нэг муу модон хэрэмтэй хотын мэ­рийн ширээ болдог байнаа. Но авгай Чоу Макбэтовичийг газар дээрх ганц найзаасаа сал гэж ятгаж байгаа юм даа. Ноотой байгаа биз. Бусад хvн бол маскаа нэвтэртэл улай­маар газар мань эм шулам хєдлєх ч vгvй сууж байгаад л ингэв. Бvр ал гэсэн. Хvvхдийг нь ч гэсэн устга гэсэн. Тэгээд гvйцэтгэлийг нь хараад нєх­рєє “vнэн хvртэл чамд хуур­тагдлаа” гэж урмын vгээр шагнав. Бас яахав дээ, тээ. Санаа муутай хvнд тусалбал Сэргэхийн аргагvй тамд уна­на гэсээр байтал Саам найз нь гайгvй гэсээр байгаад хулхидуулаад толгой бай­даггvй ээ.
Ард тvмэн ярьж байнаа. Ноёныхоо тухай. Ноёны пиар хоорондоо зєрчилдєхєєр ба­рах­гvй ярьж буй нь бодит байдалтай таардаггvй. Хv­мvvс гайхна, эргэлзэнэ. Гэхдээ тэдэнд аливаа vзэг­дэлд єєрийн дvгнэлт єгєх эрх бий. Vvнийг “золбин муур ч хааныг харах єєрийн єнцєг­тэй” гэж Шекспир тодорхойл­жээ. Чоу ойн савдаг дээр эргэж очив. Роман Поланс­кигийн Макбэт-д тогоон дотор хvнийг бvvр соёлтойгоор чанаж болгоод идэж байгаа боловсон шуламс байдлаар илэрхийлэгдсэн байдаг. По­лански ч лутаа лут. Даанч кино шvvмжлэгчид тvvний жинхэнэ англи жэнтэльмэн Макбэтийг нэгэн дуугаар Ку­ра­совагийн самуурайн ард зогсоогоод байдаг юм.
Самуурай ч гаднаас нь харахад л шог болохоос Япо­ны сэхээтэн л дээ. Даанч нєгєє но авгай л хэцvv. Жин­хэнэ хорчин. Гэрчийг устгаж байгаа, худлаа цуу тарааж байгаа, нєхєрлєлийг vгvйсгэж байгаа, пиар хийж байгаа нь жинхэнэ шекспир маягийн сонгодог. Хvнийг нэг л ашиг­лана. Харин хvмvvс мэдсээр байж нэг л удаа ашиглуулна. Хvний єєрийнх нь мєн чанар юм болов уу. Ийм луг авгай статистикаар бодвол 10 мян­ган хvн тутамд хэд байдаг юм бол. Лав Шекспирээс ємнє зєндєє л байсан. Тvvнээс хойшхийг нь хvмvvс харин лэди Макбэттэй зvйрлэдэг болчихож. Нєхєртєє цустай ч гэсэн титэм олоод єгчихєж чадаж байгаа биз дээ. Чадаж байгаа юманд арга байхгvй. Оросын Лесков Мценск тос­гоны леди Макбэт гээд хєєр­хєн копи гаргасан. Тvвшин тvвшиндээ л... гэхдээ л нийт­лэг. Курасовагаас хойш эзний эхнэр єєрєєр тєсєєлєгдєх болжээ. Гаднаас нь харахад. Багтай. Багийг нь хуулж орхи­вол хэн ч гараад ирж магад­гvй. Нигер, орос, жаахан хольцтой ориг монгол, туран­хай хєх, бvдvvн шар, эмч, эдийн засагч, Ромын папыг дагадаг, Далай ламыг шvтдэг гээд хэн ч байж болно.
Шекспирийн дvгнэж бай­гаагаар хорон муу сvнс хvнд шvгэлчихээр лэди Макбэт буй болдог гэнэ. Лесковын­хоор тосгонд ч байдаг гэнэ. Курасовагийнхаар Азид ч бий гэнэ. Харин орогнох хvнээ олоогvй хэсvvчлэн яваа муу сvнс хорвоогоор нэг байгаа аж... аа яа яа. Манайхан Мак­бэтийг тайзнаа тавиасай. Шекспирийн таван том траге­диас дєрвийг нь тавьсан мєртлєє Макбетийг бол vгvй. Улс маань толгой дээрээ орос макбэт авгайтай байс­наас болсон байхаа. Мэргэн орчуулсан шvv дээ. Мэргэн мундаг орчуулагч. Но авгай­гийн гарт л єртчихгvй бол... Бидэнд Полански, Курасова, Мифvнэ л байхгvй нь л харам­салтай.
Єє нээрээ Курасовагийн Чоу овогт Макбэт, но авгай хоёрын эзэн суудаг газрыг Аалзан хот гэдэг юм билээ. Чоу эхлээд хойд зvгийн дарга гээч болж байгаа юм. Энэ нь Аалзан хотод харьяалагддаг салбар юмуу даа. Ингэхээр Аалзан хотод бусад мужууд хамрагддаг, єєрєєр хэлбэл, удирдлагын аалзны тортой болж таарах нь. Торны гол зангилаан дээр но авгай нєх­рийнхєє нэрээр очоод суучихаж буй хэрэг байх нь. Аа зєв зєв... одоо ойлголоо. Харин гарт нь наалдсан цус ари­лахгvй зовоож байна лээ дээ. Угаагаад л угаагаад л... арил­даггvй ээ.

No comments: