Sunday, July 1, 2007

Сvvдрийн Засгийн газар

Хаант засгийн нэг давуу шинж нь тєрийн бодлого уламжлагддаг чанар билээ. Эцгээс хvvд шилжих тєрийн эрх мэдэл дотроо тєр улсын, ерєнхий бодлогын залгамж чанарыг агуулж байдаг. Ардчилсан тєрийн тогтоц нь хоорондоо єрсєлдєх бvлэглэлvvдийн харилцан уялдаагаар тодорхойлогдоно. Сонгуулийн ур дvнд тєрийн эрх мэдэл нэг бvлэглэлээс нєгєєд шилжих тэр агшинд тєрийн бодлогын залгамж чанар алдагдах нь их байдаг. Нээлттэй, чєлєєт єрсєлдєєн нь заримдаа бvлэглэл хооронд эрvvл бус шvvмжлэлийг даамжруулж, улмаар бие биенээ vгvйсгэх байдалд ордог учраас нэг бvлгийн явуулж байсан тєрийн бодлогыг нєгєє бvлэг нь тєрийн эрх авмагц санаатай болон санаандгvй байдлаар гуйвуулах буюу эрс єєрчилдєг. Чухам энэ байдлаас болж vндэсний эрх ашиг ноцтой зєрчигдєхєд хvрнэ. Vvнээс сэргийлэх механизмыг газар бур янз бvрийн хувилбараар бодож олжээ. АНУ-д парламєнтийн гишvvд бугд ээрэг сонгогддоггvй, ротаци хийх маягаар жил бvр сонгууль болж бvрэлдэхvvн нь дєрєвний нэгээр шинэчлэгддэг нь тєрийн бодлогын залгамж чанарыг хадгалах механизм болж єгнє.

Тєрийн бодлого залгамжлагдах нэг сайн хувилбарыг англичууд бодож олсон нь сvvдрийн Засгийн газар билээ. Єнєєдєр энэ механизмыг парламєнтийн засаглалтай ихэнх оронд хэрэглэдэг. Гол сєрєг хvчин хуулиар зэрэгцээ Засгийн газрыг байгуулна. Энэ Засгийн газар албан ёсны Засгийн газартай адил хvчин тєгєлдєр шийдвэр гаргах эрхгvй боловч Засгийн газарт олдож буй бух мэдээллээр хангагдаж єєрийн хувилбар шийдвэрийг толилуулж байх эрхтэй. Нэг бvлэглэл тєрийн эрхэнд байж улс орны бодлогыг явуулж байхад нєгєє бvлэглэл нь бvхий л асуудалд ойр байж, асуудлын мєн чанарыг бvрэн ойлгож шvvмжлэлтэй хандах нь чухал. Тэр бvлэглэл дараагийн сонгуулиар тєрийн эрхэнд гарч ирлээ гэхэд єєр гаригаас ирсэн юм шиг асуудлаа мэдэхгvй юм шиг загнахгvй билээ. Vvнээе гадна ардчилсан нийгмийн тєлєвшилд сvvдрийн Засгийн газар маш их vvрэгтэй. Сонгогч олон хэнээр толгойлуулсан, танхимын бvрэлдэхvvн нь хэн хэнээс бvрэлдсэн Засгийн газар сонгох гэж байгаагаа тодорхой мэдэж байдаг.

Асуудал манайд ямар байна вэ? Бямбасvрэнгийн Засгийн газрын явуулж байсан бодлогыг мєн тvvний намаас гарч ирсэн Жасрайн Засгийн газар зуун наян хувь эргvvлж байсан. Эхлvvлсэн ємч хувьчлалыг бvрэн зогсоож, зах зээл рvv чиглэж байсан алхмыг социализм руу эргvvлж байсан. Vvнтэй ижил жишээ арван таван жил vргэлжиллээ. Шинэ Засгийн газар хэн хэнээс бvрдэх нь олон нийтэд тодорхой бус байдгаас болж албан тушаал нь худалдаа наймааны хэрэгсэл болох нь нэн элбэг. Миний сонссоноор Энхбаяр Эрvvл мэндийн сайдын албан тушаалыг арван гурван хvнд зэрэг амлаж уралдаан эохиож байжээ. Тэрээр олон албан тушаалыг дуудлага худалдаа маягаар vнэ хvргэн зарж байсан нь нэгэнт нууцаа алджээ. Єдгєє Монголд анхны сvvдрийн Засгийн газар байгуулах нєхцєл бvрдэж буй нь тєрийн залгамж чанарыг хадгалах, нийгэмд ардчилсан хэв ёсыг тєлєвшvvлэхэд vнэлж баршгvй тус нэмэр болох юм. Алив эрvvл ардчилсан нийгэмд энэ vvргийг улс тєрийн намууд голлон гvйцэтгэдэг. Гэтэл єнєегийн Монголын нийгэмд улс тєрийн намуудын vнэлгээ шалан дээр унаж аль ч намд єгч буй итгэл дєчин хувь ч хvрэхгvй байна. Ийм тохиолдолд гарах гарцыг бас олсон байдаг ажээ Сvvдрийн Засгийн газрын дэргэд олон нийтийн эєвлєл байгуулдаг арга байна. Нийгэм, соёл, шинжлэх ухаан, цэрэг, хууль, шvvхийн нийгэмд хvлээн зєвшєєрєгдсєн нэр хvндтэй тєлєєлєгчдєєс бvрдэх уг зєвлєл нь сvvдрийн Засгийн газарт зєвєлгєє єгєх, нєлєє vзvvлэх vvрэг гуйцэтгэнэ. Сvvдрийн Засгийн газраар дамжуулан эрх барьж буй Засгийн газарт олон тvмний санаа бодлыг хvргэх, нєлєєлєх, шахалт vзvvлэх vvрэгтэй. Чухам vvгээрээ тухайн vед нийгэмд дутагдаад байгаа намын vvргийг зарим талаар нєхєж буй хэрэг юм.

Сvvдрийн Засгийн газар бол засаг болж тоглож буй хэрэг биш, ард тvмэн засгийн шийдвэрт єєрийн хяналтыг буй болгож буй нэгэн шалгарсан, соёлжсон, иргэншсэн, сайн vр дvнтэй механизм билээ. Чухам ийм механизм л бидэнд маш ихээр vгуйлэгдэж байна.

No comments: