Sunday, July 1, 2007

ШАНХАЙНХАН БА БИД

Варшавын гэрээ нь Хvй­тэний дайны vр жимс бол Шанхайн тав хэмээх байгуул­лага нь коммунизмын задра­лын бvтээгдэхvvн юм.

Вар­шавын гэрээ цэвэр vзэл сурт­лаар цэнэглэгдсэн холбоо байсан бол харин Шанхайн тав нь илvvтэй тулгарсан бэрх­шээ­лийг давж туулах оролд­ло­гоос vvдэн буй болжээ. Эх­нийх нь идеал суртал дээр тулгуурласан тулгар эвсэл, дараагийнх нь бодит бодлого дээр тулгуурла­сан халхлагдсан холбоо.
ЗХУ задарснаар комму­низм нуран унаж Хvйтэн дайн зогслоо. Хятад нь vнэн хэрэг­тээ vvнээс хавьгvй ємнє ком­м­у­низмаас татгалзчихсан бай­сан. Хvйтэн дайны vед хоёр их гvрэн нэмэх нь Хятад гэсэн гурвалжин дээр суурил­сан дэлхийн дэг журам ямар нэг хэмжээгээр тогтсоор бай­лаа. Харин Зєвлєлтийн дараа бараг бvх дэлхийг хамарсан их задрал болж шинэ хуваагд­лын ємнєх хаос vvсэв. Энэ бу­жигнаан дунд харьцангуй эв санааны нэгдэлтэй лалын ер­тєнц хvчирхэгжин цоорч гарч ирэв. Энэ нь лалын бус бvх ертєнцєд, тvvний дотор Орос, Хятадад аюул занал болжээ.
Орос, Хятад хоёр ижил зов­лонд унахын хэрээр улам ойртон биенээ ойлголцлоо. АНУ ганцаараа ноёлол vvсгэж буйг хамтран сєрж зогсох шаард­лагатай болсон юм. “Олон туйлт дэлхий гэж бий, ганц туйлт дэлхийг бид эсэр­гvvцэж байна” хэмээн Ельцин Бээжинд цардмал зам дэвсэн адган єгvvлж байв. Лалын ертєнц АНУ-ын эсрэг хандсан тун аятайхан хэрэгслэл мєн боловч ялангуяа тvvний тул­гар vзэлт хэсэг нь Москва, Бээ­жинд аль алинд нь занал уч­руулж байлаа. Зєвлєлтийн єєрєєс нь салж шинээр тус­гаар­­ласан олон лалын орон Иран, Афганистаны фунда­мен­­та­листуудад автан Оросын дараагийн задралын шалтгаан болж магадгvй. Хя­та­дад Шинжааны лал салан тусгаарлагсад илт толгойгоо єн­дийлгєж эхлэв. ЗХУ, Хя­тадын хил деморкаци байхгvй, маргаантай цэг тун олон. Их задралын дараа хооронд нь буй болсон шинэ улсууд аль алинтай нь деморкаци хилгvй аж. Чухам ийм шалтгаанаар Шанхайн тав хэмээх байгуул­лага Москва Бээжингийн са­наа­чилга шахалтаар буй бол­жээ. Мэдээж vvнд эдийн зас­гийн хамтын ажиллагааны єн­гє будаг тvрхэж єгєхийг мартсангvй. 2002 оны Афганистаны дайн Дундад Азийн орнуудад шинэ боломж нээлээ. Шахаан дундаас гарч АНУ-ын хол­боо­тон болох горьдлого. Гэхдээ юун тvрvvн Москва, Бээжин­гийн єгєхгvй байгаа мєнгийг баян Америк зvгээр єгнє итгэл илvv давамгайлсан байх. Кир­гиз, Узбекстан хоёр єєрийн ну­таг дээрээ Америкийн цэр­гийн бааз байгуулж чамгvй орлогын ууттай болов. Сайн сайхан юм мєнх vргэлжилдэггvй жамтай хойно тэгэсхийгээд гэрээг цуц­лахаас єєр аргагvй болов. Бишкекд єрнєсєн єнгєт хувьс­гал, тэр хувьсгал нь Уз­бекстанд халдварлахтай шах­сан зэрэг нь америкчуудын ардчиллын тєлєєх зvтгэл гэхээсээ Шанхайн тавын, яг vнэндээ Шанхайн хоёрын ша­халт байсан биз. Америк руу хандарсан хоёрын нэгэнд нь эргэлт, нєгєєд нь анхааруулга маягаар. Шанхайн тавын сvv­лийн vеийн vйл явц эдийн зас­гийн хамтын ажиллагааны ху­чаасдаа улам илvv ач хол­бог­дол єгч байна. Хэрэв ингэхгvй бол хиргис, чантуу нар уул бай­гууллагыг илvv тєлсєнд нь зарж орхихоос сийхгvй юм бай­на гэдэг нь харагдсан. Vvнээс гадна эдийн засгийн єнгє тєрх сайн оруулж хvрээг нь тэлэх бодлого эрчимтэй явуулж байгаа юм. Гэвч анх байгуулагдсан зорилго хэ­вээрээ, ерєєсєє ч тэр нь гол мєхлєг нь мєн. Энэ байгууллага байгуу­лагдсан цагаасаа Монголыг гишvvнээр элсvvлэх гэж гуйж, шахаж, зvтгvvлж ирсэн. Ги­шvvн бол гэж гуйгаагvй шан­хай тавчин нэг ч байгаагvй. Ельцин, Зян Зямин, Путин, Ху Жэндао, Назарбаев, Акаев... гээд л. Орос, Хятадын дундуур Америкийн болоод ерєєс єр­нєдийн бодлого шурган орж буй нь хар аяндаа зэвvvцэл тє­рvvлэм байв. Чухам ийм юм гаргахгvй гэж л энэ байгуул­лагыг байгуулсан шvv дээ. Гэтэл Монголын хувьд хоёр хєршєєс гадна дэлхийн бусад гvрнvvд гурав дахь хєрш бол­сон нь Хvйтэн дайны тєгс­гєлєєс олдсон бурхны бэлэг байв. Тусгаар тогтнол, бие даа­сан байдлаа хадгалъя л гэж байгаа бол гурав дахь хєр­шийн бодлого дээр тулгуурлах ёстой. Нєгєєтэйгvvр Монгол нь лалын орон бишээс гадна хоёр хєрштэйгєє бvрэн демор­ка­ци хилтэй. Ингэхээр Шанхай тавынхан юу ч гэж тайлбарлаж бай­сан тэдний хамгийн гол мєх­лєгтэй монголчуудад нийт­­лэг юм байхгvй. 1990 онд буй болсон Монгол улсын гадаад бодлогын концепцийн гол санаа энэ, vvнийгээ л тус­гаар тогтнол, бие даасан байд­лын гол зарчим, гол тул­гуур, гол стратеги гэж vздэг.

1 comment:

Unknown said...

Анд минь чи Баабарын нэг нийтлэлийг байгаа бол тавьж өгөөч.
Яг нэрийг нь санахгүй байна. 1960-70-аад оны орчим Хятадын хоёрдугаар том дарга нь 1-р даргатайгаа муудалцаад онгоцоор зугатаад манай хил даваад ирснийг нь манай гарууд буудаж унагаад тэгээд мань эрийг шоронд хийдэг билүү яадаг билээ нэг тийимэрхүү л утгатай юмдаа.