Sunday, July 1, 2007

Бодь мєрийн зэрэг ба хар тамхи

ХIV-ХV зууны vед Тєвдєд шашин луйвар болон илжирч, авлига хээл хахуулийн vvр уурхай болон муу болгоны эх vvсвэр болжээ. Гол єрсєлдєгч урсгал болох гармаапа, сажаапагийнхан vнэн чанартаа мєнгє л булаацалдана. Мєнгє мэдээж ард тvмний хармай хотноос болоод тєрєєс гарна. Хоёр урсгалын лам нар гол нь мэрэг тєлєг тавьж, хатуу тарни уншин хvний зам засах ажлаар дагнана. Энэ нь хамгийн орлоготой ажил. Чухам энэ байдлаараа Буддын сургаалаас тєдий холдож ердийн луйвар, заль мэх бараг дагнах болжээ. Чухам энэ vед шашны том реформаторч Зонхов тєржээ. Шашин гэхээсээ цэвэр луйвар болсон энэ байдлыг ажигласан тэрээр эдгээр урсгалд засвар хийх гэснээс цоо шинээр єєр ариун урсгал зохиох хэрэгтэй гэж vзжээ. Тvvнийг тєвдєєр гэлэгпа гэх ба монголоор шарын шашин гэнэ. Шарын гэдэг нь тэдний ємсгєлийн єнгєний нэр боловч гол нь сэтгэлгээний шинэ єєр гарц байсан юм. Зонхов "Бодь мєрийн зэрэг" хэмээх алдарт бутээлээ туурвисан нь Шарын шашны библи юм.


XVI зууны vед Монголд энэхvv ариуссан шинэ урсгал болох гэлэгпа нэвтэрч улмаар тєрийн шашин болжээ. Бєє мєргєл зонхилж байсан Монголд тєвдийн шарын шашин орж ирснээр сэтгэлгээний асар том хувьсгал хийлээ. Олон эхнэр авдаг, тайлга хийж охид хvvхдийг усанд vйж алдаг, хєгширсєн эцэг эхээ ачаар нь аманд нь яс гудруулан хахуулж алдаг гээд vй олон бєєгийн бvдvvлэг харанхуй заншлыг Буддын шашин vгvй болгож дєнгєсєн. Энэтхэг Тєвдийн соёлын олон ололтыг талын нvvдэлчдэд авч ирж олон зvйлээр гэгээрvvлжээ.


Vvнээс хойш таван зуун элжээ. Хvн тєрєлхтнийг шинжлэх ухаан эзэмдээд нэгэнтээ 200 гаруй жил боллоо. Магадгvй, мандал бадралынхаа оройд хvрч байгаа хvмvvн тєрєлхтєн XXI зуунтайгаа золголоо. Буурал тvvхийнхээ хэзээд нь тохиож байгаагvй єндєр иргэншил, боловсрол, соёлд хvрсэн нvvдэлчдийн удам 2,5 сая монголчууд энэхvv дээд vнэлэмж болсон шинэ зуунтай золгосон юм. Гэтэл сэтгэлгээ, vйлдэл нь мєнєєх дундад зууны тєвдvvдтэй улам бvр ижилссээр.


1989 он хvртэл монголчууд бараг 99,99999... хувь нь шашингvй байсан. 1991 оны судалгаагаар 80 орчим хувь нь єєрийгєє буддист гэж тодорхойлж байжээ. 2000 оны судалгаагаар 55 хувь нь буддист гэдэгт єєрсдийгєє хамруулж байв. єєрийгєє юу гэж vнэлж буйгаар нь буй болсон энэ статистикийг гадны судлалынхан шууд авч эшилж байлаа. Харин хэдэн жилийн ємнє Америкийн нэгэн институлд єєрснєє судалгаа хийжээ. Хариу нь их сонин. 10 орчим хувь нь бєє мєргєлтэй, 15 орчим хувь нь буддын шашинтай, 5 орчим хувь нь христосыг шvтдэг, 20 гаруй хувь нь огтоос шашингvй гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Тэгвэл vлдсэн 50 гаруй хувь нь юу болж таарах вэ? Тэдний судалгаагаар єнєєгийн мон-голчуудын хагасаас илvv хувь нь анимистууд юм бай-на. Анимал буюу "амьтан" гэсэн vгнээс гаралтай энэ утга нь мухар сvсгийг хэлдэг. Эртний хvмvvс аль дээр vед нvцгэн шалдан гvйлдэж, агуйд амьдран тvvхий мах зулгаадаг байхдаа ийм шvтлэгтэй байсан, єдгєє тун хоцрогдсон газруудад XXI зуунд хvртэл амь бєхтэй оршсоор байгаа. Ямар л юм харна тvvнийг дээд тэнгэр ид шидээс илгээсэн зvйл хэмээн сvсэглэж тvvнээсээ сvрдэн єглєг барьц єгнє. Ийм сvсэгтнvvд єдгєє Бразилийн шугуй, Африкийн гvн, Папуа Гвинэйн ой, Австрали Шинэ Зеландын уугуулуудын дунд нэпээд амь бєхтэй байгаа.


Энэ судалгааны хариуд би вээр яг таг итгэхгvй байгаа боловч нэлээд дєхvvлсэн vнэн болов уу гэж бодно. Манай мухар сvсэг бол мєнєєх тvvхий мах иддэг шалдангуудынхтай харьцуулахад хавьгvй соёлжиж, орчин vежсэн шинэ хэлбэрийн мухар сvсэг юм. Байшимтай, тэр байшинг нь сvм гэх, дотор нь урьд До яамны чекист явсан нэгэн бээр vсээ хусуулаад шар орхимж нємєрчихсєн завилж суугаад євєр дээрээ єєрєє яаж ч гvрийгээд vсгийг нь танихгvй тангад ном дэлгэсэн шиг амандаа юм гvвтнэн сууна. Дvv нь шоронд орсон, эх нь vхлvvт хэвтэрт байгаа, хилээр жаал ноолуур нууж гаргах гэсэн, дэлгvvр ухаанаас хойш цээжээр нь улаан юм гараад загатнаад байдаг болсон, сургуулийн шалгалтандаа гурав дараалж унасан, 40 шахаж байгаа мєртєє нєхєр олдохгvй байгаа, Чингэс хааны сvнсийг хvссэн цагтаа дуудаад аваад ирдэг байсан боловч сvvлийн vед мєнєєх нь олдохоо болиод хvмvvсиин дунд нэр сvр нь жаал буурч байгаа, нутагт нь таван жил бороо ороогvйгээс болж хамаг мал нь сvйрсэн хєєрхий зэрэг зовлонт мухар сvсэгтнvvд гадна нь урт цуваа vvсгэжээ. Мєн шєнє унтуулахгvй хуцдаг хамар хашааныхаа айлын нохойг vхvvлэх, єгсєн зээлээ нэхээд санаа амраахгvй байгаа нэг нєхрийг єрєєл татанхай болгох, нєхрийнхєє сvvлрээд байгаа цаад хvvхнийг чад хийлгэх зэрэг хорон зорилготонгууд ч мундахгvй. Мань намын гишvvн явсан чекист лам бvгдэнд нь бvтэлтэй хариу хэлж арыг нь даана. Яахав шанд нь мєнгє тєгрєг авна, ямар vнэгvй юм гэж байх биш, авч буй зvйл нь амьдралын гол орлого нь. Ламын дээр тэнгэр, бурхан, ямар нэг ид шидийн хvчин сууж байдаг, чекист маань vйлчлvvлэгч ид шид хоёрын хооронд зуучилж завсраас нь vйлчилгээний хєлс авч байгаа "шударга бизнесмэн" билээ. Харин нэгэнт зах зээл юм болохоор єрсєлдєєн ширvvнтэй. Дээд ид шидтэн бvрэлбаатай уулзаж учран мухар сvсэгтний єгсєн юмыг дамжуулах чадвартай нь ганц мань эр биш. Улааныхан, сажаагийнхан, бєєгийнхнєєс гадна Энэтхэгээс саяхан ирээд байгаа сектvvд, єрнєєс ирсэн христын салбар гэх авч ихэнх оронд хууль бус хэмээн хоригдсон сект урсгалын тєлєєлєгчид мундахгvй. Саин тал нь хvн амын хагас нь мухар сvсэгтэй тул vйлчлvvлэгч хангалттай бий.


Уул нь уншиж чаддаг бол євєр дээр нь дэлгээтэй Зонховын "Бодь мєрийн зэрэг" сударт "алив лам хувраг хvн ид шид, бvрэлбаа, тарни, мэрэг тєлєг зэргээс єєрєє хол явах тєдийгvй сvсэгтэн олныг ийм луйврын муухай зvйлээс хол байлгах vvрэгтэй" тухай нарийвчлан сургаад яагаад гэдгийг нь ухна ишиг ч ойлгохоор тайлбарласан байгаа билээ.


Шашин, мухар сvсэг хоёр нь хоорондоо хавьцахгvй єєр ойлголт гэж шинжлэх ухаан vздэг тєдийгvй аль ч шашны сударт мєн ингэж онцлон єгvvлдэг. "Шашин бол ард тvмнийг мунхруулагч хар тамхи мєн" гэж Маркс нэгэнтээ хэлсэн байдаг, шашин, мухар сvсэг хоёрыг XIX зууны тэр сэхээтэн сартваахи дэндvv хольж хутган ижилсvvлсэн байх, юутай ч мухар сvсгийг ард тvмнийг мансуу-руулах хар тамхи мєн гэвэл ихэнх хvн зєвшєєрєх болов уу. Нийгмийн сэтгэлгээний суурь нь мухар сvсэгт тул-гуурласан нийгэмд хєгжих дэвжих шаанс бий юу? Сонгуульд хэний тєлєє саналаа єгєх, хадгаламж зээлийн хор-шоонд мєнгєє єгєх эсэх, охиныг нь зоддог архичин хvргэнийг мєнгєн усаар хордуулах уу, сvхээр цавчих нь дээр vv гэдгийг мєнєєх орхимжтой чекист л шийднэ шvv дээ.


Шашин бол хvнийг сэтгэл санааны хувьд ариусган адгуус малаас улам ялгаатай болгож єгдєг гэгээрэл, соёл, зам мєр, баримтлал, сэтгэлийн дуудлага. Харин мухар сvсэг бол айл ухаад олсон юмныхаа талыг єгч байж араа даалган, цагдаад баригдахгvй болгож єгдєг худалдаа наймаа. Ийм луйвар наймаанд идэгдсэн нийгэм эсвэл сєнєж мєхнє, аз нь таарвал нэг Зонхов тєрж 80 жил бvтэн ард тvмнээрээ нийлж байж хийсэн дvнчvvр, живаа нvглийг нь ариусган адгуусны "анимал" замаас нь салган хvний гэгээн мєрд дагуулан орно. Гэхдээ ид шидийн аргаар биш шvv! Учир нь ид шид гэж угаас vгvй болохыг Зонхов, Будда, Бодьсадва нар олон дахин сургасан. Чухам ингэж ариусахыг Зонхов "Гэгээрэлд хvрэх зам" гэж нэрлэсэн, мєнєєх чекист ламын євдєг дээр дэлгээтэй байгаа "Бодь мєрийн зэрэг" сударт чухам энэ тухай л єгvvлсэн ажгуу.

No comments: