Sunday, July 1, 2007

ГУРВАН VЕ ДАМЖИЖ СЭРГЭСЭН ЦЭДЭГ

Хэдийгээр Данзанравжаа жvжиг бичээд хєдєє хээр тоглуулж байсан баримт буй боловч нvvдэлчдэд театр байсангvй.

Нvvж явдаг боло­хоор юу гэж театр байхав. Театр бол хотын урбаан соёл. Нийслэл хот маань дєнгєж 1870-аад оноос нvvхээ больж суурьшсан гэж бодохоор манайд театр байтугай хот ч байсангvй. Хvрээ хийдэд майдар эргэх, цам харайх зэрэг vзvvлбэр болдгийг театр­тай гэхээсээ шашны vйлтэй холбож ойлговол зо­хил­той. Энэ бол бурхны сур­гаалыг ардуудад тайлбарлаж буй хэрэг. Єнгєрсєн зууны эхээр Нийслэл Хvрээнээ анхны театр vvссэн аж. Тэр нь Хятадын ший янгуу. Бээ­жин дуурь маягийн юм тоглож байсан болов уу. Тэр vед Хvрээнд байсан мажаар эр Галлет энэ тухай тодорхой єгvvлсэн аж. Явсаар гучаад оны vеэс єрнийн хэлбэртэй театр Зєвлєлтєєр дамжин орж иржээ. Vvнийг голдуу сурталчилгаанд ашиглана. Фео­дал, лам нарыг шоолон vзvv­лэх ба тэд нь голдуу сохор доголон, нvvр ам нь vзэхийн тамтаггvй эрэмдгээр дvрслэг­дэнэ. Жvжиг дууса­хын vед хувьсгалт залуучууд гэх тэв­хvvз малгайны доо­роос тайр­сан vсээ цухуйлга­сан бvстэй бvсгvй хvмvvс гарч ирээд “Хувьсгалын дайс­нууд сєнє” гээд улаан тугаа­раа дохиход мєнєєх эрэмд­гvvд тайзнаа хамаанд ав­сан мэт єнхрєєд єгнє. Энэ тухай Намдаг гуайн дурсам­жид их тодорхой бий. Нэгэн театрт эр эмийн явдлыг ёсч­лон vзvv­лэхэд ичиж эмээ­сэн vзэгчид нь хашгиралдан гарч зугтаж байжээ. Ерєнхий сайд Амарыг тайзнаа феода­лын дvр бvтээ гэж шахсан ба цаадах нь дургvйцэхэд “єєрєє жинхэнэ феодал хvн байж єєрийн ангийн дvрийг гаргахаас тат­гал­зав” хэмээн хувьсгалт зарга vvсгэж байв.
Манай театр ийм л тvв­шин­гээс эхэлж єдий зэрэгтэй болжээ. Удалгvй Зєвлєлтєєс сайн найруулагчид ирсэн тєдийгvй тал нутгийн анхны мэргэжлийн жvжигчид ч буй болон єсч єндийсєн билээ. Єдгєє бид тэр vеийн жvжигч­дийг “алтан vеийнхэн” гэж нэрлээд бараг дасч байх шиг. Vнэхээр тэр vе Монголын жvжиглэх урлагийн оргил vе байсан юм уу. Тэрнээс хойш уруудсан болж байна уу. Тэр vе яг оргил нь мєн юм бол тvвшин нь дахиж хvршгvй эд байх нь ээ. Ердєє ингээд л бо­лоо юу?
“Сэргээш-3” мюзикл кино vvний хариуг єгєх мэт. Сvv­лийн 70-80 жилд манай ний­гэм, тvvнээ дагаад жvжиглэх урлаг хэрхэн хєгжсєн тvvхийг энэ мюзикл тун дажгvй эвлvv­лэн харуулжээ. Уг мюзикл инээлгэнэ, хєгжєєнє, дур­суул­на, эргэж санагалзуулна, хєгжлийн явцыг мэдрvvлнэ. Гучаад, тавиад, далаад оны жvжигчдийн арга барилыг элэглэж шоололгvйгээр бодит байсан байдлаар нь харуул­жээ. Дагаад тухайн vеийн нийгмийг. Гэтэл энэ нь єнєє­гийн бидэнд элэглэж цааш­луулж, явуулаад байгаа мэт. Нийгэм дэвшихийн хэрээр жvжгийн урлаг огцом хур­даар дээшлэн дэлхийн гэх стан­дарт жишигт очжээ. Мюзик­лээс энэ бvхнийг жи­шиж харж болно.
Орост байтугай дэлхийд Шаляпин хэрийн дуучин да­хиж тєрєєгvй л байна. Хамле­тийн дvрийг Лаурэнс Оливэ­рээс дээр бvтээсэн хvн одоо болтол алга. Орсан Вэльсийн Иргэн К-д хvрэх кино хийгд­сэн­гvй. Гэх мэт, гэх мэт. Гэвч эдгээр иргэншсэн орнуудад жvжиглэх, найруулах урлаг олон жилийн ємнє жишиг тvвшиндээ хvрчихсэн байсан учир хооронд нь харьцуулга хийж болно. Хэн ч Дягитев, Пучинни, Эйзенштейн, Дун­кан, Чаплиний vеийг алт, мєнгєн гээд дахиж хvршгvй оргилоор зарладаггvй.
Монголд дэлгэц, тайзны урлагийг хєгжvvлэхэд vнэлж баршгvй нєлєє vзvvлсэн гэвэл єєр хэрэг. Єнєєгийн тvвшинг буй болгоход ахмад vе шат гишгvvр нь болсон. Яг “алтан vеийнхэн” буюу оргил цэг нь єнєєдєр байна. Дараа дараа эднээс дутуу болоод илvv хvмvvс тєрєх л биз. Одончимэгээс илvv жvжигчин хо­жим тєрєх л биз, єнєє­дєртєє манай тайзны тvvхэнд тєрсєн хамгийн супер од нь тэр. Аглууг сєргvvлээд тэр vеийн тэр гуай хамаагvй илvv байсан гэх хvн зєндєє л биз, гэхдээ хоёр єєр нийгмийн тєдийгvй хоёр єєр тvвшин, технологийн єєр эрэмбийн хvмvvс учир харьцуулах аргагvй. Магадгvй єнгєрсєн vеийн олон жvжигчин єнєєдєр тєрсєн, єнєєгийн тvвшинд єсч торнисон, єнєєгийн эрэм­бээр боловсорсон бол “алаад хаях” ч байсан байж мэдэш. Гэвч уржигдар хонь хариулж байгаад, єчигдєр хот орж ирэн жvжигчин болсон хаалттай нийгмийн уран бv­тээлч­дээс єєр илvv юу нэхэж болох байсан юм бэ. Тэр зэрэгтэй явж єнєєгийн манай хvрсэн тvвшинг буй болгоход хэрээ­рээ зvтгэсэн гавьяа нь гай­хам­шиг юм.
Хошин урлаг гэж бидний нэрлэж дасаад байгаа орчин vеийн мюзикл, элэглэл, памф­лет хэдхэн жилийн до­тор манайд нvдэн дээр vvсээд хєгжєєд стандарт хэмжээн­дээ очжээ. Кабарэ, 12 ууртай хvн, Чикаго хэрийн бvтээл хийхэд хєрєнгє мєн­гєнєєс эхлээд техник, техно­логийн єндєр тvвшин нэхнэ. Гэтэл vvнийг нь нєхєх зах зээл байхгvй. Гэхдээ жvжиг­лэх авьяасын тvвшин дутах­гvй болж. Энэхvv театрын олон тєрєл жанрыг нэгтгээд “хо­шин” гэсэн ганц хаяг єгєн тvvнээ их л доодсын урлаг, бараг л гудамжны тєрєл анги гэх нь холгvй хvмvvс байдаг. Санал нийлмээргvй байна. Урлагийн тєрєл жанр єєр єєрийнхєєрєє. Дотор дотроо л мэргэжлийн тvвшинтэй. Арваад жилийн ємнє хvний бие эрхтний доголдлоор vзvv­лэн хийж, алиалах гээд алца­ганав гэдэг байсан vетэй “Сэргээш-3”-ыг харьцуулаад vз л дээ. Бvр энэ бvтээлийг нь урьдах сэргээшvvдтэй нь харьцуулахад эрэмбийн ял­гаа гарна. Инээлгэдэг, уяруул­­­даг, эмгэнvvлдэг, бод­руулдаг Одончимэгийг манай гуч, тавь, далан оны жvжиг­чид­тэй харьцуулж болно гэж vv. Хєгжлийн ийм их ялгаатай vеийн Жульетта-нуудыг хоо­ронд нь харьцуулаад эхний­хийг нь алт, сvvлчийнхийг нь гууль гээд байгаа юм уу? Аан?

No comments: