Sunday, July 1, 2007

АДГИЙН ШААРУУДЫН ЭХ ОРОНЧ ТАЙЛБАР

“Адгийн амьтны сvvлчийн хоргодох газар нь эх оронч яриа” гэж Толстой хэлжээ. Энд ерєєсєє эх оронч байж болохгvй гэсэн санаа алга.

Адгийн амьтад алив мэтгэл­цээнд тайлбар байхгvй бо­лохоо­роо тvvнээ эх оронч vз­лээр тайлбарлаж, хамгийн арчаагvй эсвэл жигшvvрт vйлдлээ ингэж зєвтгєдєг. Социализмын vед дээ, хоёр сэтгvvлч-тоймч Хятадын Эл­чин­гийн хvлээн авалтанд орж согтоод хоорондоо зодолдож шившгээ хутгажээ. Цэрэг цагдаадаа тулсан аж. Vзэл суртал чанга vе байсан болохоор намын хороогоор нєгєє хоёр орж шийтгvvлэх боллоо. Харин мань увайгvй хоёр vйлдлээ vзэл суртал, эх оронч vзлээр тайлбарлан бараг л сайшаалгаад гарсан гэдэг. Хятадууд зориуд хор­той архи єгсєн, эх оронч сэтгэл нь хєтлєєд тэдэнд арга хэмжээ авах гэтэл биенээ хятад гээд эндvvрчихсэн гэнэ. Хэдхэн жилийн ємнє Тагнуулын газрын нэг ажил­тан гадаадын тагнуулын бай­гуул­лагад нууц бичиг баримт 15 мянган доллараар зараад баригдчихваа. Улайм цайм ийм юман дээр эх оронч жvжиг тоглосоор байгаад шийт­­гvvлэлгvй єнгєрсєн. Цаад газрын эх уурхайг нэг- мєсєн илчлэх гээд мєнгийг нь гудсан доороо хадгалаад явж гэнэ. Энэ тухай дээш нь илтгээгvйн учир гэвэл дар­гыгаа гадаадын тагнуул гэж сэжиглэж байсан гэнэ.
Одоо ч ийм явдал улам элбэг болж дээ. Татварын газар нэг увайгvй залуу бий. Ажилдаа муу, байнга хулгай хийж амьдарна. Асуудал босоод ирvvт л эх орон ард тvмэн яриад хэвлэл дээр том том “ярилцлага” хэмээх аман єчиг єгч гарна даа. Жигшvvрт амьдралаар амьдарч эхэлсэн эхний жилvvддээ улс тєржсєн тайлбар хийн нэг намыг бу­руут­гадаг байлаа. Гэвч аль аль намын єнгєн дээр хулгай хийсэн болохоор одоо бол ард тvмэн эх орноор дагнан за­нималж тvvнээ єрєвдєн нус нулимстайгаа хутгалдчихсан яваа. Гэхдээ тэрээр энэ тє­рєл­дєє ганцаараа биш, ийм хvмvvс баасан дээр цуглар­сан ялаа шиг олширсон. Ма­най нийгмийн жорлонд тэд хvрэлцэх баасгvй болтлоо овооролджээ.
Мань Энхбаяр 1998-2004 оны хооронд хэдэн vеэрээ цайруулаад баршгvй луйвар хулгай хийж vvнээ цай­руу­лахын тулд авлига хээл ха­хуу­лийн бvхэл бvтэн сvлжээ буй болгожээ. Нийгмээрээ потен­циал гэмт хэрэгтнvvд болчих­вол хэн нь ч онцгойрон ялга­­раад байх юмгvй. “Би хул­гайл­сан, тэгээд яачихаав, чи ч гэсэн хулгайлсан юм байгаа биз дээ” гэсэн зарчмаар би­тvv гогцоо vvсгэчихэж буй хэ­рэг. Доод эгнээний фео­далууд доошоо хулгай хийж байхад дээрээс нь тайван харж суу­на. Ингээд нийгэм тэр чигээ­рээ биенээ барь­цаал­сан гэмт хэргийн сvлжээ болж хувир­ваа. Харин дєрвєн оны сонгуу­лиар єєрийнх нь тааварлаагvй vр дvн гарах нь тэр. “Нэг худаг”-т орж болох нєхцєл vvсэв. Тvvнд нуугдах таа­ламж­тай газар хэрэгтэй бо­лов. Тэр нь Ерєнхийлєгчийн суудал. Тvvний хувьд энэ сонгууль ямар нэг албанд хvрэх биш гагцхvv vхэх сэхэхийн асуудал байв. Хувь хv­ний­хээ хувьд шvv дээ. Хvний иргэншлийн буурал тvvхэнд ийм тохиолдол даанч олон байсан. Шоронд орох уу, шоройж гарч ирэх vv?
Улс тєрийн бvлэглэлvvд хожим ээлжлэн ашиглах бол­сон, єєрсдийгєє эх орончид гэгчдийн цугларал ерээд оны vед буй болсон билээ. Эрх мэдлээ алдсан До яамны хурандаа нар, Ху намын vзэл суртлын хєгшин саарал чоно­нууд тухайн vеийн Ерєнхий сайд Бямбасvрэнгийн эсрэг энэ цугларлыг буй болгон зохион байгуулж байлаа. Тэд­ний ярьдаг юм нь хойноос орж ирсэн цагааны vлдэгдэл бу­риад нарыг тєрийн эрхээс зайлуулах тухай асуудал. “281”, “Хас”, “Халхын холбоо”, “Даяар Монгол” гээд єч тєч­нєєн нэр сольсон боловч бvрдvvлэгч этгээдvvд нь нєгєє л хэд. Эдний гол ажил захиалагчийн эсрэг хvчний­хэнд “Хятадын эрлийз” гэсэн хаяг наахад оршино. Хятад, Солонгосын vйлчилгээ эрхэл­сэн хvмvvсийг “эх оронч” нударгаар дарамтлан холгох нь амь зуух эх сурвалж нь. Эднийг олон ч “эрлийзvvд” ингэж ашигласан. 2005 оны Ерєнхийлєгчийн сонгуульд хувь заяаны шоглоомоор буриадуудыг нvд vзvvрлэж ирсэн тэр “нєхдийг” буриад Энхбаяр єєрєє ашиглах ээлж ирэв. Энхбаяр ганцаараа цэвэр цусных, бусад нэр дэвшигчид манж, хятад, орос, тєвд, бага ястны цустай муу vvлдрийн хvн болох тухай нэгэн эх оронч єєлд євгєн сонгуулийн кампанит ажлын vеэр єдєр болгон хэдэн арван удаа сэнхрvvлж байсныг хvмvvс мартсан болов уу? Монголын ард тvмэн эв нэгд­лийнхээ бэлгэ тэмдэг болсон Ерєнхийлєгчєє шалгаруулах сонгуульт ажлын кампанит ажил шvv дээ. Шоронд оро­хоос айсан Энхбаяр эцсийн сумаа харваж буй нь энэ. Сонгуулийн дараа тэрээр энэ хэдийгээ орон сууцаар шаг­насан. Харин бид нар л шоо­лоод байдгаас биш, нарийн яривал vнэхээр ч Чингэсийн удам байж болох хєєрхий Лундаажанцанг хvртэл оруул­чих­сан “нэр бvхий Хятадын эрлийзvvдийг суларч буй намын удирдлагын орон тоон дээр битгий тавиарай” гэсэн эх оронч даалгаврыг нь мань Энхбаяр хєсєрдvvлэх нь хєсєрдvvлсээн.
Хэд хоногийн ємнє болсон “Бvх ард тvмний хуралдай”-гаас Ерєнхийлєгч vхтлээ айжээ. Цуглаан гол нь тvvнийг овоо хараандаа авсан байв. Мєнєєх хэдийгээ хєдєлгєлєє. Vvнийг сурталчлах ажлыг єєрийн нєлєєнийх нь мэ­дээл­лийн хэрэгслэл гvйцэтгэв. Ердєє л сvрдvvлэх аргыг сонгожээ. Тэд зурагтаар, сонингоор шууд л ална хя­дана, зодно, дарамтална гэж зарлалаа. Нэг хєгшин япон алагдсаныг зvйтэй гээд vvнээс хойш ч ийм ажил­лагааг vргэлжлvvлэх болохоо ёслол тєгєлдєр мэдэгдэв. Дараагийн овоо хараанд нь англичууд байгаа гэнэ. Га­даа­дын жуулчид, оюутнууд зєвхєн манин гэдгээ баталж чадвал алахгvй єнгєрєх юм байх.
Юу болж байнаа, нєхєр таваариш Энхбаяр аа. Мон­гол Улсын Vндсэн хуулинд дайн болон хvчирхийлэл суртал­члахыг хориглодог юм шvv дээ. Аль ч иргэншсэн оронд бас тэгдэг юм. Монгол Улсын эрvvгийн хуулинд бодитой­гоор заналхийлэхийг гэмт vйлдэл гэж vзнэ гээд ялын бодлогыг нь хууль­чилсан байдаг юм шvv дээ. Жаал юм хулгайлаа л биз, тэрнийгээ далдлах гэж энэ орны голом­тыг самарч тvй­вээх хэрэг юун. Хэрэг хvндэр­нэ шvv дээ. Жаахан ухаантай байгаач. Энэ чинь бас чиний эх орон шvv дээ. Унасан голомт чинь шvv дээ.

No comments: