Sunday, July 1, 2007

Монгол ун жа алж мэдэх буй за

ул нь “Монголын “За” нь тангараг буй заа” гэсэн эртний хэллэг хvний тvvхнээ оржээ... за энэ ч яахав. Чингэс хаанаас улбаалсан энэ хэллэгийг Ринчин гуай ишлэх мєн ч дуртайсан... за энэ ч яахав.

Тvрэг, Монгол хоёр угсаа гарвал нэгтэй... за тэр нь ч яахав. Тvрэгийн уг сур­валжийн тvvхэн дурсгалууд Монголын хээр талаар нэг... за тэр ч бас яахав. Тvрэг Монголын харилцаа сvvлийн 15 жилд тун эрчимжиж байгаа ба тэд Монголын хєгжилд тун их тус болж байгаа... за энэ ч бас яахав. УИХ-ын дарга тэнд айлчлаад, буцахад нь “дахин дахин ирж байгаарай” гээд дипломат vг хэлчихсэн чинь манай дарга ердєє гурван сарын дараа єєрийн санаачилгаараа дахин айлчилж дип­ломат ёсон дахь шинэ зууны анхны гайхалтай явдлыг vvд­сэн авч бид ийм л хvний єєрий­гєє мэдэхгvй болтлоо дотносож, нэрэлхэх ичих юмгvй ижий ахай болсон улс даа... за тэр нь ч яахав. Манайхаас зєндєє олон оюу­тан.. за за тэр ч яахав. Ар­хангайд тэдний буцалтгvй хєрєнгєєр хар зам татсан ба тэрийг 800 жилийн ойгоор хvлээлгэж єгєх гэж байгаа. Баяр ёслолд Тvрэгийн парла­ментын орлогч дарга тэргvv­тэй албаныхан айлчлана. Энэ айлчлалыг олон сарын ємнєєс тєлєвлєсєн ба манай тал уулаасаа гуйж байж урьж авчирах болсон юм. Энэ урилга юмыг нь авчихаад гарыг барихдаа хэлсэн дипло­мат vг байгаагvй. Гар барь­чихаад улмаар бугуйг нь барихдаа хэлсэн албан ёсны, тєрийн урилга байсан. Дээд хэмжээний тєлєєлєгчдийг Их тэнгэрт байрлуулахаар яс тохирсон. Дипломат ёс жудаг гэдэг ийм л байдаг билээ.



Тєлєєлєгчид ирэхээс хэд­хэн хоногийн ємнє манай ГХЯ буудлын єрєє байхгvй болчихсоныг гэнэт мэдэгдэж, тvрvvн тохирсон єрєєнvvдийг бvр их мєнгє єгч магадгvй єєр орны тєлєєлєгчид эзлэхээр болсноо хэлээд єєрсдєє айл хунараар аргалж болох юм гэж дуулгалаа. Ирсэн хойно нь Туулын бургасанд майхан барьж єгєєд “орвол ор байвал бай” гээгvй, хоёр хоногийн ємнє ч гэсэн ингэж хэлж байгаа манайхны хvнлэг ариун сэтгэлийг тvрэгvvд ойлгодоггvй. Тэд нvvдэлчин гаралтайгаа мэдэхгvй, хаа хамаагvй таарсан газраа хоноод явдаггvй ба ерєєс ингэж ємнє нь урьж тохир­чихоод одоо ийм авир гаргаж байгаа нь улс орныг нь до­ром­жилж байна гэж vзэж бай­гаа юм байна. Ингэхээр нь манайхан их том ухаан зарж тєлєєлєгчдийн тэргvvнийг ганцааранг нь Их Тэнгэрт авч болох юм гэжээ. Гэхдээ Чин­гэс хааны єєрийнх нь хvргэн-самозванец болох манай Ерєнхийлєгч Их Тэнгэрт зоог барих бvрд мєнєєх Тvрэгийн парламентын даргын єрєєг зоог бэлдэх, зєєх єрєє маягаар давхар ашиглах юм байна. Тvрэг дарга унтаж байхад нь зєєгч нар єрєєнд нь хадгалсан хоол ундаа тvрэн гvйлдэх ба аягvй бол тогооч нар дутуу шарсан махаа зочны орны толгой дээр гvйцээх бололтой.



Ойг дэлхий даяараа тэм­дэглэх гэж байгаа гэдэг худал. Ийм ой болох тухай тогтоол НVБ-аар оруулж батлуулсан, тvvнээс биш Бразилд Чин­гэсийн багт наадам, Иранд Чингэс ирж эзэлсний ойн парад, Орост “монголо-та­тарская ига” гэж єєрснєє нэрлэдэг тэр vйл явдлын эхлэлд зориулсан баярын концерт болохгvй. Гэхдээ туурга тусгаар Монгол улсын тvvхэн тусгаар байдлыг хvн­дэтгэж НVБ тогтоол гаргана гэдэг бидэндээ гайхамшиг. Харин бид шившгээ хутгаад дуусах бололтой.



Ойд зориулж тэрбум тэр­бумаар нь мєнгє тєсєвлєсєн. Нєгєє­хєє булаацалдсан хэ­дэн сарын аян, дажин болсон нь 800 жилийн тэртээх vйл явдлаас яавч дутахгvй шуу­гиантай болох шив дээ. Зо­дооны дvнд энэ ажилд соёл хариуцсан яам нь биш уул уурхай хариуцсан нь зохион байгуулахаар болж байх шив. Ирэх жилээс бага сургуулийн “Цагаан толгой”-г энэ яам зохиож тvгээвэл гайхах явдалгvй болох нь. Ийм ой болно, тэр нь 2006 оны зун тохионо гэдэг нь аль социализмын vед мэдэгдэж байсан билээ. Аягvй бол феодализмын vед ч мэдэж байсан байх шvv. Гэтэл одоо яаж шившиглэх бол. Чин­гэсийнхээс гоё, vнэтэй манж ємсгєлєєр гоёсон манай гур­ван феодал ємнє хойноо гэрэл гялалзуулан дохио хан­гинуулаад бvх Улаан­баатарын замын хєдєлгєє­нийг тас зогсооно. Мєнгийг нь тус бvрдээ гэр рvvгээ зєєчихсєн болохоор ирсэн тєлєєлєгчдийн дор хаяж хагасыг гол гаргаж хээр хо­нуулж тєєрvvлнэ. Аягvй бол сургийг нь алдана. Хэн хэн ирэх хэзээ буцахыг мэдэж байгаа амьтан байхгvй. Ганц гялайх улс нь гадаадын улс сэтгvvлчид. Манай сэтгvvл­чид биш, тэд уур нь хvрээд гэдэс нь єлсєєд дэмий л оросоор хараал цувуулах байх. Гадны сэтгvvлчид Амозоны шугуй, Тєвдийн єндєрлєг, Папуа Гвинэйн ширэнгэд vзээгvй сониноо харж, хэрвээ согтуу монголд хутгалуулаад vхчихгvй бол уншигч vзэгчдэдээ дуулгах барагдашгvй сонинтой буцна. Одоо ч яаж ч пантаазлаад жинхэнэ vйл явдал шиг шог инээдтэй юм бодож олох аргагvй болжээ. Миний пан­тааз хvрэхгvй байна. Хvний ємнєєс ичих хэцvv. Араажав, зурагт, гар утас, сонин сэт­гvvлээс хол амар юм, хєдєє явах минь. Сайхан наадац­гаагаарай. Дарга нар минь мєнгєє булаацалдаж олны нvдэн дээр, наадмын асарт биенээ л битгий дvрчихээсэй. Бусад нь ч дvvрч. Та нарыг минь зєвхєн мєнгє иддэг болгон тєрvvлснийх нь тє­лєє бурхандаа залбиран зал­биран явах минь. Дарга нар­таа идvvлчихгvйн тул уул хадаар зугтаах аюулаас гэтэлгэснийх нь тєлєє бас залбирах минь.
“Монголын “За” алж мэдэх буйз аа”. Чингэс хаан, Ринчин гуай хоёр бурхан болчихсон нь яамай даа. Амьд байсан бол энэ жил ичсэнээсээ болж 365 ба тvvнээс дээш удаа дvрvvлэх байсан буй заа.

No comments: