Sunday, July 1, 2007

Би эрх чєлєєгєє хэнд ч булаалгахгvй

Ерєнхийлєгчийн Тамгын газраас (“Хэвлэл мэдээллийн албанаас” гэсэн байна) Таны нэр дээр сvрдvvлэг бичвэр ирж, тэр нь нэлээд хэдэн сонинд хэвлэгдсэн байх юм. Энэ сvрдvvлэгт “Б.Батбаяр (Баабарын) “Айдас”, “Ээлжит бус сонгууль руу” єгvvллvvд танай сонинд нийтлэгдсэнд” эгдvvцэж байгаагаа илэрхийлээд таныг Ерєнхийлєгч Энхбаяраас уучлал гуйхыг шаарджээ. Нэгдvгээрт Баабар гэдэг нь миний албан ёсны овог, хоёрдугаарт би тэдгээр байтугай єгvvллийг бичсэн тєдийгvй єєрєє танайд биеэрээ єгсєн миний фото зураг хэвлэгдсэн байгаа билээ. Ингэхээр би ямар нэг нэрээ нуугаач биш, ерєєс тэдгээр єгvvллийг би л бичсэн учир тэрнийхээ цэг таслал болгоны тєлєє би л хариуцлага хvлээх учиртай. Эдгээр єгvvллийг “Монголд єнєєдєр болж буй улс тєрийн хямралт байдлын тухай задлан шинжилгээний цуврал єгvvлэл бичиж єгнє vv” гэсэн танай хvсэлтээр бичсэн боловч хэлсэн бvхий л утга санаа, тэрбайтугай найруулга, зєв бичгийн дvрмийн алдааг би л єєрєє хар толгойгоороо хариуцах ёстой. Танай сонин миний аль ч єгvvлэл нийтлэлд дvрмийн алдаатай байсан ч засалгvй хэвээр нийтэлдэгт би ихэд талархдаг. Ер нь чингэхийг ч би олон жилийн ємнєєс єєрийн єгvvллийг хэвлэх нэг гол нєхцєл болгон тавьдаг билээ.
Дээрх сvрдvvлэг бичвэрт “Эдгээр материалууд нь сэтгvvл зvйн алив нэг тєрєл зvйд хамаарахгvй” болохыг “илчилжээ”. Би сэтгvvлч биш биохимич, тиймээс сэтгvvл зvйн тєрєл зvйлийн тухай ангилал зvй мэдэхгvй, гэхдээ гомдогч Энхбаярыг энэ талын мэдлэгтэй гэж бас бодохгvй байна. Ер нь сэтгvvл зvйн аль тєрєл зvйлд хамаарч байгаа болон хамаарахгvй байгааг утга зохиол шvvмжлэгч, мэргэжлийн багш нар тодорхойлдог ба тэр нь ч тэгээд субъектив зvйл учраас судлагааныхаас цааш ач холбогдол vгvй юм. Тэгээд ч алив єгvvлэл материал заавал сэтгvvл зvйн аль нэг тєрєлд орж байж хэвлэгдэх ёстой байхнээ дээ! Тэр тєрєл зvйг нь тогтоож, хэвлэгдэх эсэхийг нь шийддэг хvн нь гомдоллогч Энхбаяр байхнээ дээ!
Гомдоллогч цааш нь намайг “єєрийн vзэл бодлоо тулгасан” гэж яллажээ. Зайлуул, цаадах чинь энэ “vзэл бодлоо тулгах” гэдгийнхээ биет утгыг нь ойлгож байгаа юм болов уу. Би болоод мянга мянган хvн єєрийн vзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, тэр нь хуульчлагдаад 14 жил болж байна. “Хэлж байгаа чинь таалагдахгvй байна, гэхдээ хэлэх эрхийн чинь тєлєє амиа єгєхєд ч бэлэн байна” гэсэн Вольтэрийн мэргэн vгний утга санаа Монгол улсын шинэ Vндсэн хуулинд бvрэн шингэсэн байгаа шvv дээ.
“Баримтууд нь баттай бус, хов живийн шинжтэй” хэмээн хєєрхий зохиолч болгодог юм гэнэлээ гээд хууртаад орчихсон мєнєєх сургуульдаа заалгаж байсан бололтой ангилал зvй рvvгээ дахин хальтран орсон байна. “Баттай бус” гэж юу гэсэн vг вэ! Гvтгэж байна гэсэн vг vv? Гvтгэж байгаа бол тэр алдааныхаа тєлєє би хариуцлага хvлээхэд бэлэн. Ийм асуудлыг шийддэг хараат бус шvvхийн тогтоц манайд бий. Хэрэв тийм бол иргэн тэрээр єєрийн гомдлыг Танд биш шvvхэд тавьж хандах учиртай юм. Иймээс цаадахдаа ийм учиртайг дуулгаж єгнє vv. Мэдээж бузар гvтгэлгийг vзэн яддаг, байнга гvтгэлгийн золиос болж байдаг хvний хувьд хэрэв би єєрєє ийм муухай зvйл хийсэн бол ямар ч цээрлэлийг хvлээхэд бэлэн. Учир нь тэдгээр болон бусад єгvvллийг би хэн нэгний шахалтаар бичээгvй, согтуудаа сараачаагvй, єєрийн бvрэн итгэл vнэмшлээр нэрээ нууж далдлалгvйгээр ил тод хийгдсэн зvйл. Гомдоллогч єєрєє “баттай бус баримтад” дандаа бачуурдаг этгээд vv гэхээр, vгvй. “Дэлхий даяар хvлээн зєвшєєрєгдсєн хvн”, “Vндэсний удирдагч”, “Эхнэрийг нь харсан гадаадынхан атаархаад эгээтэй л vхчихдэггvй” гэх мэтийн батгvйгээр барахгvй, гvтгэлгийн шинжтэй мэдээнд гомдох битгий хэл, миний баттай бус эх vvсвэрээс олж сонссоноор бол ийм тєрлийн хар гvжирдлэгийн ориг дизайн тvvний гэрт анхлан зохиомжлогддог гэсэн. Зарим судлаачдын тоолсноор тэрээр єнгєрсєн дєрвєн жилд 28 нэр тєрлєєр оны “шилдэг хvн”-ээр єргємжлєгдсєн ба хэрэв бодит бус vнэлэмжийг гvжирдлэг гэдэг юм бол мэдээж vvний vлэмж дийлэнхи нь тvvнийг гvтгэсэн хэрэг байлаа. Харин тvvний “хов живийн шинжтэй” гэдэг бол субъектив vнэлгээ, ийм vнэлэмж хvртсэн хэн ч хуулийн хариуцлага хvлээх учиргvй.
“Нийгэм оронд болж буй vзэгдлийг нэг хvнтэй холбож vзэж байна” гэж тэрээр гомдолложээ. “Социнтернд элссэн”, “Оросын єрийг тєлсєн”, “Буш Монголд айлчилсан”, “Эдийн засаг тогтворжсон”, “Тєр хямралаас гарсан”, “Тvмэн ядуугаа больсон”, “Гэмт хэрэг буурсан” гээд л хэрэв єнгєрсєн таван жилийн мэдээллийн хэрэгслийн дvгнэлт мэдээнд vнэмших юм бол хамаг сайн сайхан маань нэг хvнээс л хамаараад байсан санагдах юм. Одоо яагаад хамаагvй болчихдог юм бол? Уг нь би хамаг юм нэг хvнээс хамаарсан гэж огт хэлээгvй. Нийгмийн ийм барагтайхан суурь байсан болоод л “хамаг юм нэг хvнээс хамаарчихсан” хэрэг шvv дээ. Нюрнбvргийн шvvх хамаг хэргийг Гитлер дээр овоолоогvй, тvvнийг чєлєєт сонгуулиар дэмжин гаргаж ирсэн Германы ард тvмэн бас хариуцлага хvлээх ёстой гэж ялласан юм. Манай ард тvмний сэтгэлгээний тєвшин ийм болоод л тvvн шиг адгийн амьтан, босоо ороолонг гаргаж ирчихээд тvvндээ дээрэлхvvлэн идvvлж суугаа билээ.
“Нийгмийн тогтворгvй байдлыг улам дэвэргэх турхирсан агуулгатай” гэж тэрээр миний бичлэгт том дvгнэлт єгчээ. Турлиах турхирч дуугардаг юм, ийм тохиолдолд “тухирах” гэж бичих ёстой л доо, гэхдээ тэр нь яахав! Би vргэлж хvчирхийллийн эсрэг байдаг. Энэ миний тєрєлх авир, тэгээд ч бас олсон хvмvvжил. Тvvний єдгєє буй болгочихоод байгаа нийгмийн тогтворгvй байдлыг харин ч намжаахын тулд би хvмvvсийн эрvvл ухаанд хандаж, алив хувьсгал гэсэн хийрхэлээс хол байхыг уриалж байгаа билээ. Харин миний олж сонссоноор тvvний тухирсан элдэв бvлэглэлvvд єдгєє чангаар турхиралдан гал дээр тос нэмэн гуагалалдах болжээ. Єнгєрдєг сонгуулийн vеэр тvvний булингаргvй цэвэр ариун цусыг магтан дуулж, бусдад цусны шинжилгээ хийсэн дvнгээ танилцуулж явсан євєрлєгч голдуу угшилтай хэд єнєєдєр хэний зангаа болон тєлбєрєєр шуугиан vvсгэж явааг би єєрийнхєєрєє хардан сэжиглэх бvрэн vндэслэлтэй бєгєєд бусдын нэгэн адил єєрийн дvгнэлтээ єгєх эрхтэй. Тэрээр иймэрхvv амьтсыг ашиглан юу руу тэмvvлээд байгааг нь ч би єєрийнхєєрєє ойлгож байна. Худалдаа хєгжлийн банкийг хувьчилсан гол нєхцєлийн нэг нь Монголын санхvvгийн зах зээлд хvvг байнга бууруулах нєхцєл билээ. Єнєєдєр эл банк бvхнээс тvрvvн хvvгээ нэмэн сонин болгон дээр буян болох гэж байгаа юм шиг рекламдах болов. Хvний хадгаламжийн хvvг нэмээд зээлийн хvvгээ бууруулах менежмент хийгээгvй нь лав. Монголын хамгийн том энэ банк мєнгєгvй болоод дампуурч байгаа арай биш байлгvй. Тэгэхээр би vvнийг санхvvгийн зах зээлийг vймvvлж параличд оруулах гэсэн олхиогvй зориудын бодлого гэж хардаж байна. Хэн урьд нь ийм зориудын хорлонтой ажиллагааг далдаас удирдаж байлаа? Ингэх нь хэнд хэрэгтэй вэ гэж би эргэцvvлж байна. Энэ хувьчлалыг зохион байгуулсан хvнийх нь хувьд би тvvнийг хардаж байна. Юутай ч би хардах эрхтэй, тvvнээ ярих ч эрхтэй. Чухам би тvvнийг “нийгмийн тогтворгvй байдлыг улам дэвэргэн” тухирч бусдаар турхируулж байгаа гэж дvгнэж байгаа юм. Vндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийнхээ дагуу би хардаж байгаа юм. Манай иргэд хардах ба хардагдах эрхээр бvрэн хангагдсан. Цаадах чинь цаддаггvй юм, тэрийг нь би харин мэдэхтэйгээ!
Бивээр энэ оны есдvгээр сард Мvгдэнд болсон судалгааны хурал дээр “Монгол дахь єнєєгийн улс тєрийн байдал” гэсэн илтгэл, арваннэгдvгээр сард Хавайд болсон эрдэм шинжилгээний хурал дээр “ХХI зууны эхэн vеийн Монгол” гэсэн илтгэл, арванхоёрдугаар сард Улаанбаатарт болсон онол практикийн хурал дээр “Монгол дахь улс тєрийн шалтгаан, тvvний угшил” гэсэн судалгаа, задлан шинжилгээний илтгэл тус тус тавин хэлэлцvvлсэн билээ. Энэ илтгэлvvд нь гомдогчийн нэр заан гоморхоод байгаа єгvvллvvдтэй агаар нэг тєдийгvй, vvнээс хавьгvй илvv задаргаатай, баримттай, анализтай байсан ба хуралд олны анхаарлыг ихэд татаж олон асуулт илтгэлтэй холбогдон гарсан юм. Эдгээр илтгэлvvд гадаадын хэлээр орчуулагдан сонин хэвлэл, эмхтгэлд гарсан болно. Би сvvлийн олон жил улс тєрийн байдалд задлан шинжилгээ, анализ хийн нэлээд мэргэшиж байгаа ба vvгээрээ олон улсын тєвшинд хvлээн зєвшєєрєгдсєн учраас жилд гадаадад болж буй 15-аас доошгvй судалгаа эрдэм шинжилгээний хуралд уригдан илтгэл тавих болсон билээ. Vvнээс гадна єдгєє болтол би гадаадын 20 орчим их сургуульд голдуу Монголын тvvх, улс тєрийн сэдвээр лекц уншсан, олон єгvvлэл минь нэр хvндтэй сонин сэтгvvл эмхтгэлд олон хэлээр орчуулагдан тавигдсан. Ингэснээрээ би єєрийгєє магтаж байгаад тvvнээс єдєр болгон тарааж суудаг тэмдэг, цолноос нь ганцыг ч гэсэн олж авах гэсэн юм биш, надад тэр нь хэрэг ч vгvй, хулгай хийлгvйгээр vй олон хvмvvс зvв зvгээр амьдарч болоод байдаг юм, тvvний нэг жишээ нь би байна л гэх гээд байгаа хэрэг шvv дээ. Дээд сургууль, аспирантурт явж байснаа эс тооцвол би улсын мєнгєєр гадаад явж vзээгvй, нуруу минь гацчихвал би улсаас олон саяыг дээрэмдэх байтугай ганц тєгрєг ч гуйхгvй. Нийгмийн хувьсгалын vр дvнд би 1990 онд эрх чєлєє олж авсан, энэ эрх чєлєєг бусдын эрх чєлєєнд халдалгvй, иргэншсэн соёлтой байдлаар, хуулийн хvрээн дотор, гэхдээ хэнээр ч хянуулалгvй эдлэн явах нь миний vvрэг, миний эрх. Би энэ эрхийн тєлєє шоронд ч орж байсан, гайхалтай нь орчуулагчийн дипломгvй би орчуулга хийсэн хэргээр тvрvv нийгэмд хоригдож байсан юм. Би энэ эрхийг тэмцэж байж олж авсан юм, тиймээс хэнд ч, тэрбайтугай Чингис хааны хvргэн хvvд ч зvгээр булаалгахгvй.
Цаад гомдогч чинь єєрийнхєє халдашгvй байдал, хуулиар хамгаалагдсан нэр гэгчээрээ сvрдvvлэн Таныг єєрєєсєє уучлал гуйхыг ичих ч vгvй “шаардаж байна” гэж дєвчигнєсєн байна. Хар хvний ємнєєс шар хvнийг уучлал гуй гэж явдаг нь яаж байгаа юм бол, эрvvл л байдаг байгаа даа? “Халдашгvй байдал” гэдгийг Дээд шvvх тайлбарлахдаа УИХ-ын зєвшєєрєлгvйгээр баривчлах, биед нь болоод орон байранд нь нэгжлэг хийхийг хориглосон байдал гэж тодорхойлжээ. Ерєнхийлєгч болоод УИХ-ын гишvvн нь ард тvмнээс сонгогдсон, тэднээсээ мандаттай байдаг тул vvнд прокурорын биш хууль тогтоох институцийн санкц хэрэгтэй байдаг нь ойлгомжтой. Халдашгvй байдал гэдэг бол ердєє л энэ. Дэлхийн хаана ч vvнийг ингэж л ойлгодог, Монголд ч ингэдэг гэж Дээд шvvх тайлбарлажээ. Би тvvнийг баривчлах гэж оролдоогvй, гэр орныг нь ухаагvй, тэр дундаа уучлал гуйх ультиматум авчихаад байгаа хєндлєнгийн Та чингээгvй гэж би найдаж байна. Ерєнхийлєгчийн нэр хvнд халдашгvй гэж хуульд бий. Гэхдээ энэ нь бусад иргэдийн нэр хvнд рvv халдах бололцоотой гэсэн vг яавч биш. Монгол улсын иргэн болгоны нэр хvнд халдашгvй дархан болохыг ард тvмнийг тєлєєлєх эрх бvхий Ерєнхийлєгчєєр vлгэр болгон хэлж буй постулат зарчим юм. Соёлын сайд, Ерєнхий сайд, УИХ-ын дарга байхдаа хийсэн бvхий л булхай, луйвар, хууль зєрчсєн элдэв vйлдлээ “Ерєнхийлєгчийн нэр хvнд халдашгvй” гэсэн сайхан бамбайны ард овоолж аваачаад нууж болно гэж бодсон бололтой, зайлуул. Иргэн тvvний бие нэр тєрдєє халдуулсан гэж бодож байгаа бол шvvхэд хандаг л дээ, хаа хамаагvй танаас уучлал гуй гэж явдаг нь ямар ч учиртай юм. Хэрэв намайг уучлал гуй гэж байгаа бол би хэзээ ч чингэхгvй. Эцэст нь уучлал гуйх гэж би ам нээдэггvй, хэлсэн болгоныхоо тєлєє, бичсэн цэг таслал болгоныхоо тєлєє би єєрєє хариуцлага хvлээнэ.
Надад тvvнээс медаль тэмдэг оролцуулаад гуйх юм юу ч байхгvй. Харин тэр миний амьдарч байгаа нийгмийг бохирдуулаад, vр хvvхдийн минь ирээдvйд амьдрах орчныг завааруулж, намайг оролцуулаад миний ард тvмний олсон эрх чєлєєг самрах гээд байгаа учраас би ємєєрч байгаа юм. Урьдын хоёр Ерєнхийлєгч “халдашгvй нэр хvнддээ” бишгvй л нэг халдуулж байсан. Харин хаа очиж хэн нь ч “ариун сайхан нэрийг минь алаад хаячихлаа, шvvх цагдаа” гэж яваагvй юм шvv.
Дантегийн “Тэнгэрлэг комеди”-д зэрэглэл шатлалтай тамуудын хамгийн хvнд нь нvгэлтнvvдийнх биш, харин нvглийн хажуугаар мэдсээр байж чимээгvй єнгєрсєн хvмvvст зориулсан хэсэг нь байдаг билээ. Чухам тийм учраас, тодорхой хэлбэл Дантегийн тамын хамгийн хvнд шийтгэлтэй хэсэгт очихгvй гэсэн хар амиа бодсон vзлийн vvднээс би тvvнийг шvvмжилдэг юм.

No comments: