Sunday, July 1, 2007

ЭХ ОРНООРОО БАХАРХАХ АРИУН ДАГШИН ГАЗАР

Ямар ч ард тvмний хамгийн євєрмєц зан заншил бол хурим, оршуулга хоёр байдаг. Энэ нь vндэстэн болгонд бараг давтагдашгvй зvйл. Нvvдэлчдийн оршуулах ёс нэн євєрмєц, эрт дээр vеэс уламжлалтай. Тэд газар ухан бунхан маягтай зvйл барьж тvvндээ зарим тохиолдолд хэд хэдэн тасалгаа хийн, талийгчийг модон авсанд байрлуулах ба дэргэд нь тэнгэрт хvрэх замдаа хэрэглэх хоол хvнс, уналага морийг нь хvртэл бэлдэж єгдєг байжээ. Харамсалтай нь ингэж зєвхєн язгууртнуудыг оршуулах ба боол зарц нарыг нь алаад хажууд нь “харгалзуулахаар” хамт булдаг бvдvvлэг заншил бас байжээ. Ийм оршуулга vйлдсэн газрын хєрсєн дээр чулуун хорго засна. Vvнийг хиргисvvр гэдэг, энэ нь хиргис хvvр гэсэн vг аж. Єнєєгийн Монголын нутагт Х дугаар зууны vед нэг хэсэг хиргисvvд ноёрхож байснаас энэ vг гарсан бололтой. Хяргас буюу мєн л хиргис гэсэн утгатай нуур ч бий.
ХVI дугаар зууны тєвдийн шарын шашин хvчтэй нэвтэрч улмаар ноёлох ганц шашин болжээ. Шашин орж ирэхтэй хавсран янз бvрийн зан заншил, эд єлгий, дэглэм журам, ёслол давхар нэвтэрсний нэг нь оршуулга юм. Тєвдvvд талийгчийн цогцсыг хутга сvхээр тасчин жижиглээд тэнд нэн элбэг байдаг тас шувуунд хаяж єгдєг юм байна. Энэ бvдvvлэг ёслол єдгєє ч vргэлжилсээр байгаа бєгєєд байсхийгээд л энд тэндэхийн зурагтаар сонирхуулж харуулдаг. Монголчууд арай ч талийгчийг тасар татчихсангvй, талд элбэг байдаг чононд идvvлэх зорилгоор ил тавьдаг болжээ. Энэ заншил vндсэндээ 40-50-иад оныг хvртэл vргэлжилсэн.
ХХ зуунд Єрнийн соёл иргэншил дэлхий нийтэд ноёрхох болсны хэрээр зан заншил нь мєн тvрэн орж иржээ. Энэ нь Монгол орныг ч 1910-аад оноос дайрч улмаар 1950-аад оноос хойш олон элемент бvрэн єєриймсжээ. Оршуулах ёс ч адил. Эртнээс европчууд хар єнгєєр гашуудлаа бэлэгддэг байв. 1919 онд Зєвлєлт Оросын зvтгэлтэн Свердлов алуурчны суманд єртєхєд нvсэр гашуудал зарласан байна. Хувьсгалчид тэр vед бугалган дээрээ улаан тууз боож явдаг байсан ба гашуудал болж буйг илтгэн улаан дээрээ нэмж хар тууз боосон байна. Vvнээс хойш зєвлєлтvvд сvvлд хятадууд намын гишvvн нас барахад улаан дээр хараар зураас хийсэн тэмдэглэгээгээр гашуудлаа илэрхийлдэг болов. Харин энэ нь монголд ерєєсєє гашуудлын билэгдэл болон хувирчээ. Болохгvй ч юм байхгvй л дээ, зан заншил vндэстнээс vндэстэнд шилждэг, заавал гарал vvслээр нь єєлж байх шаардлагагvй юм.
Эрт дээр vеэс vндэстэн болгон хаан, язгууртныг єєр єєрийнхєєрєє бунхалдаг байлаа. Египтийн пирамид, Хятадын Сиан хотын бунхан гээд жишээ дэндvv олон. Харин Францын хувьсгалаас хойш бунханд нэлээд ардчилсан хэлбэр орж ирснээс гадна Тєрийг хvндэтгэсэн эх оронч шинж буй болж эхэлжээ. Єдгєє жишээ нь дэлхийн олон орны нийслэлд нэр нь vл мэдэгдэх баатрын бунхан байдаг. Эх орнынхоо тєлєє амиа єргєсєн боловч хэн болох нь тvvхэнд vлдэлгvй хоцорсон эгэл жирийн баатруудыг хvндэтгэж буй нь тэр. Vvнээс гадна Тєр улсынхаа тєлєє зvтгэж онцгой гавъяа байгуулсан зvтгэлтнvvд, нийгмийн амьдралд нєлєє vзvvлсэн шинжлэх ухаан, урлаг соёлын нийтээр мэдэх алдартнуудыг тусгайлан оршуулж бунхалдаг болжээ. Москвагийн Ново Девичийн оршуулгын газар, Вашингтоны Арлингтон, Лондонгийн Хайгэйт зэрэг нь дэлхий нийтээр мэдэх том нь болохоос орон болгон єєр єєрийн vндэсний баатар, нэр алдартнаа хvндэтгэн тусад нь оршуулгын газар нээж бунхлан тvvнээ нийтээр очиж vзэн хvндэтгэл vзvvлэх ариун тагшин газар болгосон байдаг аж. Ийм газруудаас нэлээд хэл аманд ордог нь Токиогийн Ясунари оршуулгын газар юм. Тэнд дэлхийн II дайны цэргийн гэмт хэрэгтнvvдийг бас оршуулчихсан учраас дайнд єртєж явсан хєрш орнууд нь Ясунариг Японы милитаризмын бэлэг тэмдэг мэтээр мушгидаг. Уг нь тэнд vе vеийн алдарт япончуудын шарил бунхан л байдаг л даа. Энд Японы Ерєнхий сайд очих юм бол хєрш орнууд нь дуу дуугаа авалцан тэднийг милитаризмаа мэргээх санаархалтай хэмээн зэмэлдэг нэг ёсны бас нэг заншил буй болоод 50 жил болж байна.
Монголын Ново Девич, Арлингтон, Хайгэйт, Ясунари нь Алтан-єлгий болоод даруй наяад жил болж байна. Энэхvv удсан утгаараа Алтан-єлгий нь тvvх дурсгал тєдийгvй зан ёс vйлдэл болтлоо монголын болж єєриймшжээ. Харамсалтай нь нэр алдартныг хєдєєлvvлдэг л газар болохоос Тєрєє хvндэтгэх, эх орныхоо тvvхийг дурсах, гvнээ хvндэтгэл vзvvлэх эх оронч сэтгэл огшоох тагшин газар болж чадахгvй явсаар єдий хvрлээ. Тэр байтугай Тєрєє байг гэхэд талийгчийг хvний гэдэг утгаар нь зориудаар гутаан доромжилж байсан хэргvvд ч мундахгvй гарсан. 1933 онд нас барсан Ерєнхий сайд Жигжиджавыг Алтан Єлгийд ёс тєртэй оршуулсан боловч хойтон жил нь тvvнийг Лхvмбийн хэргийн толгойлогч нарын нэгээр эчнээ тодруулаад шарил дээрх хєшєєг нь нурааж газрыг нь тэгшлэн тэр гэх тэмдэггvй болгож орхижээ.
Шинэ зуун гарч байж л, бараг зуугаад жилийн дараа Алтан–Єлгийг янзлан ариун дагшин газар, эх оронч сэтгэл тєрvvлэх газар, тvvхээ эргэн нэг дурсах газар, ард тvмнийнхээ баатарлаг vйлсийг хvндэтгэх газар болгон єєрчилж буйг зурагтаар хараад ихэд талархан энэ єгvvллийг бичив.

No comments: