Sunday, July 1, 2007

ХЭНТИЙН ГУРВАН ТЭНЭГ

Урьд нэгэн тээврийн жо­лооч Дорнодод шата­­хуун хvргэчихээд буцаж явжээ. Хээр замаас холгvй боодог хийгээд сууж байгаа гурван эртэй халз таарч. Гэдэс нь хонхолзож явсан жолооч бєєн баяр хєєр болон буув.

Тарваганы боодог гал дээр шаргалтаад бэлэн болжээ. Харин нєгєє гурав боодогтоо хvрч ядаад нэг л янзгvй, жолоочийг гал руу урив. Жо­лооч хутгаа гарган тарвагыг огтолтол урдаас нь буудан сvйд болов. Мань гурав ерєє­сєє боодог хийж vзээгvй, ганц тарвага алсныгаа гэдэс дот­рыг нь гаргасангvй хэдэн улайдсан чулуу бєгсєєр нь чихчихээд халуун нурман дээр тавьж орхисон юмсанж. Vvнээ янзлаад идэх гэхээр айгаад бие рvvгээ чихээд сууж байтал жолооч ирсэн аж. Тарваганы гэдэс дотор, ха­луун шєлєнд будагдан тv­лэгдсэн жолооч:

-Газар газрын тэнэгvvд ганц ганцаараа явдагсан, Хэнтийн тэнэгvvд хэлхэлдээд гурваараа явдаг хэрэг vv гээд машиндаа суун одсон гэдэг. Дээхнэ vед их л яригддаг байсан онигоо доо. Хот айл ганц ч тэнэггvй бол уйтгартай, хоёр тэнэгтэй бол илvvд­чихдэг гэж Гамзатов зохиол­доо ёгтлон бичсэн ч байдаг.

Тэнэг гэсэн тодорхойлолт бий. Гэхдээ энэ нь дэндvv тодорхой бус, єргєн утгатай нэр юм. Дээрх гурав жишээ нь сайн офицер, мундаг бєх, гаргууд барилгачин байж бол­но л доо. Танкан дотор, ногоон зvлгэн дээр, краны бvхээгт хэн ч тэднийг ингэж дvгнэх­гvй, Харин боодог хийх тал дээр бол аргагvй л тэнэг. Илт оюуны хомсдолтой л биш бол ерєєсєє тэнэг хvн гэж хаана ч байхгvй. Хэн ч аль нэг юмыг чаддаг, мэддэг, тvvндээ авьяас­­тай л байж таарна. Vvнтэй адил ухаантай гэсэн тодорхойлолт ч бас ийм. Бvхнийг мэддэг, чаддаг гэж хэн байх билээ. Бид гол тєлєв нийгмийн дунд зєв зохицон гэр орноо, нэр тєрєє аятайхан аваад явдаг хvнийг ухаантай гэдэг. Тийм хvн чадахгvй хэвтэж заавал боодог хийж тэнэгээ дуудуулаад байдаг­гvй учраас ухаантай байдаг. Цагаа, газраа олоогvй бол хэн ч тэнэг болох нь.

Н.Энхбаяр бол лавтай улстєрчийн хувьд тэнэг хvн биш. Гэхдээ ухаантай нь сайн байх албагvй, тэнэг болгон муу хvн байх ёстой биш. Тэрээр засаг­лалын євчин туссан, нийтийн эрх ашгийг vл ойшоодог, єєртєє хэрэгтэй гэсэн зорил­гоо биелvvлэхийн тулд ад­гийн арга хэрэглэдэг, бусдыг зо­рил­­годоо ашиглахын тулд шатрын хvv шиг vзэж зориуд буруу газар нь байрлуулж тэнэг хvн бvтээдэг увидастай нэгэн. Тэнэгvvд тvvнд л vйл­чилж байвал эцэст нь гарах хор холбогдол хамаагvй. Тэр­бээр урлагт дуртай, автамхай, хvмvvсийн хувь заяа, улс vндэстний ирээдvйг урлагийн бvтээл болгон бvтээж залах сонирхолтой. Vvнийг нийгэм судлалд нийгмийн инженерч­лэл гэж нэрлэдэг. Томоохон сонгодгууд нь Мао, Муссо­лини гээд бий. Ердийн ний­гэмд хvмvvс єєр, єєрийн хувь зохиолоороо явна. Харин иймэрхvv уран бvтээлч захи­рагч буй болохоор хvмvvс бу­руу газар єрєгдєж, буруу юм хийж тэнэгтэж єгдєг. Тvрий­ний бєєс толгой руу авирч гарна. Хувь зохиолуудын са­наандгvй их эргэлтvvд нийг­мийг єєрийг нь маш сонир­холтой дvрс хэлбэрт оруулж, эрэг шураг болсон хvмvvс нь хvмvvн бус сонин сонин авир гаргацгаана. Трагекомеди амьдралын ердийн норм бо­лон хувирна. Моллер, Шекс­пир хоёр нийлж бичээд ч ийм єнгє дvрс найрлын тухай бодож олж чадахгvй.

Британника хэмээх дэл­хийн хамгийн том нэвтэрхий толь жил болгон хавсралт гаргадаг. Тэнд Н.Энхбаярын тухай бичихдээ МАХН-ыг хуу­чин хєгшин ортодоксуу­даас нь салгаж, намаа залуу­жуулж чадсанаар социалист интер­на­циональд нэгтгэсэн гэжээ. Єрнєдєд Монголын тухай бичдэг хэдхэн зєвшєє­рєгд­сєн англо саксон хvмvvс бий. тэд байнга манайд ирж англи­тай дарга нартай нєхєрлєдєг бо­ло­хоор дээрх сайн vнэлгээг єєрєє хэлж єгєє биз. Ер нь ч гучаад оны vед Сталин, Гит­лер нарын тухай єрнийн лав­ла­хууд магтан биширч бичиж бай­лаа. Тvvхийн vнэн хожим илэрдэг болохоор зайлуу­лагд­­сан гэгдээд байгаа хєєр­хий МАХН-ын хєгшин орто­докс хэмээн хоч хvртсэн vеийнхнийг хожмын цаг ца­гаат­­гах биз. Єнєєдєртєє МАХН-ыг залуужуулсан гэг­дээд байгаа тэр улаан хамгаа­лагчид л хожмын тvvхийн шоглоом юм. Тєрийн албаны 15 мянган хvнийг халж байж тэрхvv хуньвэйбин нар ча­дах­гvй мэдэхгvй газраа байр­шуулагдсан билээ.

Хятадын Соёлын хувьс­галын vеийн улаан хамгаалаг­чид єдгєє 50 эргэм насанд хvрсэн ба єнгєрсєн амьдра­лаа бvрэн алдагдсан хэмээн гашуудаж явдаг. Нэг олдсон амьдралаа хий vрсэн тэд Маог юунаас ч илvvтэй зvхнэ. Тєстэй хувь заяа манай тэнэ­гvvдийг хvлээж байгаа байх. Мэргэжлийн, оюуны, боловс­ролын, моралийн, жудгийн наад захын шаардлага хангах­гvй хєєрхий тэд УИХ-ын ги­шvvн, сайд, яамны хэлтэс газ­рын дарга, мэргэжилтэн, за­хир­гааны ажилтан хийж амьт­ны доог болж байхаар сайн уурхайчин, барилгачин, ганза­га­чин, ченж, нинжа, ачаа зєєгч хийгээд явж байсан бол ядах­наа ганц олдох амьдрал нь утга учиртай, vхэхийн цагт сэтгэл амар байхсан. Тэнэгvvд яаман дээрээ цуг­лаад “одоо цємєєрєє намын­хаа даалгаврыг сайн бие­лvvлж лидерvvдийнхээ нэр тєрийг хамгаалж, сєрєг хv­чин­тэй сайн тэмцэнэ шvv” хэмээн тоглосон шинжгvй буурьтай яриад сууж байхаар яахав? Мэргэжлийн хvнийг гудамжинд гаргаж байж очсон тэр албаа тэртэй тэргvй ойл­гохгvй учраас намчирхах, vзэл сурталжих, єєрийг нь нам залуужуулахад ашигла­сан хvндээ vнэнчээ харуу­лахыг ганц ногдсон vvрэг нь гэж ойлгоно. Хууль бусаар, хээл хахуулиар, сvрдvvлгээр, хvнд суртлаар орлого олохыг чухалчлах ба энэ нь амьдра­лаа авч явах ганц эх vvсвэр. Vvнийгээ vнэнчээр зvтгэж буйд нь зvй ёсоор олдож буй шагнал мэтээр vзнэ. Энэхvv “зvй ёсны” шангаа булаацал­дан биеэ гэгээн цагаан єд­рєєр хутгалж орхино. 2000 онд дєнгєж орон нутгийн сонгуу­лийн дараахан сумын засаг даргын алба булаацал­даад биеэ алчихсаныг бодо­ход ийм vзэгдэл хамгийн дээрээс хам­­гийн доод хvртэл нийг­мийг тэр чигээр нь ха­мар­­сан бололтой. Намын ємгєєллийн дор ямар ч гэмт хэрэг vйлдэж болно гэсэн vзлээс л шуугиу­лаад байгаа Хадгаламж зээ­лийн хоршоо­ны аймшигт vер бий болсон билээ. Эдэнд хууль, ёс зан­шил, хvний жудаг огт хамаа­гvй. гагцхvv их удирдагчийн тушаал л хvчин­тэй. Эд бие дааж бодож сэтгэх чадваргvй учир удир­дагчийн хэлсэн бэлэн томъёо, гаргал­гаа, дvгнэлтийг давтаж явах хувь­тай. Эд алив vзэгдэлд анализ хийх чад­варгvй учир буруу газар байрш­сан цагийн золиос юм.

Олз омог арвинтай ийм тэнэгтэл 2004 оны сон­гуу­лиас хойш МАХН-аас хальж халд­вар­­лан тархлаа. Буруу газар зvтгэж байж байршиж аваад аль болох тэнэгтэж єгвєл ашиг орлого арвин аж. Хагас дутуу бичиг vсэгтэй, vнэндээ олсон мэргэжил боловсрол­гvй vvргийн худал­даачид эх орон, ард тvмэн, vндэсний аюулгvй байдал зэрэг аль л єнгєтэй єєдтэй лоозонг дуу хадаан орилж тэнэгийн шинэ, шинэ рекорд тогтоон уралцах явцдаа хул­гайн орлогоор баяжих хэрээр vvнд нь атаар­хаж хорсон рекордыг нь эвдэх хvслээр цээжээ оволзуулсан дараа­гийнхан нь хоолны хоёр­­­­дугаар ээлжээ хvлээж ядан тэчъяадаж бэлтгэл сур­гууль хийн тэнэгтэцгээнэ. Хэ­дий их тэнэгтэнэ, тєдий их vнэ­лэгдэнэ. Vнэлэгдэх хэрээ­рээ шагналын хэмжээ нэмэг­дэ­нэ. Ерєнхийдєє нийгэм маань галзуугийн больниц болжээ.

Мао Зэдун засгийн эр­хийн тєлєєх тэмцэлдээ улаан хам­гаалагчдыг амжилттай ашиг­лаж дєнгєсєн боловч дараа нь тэд­ний­гээ дарж авах гэж их зовсон. Эхнэр Зян Цинь нь соёлын хувьс­галд vнэмшчи­хээд Хята­дын таван мянган жилийн ир­гэнш­лийг тvлхэж унагах шах­сан. Vvнтэй тєстэй явдал ма­найд болж байх шиг. Намаа залуу­жуулж, ортодокс хєгш­чvv­лийг хєєн зайлуул­сан гээд байгаа тэнэгvvд єдгєє насанд хvрч єєр зуураа хор най­руулж сураад єсгєсєн эзэн рvvгээ салаавч vзvvлэх нь их болжээ. Н.Энхбаяр урла­гийн бvтээл хийх гэж байгаад Франкэнштайн бvтээчихсэ­нээ ойлгож нийг­мийн эрvvл саруул хєгжлийн тухай ярих боллоо. Гэвч олон зvйлийн тухайд нэгэнт хоцор­чээ. Нийг­­мийг тєлєвшvvлэхэд цаг, хєдєлмєр ордог бол гаж бv­тэц­тэй болгоход амархан бай­даг ба тэр нь халдвартай, ар­хагшдаг, чулууждаг аж. Бу­сад аль ч улстай адил Мон­голд ерєнхийдєє тэнэг хvн хо­вор л байж таарна. Харин энд тэндгvй хvмvvс буруу байрш­чихаар сая таван зуун мянган ам км тал­байгаар дvvрэн тэ­нэгvvд. Гур­ваараа, гучаа­раа, гур­­ван мян­гаараа хэл­хэл­дээд л хээхэл­зээд л, тэ­нэг­тээд л. Ам км-т ногдох хv­нээ­рээ Монгол хам­гийн сий­рэгт ордог, харин тє­рийн ал­банд ногдох тэнэгийн тоо­гоор хамгийн шигvv нь бол­чихжээ.

No comments: