Sunday, July 1, 2007

В Э Э Р С

2000-2004 онд хяналтгvй­гээр тєр барьж байсан ТVVНИЙ бvлэг улс орныг албан тушаалын гэмт хэрэг, хээл хахуулийн хvvдий бол­гож vvнд зориулагдсан бvхэл бvтэн систем босгожээ. Ерєє­сєє 2000 оны сонгуу­лийн vеэр албан тушаа­луу­дыг vнэ хvргэн зарж эхэлсэн юм.

Худалдаа задгай болж намын гишvvнчлэл хамаагvй учир ахиухан мєнгє тушаа­сан нам бусчууд болон нам дамжигсад сайд болж байв. Тэнэг жишээ халдвартай байдаг ёсоор албан тушаал зардаг нутгийн индиан бос­сууд энд тэндгvй буй боллоо. Зарчим нь мєнгєє тушаагаад албан тушаалаа ав, мєнгєє тэндээсээ эргvvлээд авна биз, харин хэрэгтэй vед хан­див тогтмол єргєж байх хэ­рэг­тэй. Ингээд хандив гэж нэртэй улсаа тонох уралдаан эрчтэй єрнєлєє. Дангаараа тєр хянаж буй намдаа хандив єргєнє гэдэг нь гэмт хэрэг биш, мєн байлаа ч нам ємєєр­нє, намын хамгаалалт найдвартай гэсэн ойлголт батажжээ. Гэвч намд хандив­лаж буй мєнгє дамжлагын шатанд жингээ олон дахин гээж байв. Миний нэг танил нэлээд ашиг єгєхvйц албан газарт санаархаж 50 мянган доллар намд хандивлажээ. Гэтэл vvнийг єєрєє шууд аваачаад ТVVНД єгчих суваг мань эрд байсангvй. Хэрэв биеэр уулзаж єгєхєєр болбол vvнээс хоёр дахин ихийг зарцуулах ба зуучлагчид хагасыг нь авах ёстой тогт­сон ханштай. Намд гайгvй хандив єргєсєн хэмээгдэж танилын нэр ТVVНИЙ чихэнд хvрэх нь хvрч, гэхдээ мєнгє­ний тоо хэлэгдсэнгvй. Гэвч єдєр болгон vй олон ийм хандивлагчийн нэр хэн нэг­нээр дамжин сонорт нь хvр­дэг авч амьдралдаа огт харж сонсоогvй болохоор тогтоох байтугай анзаарах ч vгvй єнгєрнє. Харин 50 мянган доллар эхний ээлжинд 50 сая тєгрєг болж хувирсан ба цааш багасан багассаар на­мын дансанд 15 сая тєгрєг гэж бvртгэгджээ. Танил маань єдий зэргийн жижиг хандив єгдєг vй олны нэг болж санаархсан тушаалаа авч чадалгvй хоцорсон гэнэ. Албан тушаал худалдах най­маа хавтгайрч суманд бараг л цэвэрлэгчийн орон тоог зарж байв. Мэргэжлийн 15 мянган хvнийг улс тєрийн шалтгаанаар тєрийн алба­наас халсан гэдэг авч vнэн чанартаа “хандив” тєлєєгvй­чvvд гудамжинд гарсан юм. Ийм олон хvн халсан мєртєє тєрєєс цалинжигсдын тоо учиргvй ихээр єсчээ. Унаа тэрэгнээс эхлээд тэдний хангамж эрс нэмэгдсэн учир жилийн дотор ДНБ-д эзлэх улсын нэгдсэн тєсєв 29 ху­виас 46 болтол єслєє. Зєвхєн ТVVНИЙ шууд vзэмжээрээ зарцуулдаг нєєц сан гурван тэрбум байснаа 10 тэрбум тєгрєг болон нэмэгдсэн юм. Гэлээ ч ганцаар засаглахад ТVVНД мєнгє vргэлж дутаж байлаа. Нэрийн дансыг хvртэл хуу­лиар тусад нь хадгалах ёстой атал улсын тєсвийн тогоо руу оруулж хоослов.

2004 оны сонгуулийн су­раг авлигын сvлжээнд хам­раг­сдыг ихээхэн тvгшээж байлаа. Гэвч олон газраар, тvvний дотор гадаадын шин­жээч нараар хийлгэсэн судалгаа “бvрэн ялалт” гэсэн ганц vзvvлэлт л гозойтол зааж байв. Пиар хийдэг гэх хэдэн оросууд хоёр зvйлийг зєв­лєжээ. Эхнийх нь, судлагаа­гаар ТVVНИЙГ Монголын ард тvмэн бурханчлан шvтэж байгаа аж. Энэ сохор шvт­лэгийг улам хєгжєєж єгєх ёстой аж. Ингээд XXI зууны боловсролтой монголчуудыг шооконд оруулмаар болхи суртал нvдэж єгвєє. 1997 онд Чингэс хаан дахин тєрнє гэж Нострдамус мэргэлж байсан нь ТЭР болж таарлаа. ТVVНД зориулж Хасбуу тамга хэм­ээ­хийг урлаж тэврvvлэв. ТVVНИЙ зургийг 20 метр томоор vйлдэн єлгєж байв. Янз бvрийн онцгой хvнээр зарим нэгний тоолсноор 27 удаа тодруулжээ. Нэр дэв­шигч нэгэн царайлаг бvсгvй сонгуулийн сурталчилгааны нугалбар гаргаж тараасанд ТVVНИЙ пооз поозоор ава­хуул­сан есєн зураг байхад єєрийнх нь ердєє ганцхан байлаа. ТVVНИЙГ Самбарын хэмээн онож нэрлэсэн нь ч эндээс vvдэлтэй.

Нєгєє нь сонгуульд хэрэг болох олон тэрбум тєгрєгийг хэрхэн босгох талаархи зєв­лєлгєє байв. МММ босгоод санхvvжих, засаг бvрэн авс­ны дараа vvнийг тєрийн мєнгєєр эргvvлээд дарах. МММ гэдэг нь олон тvмнийг хуурч байж эгшин зуур мєнгє хvvлэх арга юм. Ерээд оны эхээр ийм луйвар Орост гарч бvх орныг хамарсан ба дараа нь энэ том гvрнийг аймшигт хямралд хvргэсэн юм. Олон арван сая хvн энэ луйврын золиос болон хоцор­сон билээ. Монголын МММ нь Хадгаламж зээлийн хор­шоо нэрээр хавтгай луйвар явуулав. Дорхноо хэдэн зуун ХЗХ буй болсон ба сонгуу­лийн “хандив” ч геометрийн прогрессоор єсєв. 2004 оны сонгууль МАХН-д 10 орчим тэрбум тєгрєгийн єртєгтэй болсон гэсэн хєндлєнгийн тооцоо бий. Гэхдээ vvнээс хавьгvй их мєнгє дээр єгvvл­сэн жишгээр дамжлагын ша­танд алга болжээ. Зуучлагч буюу завсрын шатны зувчуу­лагчдын том сvлжээ бий бол­сон аж. Хандивын цуваа гагц­хvv ХЗХ-ноос гоожсон юм биш, газрын наймаа, гааль, улсын єр тєлєлт, хувьчлал, дипломат алба гээд хаанаас л бол хаанаас. Харин “хан­дивын” тун єчvvхэн хэсэг нь намын дансанд орох аж. “Арван хувийн Баагий” цол­той их гарууд олон бий. Тэн­дэрээс 10 хувь авч намдаа хандивладаг нь жишиг бол­жээ. Гэхдээ авсныхаа єчvv­хэн шавхрууг л намд єгнє, бусад нь тэдний давилуун тансаг амьдралын эх vvсвэр. Тэндэрийн 10 хувиа намдаа хандивлах гэсэн юм гээд ордноор болон намаар гvйдэг бизнесмен ч олширсон. Хан­див­лагч, хандивлуулагч аль алин нь мєнгє намд очихгvйг сайн мэдэж байгаа. Одоо шуугиад байгаа Ардчилсан социалист залуучууд, Хад­галамж банк, ХЗХ чухам энэ vед гал хамгаалагчаа шаттал халаалттай ажиллаж байв. Улсыг болон ард тvмнийг шуудаар тоногчид намын хамгаалалттай гээд цагаан­даа гарч. Харин єрмийг нь хамж иддэг зуучлагчид хоо­рон­доо нэлээд єрсєлдєєнтэй байв. Социалист залуучуу­дын лидер гэх нэгэн улаан хамгаалагч ТVVНТЭЙ муу­дал­цан эхнэрийг нь дайруу­лан олны ємнє харааж бай­сан нь vзэл бодлын ялгаа гэхээсээ зуучлал хийж албан тушаал хуваарилах квотын асуудал аж. ХЗХ-ны мєнгє болон иргэд, улсаас тоносон намын “хандив”-ын дэндvv дийлэнх хэсэг нь хувь хvнд хамаарах байшин, орон сууц, vл хєдлєх хєрєнгє, газар, хадгаламж болон ху­вир­чээ. Социалист залуу­чууд­тай зэрэгцvvлэн “Улаан сарнай” хэмээх бас л квот бvхий байгууллагыг ТЭР бай­гуул­сан нь хооронд нь єрсєл­дvvлж хяналтаа бvрэн тогтоо­­дог Сталин, Гитлерийн шал­гар­сан арга байв. Єрсєл­дєгчид хоорондоо ширvvн тэмцэлдэж байв. Vvний vр дvнд аль аль талын хулгай луйврын бvрэн мэдээлэл ТVVНД очно.

2004 оны сонгуулийн шє­нє санаанд оромгvй дvн гарч эхэллээ. Шєнє дунд бvх холбоог тасалсан учир хаа­наас ч мэдээ ирэхээ больж, олон газар тог тасдан улайм цайм сонгуулийн дvн буд­лиан­туулах ажил єрнєжээ. Vvнд тєрийн бvх байгуул­лагууд оролцсон аж. Тєрийн хєрєнгийг захиран зарцуулах эрх бvхий 40 орчим мянган хvнээс сvлжээнд хамрагдаа­гvй нь цєєн байсан тул тэд­ний хувьд сонгуулийн дvн шорон амьдрал хоёрын сон­голт байлаа. МАХН хэдэн хоног таг чиг болсон ба тэгж тэгж идэвхтэй нэг тэнэг “сон­гуу­лийн vр дvнг бид зєвшєє­рєхгvй” гэсэн ТVVНИЙ vгийг дамжуулав. Тэр дурак л гэхэд Чехийн єр тєлєлтєєс амьд­рал­даа сонсоогvй их мєнгє завшсан тухай яригддаг. Чи­мээ­гvй болсон энэ хэдэн єдрvvдэд олон жил зараг­дахгvй зэвэрч байсан баримт устгагч машинууд эгшин зуур борлогдсон тєдийгvй яаралтай захиалга асар их ирж байлаа. Уг нь цагдаа энэхvv баримт устгагчийн борлуулалтын он сараар хєєхєд ихээхэн сонин юм руу орох юм. Гэвч Цагдаа­гийн газарт ч баримт устгах явдал амин чухал хэрэгтэй байсан бололтой. Хэрэв ард­чилсан хvчин тєв телевиз рvv дайран ороогvй бол єдгєє Монголын хувь заяа ихээхэн єєр байх байсан. Ардчилсан хvчин ч хэдэн жил гудамжинд яваад єлсєж vхэхтэй шахсан байлаа. Иймээс тэд сонгуу­лийн дvнг шударгаар гар­гуулъя гэхээсээ наймаанд ороход илvv автамхай бол­чих­сон байв. Сонгуулийн дараахь шооконд орсон хэ­дэн єдєр ТЭРЭЭР тэдний байх­гvй уураг тархитай биш, хоол идэх хязгааргvй дур хvсэлд автсан єлєн ходоод­той нь ажиллажээ. Нєєцєнд байсан Алтан гадас авралын гудас болж хувирав. Чухам ингэж ТЭРЭЭР УИХ-ын дарга болж шударга шийтгэлээс амь гарч дєнгєсєн юм. Харин сонгуулийн vеэр нервтэн салганаж байсан дvрс нь vлджээ. Берлиний бункерт хоногоо хvлээж байсан Гит­лерийг санагдуулам.

Улс орныг гэмт хэргийн систем болгосон ул мєрєє єєрєєсєє зайлуулж баллах хэрэгцээтэй байлаа. Гэвч 2005 оны Ерєнхийлєгчийн сонгууль хvртэл vvнийг хэ­вээр хадгалж байх бас нєгєє талын шаардлага байв. Мє­рєє баллахын тулд МАХН-ыг бvрэн самарч хаях, гэмт хэргийн сvлжээнд оролцсон нэгдvгээр эгнээнийхнийг илчлэн шоронд илгээх, улс тєрийн хvvр болгох тєлєвлє­гєє юм. Иймээс залгамж­лагчийг зєв сонгох хэрэгтэй. Ингэж ТЭРЭЭР зарчимтай боловсролтой, хатуу нягт Баярыг гол гаргаж, сул дорой Энхболдыг сонгож авчээ. Хулгай хийгээд сурчихсан мєнгєтэй луйварчид хvчний тэнцвэр буй болчихсон ийм vед дорой Энхболдыг элэг барьсаар задралд орон сvйрэл авч ирэх нигуртай. Сон­гуульд єєртэй нь єрсєлдєх санаа агуулсан Улааныг тvvний эмзэг цэгийн нэг бо­лох Баатараар бульдозор­дуулав. Гэхдээ тvvнээс ч эмзэг асуудал болох цайрын ордын хэргийг нь жоорондоо аваад vлджээ. Энэ нь Улаа­ныг дараагийн дайралтад єєр газар танк болгох гэсэн санаа. Улаан одоо vхэхээ мэдэхгvй энэ vvргийг бие­лvv­лэн улайрч буйн шалт­гаан энэ. Тухайн vедээ Энх­болдыг Элбэгдоржийг зай­луу­лахад ашиглажээ. Нэг талаас Улаанбаатар санг шалгах ажлыг Элбэгдоржийг ятган эхлvvлсэн ба нєгєє талаас Засаг эргvvлэх ажлыг vvгээр нь сvрдvvлэн Энхбол­доор хийлгэжээ. Тэртэй тэр­гvй хэдхэн сарын дараа гэрээ ёсоор засаг солилцох атал гэнэт улайрдаг ч ийм учиртай. Гvйцэтгэх засаг­лалыг єєрийн vзэмжээр тол­гойлох бололцоог ТVVНД Энхболдын параличд орсон Засгийн газар олгож байгаа юм. Энэ хооронд ТЭРЭЭР Гончигдорж, Энхсайхан гэ­сэн шинэ холбоотонтой бол­лоо. Ялангуяа Энхсайхан ТVVНД зориулж шvлэг бичих хvртлээ амьтан болсны шалт­­гаан оньсого. Шалтгаа­ны тухай хэд хэдэн вээрс явдаг, аль нь ч vнэмшил муутай. Юутай ч Оросын єрийн асуудал Энхсайханы шалгалтаар цэвэр болох нь батлагдав.

Хадгаламж зээлийн хор­шоо жам ёсоороо ээлж да­раа­лан сvйрч эхлэв. Энэ луйврыг олон тvмэнд сурт­чилан хєгжєєсєн гол гурван суваг нь ТVVНИЙ єєрийнх нь хувийн ТВ 9, мэдэлд нь бай­даг vндэсний телевиз, ТВ-5 гурав байлаа. Эд зєвхєн эндээс хоёр тэрбум тєгрєг олжээ. ХЗХ-уудыг телеви­зvvд найдвартай тvншээр шалгаруулан туг дарцаг, дип­лом єргємжлєлєєр шагнаж байв. Худалдаа vйлдвэрийн танхим энэ хэрэгт онц шунал­тай оролцон шилдгийн шилд­гийг ааг амьсгаагvй шалга­руулан олны мєнгийг дээ­рэмч­дээр дамжуулан цуг­луулж байв. Одоо vйлчилж буй “Зар суртчилгааны хууль”-иар хуурч мэхэлсэн, баталгаагvй зvйл суртчилсан бол гарах vр дvнгийн хариуц­лагыг уг газар хариуцна гэ­сэн заалт бий. ХЗХ-ны хохи­рог­сод хэнээс хохирлоо нэ­хэ­хээ мэдэхгvй байгаа, бага ч гэсэн хуулиар нэг гарц нь энэ юм. Хадгаламж зээ­лийн хоршооны ард Тєрийн мэ­дэлд vлдсэн сvvлчийн банк болох Хадгаламж банк бай­лаа. Тєрийнх гэдэг нь цорын ганц эзэнгvй банк гэсэн vг.

Процесс ингэж явагджээ. ХЗХ-ны ард баталгаа болох мєнгєний томоохон зузаат­гал хэрэгтэй байлаа. Тэгж байж энэхvv vнэмшимгvй єндєр хvvг хугацаанд нь тєлж сvлжээ рvv улам олон хvнийг хамж оруулах боломжтой. Зузаатгал Хадгаламж банк­наас гарна. Єндєр хvvний эхний єрмийг тєрийн болон хувийн мєнгє бvхий бай­гууллагыг тєлєєлсєн хувь хvмvvс хамж эхэллээ. МММ маягийн луйвар эхний vйлчлvvлэгчид тун ээлтэй байдаг нь сvvхээтэй хvнд ойлгомж­той байдаг. Ингээд сvлжээ єргєсєн ХЗХ асар их мєнгєнд дарагдаж эхэллээ. Гэвч ямар ч сайхан vлгэр тєгсгєлтэй байдаг. Хад­галамж банк зу­заат­галд байршуулсан бvх мєнгєє алдаж таараа. Иймээс банкаа єєрсдєє хувь­чилж авахаас єєр арга­гvй болжээ. Ийнхvv гэнэт Хадгаламж банкны хувьч­лалын асуудал дорхноо шуу­ран дуудлаганд орлоо. Харин энэ банкны vнэ 23 тэрбум хvртлээ єссєнийг дуудсан Тєрийн ємчийн хорооноос эхлээд хэн хvнгvй гайхаж байсны учир энд. Чингис банкны Громов Монголын эдийн засгийн гэнэтийн єсєлт­­тэй холбог­дуулан энэ­хvv сvvлчийн тєрийн банкийг худалдаж авах цаанаасаа захиалгатай байсан нь бан­каа єєрсдєє авч гэмт хэргээ далдлах гэсэн гэмт этгээ­дvvдийн сонирхолтой зєр­чил­­дєн vнэ санаанд оромгvй тэнгэрт хаджээ. Банк єєр хvний гарт оруут хулгай баригдах нь тодорхой бол­лоо. Vvнээс гарч болох сvvл­чийн боломж бол азаа vзэх явдал. Азыг ганцхан казинод л vздэг. Хувьчлагд­санаас хойш хэдэн тэрбум тєгрєг алга болсон гэдгийн учир энэ. Гэвч тэнгэр харж vз­сэнгvй, иймээс л тэдний амиа хорлох гэж оролдсон ту­хай яриа ортой байж таарна.

ХЗХ, Хадгаламж банкны асуудлыг ТЭР улам эрчийг нь чангалж, сумны vзvvрийг МАХН руу чиглvvлнэ. Гитлер єєрийг нь Засгийн эрхэнд гаргаж єгсєн намын нєхдєє толгой дараалан хядсан нь тvvхэнд “Урт хутганы шєнє” нэрээр оржээ. Гучаад оны хядлагыг гараараа vйлдсэн До яамныхныг Сталин дараа нь шинээр гарч ирэгсдээр эргvvлж хядуулж байсны жишээ нь Ягода, Ежов, Бе­рия­гийн хэрэг гэж нэрлэгддэг. Хятадыг хємрєх шахсан улаан хамгаалагчдыг дараа нь Мао дарга толгой дараа­лан тосгон руу цєлсєн нь тэдний хэлмэгдvvлсэн сэ­хээт­нvvдийн тооноос хэдэн мянга дахин олон байлаа. Чухам ингэж самарснаар єєрийнх нь мєр баллагдана. Ийм бужигнааны дараа л тэд цєм улсын жинхэнэ эзэн болж байжээ. Энэ учир шалт­гаанаар л ТЭРБЭЭР ХЗХ-ныхныг хатуу шийтгэхийг шаар­дан “шударга явдал” тогтоох аж. Прокуророос бу­цал­гvй ногоон гэрлээр жирэл­зэж буй ийм хэргийг цагдаа­гийнхан амьдралдаа vзээгvй. 33 оны нацист намынхан, 37 оны чекистvvд, 72 оны улаан хамгаалагчид єєрсдийг нь зориуд алж буй эзнээсээ аврал гуйн эцсийн найдлагаа тавьж байсны нэгэн адил ХЗХ-ны хэрэгт орогсод Ганц худгаас чухам ТVVНД л най­дан хандаж шударга ёсыг хайн аврал эрнэ. Єєрснєє ч мэдэхгvй шунахайрч явж байж торонд орооцолдсон тэд одоо аалзандаа баригдаж идэгдэх ёстой. Олны ємнє ТЭРЭЭР бузар булайг илч­лэн хатуу ширvvн шийтгэдэг удирдагч болж харагдах ёс­той. Тийм л учраас ард тvмэн Гитлерийг, Сталинийг, Маог улам их хайрлаж нягт хvрээл­сэн юм. Одоо ТЭР дараа­гийн­хаа ажилдаа орсон. Юун тvрvvн Засгийн газрыг он­хол­дуулж Энхболдоор боодог хийх хэрэгтэй. Маавар хийд­гээ хийсэн, маавар одоо зайлах ёстой. Иргэний хєдєл­гєєнvvд сvvлийн vед Улаан­баатар сангийн тухай шуугин, олдох аргагvй нарийн баримт дэлгэх болсны эх ориг нь мєн л ТVVНИЙ сейфнээс “алдагд­сан” байж болох. Vгvй байлаа ч тэндээс гарах vр дvнг ТЭР ашиглана гэж хvлээж байгаа. Тэнэгдvv боловч арай ч хул­гай хийдэггvй Нямдорж Цэ­цээр яллагдах нь МАХН-ыг самрах нєгєє гарын самар­далт нь. Нийгэм улам бужиг­нан учир замбараагаа алдах хэрээр хvмvvс эмх замбараа хvсэж таарна. Vvнээс гарах цорын ганц арга бол Ерєн­хийлєгчийн засаглал юм гэсэн туршилтын лекцээ ТЭРБЭЭР саяхан хойд хэдэн аймгаар орохдоо нvдэнд хараг­даж гарт баригдтал ун­шиж сонсгов. Vндэстнийхээ ємнє vйлдсэн асар их гэмт хэргийн ялыг амьд байхдаа эдлэлгvй єнгєрч болох ма­гад­гvй цорын ганц гарц нь vнэхээр Ерєнхийлєгчийн засаглал юм, ТVVНИЙ хувьд. Мурчийн зvтгэж байж бай­гуулсан Авлигын хороо нь ТVVНД асар том мэдээллийн сан буй болгож єгнє. Энэ нь яг л хоолны цэс шиг захиал­гаар vйлчлэх ба нийгмийг бужигнуулах, хvмvvсийг хоо­ронд нь муудалцуулах, улс тєрийн намуудыг хяналтан­даа байлгах, хvмvvсийн тєрд итгэх итгэлийг бєхєєх, єєрєєр ганц vгээр илэрхийл­бэл ТVVНИЙ єєрийнх нь гэмт хэргийн ул мєрийг баллахад зориулагдана.

Ийм л вээрс байна. Єєрт буй баримт, болж єнгєрсєн процессын явц даамж­ралыг харьцуулан анализ хийж ийм вээрс гаргаж ирж байгаа юм. Vнэмшилтэй сон­сог­дож байгаа биз? Би л лав ингэж дvгнэж, задлан хийж байна. Єєрєєр тайлбар­лаг­дах­гvй байх аа!

No comments: