Sunday, July 1, 2007

Авилга моодонд оров

2002 онд АНУ-ын элчин сайд Дингер тэр vеийн Засгийн газар, УИХ-ын гишvvдтэй уулзжээ. Энэ vед тэрээр Монголд авилга их хавтгайрч байгаа тухай ярив.

Гишvvд тус болгондоо єєрийгєє хэлvvлж байна гэж ухааран учиргvй уурлацгааж тvvнийг эгээтэй л империализмын тєлєєлєгч гэж аашилсангvй. Ингэхээр нь элчин сайд тэсэхээ болиод зааланд сууж буй эрх мэдэлтнvvдийн дотор авилгач сайд байгааг хэлээд тавьчихав. Vнэндээ заал улсын урьдаа барьдаг тэргvvний авилгачдыг агуулж байсан юм. Авилгачид уурсан нэрийг нь хэлэхийг шаардаж эгээтэй л АНУ-аас дипломат харилцаагаа тасалчихсангvй. Элчин сайд дипломат ёсыг бодоод нэрийг нь хэлсэнгvй. Би ч дипломат ёсыг бодоод нэрийг нь хэлээд яахав. Гадаадаас хамгийн их тусламж авдаг яамны сайдыг тэрээр дотроо хэлсэн ба элчин сайд єєрийнх нь улсын мєнгє болохоор хаашаа хэний хармай руу гулсаад байгааг арван хуруу шигээ мэддэг байжээ. Юутай ч тэр авилгач сайд єдгєє АНУ орох эрхгvй, тvvнд виз єгєхгvй, тэр байтугай гэр бvл хамаатан саданд нь виз єгєхгvй, хар дансанд орчихсон юм.
Ц.Элбэгдорж Ерєнхий сайд болуутаа "Авилга Монголыг муухай харагдуулж байна" гээд хэлчихсэн чинь нєгєє авилгачид нь боож vхэхээ дєхсєн.
М.Энхсайхан Ерєнхийлєгчийн сонгуулийн сурталчилгааны кампанийн vеэр "Авилгачдыг цээрлvvлнэ" гэсний дараа авилгачид зурагтаар болон єєрийн жолооддог хэвлэлvvдээрээ юу юу гэж загнаж байсныг хvмvvс минь єнєєдєр та нар бараг мартсан даа! Ц.Нямдорж зурагтаар "Энэ лоозонгоос цус vнэртэж байна" гэж ирээд л ярваганаж байсныг санах болов уу, яах бол. Их хэлмэгдvvлэл, аллага хядлага дэгдэх гэж байна гэж хvртэл авч л байсан. Ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр яриад байсан "Авилгачдыг цээрлvvлэх", "Эх орны баялгийг шударгаар хуваарилах" гэсэн гол хоёр уриаг ярьсан онигоог маргааш нь ойлгож инээдэг анаашийн vлгэрээр бид одоо л хагас жилийн дараа ойлгож байгаа шvv дээ.
Одоо авилгын тухай яривал авилгачид уурлахаа больсон. Нэгэнт хvмvvс vvнийг ойлгоод дургvйцээд эхэлсэн тул "Монголд авилга байхгvй" гээд хэлчихвэл єєрєє баригдчих гээд байгаа учраас авилгачид єєрснєє авилгыг хамгийн их жигшдэг болчоод байна. Зурагт асаахад л нэгэн улсын тэргvvний авилгач авилгыг жигшин огиулж суугаа харагдах юм. Авилгадаа шартсан юм болов уу. Сонин дэлгээд vзэхэд л нэгэн улсын гавьяат авилгачин авилгыг хараан зvхэж эгээ л сонины хуудсан дотроос алгадаад авах шахах юм. Єєрийн авснаа чамлаж их авсан бусдадаа хорсоод байгаа юм болов уу.
Гэхдээ эдний хэн нь ч авилгын эсрэг юу ч хийхгvй. Тэгж хоолноосоо сайн дураараа татгалзаж амиа хорлодог дурак нэг ч байхгvй. Сонгуулийн тогтолцоог єєрчлєхийг хэн нь ч хvсэхгvй. Ердєє 3-4 мянган хvнийг хахуульдан саналыг нь худалдаж аваад л тєрийн тvшээ. болон цааш нь гаргасан зардлын шаталтаа хэд нугалаад нєхчихдєг ийм сайхан
тогтолцоог єєрчилбєл ядахнаа vр хvvхэд нь гомдох байгаа. Єдгєє тэр байтугай сонгогч олонд ч зуйрганах хэрэггvй, сонгуулийн хэегийн хороог хамаагvй хямдхан худалдаад авчиж болж байгаа билээ. Эдний хэн нь ч єєрийн ємч хєрєнгийг нийтэд илээр зарлахгvй. Хулгай нь баригдаж Баатарын хажуугийн камерт суувал яана! Олон бизнесмэн Тєрийн зvтгэлтнээр тодорсон, эдний магадгvй олонхи нь шударгаар хєрєнгє хогшилтой болсон байх, гэхдээ тєрдєє тодорч эрх мэдэлтэй болж авахгvй л бол хєрєнгєє алдчих гээд байгаа тогтоцтой учир хєрєнгєє хоточ нохой мэт манаж буй хэлбэр нь тєрийн зvтгэлтэн болох явдал юм. Эдний хэн нь ч засаг захиргааны єєрчлєлт хийхийг эсэргvvцнэ. Учир нь тєвлєрсєн хєрєнгє багасаад ирэхийн хэрээр авилгаар хулгай хийх юм нь багасна. Эдний хэн нь ч хvнд суртлыг багасгаж тєрийн аппаратыг жижгэрvvлэхийг хvсэхгvй, учир нь хvнд суртал л эдний гол тэжээл болох авилгыг буй болгож байгаа хэрэг. Эд Монголын тєлєє сайн юм хийх тусам амин хувьдаа муу юм хийх болно. Ард тvмнийхээ тєлєє орилж, авилгыг жигшин бєєлжиж харааж суух нь харин хавьгvй хямдхан субботник мєн.
Саяхан гаргасан судалгаагаар нийгмийн халамжинд гаргаж буй бvх хєрєнгєний 70 хувь нь халамж хvртэх учиргvй хvмvvст очиж байгаа ба халамж хvртэх ёстой ядуу давхаргын 40 хувь нь огт хvртэхгvй байгаа аж. Гоё тогтолцоо байгаа биз? "Хулгайчийг бариарай" гэж хулгайч нар бvхнээс чанга орилно. Зурагтаар, сонингоор, хэвлэлээр, цуглаан дээр, хэвлэлийн бага хурал дээр... тэр байтугай эрдэм шинжилгээний хурал дээр хvртэл...

1 comment:

Anonymous said...

Поздравляю вас Старо-Новым годом, желаю вам в новом году успехов и спасибо что вы находите время поддерживать ваш замечательный блог!