Саяхан сонгуулийн явдал Ардчилсан намыг нэг мєсєн алга болж, тvvхийн дурсгалын дэвтэрт мєнхжин хоцорсныг баталлаа. Энэ намыг тєлєєлж Ерєнхийлєгчийн сонгуульд оролцсон Энхсайхан нь зєвхєн бие даагчийн хэмжээнд vзэлцэв.
Сонгуулийн кампани эхлэхээс зургаан сарын ємнє олон нийтийн ємнє шившгийг нь дуудаж дvvжилчихсэн хvнээ намын их хурлаар бараг л 100 хувийн саналаар тодруулах нь тэр. Дараа нь нєгєє зуун хувьтнаа унагах хєдєлгєєн намын бvх аппарат, давхрагад єрнєлєє.
Бараг арван хуруунд багтах цєєн хvн бvхий сонгуулийн штаб хэрээрээ зvтгэсэн боловч Ардчилсан намын нэр нvvр болсон олон эрхтэн дархтанууд нэр дэвшигчээ зvйл бvрээр хорлож байв. Сонгуулийн тактик сайн, бодож боловсруулсан зvйл байсан авч єєрийн зvгээс дэмжлэггvйгээр барахгvй гутаагдаж алиа алдаж байлаа. Єєрийн нам руу буюу намын нэр дэвшигч рvv хандсан дайралтыг зохион байгуулагч, шууд илэрхийлэгч нар нь намаа тєлєєлж тєрийн єндєрлєгт очигсод байсан. Ардчилсан нам нэр дэвшигчдээ ганц ч тєгрєг єгєєгvй гээд бод доо. Намын бvх шатны нэгжид хандсан “намаа задалсан Энхсайханыг сонгох хэрэг байгаа юм уу!” гэсэн философилог асуулт мессеж чухам Засгийн газрын гэсэн хаягаар шуурхай тарж байсан ба гардагч нь намын удирдлага байв. Сонгуулийн хороо илэрхий булхай хийж байхад чухам Ардчилсан намыг тєлєєлж парламєнтэд суугсад хэн хэнээс илvv луйварчдыг ємгєєлж байв.
Монголын єрх болгон , хvрэлцэхvйц хэвэлсэн нугалбар сурталчилгааны арван хувь нь ч эзэндээ очиж чадсангvй. Vvнийг бєєнєєр нь єрсєлдєгч намынхандаа худалдах, хав дарах, устгаж шатаах явдал Ардчилсан намын анхан шатны байгууллагуудад тvгээмэл єрнєсєн. Vvнээс гадна vл оролцох, vнсэн дээр шалэ болган хаях хєдєлгєєн єрнєж, дэмжигчдийг сонгуульд оролцуулахгvй ажиллагаа явуулсан нь амжилттай боллоо. Хvн амын 30 гаруй хувь нь сонгуульд огг оролцоогvй дvн бол энэ ажиллагааны vр дvн.
Єдгєє талийгч болчоод байгаа Ардчилсан нам бол 1990 онд шинээр байгуулагдан Ардчилсан хvчин гэсэн ерєнхий нэртэй болж парламетад суудал авсан гурван намын цогцолбор юм. Ийнхvv Ардчилсан нам шинэ Монголын тvvхэнд єєрийн гялалзсан сайхан vvргээ биелvvлээд, єдгєє нэгэнт тvvхийн дурсамж болон хоцорлоо. Алив улс тєрийн намын эцсийн зорилго нь сонгууль байдаг, энэ ундсэн vvргээ биелvvлж чадахгvй бол тvvнийг их бодож л сонирхогчдын клуб, олон нийтийн байгууллага, бvлэглэл, сайн дурынхан гэх мэтээр нэрлэнэ. Чухам л энэ утгаар Ардчилсан нам улс тєрийн байгууллага нэгэнт биш болжээ.
Нам бол масс гэсэн Лениний томъёоллыг барим-жаа болган нээлттэй нийгэмд энэ онолыг хадгалж vлдэх гэсээр яваад байгалийн жамаар Ардчилсан нам аяндаа алга болж байна. Ийм утгаар авч узэх юм бол МАХН ч олон жилийн насгvй. Ардчилсан нам устан алга болж улс тєрийн системийн хямрал vvсэж байгаа нь жам ёсны процесс болохоос эмгэнэл биш юм. Чухам энэ хямрал нээлттэй нийгэмд улс тєрийн нам хэрхэн байгуулагдаж vйл ажиллагаа явуулдаг олон улсын шалгарсан жишгийн системийг Монголд буй болгох шинэ бололцоог нээж байна. “Жаран хоёрын бvлэг”, “Эвслийн Засгийн газар” гэх мэт нvдэн дээр болж буй процессууд нь хэсэг бvлэг хvн vзэл бодлоосоо урваж шаравсан явдал гэхээсээ одоо vйлчилж буй улс тєрийн намын тогтоц єєрєє амьдралтай авцалдахгvй байгаагийн гадаад илрэл.
Ийнхvv Монголд улсад тєрийн хvчний цоо шинэ хуваарилалт тулгаран ирлээ. Энэ хийгдэх ёстой, vvнийг хийхгvйгээр цааш удаан тэсэх гэж оролдвол харин хямрал нь эмгэнэл болон хувирч болох юм. Коммунист узэл суртлын дараахи нийгмийн шинэ vнэлэмж бvрэлдэн тогтсон тєдийгvй, тєлєєлєл, шийдвэр гаргагчдын нас, ертєнцийг узэх vзэл, ерєнхий ойлголт нэгэнт жигдэрчээ. Гэтэл єнєєгийн улс тєрийн намын тогтоц нь нийгэмд авилга хээл хахууль, гэмт хэрэг, хулгай, шамшигдуулал, хариуцлагагvй явдлын “хууль ёсоор” оршин тогтнох шимтэй хєрс болсоор байна. Нийгмийн ямар ч байгууламж бvхий оронд, ерєєс хvний нийгэмд гэмт хэрэг гэж vзэгддэг, тэр нь хvчин тєгєлдєр vйлчилж байгаа хуулиар ял шийтгэл хvртдэг хvнд гэмт хэргvvд чухамхvv єнєєгийн улс тєрийн намын системээр ємгєєлєгдєн харин ч гавьяа зvтгэл мэтээр унэлэгдэх болжээ. Нийгмийн vнэлэмжийг ингэж хєлєєр нь толгой хийвэл тэр нийгэм улам ядуурч, “хvний” гэсэн дvрмээс холдон “шугуйн” гэсэн тодотгол руу ойртоно. Сєнєдєггvй юм гэхэд єндийхгvй.
Ард тvмний итгэл vнэмшлээр тєрийг удирдах бvлэглэл, тэдэнд хяналт тавих хvчтэй сєрєг хvчний бvлэглэл ямар ч тохиолдолд зайлшгvй хэрэгтэй. Монголд болж буй улс тєрийн намын системийн хямрал нь энэхvv зайлшгvй байх ёстой хоёр орон зайг аль алиныг нь онгойлгож єгч байна. Ардчилсан нам сайн нам байсан, шинэ Монголын тvvхэнд, Монголын ард тvмний ємнє vнэлж баршгvй гавьяа байгуулсан. Гэвч энэ нам єдгєє байхгvй, орон зай нь хоосон vлдлээ.
“Хаан нас барлаа, хаан мандтугай” гэсэн ухаалаг франц vг байдаг. Юм жамаараа дууссан бол арынх нь залган гарч ирдэг хорвоогийн дийлдэшгvй хууль. Ардчилсан нам жамаараа нас барлаа... одоо хэнд “мандтугай” гэсэн ерєєл тавих вэ?
No comments:
Post a Comment