Wednesday, July 25, 2007

Элсний арван гурвууд

Дээр vед “Элсний арван гурвууд” гэдэг Зєвлєлтийн кино гардаг байлаа. Юуны ч тєлєє юм бvv мэд байлдсаар байгаад бvгд vхдэг 13 коммунистын тухай эл бvтээл урлагиин хувьд нойль хvн сонирхохоор юу ч vгvй.
Тэр vеийн ердийн нэг фанлик мангар кино. Одооноос яг 10 жилийн ємнє Тєрийн эрх барьж байсан Ардчилсан эвслийн дотор 13 эсэргvv гэнэт тодорсныг "элсний арван гурав" гэж нэрлэсэн нь ердєє л эл киноны нэрний тоо таарсантай л холбоотой. Тvvнээс тэдэнд ямар ч vзэл суртал, ядахнаа коммунист ч болохноо чиг баримжаа байгаагvй юм.Єєрснийгєє тэд "элсний" гэж дуудуулах дургvй, "хєдєєний" гэж тодотгож байлаа. Vнэхээр ч хєдєє суманд багш, эмч хийж байсан, улс тєрийн ямар ч туршлага байхгvй, хотод ч цєєн ирж vзсэн арваад хvн гишvvнээр сонгогдон орж ирсэн нь улстєрчид гэхээсээ сайн дурынхан маягийн байлаа. Тэдэнд УИХ-аас бєєнд нь нэг дор байр олгосон нь нэг маягийн хамт олон vvсгэжээ. Бvгд тэр хэдийг дэмжинэ тусална, гол нь єхєєрдєнє. Хэн нэгний санаачилгаар айл болгонд хєргєгч, зурагт гээд наад захын тавилга vнэгvй тавьж єгєв. Гар утас дєнгєж гарч байсан учир тансаг хэрэглээ байв, гэхдээ л бvгдэд нь утас vнэгvй олж єгєєд ярьсан тєлбєрєє єєрсдєє хариуцахыг сануулав. Харин сарын дараа сая тєгрєгєєр яриад хаячихсан хэд маань утас єгсєн эзэн рvv "ийм их мєнгє нэхээд байхдаа яадгийм" гэж агсарцгааснаар анхны зєрчил vvсэн хэн хvний сэтгэлд юм хийж орхив. Хэл ус ч vгvй тэднийг удирдлагаас зориуд санаачлан хамгийн ихээр гадаад явуулна. Шагнаж дэмжиж байгаа байдал нь. Гадны сургалтын хуваарьт юун тvрvvн хамааруулж vр хvvхдийг нь тєлбєргvй сургуульд явуулж байлаа. Герман тєрийн айлчлалаар очсон тэр хэд санал сэтгэгдлийн дэвтэр дээр нь алга дарам том хас тэмдэг зурчихаад "Манай Чингис, танай Гитлер хоёр ийм тэмдгийн дор дэлхийг эзэлж байсан" гэж гайхсан германчуудыг улам цочирдуулж байв. Согтуу галзуугаараа нэг бус удаа эх орныхоо нэрийг мандуулж явсан олон жишээ сонсогдоно.Тэднийг дэмжиж эрхлvvлэх тусам зан нь огцом хувирч байв. Бизнес эрхэлдэг, амьдралд хэдийнэ хєлєє олчихсон бусад зарим гишvvдтэй тэд юун тvрvvн мєчєєрхєж эхэлсэн юм. Зурагт, гар утас тєдийхнєєр манийгаа хуурчихаад єєрснєє аль л єрємтэй єєхтэй хэсгийг нь тvvж байна гэсэн хардлагатай болсонд байв. Банк, пиво, худалдаа, ноолуурын чиглэлээр бизнестэй гишvvдийг энэ салбараа дагнаад ємчилчихсєн гэж ойлгоод єєрсдєдєє аль нэг сэлбарыг хуваарилахыг шууд тулгадаг боллоо. "Аятайхан эвээр ярилцаад сектор сектороор нь хэрvvл амгvй хуваагаад авъя!" гэсэн хачирхам санал улаан цагаангvй хэлж байсан юм. Удалгvй тэд улаан шантаажчин болж мэргэшив. Хамаатны хvvхдээ гадаадад сургуульд явуулах, эсвэл угалз агнуурын лиценз эзэмшихээр холбогдох яамыг дарамтлах ба эс зєвшєєрвєл дорхноо УИХ-ын шалгалтын гpупп гэгчийг зохион байгуулна. Тэдний нэг нь Ерєнхий сайд дээр орж ирсэн нэг тохиолдлыг санаж байна. "Солонгост машин мєн хямдарчээ. Би сая ердєє 12 мянгаар нэг Сонато ачуулахаар болчихлоо" гэж хєєрєв. "Сайн л байна, тэгээд яаж туслах вэ?" гэтэл "Мєнгийг нь дарга та тєлчих юм байгаа биз дээ. Хєдєєний надад тийм мєнгє хаана байх билээ" гэж хээвнэг туудаг юм!Монгол-Малайзын Засгийн газрын хvрээнд Эгийн голд 350 орчим сая доллараар усан цахилгаан станц барих тухай яриа хэлэлцээ єрнєж байлаа. Аварга хєрєнгє оруулалт, аварга бvтээн байгуулалт! Гэтэл хов хотын, бив бизнесч, ав ардчилсан нэг гишvvн гар мєнєєх станцыг Чехийн жижигхээн гар хоосон компаниар бариулах санаачилга єрнvvллээ. Уг нь эрvvл хvн гаднаас нь хараад vл бvтэх зvйл байсан юм. Гэвч цаад чехvvд нь тєсєл єгвєл 20 сая доллараар гар цайлгана гэжээ.Аварга Японы Ерєнхий сайд Танака Америкийн Локхид хэмээх аварга компанид тєсєл олж єгєєд ердєє ганц сая долларын хахууль єгсєн нь баригдаж байсан. Тэгэхэд ийм єчvvхэн орны ийм єчvvхэн гишvvнд тийм жижиг Чехийн тийм жижиг компани хорийн хорин сая тєгрєг биш доллар амлаж ч байдаг, наадах нь итгэж ч байдаг. Алаагvй байтугай огт байхгvй баавгайн арьс хуваагдлаа! Хvн болгонд сая доллар, тэгээд цаана нь илvv гарч байна! "Их хурлын гишvvн байхдаа ганц сая доллар хийчихээд бууя" хэмээн тас хєдєєний нэг эр хэлээд суниаж байсныг санаж байна. Сая доллар "хийхэд" тvvнээс хавьгvй ухаантай боловсролтой америк, япон хvн хичнээн жил хvнд хєдєлмєрлєх бол? Мэдээж тэдний сая доллартай байтугай тєгрєгтэй болох ч гэж хаашаа харсан юм байхав. Яригдаж байсан Эгийн голын тєсєл нуран унаж бєєн хардлага сэрдлэг л хоцорлоо. Харин хотын удирдагчтай хэд маань єєрсдийгєє хєдєєний угшилтай шударга арван гурав гэж нэрлэн зохион байгуулалттай бvлэглэл болон хувирлаа. Уг нь хєдєєнєєс угшилгvй монгол хvн гэж хаа байх вэ дээ. Ийм угшилтай байхаараа шудрага болдог нь ч юу билээ. Хувьсгалт нам 25 гишvvнтэйгээр сєрєг хvчин байлаа. Мань элсний 13 тэдний vнэнч холбоотон болов. Эрх баригчдын хурал зєвлєлгєєн бvрийн дараа хот угшилтай удирдагч хєдєєнийхнийгєє тєлєєлєн сєрєг хvчний удирдлага дээр очиж єєрсдийнхєн нь юу ярилцаж юу тєлєвлєснийг тайлагнаад тэрнийг нь хэрхэн унагах тухай хамтарсан тєлєвлєгєє боловсруулна. Хожим сєрєг хvчний нэгэн ярихдаа "Танай тэр хvн мєн ч увайгvй шаар даа. Бидэнд сєрж байх нь хэрэгтэй байсан учраас л нvvр рvv нь нулимчиж чадахгvй тэсээд хамтарч хуйвалддаг байж билээ" гэсэнсэн. Тэдний нєгєє нэг хамтрагч нь тэр vеийн Ерєнхийлєгч байв. Чухам тэдний хvчээр Ерєнхийлєгч Vндсэн хуульд заагдаагvй том эрх эдэлж чадаж байлаа. Юуг ч гацааж, юуг ч юу ч гэж тайлбарлаж, оролцох ёсгvй юмандаа хутгалдан эрх мэдлийг эдэлсэн шиг эдлэн жаргаж байв. Тэдний буянаар парламент дахь цєєнх vнэн хэрэгтээ шийдвэр гаргагч болон хувирч намын дарга нь улс орныг жинхэнээрээ албан бусаар удирдах болов. Тэдэнтэй ажиллан бужигнаан vvсгээд завших санаатай бvлэглэл, хvмvvс Их хурлын гадна дотно санасныг бодвол олон байлаа. "Сэргээн босголт" банкинд томоохон луйвар гарсныг Засгийн газар илрvvлэн арга хэмжээ авч эхэлсэн нь мєнєєх 13-ын хувьд єнгє оруулсан сайхан тоглолт боллоо. Ард тvмэн, эх орон, шударга ёс гэхчилэнгийн vгс тэдний ретуаль маягийн маань мэгзэм болов. Банк шалгах УИХ-ын бvрэлдэхvvнд тэд идэвхийлэн нэрээ бичvvлээд хvн болгонд 10 сая тєгрєг єгєхийг шалгалтын явцад шаардаж, чингэвэл шалгалт цэвэр гарна гэж амлаж байлаа. Тэрийг нь єгєєгvй учраас л АХБ-ны 35 сая долларын зээлээр хийгдэж байсан банк, санхvvгийн реформ будаа боллоо! Vнэ цэнэт аж ахуйг хувьчлах хєтєлбєр таг зогслоо! Тєр тэр чигээрээ параличд орон, тєрийн механизм гацан ямар ч хєдєлгєєн хийх аргагvй болов. Муу тусмаа сайн гэдэг хууль Монголын тєрд vйлчлэх болсон юм. Яам тамга, тєрийн бvх байгууллагуудад "шударгадах" євчин халдварлаж, ердийн зувчуулал, хулгай, хариуцлагагvй vйлдлээ "шударга vнэний тєлєє" гэж тайлбарлах болов. Ололт, хєгжил, дэвшил талаас нь яривал тэр vед ид цэцэглэж байсан шар хэвлэл л хєгжлийн гайхамшгийг vзvvлж байлаа. Цуу яриа, гvтгэлэг, увайгvй доромжлол ердийн норм болж адгийн шаарууд тэнгэрийн од шvvрцгээх болсон юм. Шар хэвлэлvvд харин мань хэдийг догиож єгнє дєє. Шударга л гэнэ, эх оронч л гэнэ, ард тvмэнч л гэнэ. Одоо л мартчихсан болохоос тэр vед олон хvн тэдний нэрийг тогтоосон юм шуу!Зоригийн гэнэтийн vхэл мань хэдийг тосолсон гутал шиг єнгє оруулж дараагийн мєнхийн оргилд дуудлаа. Гэмгvй гурван нєхрєє шоронд явуулж амь насаар нь тоглож орхив. Тэдний нэг болох архиндаа тvлэгдчихсэн гайхал нэгэн, аллага казино хоёр хэрхэн холбоотой болохыг нvдээр харсан тухайгаа гэрчлэн тодорхой хvмvvсийг гvтгэн шvvх цагдаагаар гvйж байв. Єєрийг нь гаргаж ирсэн улс тєрийн хvчнийг хараан зvхэж, тэгснээрээ єєрийгєє хэрхэн шударга хvн болохыг харуулах нэг маягийн социалист уралдаан тэдний дунд єрнєжээ. Уралдаанд дээгvvр байр эзэлсэн хэд нь Их хурлын орлогч, байнгын хороон дарга болцгоож улсын машин унан, давхар хаалгатай тусгай контоорт заларцгааж, Шариков ч мєрєєдємгvй язгууртан болцгоолоо. Шударга гээч юмны vлгэр эсгvvр болсон тэд аль болох гэдийн алхацгаах боллоо, харин гэдийх тусам сvvл нь газар шvргэж тоос бужигнуулна.Засгийн газрыг огцруулах эсэх нь зєвхєн тэднээс л хамаардаг боллоо. Засгийн газрын ээлжит огцролтоор тэд єєрснєє тєрийн эрх авах гэж оролдсон юм. Хэдvvлээ цуглан булаацалдаж булаацалдаж удирдагчийгаа дараагийн Ерєнхий сайд болгохоор арай гэж нэг юм тохироод нэгнийгээ тєлєєлєгчєєр томилон намын даргад саналаа хvргvvлэхээр явуулжээ. Єнєєх нь замдаа Ерєнхий сайдад горилогчийн нэрийг баллаж сохлоод єєрийнхєє нэрийг тавьж орхив.Бvтэн сайны хар єглєєгvvр намын даргын гэрт унтлаганы єрєєнд нь тавьж орсон мань эр "дарга та итгэвэл би зvтгэхэд бэлэн" гэж рапортлодог юм. Дээд сургуулийн нэгдvгээр курсээс хєєгдсєн мань хєлхи эр "Нам надад итгэл хvлээлгэн Ерєнхий сайд болговол тєрєлх намынхаа тєлєє би сvvлчийн дусал цусаа дуустал зутгэхэд бэлэн байна" гээд засвартай сонуурдлагаа хєнжил дээр нь тавих нь тэр. Машины донсолгоонд яаруу сандруу зассан бичигт жинхэнэ горилогчийн нэрийн хэсэг цоорсон байх ба єєрийнх нь нэр таталдаад дєнгєж гаргагдахаар муухай сарайна.2000 оны сонгуулиар ард тvмэн тэр хэдийн маань vлгэр жишээ шударга байдлыг ойшоож vнэлсэнгvй. Зайлуул, амь амихандаа энд тэнд хэр чадлаараа голоо зогоогоод л яваа дуулддаг юм. Нэг нь дипломат паспортоо авч vлдээд тvvгээрээ гул барин Солонгост хvн бєєнєєр нь гаргаж яваад баригдан шоронд орсон л дуулдсан. Хонь хариулдаг хvнийг хоньчин гэдэг шиг тvvнийг хvнчин гэх болсон гэнэ лээ. Нєгєє нэг нь уурхайд жолооч гэсэн. "Та нарыг бодвол би Их хурлын гишvvн байсан" гэж агсарч байгаад жолооч нарт салмайтал зодуулсан дуулдсан. Нэг нь зайлуул бvр архинд орсон гэнэ лээ. Юм vзэж газар таньсан юм болохоороо ихэнх нь эхнэрээ сольсон гэсэн. Намаа ч бас сольцгоосон байх. Зарим нь гайгvй яваа юм билээ. Хувийн сургууль байгуулсан ч гэх шиг. Тэр байтугай тэр сургуульд нь оюутан сурдаг гэсэн шvv!

Wednesday, July 18, 2007

Сохор хүн дүйвээнээр

1991 онд Ерєнхийлєгч АНУ-д айлчлах боллоо. Тє­рийн тэргvvн Номхон далайн бvлээн усанд хєлєє дvрж жаргахаар явах гэж байна гэж нэг євчит нь vг гаргалаа. Уг нь улс орон нээгдсэн тэрхэн vед Америктай ойртох нь нэн чухал асуудал байв. Гэтэл мєнєєх бvлээн усанд дvрэг­дэх учиртай хєлний асуудал манай нийгэмд хамгийн хур­цаар тавигдах нь тэр. Мєн тэр vед мал хувьчлах тухай яриг­дан Засгийн газраас шийдвэр гаргадгийн толгой дээр “хэрэв мал хувьчилбал энэ євєл Улаанбаатарын тагтан дээр хамаг мал овоорон хойтон бид 12 сая малтай хоцрох ба хоёр жилийн дараа хувхайрна” гэж vнэхээр энэ асуудлыг мэддэг болов уу гэмээр нэгэн баатар дарга лvндэгнэлээ. Хэрvvл амнаас айгаад “малчид єєрс­нєє мэдэг” гэдэг хачирхалтай шийдвэрийг Засгийн газар гаргах нь тэр. Бvх хvнд га­даад паспорт єгєх Бат-Vvлийн санааг Монголыг хvнгvйжvv­лэх гэсэн хорон тєлєвлєгєє гэж нэрлэснээс болоод энэ асуудал жилээр хойшилсон. Тэгээгvй бол дэлгvvр арай л эрт бараагаар дvvрэх байлаа. Хэрэвзээ “хувьчлал угаасаа буруу” эсвэл “хувьчлал буруу хийгдэж байна” гэж орилол­доод, шахаад, vvнээ бvр философи болгоогvйсэн бол 1992-96 онд хувьчлал бvр зогсчихгvй байх байлаа. Хэ­рэв тэрхvv алдагдсан дєрвєн жилд хувьчлал vргэлжлээд дууссан бол єдгєє бид арай л дээгvvр тvвшинд оччих байс­ныг мєр зэрэгцэж явсан олон орны туршлага харуулж бай­на. “Газраа хувьчилбал улс орон шууд л сєнєчихдєг юм” гээд арав гаруй жил хойш нь чангаагvй бол ядахнаа л єдийд газрын луйварчин хул­гайч нар арай цєєн байх байсан ч юм билvv? Нийг­мийн хєгжлийг хойш чангаа­сан энэхvv хорон vйлдлvv­дийн тєлєє хэн хариуцлага хvлээсэн бэ? Хэн ч vгvй. Нийгмээрээ хохироод л єн­гєр­сєн. Казиногийн гэгч хэрэг бол бvр шог. Олж болох бай­сан мєнгийг тооцсон хvн байна уу? Хувь авсан нь казинотой болно гээд, хувь аваагvй нь устгана гээд хэ­рэл­дэн гvйж яваа одоогийн хэдэн шаарыг нийгэм харж єєрийнхєєрєє дvгнэж л бай­гаа байх. Тус болгоных нь тайлбар л янзтай. Ард тvмнээ ємгєєлж яваа юм гэнээ.Хєдєлмєрийн хуваарь гэж нэг чухал юм бий. 230 жилийн ємнє Адам Смит зєвхєн зvv хийхэд 18 тєрлийн хєдєлмє­рийн хуваарь байгааг тоол­жээ. Хєдєлмєрийн хуваарь гээч юм огт мэддэггvй, айл болгон “бvх юмтай”, бvгдийг нь єєрєє мэдэж хийдэг нvv­дэлч­ний нийгэм монгол­чуу­дын хувьд хэдийнэ улиран одсон. Мєнгєтэй болонгуутаа єєртєє нэг дунд сургуультай, бас нэг дээд сургуультай, эф эм, зурагт, сонин тус бvр ажиллуулдаг, бас дэлгvvр, ресторантай, барилга ба­рьдаг, хэвлэл хариуцдаг, алтны болон бусад уурхай тус болгонтой, єєрєєр хэлбэл урьдынхаар бол подхийсэн нэгдэл, сангийн аж ахуй шиг универсал бизнесмэ­нvvд­тэйгээр манай нийгэм аль зэрэг хурдтай урагшлах вэ? Бидэнд мэддэггvй юм алга, харин чаддаг юм л бараг vгvй шив дээ. Vvний оройн дээд жишээ нь Тєр юм. Орол­цохгvй, мэдэхгvй юм гэж vгvй мєртєє бvтээж байгаа юмгvй. Тийм сvрхий vзмэрч тєлєгч юм уу гэхээр Тєрийн ємнєєс шийдвэр гаргаж байгаа гарууд нь нийгмийн шигшээ шаар­нууд.Мєнгє олох амархан, зар­цуулахад л ухаан хэрэгтэй. Тєр татвараар дамжуулан дорхноо мєнгє цуглуулдаг. Харин зарцуулах болохоороо бvхнийг мэддэг, урьдчилан хардаг єєрсдийн увьдаст маш итгэлтэй. Гэтэл орчин vеийн ертєнцєд Тєрийн мєнгє зар­цуулах ажлыг хувийн мэргэш­сэн зєвлєх компаниуд гэрээ контрактын дагуу гvйцэтгэдэг юм байна. Засгийн газрын бодлого чиглэл тодорхойлох, батлан хамгаалах зэвсэг техникийг хаанаас ямрыг худалдан авах, ард тvмэнд эмнэлгийн ямар менежмен­тээр vйлчлэх, уул уурхайд аль компанийн хєрєнгє оруу­лалтыг авах, тэдэнтэй ямар­хуу байдлаар гэрээ хийх, аудитыг хэнээр хийлгэхийг мэргэшсэн зєвлєх компаниуд гvйцэтгэнэ. Тэднийгээ эргэж шалгах, шан харамжийг нь яаж тогтох, хариуцлагыг хэн хичнээнээр хvлээх нь єдгєє нэгэнт тогтсон шалгууртай, єєрийн стандарттай болжээ. Хєдєлмєрийн хуваарь. Ма­найд одоо хувийн томхон банк, компаниуд ч ийм аргад шилжжээ. Тєрийг бол харин юу ч хийж мэдэхгvй мєртєє юу ч хийж мэдэхээр хvмvvс хэний ч зєвлєлгєєгvйгээр цээжний пангаараа удирдана.Олон улсын жишгээр нэ­гэнт тогтсон болгоныг vгvйс­гэж, ард тvмнээ ємєєрч бай­гаа маягаар єєртєє єчvvхэн унац хайгсад Тєрийн хар тогооноос хальж улс тєрийн нам, олон нийтийн байгуул­лага, иргэний гэгдэх хєдєл­гєєнvvд, улмаар даамжран хvvхэд залуучуудад халд­вар­лав. “Тогтвортой байдлын гэрээ” гэж хаана ч байдаг, байх ёстой хєрєнгє оруулал­тын нєхцєлийг хадны мангаа болгон орилолдож улам гаа­ран хєгжиж байна. Ийм нєх­цєлгvйгээр хаанахын ч хє­рєнгє оруулалт Монгол руу зvглэхгvй. Энэ нь ердєє л одоо vйлчилж буй хууль цаашид тогтвортой байна л гэсэн гэрээ шvv дээ. Мон­голын хуулиар 20 саяас дээш долларын хєрєнгє оруулсан тохиолдолд хийгддэг. Тємєр­тийн цайрын орд нь гадаадын хєрєнгє оруулалт биш, гадны зээлээр Монголын эрх мэ­дэлт­нvvд луйвар хийсэн гэдэг бол тусдаа асуудал. Vvнд тогтвортой байдлын гэрээ vйлчлэх ёсгvй нь нэг тусдаа асуудал, ер нь vнэхээр орж ирж буй хєрєнгє оруулалтад заавал гэрээ хийгдэх ёстой гэдэг нь дахиад тусдаа асуу­дал. Бороо гоулд гэрээ хийж байх vед алтны 10 хувийн онцгой татварын хууль vйл­чилж байсан. Гэтэл vvнийг ємнє хийгдсэн гэрээ хуга­цааны хувьд хvчингvй болсон 2001 онд зориуд УИХ-аар 10 хувийн татварыг хvчингvй болгуулж байгаад (бодвол авлига хахуулиар) хєрєнгєє оруулж ирсэн. Vvнийг хv­чинтэй мэтээр луйвардса­наас болоод улс єдгєє 100 сая доллараар хохирчихоод явна. Гэхдээ энэ бол гадаадын хєрєнгє оруулалтад тогт­вортой байдлын гэрээ хийж болохгvй гэсэн vг ерєєсєє биш, Бороотой урьд хийсэн гэрээ хууль зvйн хувьд хv­чин­гvй гэж л заргалдах ёстой баймаар. Одоо Оюу толгойд тогт­вортой байдлын гэрээ хийх­гvй хэмээн ард тvмнээ ємєє­рєгсєд мєн олширч байнаа. Бусдын асар их мєнгийг оруулж ирчихээд дуртай цаг­таа татвараа нэмж, дуртай цагтаа улсад хураагаад авчих санаатай юмаа даа. Тийм тэнэг хорвоо дээр байдаггvй юм. Бусдын ухаанд биш єєрийнх­дєє дvн шинжилгээ хийх хэрэгтэй. Vvнээс болоод хєрєнгє оруулалт зогслоо гэж бодъё, єчvvхэн хувь шан єєртєє унагах гэж ард тvмнээ ємєєрєгсєд эцэст нь хариуц­лага хvлээх vv? Казиногийн хууль оруулсныхаа тєлєє амиараа хохирсон нэгнээс ядахнаа уучлал ч гуйсан хvн алга байна шvv дээ. Одоо Оюу толгойн гэрээнд Сангийн сайд гарын vсэг зурахгvй, харж л байгаарай. Яагаад гэвэл тэрээр єєрийн ирээдvйг Ерєнхий сайд, Ерєнхийлєгч хавьцаа харж байгаа. Сонгуулийн компанийн vеэр элдэв дэмий яриа гарвал тєвєг. Тэрэнд орвол “Гадаадын компаниуд манай орныг мєлжих гээд байхаар нь би тас зєрєєд шууд л огцорч орхисон” хэ­мээн эх оронч, ард тvмэнч царайлбал єєрт нь ашигтай. Уг нь энэ гэрээг олон улсад зєвшєєрєгдсєн зєвлєх ком­пани хийсэн. Засгийн газрыг тєлєєлж нэг, хєрєнгє оруу­лагчдыг тєлєєлж нэг зєвлєх компани хоорондоо хэлцэл хийсэн нь яг л олон улсын норм жишиг. Тэд хєдєлмє­рийн хуваарийн дагуу vvндээ мэргэшсэн, хийснийхээ тє­лєє шударгаар шан харамжаа авч байгаа ажлаа мэддэг хvмvvс. Монгол Улсад хожоо­той, хєрєнгє оруулагчдад ашигтай. Харин хэлцэл дуу­сан­гуут Монгол Улсад хохи­ролтой болчихлоо хэмээн эх оронч, ард тvмэнч нар дуу дуугаа авалцан тvрлэг нэмц­гээнэ. Юу мэддэг, ямар мар­кетинг, менежмент ойлгодог­тоо тэгж байгаа юм бол? Хэдэн зуун метрийн гvнд байгаа зэсийн баяжмалыг Лондонгийн биржийн цэвэр зэсийн vнээр vржvvлж л vзсэн байх даа. Ингэхэд нэг их хє­дєлмєр орохгvй, тооны ма­шин­тай байхад л хангалттай л даа. Дараа нь орилно. Ингэ­хэд цагаан хоолой л хан­галттай, vvнд нарийн байту­гай бvдvvн мэргэжил ч хэ­рэггvй. Дараа нь нураана, сvйтгэнэ, унтраана. Ингэхэд ичдэггvй, маргаашаасаа са­наа зовдоггvй, жудаггvй л байх хэрэгтэй. Тэгээд хэсэг баатар царай гаргаж олны vзмэр болно. Дивтаат болох юм байх даа. Хожим харин бvлх залгичихсан юм шиг чимээгvй болно. Казиногийн хууль хvчингvй болгоход орилж байсан тэрхvv хvчир­хэг, эх оронлог, ард тvмэнлэг сайхан хvнгэнэсэн хоолой­нууд єнєєдєр хаачсан бэ?

Wednesday, July 4, 2007

ХУУЛЬ ГУУЛЬ БОЛОХЫН ЦАГТ

Нvvдэлчдийн єлгий нутагт єдгєє мэдэгдэж буйгаар 2200 жилийн ємнє анхны нэгдсэн тєр буй болжээ. Монгол vн­дэс­тэн энэ нутгийг дангаар эзэгнээд лавтайяа мянга гаруй жил болж байна.

Чингэ­сийн тєр vvссэний 800 жилийн ойг єнгєрсєн жил тэмдэг­лэлээ. Англи, Франц, Орос гээд Европын голлох орон мянган жилийн л тvvхтэй. Этиоп, Либери гээд ганц хоёр орныг эс тооцвол Африк тэр чигээрээ 50 жилийн тvvхтэй. АНУ 250 нас хvрээгvй бол Латин Америк 200 жилийн ч тvvх vгvй. Гурван мянгаас дээш жилийн тvvх уламж­лалтай Хятад, Энэтхэг, Из­раил гэсэн гуравхан иргэншил vлдсэн. Ингэхээр Монголын тєрийн тvvх дэлхийд ахмадын нэгд багтана.
Гэвч орчин vеийн тєр хэмээх бараг л тэс ємнєє шахам нэг ойлголт байна. Таван мянган жилийн тvvхтэй хя­тадууд орчин vеийн тєрийн системийг дєнгєж 1912 онд буй болгосон гэхээр энэ нь харьцангуй ойлголт юм. XII зуунд Магна Картын гэрээ­гээр Англид эхэлсэн тєрийн тухай шинэ ойлголт хэдэн зууны турш тєлєвшсєєр АНУ болон Францад XVIII зууны эцсээр амьдралд нэвтэрч эхэлжээ. Орчин vеийн тєрийн систем буй болгоход На­полеон их vvрэг гvйцэтгэсэн гэдэг. Наполеон ч єєрєє эзэн хаан болж байсан, тэгэхээр энд ардчилал, бvгд найрам­дах ёс, фашизм, коммуниз­мын тухай яриагvй, зєвхєн орчин vеийн тєрийн систе­мийн тухай єгvvлж байна.
Орчин vеийн тєрийн сис­тем байгуулах анхны оролд­лого Монголд 1911 онд тусгаар тогтнолоо олуут буй болжээ. Гэвч 1915 оны Хиагтын гэрээ­гээр энэ оролдлого дуусгавар болсон. Ингээд цаашлаад Зєвлєлтийн хяналт тогтов. Ингэхээр монголчууд 1691 оноос 1990 он хvртэл яг 300 жил єєрийн тєрийг барьж бодлогоо тодорхойлж бай­сангvй. Vvнээс 220 жил Манж Чин улсын эздийн вассал улс байсан бол 70 жил нь Зєв­лєлтийн дагуул улс байлаа. Нvvдэлчдийн уламжлал бич­гэн бус аман хэлбэрээр хадгалагддаг. Аман яриа яв­цын дунд есєн шидийн зvйл­тэй холбогдчихдог учир ба­римт гэхээсээ домгийн зvйл аймагт хамрагдана. Тэр дун­даа тєр барих домгон уламж­лал 300 жилийн завсартай болчихоор энэ нь бvр ч дом­гоос халиад vлгэрийн агуул­гатай болж орхино. 1911 онд байгуулагдсан тєр нь дээд доод хурал, таван яам, тєрийн одон гэх зэргээр орчин vеийн тєрийн гадаад хэлбэрийн зарим элементийг дуурайсан тал бий боловч мєн чанарын хувьд мєнєєх домгийн тєрийн агуулгатай автократ, теократ маягийн бvтэц байлаа. Эн­дээс “бид тєр барих туршлага vгvй” гэсэн энгийн мєрдлєг гарч ирж байна.
Vнэн чанартаа монгол­чууд бараг хэзээ ч гадны дарлал эрхшээлд байгаагvй улс. 1691 оны Долоннуурын хэлэлцээ нь монголчууд Манж гvрэнд дагаар орно, хариуд нь манж нар мон­голчуудыг хятад vндэстний тvрлэгээс хамгаална гэсэн вассалын гэрээ юм. Vvнээс хойших 220 жилд Монголд тусгай зєвшєєрєлтэй, эргээд жилийн дотор гарах болзолтой хятад худалдаачнаас єєр хэн ч нэвтэрч байсангvй. “Ман­жийн дарлал” гэж ярьдаг бо­ловч Амбаны газар цєєн манж хvн vvрэг гvйцэтгэж байсан болохоос тэрхvv дарлаад байгаа манж нарыг малчин ард хэдэн vеэрээ огт олж хараагvй. 1921 онд хийгдсэн хэлэлцээрээр Зєвлєлт Орос Монголын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрєєгvй боловч мєн л дээрхийн нэгэн адил вассал маягийн харилцааны тогтоцыг буй болгожээ. 1946 онд хоёр аварга хєрш Мон­голын тусгаар тогтнолыг хv­лээн зєвшєєрсєн авч Зєв­лєлтийн дагуул гvрний статус хэвээр vлдсэн юм. Єєрєєр хэлбэл мєнєєх 300 жилд бие даасан бодлоготой тєрийн систем байгаагvй боловч нєгєє талаас протектрат мая­гийн гадны хамгаалал єм­гєєлєлд оршсоор иржээ.
Гадны дарлал, тvрэм­гийлэл, эзэрхийлэлд байсан ард тvмэн хуулийг vл ойшоох, болбол зєрчих эр­мэлз­лэлтэй байдаг. Гаднаас тулгасан хууль, дvрэм, цааз аргагvйн эрхэнд хvчээр да­гахыг шаарддаг авч vндэст­ний тусгаар тогтнолын мэд­рэмж нь аль болох зєрчих хvслийг хар аяндаа дотор нь суулгаж єгнє. Протектрат, вассаль, дагуул орны иргэд гадны дарлалыг шууд бие дээрээ мэдэрдэггvй ч гэсэн vзэл санааны хувьд мєн л хуультай эвлэрдэггvй. Энэ байдал удаан vргэлжлэхээр хууль нь зєвхєн гадных уч­раас гэдэг утгаа алдаад ерєєс хуулийг vл хvндэтгэх ба­самж­лал vндэстний нийтлэг шинж чанар болно. Монгол хэлэнд байсан цааз гэдэг vгийг манж хэлний хавли буюу хууль гэсэн vгээр ор­луулах болсон нь ч ташуур болоо биз.
Хэн тогтоосноос vл ха­маа­раад хvний нийгэм ямар нэг гэж хэлэхvйц хууль жур­мын дотор хєдєлж байдаг. Энэ нь єєрєє ихэнх тохиол­долд байгалийн шалгарлын явцад буй болдог “шугуйн хуулиас” эрс ялгаатай. Чухам vvгээрээ хvн сvрэг нь био­логийн бусад сvргээс ял­гаатай. Хvний нийгэмд хууль vл vйлчлэх vе бий. Байгалийн гамшиг, нийтийг хамарсан тахал, хvний єєрийнх нь vvсгэсэн дайн байлдаан зэрэг нь хууль эс vйлчлэх нєхцєлийг бvрдvvлнэ, гэхдээ єєрийн хугацаатай, хууль дахин vйлч­илнэ, эсвэл шинэ хууль гарна. Хvний єєрийнх нь сэд­лээр буй болдог нийгмийн хувьсгал нь нэг хууль хvчин­гvй болж єєр хуулийн дэг тогтох шалтаг болно.
Тєр барих залгамж хол­боо 300 жилээр тасарсан;, орчин vеийн тєрийн тогтоц урьд нь байгаагvй, вассаль тєрийн тогтцод бусдын тул­га­сан хуулийн дор олон vе амьдрахдаа хуулийг vл хvн­дэт­гэх нийгмийн сэтгэлгээтэй болсон, сvvлийн 100 жилийн дотор эргэлтийн гэж то­мъёолж болох 5-6 янзын эсрэгцэл хуулийн тогтцод амьдарсан зэрэг шалт­гаа­наас болоод єнєєгийн монгол­чуудын хуульд хандах ханд­лага нь хvн сvргийн олон мянган жил дагаж ирсэн эмх цэгцийн ойлголтоос ихээхэн гажаад байгаа мэт санагдана. “Монголын хууль гурав хоног” гэж хэлэхдээ хvний нийгмийн ерєнхий зvй тогтоцтой таа­рахгvй байна гэхээсээ єєрийн vндэстний сайхан онцлог мэтээр єєрєєрєє бахархах єнгєтэй байдаг нь хуулийг гууль гэж vздэг дотоод сэтгэл­гээнийх нь илрэл биз. Монгол ардын дуунд “хуульгvй ч болоосой доо” гэсэн мєр тааралдана. Магадгvй энэ нь эхэндээ гадны тулгасан ша­хал­танд эсэргvvцэл илэрхий­лэх хэлбэртэй байсан байж болно, гэхдээ магадгvй энэ нь сvvлдээ ерєєс ямар ч хууль vл vйлчлэх нийгмийн байгуу­ламжийн мєрєєдєл болж ху­вир­сан ч байж болох юм.
Ямар хэлбэртэйгээсээ vл хамаараад Тєр бол хуулийг тогтоогч, хэрэгжvvлэгч инсти­туци. Иймээс хууль нь нийг­мийн гишvvдийн ихэнхэд нь таалагдахгvй байлаа ч энэ нь нийгмийн хєдєлгєєнийг зохи­цуулахад чиглэсэн байдаг учир дээд эрэмбээс нь харах ахул муу буюу буруу хууль гэж байдаггvй. Орчин vеийн тєр, тэр тусмаа ардчилсан тєр бол нийгмийн зєвшилц­лийн институци. Зєвшилцєл нь хуулийн хэв хэмжээ, агуулга хэлбэр, норм нор­мативийг тогтооно. Хууль бол зєрчихийг хориглосон шугам. Хуулийг vл хvндэтгэх сэтгэ­хvйтэй ард тvмэн чухам энэ шугаман дээр нь цугаараа гараад хэвтчихдэг. Ийм ний­гэмд эмх журам алдагдан, хvн хоорондын харилцаа нь хv­ний ёсоор явахаа болино. Ингэнгvvт “шугуйн хууль” гэсэн илvvтэй адгууслаг, байгаллаг зохицуулалт эмх замбарааг буй болгоно. Энэ нь хvчтэй нь хvчгvйгээ барьж иднэ гэсэн vг. Homo homini lupus гэж латинаар нэрлэнэ. Xууль гууль болохын эцсийн vр дvн энэ.

Sunday, July 1, 2007

МЭДЭЭЛЛИЙН БА МЭДЭЭЛЛИЙН БУС ХЭРЭГСЭЛ

Саяхан гадаад явж бай­гаад ирсэн чинь “Нийгмийн толь” сонинд миний “ярилц­лага” гээч юм зурагтайгаа гарчихаж.

“УИХ-ыг тараая” энэ тэр гээд л би жаал євчиг­нєсєн болж таарав. “Ярилцла­гачин” гэх амьдралдаа хараа­гvй залуу “Уучлаарай ахаа” гэж ёоёотxийм. Сонины эрх­лэгч нь болохоор нэгэнт хэв­лэгдээд гарчихсан учир зал­руулга энэ тэр бололцоогvй гэж увайгvйтэв. Vнэндээ ар­ваад жилийн ємнє ийм увай­гvй явдал Монголын мэдээл­лийн хэрэгслэлийн єдєр тут­мын норм байсан бол єдгєє тун ч ховор vзэгдэл болжээ. Монгол Улс шилжилт хийж байна. Олон юм єєрчлєгдєн єсч эрийн цээнд хvрч, олон ч зvйл цоо шинээр мэндлэн нээлттэй нийгэмдээ улам зохицон торниж байна. Гэхдээ харьцуулахад хэвлэл мэдээ­лэл шиг сvрхий сайжран єсч зах зээлийн болон нээлттэй нийгмийн нєхцєлд дасан идээшиж жишиг хэмжээнд хурдан хvрч байгаа єєр сал­бар ховор л байх.

Лондонд єдєр тутмын до­лоон сонин гардаг бол Улаан­баатарт 13, Токиод арван эфэм ажилладаг бол манайд 17. Зурагтын арав гаруй тєв 30 орчим программыг монгол хэлээр цацаж байна. Вэб сайтууд эрчимтэй нэвтэрч байна. Унаж босон байж сэт­гvvлvvд буй болж эхэлж бай­на. Хvн болгон єєр єєрийн юмтай байх гэсэн нvvдэлчин аашнаас болж тооны хувьд арай л хэтэрч байгаа байх, гэхдээ энэ бол єєрийн эрсдэлээр чєлєєт єрсєлдєєнд орж байгаа учраас муу ч юм юу байхав дээ, аяндаа зах зээл зохицуулна. Голдуу са­наа­наасаа зохиож хvн гvтгэн нийгмийн талбарт гарч ирсэн шар хэвлэлvvд аяндаа ху­мигдаж эхэллээ. Мэдэхгvй юм байхгvй мєртєє мэддэг юм байхгvй мэргэжлийн бус “сэтгvvлч” гэгчид зах зээлээс шахагдаж байна. Нэг хэсэг сэтгvvлч, баармэн хоёр ажил­­гvй болно гэж vгvй, нэг­нээс нь хєєгдєєд л тvvнийгээ муулсаар нєгєєд нь очдог байсан vе ч єнгєрч мэр­гэжлийн хvмvvс ажлаа гардах болж эхэллээ. Мєнгєєр хvн алдаг, тєрд юун тvрvvн худал­дагддаг ёс зvйгvй сэтгvvл зvй явуургvй л болж байна даа. Нэг л vгээр хэлэхэд мэ­дээл­лийн хэрэгслэл манайд жин­хэ­нээрээ дєрєв дэх засаглал болон хувирч байна. Дєрєв дэх засаглал гэдэг нь хууль тогтоох, гvйцэтгэх, шvvн таслах хуульчлагдсан эрх мэдлvvдийг ард тvмний нэ­рийн ємнєєс хянах нийгмийн vvргийг нь хэлж буй хэрэг. Иймээс л хэвлэл бол ардчил­сан нийгмийн гол тулгуур багана мєнєєс мєн. Мэдээл­лийн хэрэгслэлvvд цаанаа эзэнтэй байдаг. Иймээс эзний захиалга, сонирхол орсон нь илт харагдана. Жишээ нь, “Єнєєдєр” сонин Багабандид талтай, “ТВ5” Нямдоржийг ємєє­рємтгий, “ТВ9” Ерєн­хийлєг­чийн ємч, “Єдрийн со­нин” болохоор тvvнд дургvй, “Ийгл” телевиз Хойд Амери­кийн хєрєнгє оруулагчдыг vзэж чаддаггvй. Гэхдээ vvнд гаж юм юу байна? Бvгд зэрэг­цэн оршиж байгаа болохоор хэрэглэгчийн л таашаал, сонголт, энд л ардчиллын vнэ цэнэ бий. Тархи угаана гэсэн vг бий, энэ нь тєрийн хяналтанд буй ганц сувгаар засварласан мэдээг хvнд зориуд шахахыг л хэлж бай­гаа юм. Чєлєєт нийгэмд тар­хи угаах гэсэн ойлголт бай­даггvй.

Хяналттай тєр л ард тvм­ний тєр мєн. Хяналтгvй бол яадгийн жишээг ХХI зуун гарсан эхний дєрвєн жилд яруу тодоор vзvvлсэн. Тэр жилvvдэд идэж уусан, шам­шиг­дуулсан, хууль дэгийг завхруулсан явдлын зах нь цухуйхад л жагсаалтыг нь тоолж барахгvй байна. Тvv­нээс гадна хяналтгvй тєр нийгмийг ялзруулсан нь єдгєє идээ бээр нь тал тал тийшээ цацна. Єдгєє бид унхиагvй увайгvй тєртэй боловч тэр нь юутай ч ард тvмний хяналтанд байгааг манай сэтгvvлчид улам бvр тод харуулж байна. Саяхны ослын шуугиан бол vvний нэг тод жишээ. Нисдэг тэрэг алга болсныг сэтгvvл­чид нєгєє “гурван єндєрлєг” гэгчээс тvрvvлээд мэдчих­жээ. Хариуцлагагvй гайхлууд янз бvрээр бултаж, бурууг биен рvvгээ чихэх, замх­руулах гэж оролдох бvр манай сэтгvvлчид яаж ийж байгаад л vнэнийг нь уудлаад гаргаад ирнэ. Задлан шинжилгээ хийж vрэгдэгсдийг бараг л Улаан­баатараас амьгvй гарсан шахам албан дvгнэлт гарга­хаас ємнє эмч, гэрчvvдтэй уулзаж гурвын гурван хvн осгож осолдсоныг тогтоож амжив. Ер нь мэргэжлийн чадварлаг сэтгvvлчид бvхий манай мэдээллийн хэрэгслэл нийгмийг нээлттэй хяналттай болгоход голлох vvрэг гvйцэт­гэж чаддаг болжээ.

Бvх юмыг мэддэг чаддаг байсан уран сайханчид маань єдгєє дагнасан тєрлєєр мэр­гэшсэн сэтгvvлчид болж ху­вир­лаа. Нэвтрvvлэгч Жаргал­маа, спортын тоймч Тамир, аялал хєтлєгч Бадамсамбуу, Алтай нар, залуусын нэвт­рvvлгийн Єєдєє, ярилцлагын мастер Мєнхбаясгалан, Ган­чимэг нар, фельетонч Цэнд­доо, “Єнєєдєр” сонины фото сурвалжлагчид, “Хит”-ийн Да­ваа­ням, Vлмэдэхийн Ариу­наа, Интернэт мэдээний Ман­лай, Оюунаа нар, шар сонины Дашренчин, улс тєр, эдийн засгийн анализ хийдэг Алтан­туяа, Отгонжаргал, “Эн Ти Ви”-ийн хэвлэлийн тоймч хvvхэн, “Улс тєрийн сонин”-ы Баатар­хуяг, Уянга нар, олон улсын тоймч Гантулга, танайд хоно­дог Алтантvрvv, цэнгээнт нэвтрvvлгийн Ёолк гээд дав дээр нэрлэхэд л олон мэргэш­сэн ланжгарууд буй болжээ. Сэтгvvлч гэхээр л заавал бичиж ярьж дуулж хєгжимдєж байх албагvй, энэ нь дотроо олон тєрєл ангид хуваагддаг нарийн мэргэжил. Олон ур­галч vзлийн дунд зах зээлд тохируулан бодлого санхvvг нь аваад явдаг, єєрєєр хэл­бэл хэвлэл мэдээллийн ме­неж­мент хийнэ гэдэг бvр ч ярвигтай ажил. “Эн Ти Ви”-ийн Гаабий, Буянбадрах нар, “Єнєє­­дєр”-ийн Балдорж, “Єд­рийн сонин”-ы Мягмарсvрэн “Фо­рум”-ын Ганболд, “Зууны мэ­дээ”-ийн бас нэг Ганболд, “Оллоо”-ын дахиад нэг Ганболд гээд сэтгvvл зvйн чадварлаг менежерvvд нэ­гэнт илт то­войн гарчээ.

Уул нь аль 1999 онд Tєр єєрийн мэдээллийн хэрэгс­лэлтэй байж болохгvй хууль гарсан юм. Харин vндэстнээ ёзоороор нь удирдахаар шийд­сэн нэгэн хойтон жилээс нь энэ хуулийг vл тоомсорлон єєрийгєє магтуулдаг бvхэл бvтэн сvлжээ буй болгожээ. Хэдийгээр голлох мэдээллийн хэрэгслэлийг хэдэн жилийн ємнєєс олон нийтийн гэсэн статустай болгосон боловч одоо ч иргэдийн хурлын гэдэг нэрийн дор vнэ єртєг єндєр­тэй нийгмийн ямар ч ач хол­богдолгvй хэвлэл орон нутагт угжаар оршин тогтносоор байна. Зєвхєн Улаанбаатар гэсэн нэртэй хєгийн сонинг тэжээхийн тулд жилд 120 сая тєгрєг цацдаг гээд бод доо. Олон нийтийн гэгдэх болсон хэрэгслэлvvд ч мундраа хут­гаж гарлаа. Ард тvмнийг тє­лєєлсєн гэгдэх эрхмvvдийг нь тєр томилоод л эхэлсэн. Бvлэглэлvvдийн хоорондох бєєн тэмцэл, хуйвалдаан. Гадаад бодлогыг хариуцахаар нэр дэвшигдсэн дипломатч Гомбосvрэн гуайг хорь дєн­гєж гарсан пижин инглиштэй охин ялаад гараад ирэх жи­шээтэй. Тєрийн гараар орж салмайгаад vлэг гvрвэлийн олдмол яс шиг болчихсон, нийгэмд нєлєє ч vгvй, хэрэг­цээ ч vгvй нvднээс гарчихсан юмыг цуглуулга хийх гэж байгаа юм шиг эрхэндээ оруулах гэж тэгж vхэлдэх хэрэг байдаг л юм байх даа. Мєнгє хийхээр амьтай дvр гаргаж салганадаг тэрхvv барагдашгvй єртєгтэй ёроол­гvй сав ёсоороо хальж байхад замд нь саад бологсод их байх юм. Vнэндээ тэндээс сэт­гvvлчид гараад явчихсан, сэтгvvлч болох замдаа орсон. Бидэнд зах зээлийн журмаар єрсєлдєн мэдээллийг vнэн зєв, тvргэн шуурхай хvргээд зогсохгvй мэдээлэл, мэдлэг, уран сайхан, зугаа цэнгэлийг жишгийн хэмжээнд єгдєг 30 программ байхад тєрийн нэр барьж татвар тєлєгчдийн мєнгийг хуурайлсан энэ сал­га амбан ч бас юу билээ! Ерєєсєє хэрэг байгаа юм уу!?

Францад сонгуулийн vеэр хєнддєг нэг гол сэдэв нь Тєв телевиз байдаг. Барууныхан засгийн эрхэнд гарангуутаа Тєв телевизийн хувьцаанаас олон нийтийн нэрийн ємнєєс Засгийн газар эзэмших ху­вийг 20 хувь хvртэл бууруулж хувьцаагаа зарчихдаг. Зvv­нийхэн засаг авуутаа ху­вьцааг худалдаж аван тєрийн орол­цоог 50 хувь хvртэл єсгєнє. Аль нь байлаа ч хуулиараа Засаг алтан хувьцаагаа ба­рьж байдаг учир бусад ху­вьцаа эзэмшигчид єєрийн­хийгєє зарахдаа заавал тє­рєєс асууж зєвшєєрєл авна. Тєрийн бодлого, vндэсний аюулгvй байдал гэдгээр vvнээ тайлбарладаг. Ийм жишээгээр Монгол телевиз, Монголын радиог vнэ дуудан зарж орхиё л доо. Олон нийт алтан хувьцаагаа л авна биз.. МVОНРТ гэсэн аймаар товч­лолтой энэ vлэг гvрвэл амьд vлдэх ганц шаанс нь энэ байна. Дуудлагаар зараад vнэ хvрэх юм нь vнэндээ хэдэн байшин нь шvv дээ. Заавал амьдруулах шаардлагатай юм бол ийм арга хэмжээ авах, эс бєгєєс хєєрхийг ингэж тамлаж зовоох хэрэг юун, мєрєєрєє одог л дээ. Биднийг иргэншиж соёлжиход Монгол телевиз, Монголын радио асар их vvрэг гvйцэтгэсэн. Тэгснийхээ шан гэсэн шиг vхдэггvй Кашэй болчихоод хvvхэд хєгшид айлгаад байж болохгvй шvv дээ!

ХVН ХVНДЭЭ ЧОНО БОЛСОН НИЙГМИЙН ЭХ СУРВАЛЖ

-Хувь хvний эрх, эрх чєлєє гэдгийг хvндэлдэг мэ­дэр­дэг болж, хувийн эрх аш­гийг бусдынхыг хєндєлгvй­гээр хамгийн дээр тавьж сурах хvртлээ бид муухай нийгэмд амьдарсаар байх болно-

Одоогоос зуугаад жилийн ємнє буюу Монгол Улс тус­гаар тогтнолоо зар­ласны дараахан ард тvмнийг гэгээ­рvvлэх ажил єрнєжээ. Vvний нэг нь Шинэ толь хэмээх танин мэдэхvйн сэт­гvvл юм. Тэнд дэлхий бєє­рєн­хий тухай бичсэн аж. Энэ нь олон хvний инээдийг барж элэг доог бол­сон тєдийгvй за­рим нь илтэд зэвvvцэн дай­саг­налаа. Бvvр сvvлд гучаад оны vед ч Судар бичгийн хvрээ­лэнгийн тэр­гvvний эр­дэмт­ний нэг Шагж дэлхий бєєрєнхий гэдгийг яагаад ч хvлээн зєв­шєєр­дєг­гvй бай­жээ. Дэлхий бєєрєн­хий тухай Магаллэн, Копэр­ник, Галил­лэй нар анх­лан хэлж байхад тариачид яавч зєв­шєєр­дєг­гvй байсан vетэй яг адил. Ял­гаа нь ХХ зуун гар­чихаад байсан хэрэг шvv дээ.

Зурагтаар тогтмол алиалж байдаг хэдэн залуус саяхан Адам Смитийг доог тохуу болгож марзганалаа. Мэдээж тэд хэн хаагуур ямар юмаа хийж явааг хайсаар байгаад хашааныхныгаа нэвт таньдаг болсон авч энэ нэрийг хэзээ ч сонсоогvй байж таарна. Харин дэлхий бєєрєнхий гэ­дэг л тэдний хєх инээдийг хvргэ­сэн бололтой. Ойр­могхон би онц сурлагат­нууд­тай уулз­лаа. Залуус боло­хоор ихийг бvтээж улс орон ард тvмнээ аврах чин хvс­лээр цээжээ дvvргэжээ. Энэ насанд ийм л байдаг. Хорь­тойдоо дэлхийг єєрчлєх хv­сэлтэй байдаг бол гучтайдаа vгvйдээ л улс орноо, дєч­тэйдээ ядаж гэр орноо, тавьтай­даа ердєє л єєрийгєє єєрчилчих юмсан гэж хvсдэг, гэхдээ нэг нь ч бvтдэггvй гэж vг байдаг. Би тэдэнд амьд­ралын ердийн vнэнийг хэл­лээ. “Хорвоо ертєнц єєрєєс чинь эхэлдэг юмаа. Нийгэм дэх єєрийн байр сууриа олж чадаагvй цагт дэлхийг бай­тугай ганц биеэ ч аварч ча­дахгvй. Ийм учраас юун тv­рvvн сурч боловсорч єєрий­гєє эхлээд хvн шиг болгоод хєл дээрээ босоод зогсчих. Дараа нь ядарсан Монголын эдийн засгийн учир олдож болно. Хэний ч царай харах­гvй єєрий­гєє болгосон хvн л бусдад болон эх орондоо тус болж чадна. Єнєєдєртєє дэл­хийн дулаарлыг зогсоохоор зориг шулуудан ханцуй шам­ла­хад цаг чинь арай болоогvй байна”. Онц сурлагатнууд миний vгийг сонсохыг ч хvс­сэнгvй. Мангар тэнэгийг минь гайхаж, хvн яаж ингэж амиа боддог, тvvнийгээ ил задгай тунхаглаж болдгийг гайхан толгой сэгсэрцгээнэ. Сур­гуульд онц сурч байсан хvvх­дvvдийн ихэнх нь амьдралд хєлєє олдоггvй нь элбэг ажиг­лагддаг, ингэхээр манай сур­галт болон тvvний vнэлэмж нэг л биш байгаа биз?

Одоогоос 250 шахам жи­лийн ємнє Шотландын аугаа эрдэмтэн Адам Смит vндэс­ний баялаг бvрдэх шалтгаа­ны судлал номондоо эдийн засгийн амьдралын гол хє­дєл­гєгч хvч нь хvний єєрийгєє хичээх vзэл болохыг нээжээ. “Гуанзанд орохдоо бид то­гооч, талхчин, хvнс чиний сайхан сэтгэлд биш тvvний єєрийгєє гэх эрх ашигт найд­даг. Бид тэдний хvн чанарт нь ханддаггvй, єєрийнхєє хэрэг­цээний тухай биш тэдний эрх ашигт нь зохицож харилцдаг”. Смит ингэж хэлжээ. Ямар ч тогооч, талхчин, худалдагч ажлаа чанартай сайн хийхдээ бусдын сайн сайхныг бодож эсвэл эх орон ард тvмнээ санагалзаж vvнийгээ гvйцэт­гэдэг­гvй, єєрийгєє, єєрийн орлогоо л юун тvрvvн боддог. Тэр дундаа хийж буй ажлаа озоны цоорхойг бєглєх, ду­лаар­лыг зогсооход чиглvvл­дэггvй. Єєрийгєє хичээх нь хvний єєрийнх нь мєн чанар юм. Энэхvv нvдэнд vл vзэг­дэх хувиа хичээх чанарууд эхнээсээ огт зорилго болгож тавиагvй байсан нийгмийн сайн сайхныг бvрэлдvvлнэ. Єєрєєр хэлбэл, хэн ч нийг­мийн сайн сайхны тєлєє гэж ажил­лаагvй мєртєє нийлбэ­рээрээ энэ бvхэн нь эцсийн бv­лэгт нийтийн сайн сайхны зо­рилгод чиглэгддэг. Хvн бол­гоны хувиа хичээсэн бо­дол нийлэн нийлсээр vндэс­ний баялгийг буй болгодог аж.

Адам Смитийн vгийг vеийнхэн нь ихэд зэвvvцэж байсан. Учир нь хvн єєрийн хувиа хичээсэн vзлээ ихэд далдалдаг, аман дээрээ vр­гэлж нийтийн болон бусдын сайн сайхны тєлєє зvтгэж байгаагаар єєрийгєє харуу­лах дуртай. Энэ нь бас л хvний мєн чанар. Олон мян­ганы турш шашин, мораль, ёс зvй ингэж номлож байв. Гэвч удалгvй Смитийн сонсоход муухай юм шиг боловч хvний дотоод мєн чанартай уялдсан, эцсийн дvн нь болохоор ний­тийн сайн сайханд чиглэгддэг энэ vнэнийг хvн тєрєлхтєн хvлээн зєвшєєрсєн юм. Эн­дээс л хувь хvний эрх чєлєє, эрх ашиг бvхнээс дээгvvр тавигдах ёстой тухай номлол буй болж улмаар єдгєє гэхэд ихэнх улс орнуудад бvр хуульч­лагджээ.

Хувь хvний эрх ашгийг огт хэрэгсдэггvй, нийгмийн бая­лаг болон мораль дээрээс эхэлж буй болдог гэсэн ком­мунист vзлээр гурван vе хvмvvжсэн монголчууд хэ­дий­гээр хувийн эрх ашгийг хамгийн дээр тавьсан зар­чим­тай болж vvнээ хуульчилс­­­­наас хойш хориод жил єнгєрч буй боловч энэ ойлголт нийгэмд огт сууж єгєхгvй байна. Хувийн эрх ашгийг дээдэлнэ гэдгийг бус­дын эрх ашгийг хохирооно гэдэгтэй хутган бантагнуулж ойлгодог нь “Хувийнхаа эрх ашгийг ард тvмнийхээс дээ­гvvр тавьж байна”, “эрх чєлєє хэтэрлээ” гэх мэтийн хэл­цээс тод мэдэгддэг. Хувийн эрх ашгаа улс орныхоос дээ­гvvр тавьсан гэгдээд бай­гаа “тєрийн томчууд” гэгч нь нийтийн баялгийг хулгайлж завшин тэдэнд хохирол уч­руу­лагсад билээ. Жишээнд ороод байгаа тэд хувийн эрх ашгаа дээдэлсэн учраас бу­рууд­сан юм биш, бусдаас хулгай хийсэн учраас гэмт хэрэгтнvvд юм. Харин хvмvvс яг яс тодорхойлоод хэлчиж болохгvй ард тvмний эрх ашиг гэгчийг тов тодорхой хувийн эрх ашигаас дээгvvр тавьдаг “шударга” депутатын эрэлд хатна. Хэзээ ч ирэхгvй, аягvй бол хаана ч байхгvй Годо гэгчийг хvлээж буй хv­мvvсийн тухай Бэкэтийн их гоё жvжигт гардаг лугаа адил. Гэтэл хувийн эрх ашиг гэдэг нь тодорхой нэгнийг хэлээгvй нийгмийн хувь гишvvн бол­гоныг хэлж буй хэрэг. Нэг хувийн эрх ашиг завшихын тулд нєгєє хувийн эрх ашгийг хохироож болохгvй, vvнд л хамаг утга учир оршино. Эрх чєлєє гэдэг нь тєр засгийн олгосон бэлэг биш, хvн єєрєє Бурхнаас эрх чєлєєтэйгєєр заяагдсан, гэхдээ эрх чєлєє нийгмийн гишvvн болгоны заяагдмал эрх учраас нэгний хязгааргvй эрх нєгєєгийн эрх чєлєєгєєр хязгаарлагдана. Фридманы тодорхойлсноор гар чинь чєлєєтэй сунаж болох боловч бусдын эрvvнд тулаад зогсохоор хязгаарлаг­дах аж. Vндэсний, ард тvмний, улс орны эрх ашиг гэдэг янз бvрээр тайлбарладаг учраас тодорхойгvй. Харин бvхнээс дээгvvр тавигдаж буй хувийн эрх ашиг бусдын эрх ашгийг зєрчсєн эсэх нь хамгийн том шалгуур болдог ажгуу.

Нийтийн эрх ашгийг єм­нєє тавих нь хvний мєн ча­нар­тай зєрчилдєнє. Иймээс чингэ­хийг албаддаг нийгмийн ги­шvvд хар аяндаа хоёр нvvр­тэй амьдралаар амьдарна. Аяндаа тэд нийтийн эрх аш­гийг тунхаглах хэмжээгээрээ бусдын эрх чєлєє, эд мєнгєнд халдагсад болдог. “Надад ямар ч ашиг байхгvй, тэр байтугай хохиролтой, гагцхvv ард тvмэн эх орноо л бодож...” гэх нялуун vг vнэмшилгvй, тэр байтугай цаад санаа нь нэвт гялалзаж байдаг учраас ой гутмаар байдаг боловч заавал ингэж худлаа ярихыг манай нийгмийн гишvvд нэг­нээсээ албатай юм шиг шаард­­­даг. “Надад ч ашигтай, олонд ч ашигтай” гэсэн хам­гийн ойлгомжтой vгийг сонсох ч дургvй. Бид нийтээрээ худ­лаа ярьж хулгай хийхийг дэм­жин хєхиvлдэг. Иймээс бид хар амиа бодсон, єєрийн єчvvхэн шуналдаа бусдыг золихдоо юман чинээ бод­доггvй, худалч, хулгайч на­рын хvн сvрэг юм. Эх орон ард тvмэн гэж ярихынхаа хэрээр гишvvн болгон нь эргээд нийгэмдээ дайсан болсон хорлон сvйтгэгчдийн нийгэм. Нэгэнт хувь хvний халдашгvй эрхийг ойлгодог­гvй буюу мэдэрдэггvй бол нийтийн эрх ашгийн тухай яриа бол хий хоосон зvйл. Чухам эндээс л хvн хvндээ чоно болсон ний­гэм тогтоно. Жинхэнэ хар амиа бодох адгуусны зєн гааран нийгэмд “шугуйн дv­рэм” гэсэн хууль vйлчилнэ. Чадаж байгаа нь чадахгvйгээ барьж иднэ гэсэн vг.

Хvмvvс нь єєрийнхєє эрх ашгийн тєлєє хєдєлмєр­лєдєг, энэ нь бvх нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн, гэх­дээ хэн нь ч бусдынхаа эрх ашгийг зєрч­дєггvй гишvvдээс бvрдсэн нийгэм бvгдэд хамаа­ралтай сайн сайхныг бvтээ­дэг. Ху­вийн эрх ашгаа дээд­лэхдээ бусдынхыг хохироо­доггvй учраас энэ нь нийтийн эрх ашигтай зохицож байдаг. Чу­хам ийм нийгмээс хvнлэг ариун чанар, бусдад vзvvлэх буян тусламж, хvн нь хvний­хээ тєлєє байх ёс горим, хvнийг хvндэтгэж vзэх ариун vзэл тєрдєг байна. Хэн ч халдашгvй Хvний эрх гээч ариун нандин ойлголт чухам эндээс vvдэлтэй. Хувь хvний эрхийг хvлээн зєвшєєрдєг, хvндэлдэг тийм нийгэмд л дэвшил хєгжил нээлттэй. Vvнийг хvлээн зєвшєєрч хуульчлах нь хангалтгvй, нийгмийн гишvvн болгон vvнийг ойлгож яс махаараа мэдэрдэг байж энэ нь амьд­ралд хэрэгжинэ. Адам Сми­тийн єгvvлсэн “хувиа хичээх vзлийн нийлбэр нь эдийн засгийн хєгжлийн гол хєдєл­гєгч болдог тухай” сургаалын нєгєє тал нь энэ.

Хувиа хичээхийн ашиг зєвхєн мєнгє тєгрєгєєр илэр­хийлэгддэггvй. Мєнгє бол зєвхєн нэг тал нь. Бусдаар хvлээн зєвшєєрєгдєх, хvнд­лэгдэх, таашаал авах, сvсэг­лэх, зарчим баримтлах, алдар хvнд олох, нэр тєртэй болох, сэтгэлээ ариусгах гээд олон талтай. Нийтийн эрх ашгийг тунхаглан албаддаг нийгэмд vнэн чанартаа хар амиа бо­дох єчvvхэн vзэл ноёлж бай­даг учир бvхнийг мєнгєєр хэм­жиж аль болох биенээ то­нох, мэхлэхэд хамаг анхаа­рал нь явна. Хоолны тєлєєх тэмцэл гэсэн vг. Vнэн хэрэг­тээ хамгийн хvнлэг лоозон дэвшvvлэх боловч хамгийн адгууслаг харилцаа ноёрхоно гэсэн vг. Нийгмийн сайн сай­хан гэдэг нь барж идэхгvй их хоолтой, дуусашгvй мєнгєтэй болно гэсэн vг биш хvмvvс нь аз жаргалтай болохыг хэлж байгаа юм.

Юу нь ч эргэж амжаагvй унаган сахалтай гурван нус­гай жаал саяхан хэвлэлийн бага хурал хийлгэдэг юм байна. Хайгуулын лиценз эзэмшиж байгаа компаниудыг аашилж, хэд хэдэн бизнес эрхлэгчдийг нэр заан харааж гарав. Монголын ард тvмний эрх ашгийг бодохгvй хувиа бодон баяжиж байгаа учир мєнєєх жаалууд ард тvмнээ бодоод ард тvмнийхээ єм­нєєс ард тvмэндээ хандан уриалж байгаа юм гэнээ. Цаашид шийдвэртэй арга хэмжээ авч, тэмцлийн хурц хэлбэрт шил­жих гэнэ. Харин хур­лынхаа ємнє болон дараа нь нэр заасан хvмvvсээсээ олон литр пивоны мєнгє нэх­сэн аж. Нийтийн сайн сайх­ны тєлєєх бидний ойлголтын хэрэгжилт энэ юм. Энэ ойл­гол­тоороо хvмvvжvvлсэн шинэ vеийх­ний маань жин­хэнэ нvvр ца­рай энэ юм. Манай нийгмийн сургалт хv­мvvжлийн бvтээг­дэхvvн нь энэ юм. Манай нийгмийн муу муухай хєрєнгє мєнгє­гvйд биш, бидний сэт­гэл­гээнд л байна. Хувь хvний эрх, эрх чєлєє гэдгийг хvн­дэлдэг мэ­дэр­дэг болж, ху­вийн эрх аш­гийг бусдынхыг хєн­дєлгvй­гээр хамгийн дээр тавьж сурах хvртлээ бид муухай нийгэмд амьдарсаар байх болно. Тийм болтлоо бид биендээ чоно л байх болно. Ард тvмэн, эх орон, улс vндэс­­тэн гэсэн лоозон дээр нь сараачсан хонины арьс нємєр­сєн чоно.

АЛГАН ДЭЭР БУУСАН ДЭЛХИЙ

Одоогоос таван зууны тэртээ Фэрдинанд Магэллан дэлхий той­рохоор гарчээ. 241-vvлээ явсан байна.

Гур­ван жилийн дараа гарсан газрынхаа эсрэг зvгээс ердєє 17-уулаа буцаж ирж. Тэдний дунд ахмад Ма­гэллан байсан­гvй, галт зэвс­гийн давууг Филиппиний ар­лын зэрлэгvv­дэд харуулах гэж яваад нум суманд хар­вуулж vхсэн аж. Єнєєдєр тэрхvv зэрлэгvvдийн удам болох ердийн нэг филип­пин бизнесмэн Дели, Стан­бул, Парис, Вашингтон, Сиатл, Хонолулуд ажил хэр­гийн уул­залт хийчихээд долоо хоно­гийн дараа ниссэнийхээ эсрэг зvгээс гэртээ эргээд ирэхэд хэн ч гайхахгvй. Зам туулах нийт хугацаа нь ердєє 30 орчим цаг л болох байх. Тэ­рээр єєрийн энэхvv техник технологийн дэвшил ашиглаж байгаагаа хэнд ч гайхуулж чадахгvй, учир нь ердийн ийм зvйлд хэн алмайрах билээ. Энэ аялал тvvнд амь насаа байтугай хуруугаа шалбалах ч эрсдэл дагуулахгvй.

Багадаа би Артур Кларкийн зєгнєлийг унших дуртай бай­лаа. XXI зуун гэхэд дэлхийн номын сантай болно гэсэн зєгнєл их сонирхол тат­даг­сан. Дэлхийн номын сан гэхээр нэг их том байшин байх юм уу, эсвэл дэлхийн бvх хэвлэмэл материал нэг цэгт цуглах юм уу? Єнєєгийн ин­тер­нэтийн тухай тєсєєлєл Кларкт аль дєчєєд оны vед байгаагvй байх. Гэтэл интер­нэт бол дэлхийн номын сан­тай зvйр­лэшгvй аугаа юм. Энэ дотор бvх дэлхий багтчихна. Єєрєєр хэлбэл, хорвоо тэр чигээрээ алган дотор багтчих­лаа гэсэн vг. Одоогоос хорь гаруй жилийн ємнє Олвин Тофлэр Эрх мэдлийн шил­жилт гэж шуугиантай ном бичсэн. Тэнд эрх мэдлийг буу, мєнгє, мэдээлэл гэсэн гурван хэлбэрт хадгалагддаг гэсэн ба биендээ хэрхэн чєлєєтэй шилжих чадвартайг єгvvлдэг. Єнєєгийн алганд багтсан дэлхийн мэдээлэл хvн бvхэнд хvртээлтэй бол­чих­лоо. Ухаад, ангилаад, олоод, системлэж чаддаг л юм бол ёоз ёозын мэдээлэл бvгд ємнє чинь.

Дээр жишээнд єгvvлсэн мєнєєх филиппин эр тэр олон хотоор хэсэж онгоцонд ядарч явах ч хэрэгцээ vгvй болсон. Интернэт нь мэдээлэл со­лилц­дог тєдий зvйл биш. Vvгээр явагдаж буй худалдаа дэндvv том хэмжээнд хvрлээ. Єєрийг нь хєлслvvлж ажил­луулж буй эзнээ хэзээ ч хараагvй мєртєє єдєр шєнє­гvй хєдєлмєрлєдєг явдал ер­дийн зvйл болжээ. Америкийн олон бизнес эрхлэгчдийн нарийн бичгийн дарга нь Энэтхэгт байна, учир нь ца­гийн зєрvvтэй, хэлний бэрх­шээл байхгvй учраас тэр шvv дээ. Бараа тєдийгvй тєрєл бvрийн vйлчилгээг интернэт санал болгож байна. Олон улсын хурал уулзалтыг мєн л ийм байдлаар хийдэг бол­чихсон.

2003 оны Британика тольд нанотехнологи гэсэн vг алга. Гэтэл ердєє сvvлийн гурав дєрєвхєн жилийн дотор нанотехнологи хvмvvсийн єдєр тутмын амьдралд бvх талаас нэвтрэн орлоо. Арвын хасах есєн зэрэгт буюу молекулын тvвшинд хvн vйлдэл хийж чаддаг болсноор мэдээллийн багтаамж хяз­гаар­гvй болж буй хэрэг. Хам­гийн бvдvvлгээр хэлэхэд ийм тvвшинд хийгдсэн хантаазыг ямар ч сум нэвтэлж чадахгvй нь. Цаашлуулах юм бол шат­рын дэлхийн аварга тэр ул­сын тэр хvн гэгдэхээ болиод тэр компанийн тийм загварын компьютер нєгєє компанийн компьютерт дэлхийн аваргаа алдлаа гэх болж. Нэг vгээр хэлэхэд амьдралын норм хэмжээ байтугай утга учир ч єєрчлєгдєж байна. Хvнийг єєрийг нь канондоод хувил­чиж болж байгаа болохоор єдгєє хvртэл хvний ертєнцийн мєр­дєж ирсэн ёс суртахуун, ёс зvй, гэр бvл гэсэн ойлгол­тууд хэрхэн єєрчлєгдєх, ерєєс єєрчлєгдєх нь зєв vv гэх мэтийн мянган асуулт гарч ирнэ. Хvний соёл иргэншил мянга мянган жилийн турш байгалийн нууцыг нээж тvv­нээ єєртєє ашиглаж иржээ. Гэтэл 1980 оноос биотехноло­гийн салбар шинээр буй болж Бурхны бvтээснийг засвар­лаж эхэлсэн юм. Байгаль дээр огт байдаггvй организ­мууд байгалийн бус аргаар буй болж эхэллээ.

Наяад оны дундуур капи­та­лизмтай єрсєлдєж байсан коммунист орнууд шинжлэх ухааны таван салбарыг онцгойлон авч vзээд тэргvv­лэх чиглэлээр зарласан би­лээ. Энэ таваас Монгол Улс биотехнологийг єєрийн гол анхаарах чиглэл гэж vзэхээр болов. Монгол Улс ч юу бай­хав улс тєрийн товчоо л доо. Учир нь био гэхээр амьд амьтантай холбоотой байж таарна, Монгол бол авахаас олон малтай гэж бодсон эн­гийн тооцоо. Тvvнээс хойш хорь гаруй жил єнгєрлєє. Биотехнологийн vйлдвэрлэ­лийн 80 хувийг АНУ, арав, арван хувийг нь Япон, Европ тус бvр атгаж байна. Учир нь биотехнологи нь дэндvv єн­дєр технологи, нарийн шинж­лэх ухаан. Гэхдээ єдєр тут­мын хэрэглээнд хавтгай­ран дэлгэрсэн эд. Нєгєє хєг­жvvлж баллах тєлєвлєгєє гаргаад байсан бид олигтой хэрэглэгч ч болж чадаагvй л явна. Бусад салбараа больё гэхэд орчин vеийн Монголын анагаах ухаан, мал аж ахуй, газар тариалан биотехно­логийн ололтоос мєн ч хол яв­на даа. Сvvлийн vед нанотех­но­логи буй болсонтой холбог­дуулан дааж давшгvй мєнгє нэхэгчид олширч байна. Нэ­гэн євгєн нанотехнологи vйлд­вэрлэл хєгжvvлэх гээд мєнгєний гачаалд орчихсон явна, мань хvн тавиад оны vед оюутан байхдаа л био­тех­нологи нь хєгжин тєгєлдєрж­сєний дараа нанотехнологи араас нь явна гэж бодож байсан чинь амьдрал дээр нано нь урд нь гарчиж гэнэ. Нанотехнологи гэдгээ моле­кулын завсраар хий шахчих­даг маягтайгаар тайлбарлаа­дах шиг болсон шvv. Vнэндээ бид хєгжvvлэгч, санаачлагч, бvтээгч байх бололцоогvй. Vvнд дэндvv их мєнгє, турш­лага, боловсон хvчин, техно­логийн чадвар шаардлагатай. Бид шинжлэх ухаан техно­логийн дэвшлийн овсгоотой хэрэглэгч байхад л хангалт­тай. Сайн хэрэглэгч болохын тулд юун тvрvvн боловсрол мэргэжлийн сур­галтанд яарал­тай хамрагдах ёстой юм. Єдгєє Монголын залуу vе компьютер тех­нологийн муу­гvй хэрэглэгчид болж чадаж байна. Иймээс ч бэлэн деталиуд цуглуулаад made in Mongolia электрон тєхєєрємж угсрах нь тєдий л гайхалтай зvйл биш болжээ.

Тоон систем амьдралд нэвтэрснээр бvхэл бvтэн хувьсгал гарлаа. Дижитал ардчилал ч гэж ярьж байна. Кино, клип хийх нь хєрєнгє мєнгєний болоод технологийн хувьд бvхэнд хvртээлтэй хялбар зvйл болчихлоо. Тийм л сvрхий юм бол, хорвоод хосгvй авьяас чинь мєнгє­нєєс болоод боогдоод байдаг байсан юм бол одоо чадлаа vз л дээ. Дэлхий ємнє чинь тавган дээр тавиастай байна. Залуу найз аа замд гараачээ, заавал тийшээ хамтдаа явц­гаагаач ээ.

Эдгээр асуудлын тухай Дэлхий хавтгай хэмээх шуу­гиан тарьсан номыг Томас Фридман бичжээ. Энэ ном гарсан даруйдаа хэдэн саяар борлогдож хэл болгонд орчуу­лагдав. Нэгэнт дэлхий “хавт­гай” болчихсон болох­оор дорхноо монгол хэлээр бууж уншигч таны гарт очиж буй нь энэ. Энд дэлхий биет утгаараа хавтгай болчихсон тухай биш тавган дээр тавьчих­сан юм шиг бvгдэд хvртээлтэй бол­сон тухай єгvvлсэн билээ. Ин­гэхээр “тэгшхэн дэлхий” эс­вэл “ал­ган дээр буусан дэл­хийн” тухай єгvvлээд буй хэрэг. Єнєєдєр оцон шувуу­наас єєр амьтангvй Антарктид тивд цахилгааны зєєврийн эх vvс­вэр тавьж байгаад ком­пью­­терээр интернэтэд орон мє­нєєх тэгшхэн тавагнаас дур­тайгаа авах бололцоотой. Харин ингэхийн тулд оцон шувуу биш хvн, хvн хvндээ технологийн дэвшил ашиг­лаж чадахуйц боловсролтой хvн байх шаардлагатай. Єєрєєр хэлбэл, хавтгай дэл­хийн тав­цан дээр єрєгдсєн жимс амьд организм болгонд хамаатай зvйл биш. Бо­ловс­ролгvй, тех­нологи эзэмшээ­гvй нэгэнд дэлхий бєєрєнхий хэвээрээ байгаа.

ТЕРМИНАТОР – 4

Назарбаев хvргэнээрээ гал тахиж байна. Ажлаас нь хал­лаа, цаг­даагаар мєрдvvл­лээ, гэрийг нь нэгжvvллээ, vvндээ олон улсын хамтын ажилла­гааг татан оролцуулж Интер­по­лоор хайлгаж байна.

Одоо Казахстаны ард тvмэн удир­дагчаа улам хайрлана. Яагаад гэвэл ийм л шударга хvн. Шударга vнэний тєлєє хамгийн ойр хvнээ ч хайр­лахгvй байна. Єєрєєр хэлбэл, Казахстанд шударга vнэний шvvх ажиллаж байна. Хvргэн авлигач уу-авлигач, улс тєрийн хутгуур уу–хутгуур, гэмт хэрэгтэн vv–хэрэгтэн. Ард тvмэн эзний хvргэн боло­хоор л яаж ч чаддаггvй байсан болохоос битvvдээ дургvй, энэ талаар хоорондоо сэм ярилцдаг байжээ. Гэтэл тэн­гэр єєрєє ниргэж орхив. Мєн­хийн Ерєнхийлєгч Назарбаев мандтугай! Шударга vнэний тєлєє юугаа ч vл хайрладаг ийм удирдагчтай байх шиг аз жаргал ард тvмэнд бий гэж vv!

Алив дарангуйлагч болгон ойртоход аймаар хvмvvс байдаг. Хэнийг ч зольж чаддаг учраас тэд дарангуйлагч болж чаддаг. Саддам Хусэйн єєрийн даварсан хvv Удай­гаар боодог хийж байв. Ард тvмэн бодохдоо Удайг зал­гамж­лагч болох нь гэж айж байтал гэнэт эцэгтээ хуниул­даг байх шvv. Удайтай байс­наас Саддам хамаагvй дээр, иймээс Саддам улам манд­тугай! Баттай эх сурвалжийн олж тогтоосноор Удайг ма­шинд нь дэлбэлж хєлгvй бол­го­дог ажиллагааг аав нь єєрєє зохион байгуулсан гэдэг. Сталин єєрийн хамгийн ойр шадар туслахуудынхаа эхнэрvvдийг барьж аваад гянданд хийж орхисон билээ. Калинин, Молотов, Буденин нар эхнэрээ, Хрущев, Кага­но­вич хvvхдээ Гулаг шоронд vджээ. Євгєн Калинин эхнэ­рээ суллаж єгєєч хэмээн єдєр болгон уйлагнан гуйна. Єєрийн болон эхнэрийн хамаг садангаа бvгдийг нь шоронд хийчихсэн Сталин шударга vнэний тулд єєрєє хvртэл золиос болж байгаагаа ярин амыг нь таглана. Том хvv Яков нь эцгийнхээ ард тvмэн­дээ улам их хайрлагдах гэсэн хvслийнх нь золиос болсон билээ. Ийм жишээ дэндvv тvгээмэл. Гитлер, Маогоос эхлээд адгийн Амин, Бокассо хvртэл орчноо зоригтой зольж байж л ард тvмэндээ vнэлэг­дэж байв.

Манай Энхбаяр Ерєнхий сайд болуутаа Соёлын сайд байхад нь дэргэд нь даамлыг нь хийж явсан туслах Ананд­базар гэгчийг луйварчнаар зарлаж, олонд сэрэмжлvvлэг айлдаж байлаа. Соёл хариуц­сан сайд маань хажуудаа “Их долоо” гэсэн амбицитай нэр бvхий бизнесийн бvлэг бай­гуулж байсан. Ерєнхий болон­гуутаа долоогийн нэг Цагаан Шонхорыг шоронд хийхээс ажлаа эхлэв. Дараа нь бас нэг хамтрагч Буян Жаргалсайхан нь ямархуу луйварчин хул­гайч болох тухай маш на­рийвч­лал бvхий тайлбарыг сайн мэддэг хvний хувьд ард тvмэндээ тайлагнаж нэр дэв­ших хvслийг нь хяслан бол­гож єглєє. Жагааг даруулсан нєхрийг хожим шоронд хvргэ­сэн ба эх сурвалжуудын єгvvлж буйгаар хамаг барим­тыг нь єєрийн сейфнээс гар­гаж єгсєн гэх. Эрдэнэтийн талийгч дарга асар их мєнгє гадаадын банкинд хадгалж байжээ. Эхнэр нь vvнийг авч чадахгvй учир мань эрээс тусламж гуйн Засгийн газрын нэрээр авч єгєєч гэж аминч­лан хvссэн байна. Харин Энхбаяр захидлыг санаанд­гvй маягаар хэвлэлд алдсан байх жишээтэй. Мєрєєрєє явж байсан Энхболдыг нисэх­гvй гээд байхад нь нис нис гэж чирч гаргаж шидчихээд одоо єндєрт гарсан хойно нь да­лав­чийг нь тайрч хаях гээд хайч барин хєєцєлдєж явааг нь бvгдээр нvднээ ил харж байна. Бодвол цаадах нь тэр болгон vгэнд нь орохгvй бай­гаа юм болов уу даа. Ер нь ч МАХН-ын аппарат толгой тайр­­даг гильтон болчихсон гэдгийг тэр холоос зєєгдєж ирсэн мань хvн яаж мэдэх билээ. Єндрєєс унавал vхэж таарна биз дээ, тэгэхээр эцэст нь алах гэж дээш нь шиджээ дээ? Улааны тухай их ярьж бичих боллоо, энэхvv олдох бололцоогvй нарийн мате­риал баримт хэнээс гарч хэвлэл, цагдаа прокурорт очоод байна? Шоронд орвол єнгєрєє биз дээ, тэгэхээр эцэст нь тєхєєрєх гэж авли­гын хорт хоолоор тэжээгээд байжээ дээ? Барын аманд толгойгоо хавчуулчихсан Нямдорж хий л хєлєє савчин тааралдсанаа тангарах юм. Эзэнтэй нь биш бээлийтэй нь заргалдаад явах хэмжээний оюунтай хvн болохоор Чу­луун­батыг ална л гэх юм, гэтэл цаадах нь єєр шиг нь бас л жийгдчихсэн гар шvv дээ. Нямдоржийн гарт орсон “Чулуунбатын толгойг хага цохих багаж” гэгдэх алаг цоог баримт чухам зуусан бараас єєрєєс нь гарч ирснийг ойл­гоход тvvнд нэмэлт тархи хэрэгтэй л дээ. “Манай нам хагарна гэж та нар горьдож байгаа бол ёстой гонж” гэж ирээд л Нямдорж УИХ дээр агсганан сєрєг нам руугаа довтолно. Vнэндээ хагарах эсэхийг Нямдорж мэддэг болж байна уу? МАХН-ын нэр хэзээ ч байгаагvйгээр доош орсон. Энхбаяр унтарч буй зулыг єєртєє ашиглахын тулд эцсийн хvчтэй бадамлалтыг зохион байгуулсан. Бvх нєє­цийг нь шавхаад барсан. Маа­вар хийдгээ хийсэн, маавар одоо зайлах ёстой! єєрєєр хэлбэл МАХН тvvхийн тавц­наас арчигдах ёстой! Энхбаяр одоо булшин дээр нь таанц­лах Монголын ардчилсан хєгжлийн нам буюу бас нэг МАХН-ыг маань хєгжєєн ун­шуулж байгаа. Энхбаярын тулах цэг нь одоо Ху биш Ардчилсан нам. Дараагийн ээлжээ иртэл Ардчилсан нам Ерєнхийлєгчєє тойрон ёохор хатирах болно.

Энэ ч яахав, тэртэй тэр­гvй тодорхой болчихсон ойл­гомж­той зvйл. Гэтэл мань хvний ээлжит золиос лvд барамнууд нь сvvлийн vед их сонин болж эхэллээ. Мон­росц­ветмет Асгатын ордын лицензийг эзэмшдэг байжээ. Лицензийн тєлбєрийн хугацаа болчихсон байв. Манай хvн Уул уурхай хариуцсан сайд­тай яриад лиценз хариуцсан хvнийг нь бултуулчихаж. Ин­гээд хоногийг нь єнгєрєєгєєд лицензийг хvчингvй болгож орхив. Тэгэнгvvтээ Ерєнхий сайдыг дуудаад “цаана чинь Оросын лицензийг хvчингvй болгочихож. Одоохон эргэж хvчинтэй болго. Би одоо Орост айлчлах гэж байхад даанч яав даа та нар” гэх нь тэр. Ямар ч лицензийн ойл­голт­гvй явсан Энхболд хv­мvv­сээ дуудан загнаж єдєрт нь зарлигийг ёсоор болгов. Москвад очуутаа Тєрийн єм­чийн Сугар, Элчин сайд Хан­гай, Монросцветметийн Эрдэ­нээ нарыг дайчлан шахаж Оросын Полиметал хэмээх компанитай Асгатыг эзэмших гэрээнд гарын vсэг зуруул­жээ. Ерєнхийлєгч Путин­тай уулзаад “Бидний анхны гэрээ ингэж vзэглэгдсэн нь сайхан хэрэг боллоо” гэж хэлсэн байна. Улаанбаатарт буцаж ирэнгvvтээ єнєє муу Энхболдоо дуудаж авчраад “Цаана чинь Москвад Асгатыг эзэмших гэрээ хийгдчихэж. Одоохон хvчингvй болгохгvй бол хууль бус юм болж бай­на” гэх нь тэр. Хєєрхий Энх­болд нь ойлгосон ч юм байх­гvй тэр дор нь Засгийн газрын хурлаар асуудлыг оруулан дахиад л ёсоор, гэхдээ тvрvv­нийхээ хийсний эсрэгээр болгож орхилоо. Монросц­ветийн шинэ захирал Эрдэ­нээ Полиметалаас хоёр сая долларын хахууль авсан байж магадгvй бор шувуу ч ойлгомжтой газраас хєєрєн нислээ. Сугар ч зvгээр байгаа­гvй бололтой. Гэнэт эх орноо зарж орхисон хэрэгт орчихсон Эрдэнээ гайхахын туйл болж єєрийгєє ємгєєлєн сонинд хvртэл ярилцлага єглєє. Ха­рин Энхбаяр тас гvрийж энэ гэрээний талаар огт юм мэ­дэх­гvй гэж албан ёсоор зарла­лаа. Тэгсэн мєртєє тэр дор нь Москва руу “Асгатын талаар­хи Полиметалийн гэрээг энд Монголын Засгийн газар уна­гаж орхилоо. Гэхдээ найдвар байгаа, дахин ярилцъя” гэж хэлvvлжээ. Vvнийг юу гэж ойлгох вэ!? Шан харамжаа голоод байгаа юм уу, шаг­налаа єсгєх гээд байгаа юм уу, эсвэл зvгээр л зугаа бол­гож Монголын Засгийн газрыг шившиг болгож байгаа юм уу?

Ємнє нь Ерєнхийлєгч Буштай уулзахдаа Монголд хєрєнгє оруулалт хийж буй Айвенхоу майнз компанийг бvх талаар дэмжихээ илэр­хийл­сэн байдаг. Монголд нэр хvнд­тэйгээс гадна Бушийн гэр бvлийнхэнтэй ойр дотно Жэймс Бэйкэрийг Монгол руу явууллаа. Буш зэсийн най­маа хийх гээд буй хэрэг биш, ерєєс Монголд Хойд Аме­рикийн дорвитой хєрєнгє оруулалт орж ирэх нь Мон­голын эрх ашгаас гадна АНУ-ын єєрийнх нь сонирхол мєн. Гэтэл Бэйкэрийг ирэн­гvvт нь хэлээ гаргаж, салаавч занги­даж, нvvр рvv нь нули­мах ажлыг мань хvн єєрєє санаачлан удирддаг юм. Со­нин байгаа биз? Юуны тулд юуг золигт гаргаад эхлэв ээ? Таамаг л тавихаас зорилгыг нь тодорхойлоход єнєєдєр­тєє арай эртдээд байна.

Ерєнхийлєгчийн засаг­лал­тай болъё гээд л мань хvний баадууг нь мушгиад тавьчих­сан хvvхэлдэйнvvд орилоод л гvйлдээд явах юм. Монгол тэртэй тэргvй Ерєн­хийлєгчийн засаглал­тай орон. Энхбаярын одоо эдэлж бай­гаа эрх мэдэл нь соёлжсон аль ч орны Ерєн­хийлєгчийн санаархаад ч ол­дох­гvй хэм хэмжээ. Мугабэ, Чааваас, Ким Чэн Ир, Лука­шенко, Кари­мов нар л ийм хэмжээний эрхтэй байх. Энэ тухай хо­жим тодорхой ярил­цъя. Хол­ливууд Терми­натор кино­ны дєрєвдvгээр ангийг хийх гэж байгаа дуул­дана. Єдгєє му­жийн ам­бан захирагч болчих­сон Шварц­неггер дахин тог­лох болов уу хэмээн vзэгчид тэсч ядан хvлээнэ. Ямар сэдвээр га­рах бол? Уг нь манай энд сайхан тер­мина­тордож бай­на даа, баримтат кино хий­сэн ч амьтны сонир­хол тат­на даа. Терминатор гэдэг бол эвдэн сvйтгэгч гэсэн утгатай vг юм шvv дээ.

ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ ЭВСЛИЙН ОРЧИН ТОЙРОНД

XXI зуун терроризмаар эхэллээ. Хvн тєрєлхтєн даяар­­­шин бие биенээсээ улам хамааралтай болохын хэрээр терроризм нь хvний нийтлэг зовлон болж байна.

Технологийн дэвшил даяарш­лыг буй болгосон. Тех­нологи нь терроризмыг даяар­шуулж байна. Ингээд терроризм даяарших ханд­лагатай бол­лоо. Нанотехно­логи, биотех­нологи єдгєє хvний зєвхєн мєрєєдєл хийс­вэрлэлд бай­сан зvйлсийг бодит болгож бай­на. Vvний зэрэгцээ алан хядах ажил­лагааг санаанд оромгvй тє­гєл­дєржvvлж бай­на. Хvний бие биеийнхээ ємнє хvлээх хариуцлага тех­но­ло­гийн эр­чим­тэй хєгжлийн хурд­цаас vvдэн улам бvр тасран хоц­рох аж. Шинжлэх ухаан тех­но­логийн шинэ ололт нээлт амьдралд нэвт­рэхдээ асар богино зам хий­гээд хуга­цаа зарцуулдаг бол­жээ. Амьд­­­рал гэдэгт аз жар­галаас эхлээд алан хяд­лага хvртэл багтана. Терроризм олон жилийн тvvх­тэй. Тех­но­логийн хєгжлийг даган Уулын євгє­нийнхєн хашишаар ман­суу­ран амиа золиосолдог байсан бол Оро­сын народни­кууд бємбєг тэ­сэл­дэг болж харин Аль Кайда­гийн­хан Боинг хє­лєг­лєж, Аум Шинри­когийнхан хорт бодис цацдаг болжээ. Эд цємийн зэвсэгтэй болох цаг ойр­­хон байна. Тер­ро­ризм Зас­гийн газруудыг чичрvvл­дэг vеэ єнгєрєєж хvн тє­рєлхт­ний бvхий л соёл ир­гэншилд заналхийлдэг бол­жээ. Есдvгээр сарын 11-ний дараахан америкчууд алан хядагчдын vvр болсон Афга­нистанд цэрэг оруулж богино хугацаанд амжилт олов. Да­раа нь Ирак. Олон жил хvчээр нам дарж байсан єєр єєр ашиг сонирхлууд дэлбэ тат­лаа. Бирд лонхноосоо гараад ирлээ. Америкчууд шаварт суух нь тэр. Vvнтэй зэрэгцээд сонгууль ойртохын хэрээр АНУ-ын дотоодод шvvмжлэл эрчимжлээ. Ардчилсан на­мынхан Иракаас цэрэг гаргах тов тогтоожээ. Гэхдээ тэд сонгуулийн хєєрлєєр энгийн ухамсраас оноо авах гэж ингэсэн болохоос тэртэй тэр­гvй Ерєнхийлєгч хориг тави­на гэдгийг урьдчилан тооц­чихсон болов уу. Учир нь терроризмын эсрэг Бушийн хийж буй дайн том утгаараа тун амжилттай явж байгаа юм.

Афганистанд хийсэн дайн болон Иракт цэрэг оруулсан нь илт террорист болон алан хяд­лагыг ил далд дэмждэг Зас­гийн газруудыг хазаар­ла­лаа. Талибууд Афганиста­наас хєєгдсєн бол Садам Ху­сэй­ний засаг уналаа. Ливи нуу­цаар цємийн зэвсэг vйлд­вэр­лэж байснаа хvлээж бvг­дийг нь сайн дураар хураал­гасан тєдийгvй дахиж ийм юмаар оролдохгvйгээ амла­лаа. Ли­ванд байсан цэргээ Сири та­тан авлаа. Ливан одоо Палес­тиний террорист бvл­гийг нут­гаа­саа хєєн гаргаж байна. Пакистан, Саудын Араб алан хядагчидтай идэвх­тэй тэмц­дэг болов. Суданы дэг­лэм єнєє маргаашгvй боллоо.

Хэдийгээр Палестинд чє­лєєт сонгуулиар террорист Хамас бvлэг Засгийн эрхэнд гарсан боловч олон улсын хамтын нийгэмлэгийн хам­тар­сан ша­хал­тын vр дvнд гэрээ хэлэл­цээнд орж зарим буулт хийж байна. Хойд Со­лонгосыг шах­саар байгаад хэлэлцээрт оруулан юутай ч цємийн хє­тєл­бєрєєсєє тат­гал­зуулах амлалт авахуул­лаа. Ираны эсрэг бvх нийтийн хориг тавиулж чадлаа.

Нєгєєтэйгvvр манай гари­гийг терроризмын эсрэг нэгт­гэн босгож чадлаа. Алан хя­дагч­дад орогнох газар ху­мигд­саар. Олон оронд vvрлэн зохион байгуулагдсан салба­рууд нь ээлж дараалан илч­лэгд­сээр. Улс орон болгон террористуудын єєрийн нутаг дээр нь оршин байх орон зай хийгээд санхvvгийн болол­цоог идэвхийлэн хааж байна. Дэлхийн ихэнх банкуудын гvйлгээ хяналтад орлоо. Vvний нэг илрэл нь Хойд Солонгосын Макаод байр­шуулсан ердєє 25 сая дол­лар хоригт орж царцаагдсан явдал юм. Ийм олон vзvvлэлт бай­гаа учраас “Бушийн дайн” бvрэн дампуурлаа гэж ярьж буй нь хэтэрхий єнгєц хийс­вэрлэл юм. Том утгаараа терроризмын эсрэг хийж буй АНУ-ын дайн амжилттай болж байгаа. ХХI зуун бол нийгмийн янз бvрийн туршилт тавьж хариуг нь шалгасан ХIХ, ХХ зууны дараахь туршлага бv­хий эрин билээ. Либераль эдийн засаг єєрийн vнэм­лэхvй давуу чанараа бvрэн баталлаа. Хvн тєрєлхтєн да­хиж нийгэм­чилсэн, захир­гаад­сан эдийн засгийн тур­шилтын туулай болохгvй биз. Дэлхий нийтээ­рээ либераль эдийн засагтай болохоор эдийн засгийн єсєлт урьд vзэгдээгvй хурд­цаар єснє. Харин терроризм, vvнээс улбаалсан иргэншил хоорон­дын мєргєлдєєн даа­м­жирвал хvн тєрєлхтний ирээ­дvй тє­дий л олигтой гэрэлтэхгvй.

Єнгєрсєн хоёр зууны турш­­лага нь хvний нийгэм улам олон vндэстэн-улс бо­лон хуваагдахын зэрэгцээ улс тєр, эдийн засаг цэргийн бvлэглэл, интегралчлал, даяар­­­шилд хамрагдан нэгдэх хандлагатайг харууллаа. Vvний хамгийн тод илрэл нь Европын холбоо юм. Косово тусгаар тогтновол Европ нь Африкаас олон улстай болно, vvнтэй давхцаад Европын холбоо хvрээгээ Украин, Кав­каз хvртэл тэлэх болол­цоо­той. Эдийн засгийн тодор­хой интеграци болон холбоо бv­лэглэлд хамрагдах мєртєє улам бvр жижигрэн олширч буй vндэстэн-улсын хандлага тэмvvлэл империудэд аюул занал учруулж байна. Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Индонези, Нигери, зэрэг олон vндэстний аварга империуд эрт орой алин боловч энэ хандлагад автаж таарах бо­лов уу. Vvний араас олон олон дунд гарын улсууд гул­сан орно. Єнєєдєртєє эдгээр орны империйн зєн нь дэлхий нийтийн хєгжлийн чиг ханд­лагын эсрэг тvлхэж байгаа юм. Тухайлбал энд Орос, Хятад хоёрыг жишээнд татаж болно. Энэ хоёр хvчирхэг гvрэн єєрснєє терроризмын онилсон бай тєдийгvй алан хядлагад нэг бус удаа єртєж байгаа. Хvйтэн дайны vед “империализмын эсрэг” гэсэн уриан дор нэг бус террорист байгууллагуудыг санхvv, зо­хион байгуулалт, сургалтаар тэтгэн дэмждэг байсан энэ орнууд єдгєє терроризмын эсрэг эвсэлд нэгдсэн юм. Гэвч олон улсын ямар ч ин­тег­раци, стандарчлалд багт­даг­гvй. Vvнд хамаарахад єєрс­­дийгєє хэт томдоно гэж vзэхийн сацуу жижиг жижиг vндэстэн-улсууд олноороо шинээр тєрєн гарч байгаа явцаас айдаг. Єєрєєр хэлбэл империйн сэтгэлгээнээсээ салж чадаагvй. Дэлхийн ху­дал­дааны байгууллагад Хятад дєнгєж сая нэгдсэн бол Орос яарахгvй л байна. Орос Евро­пын холбоонд нэгдсэнээс, Хятад АСИАНА-д орсноос тусдаа єєрсдийн байгуул­лагыг зохиосон нь дээр гэж vзнэ. ШАНХАЙ ТАВ хэмээх цэрэг улс тєр эдийн засгийн шинэ байгууллага бол Евро­пын холбоо, НАТО, Асиана, НАФТА-д сєргєсєн ханд­ла­гын илрэц нь юм. Єєрсдийн стан­дартыг тогтоож буй бай­дал. Тэрхvv єєрийн гэсэн стан­дарт нь НVБ-д байнга илэрнэ. Энэ жишиг єрнєдийн­хєєс єєр байхын тулд тер­ро­риз­мын эсрэг дайныг сєр­гє­сєн шинж­тэй. Энэ нь шууд биш гэхэд дам утгаараа тер­­ро­ризмын эсрэг хvн тє­рєлхтний тэмц­лийн vзvvрийг мохооно. Хойд Солонгос, Ираны эсрэг авах ёстой арга хэмжээний ач холбогдлыг бууруулснаар тэдэнд тєдий­гvй улам бvр хумигдан бу­ланд шахагдаж буй янз бv­рийн террорист байгуулла­гуу­дад урам, горьдлого хайрлана.

Даяаршилд идэвхтэй нэгдэн олон улс орноос ха­маа­ралтай болж єєрийн тус­гаар тогтнол аюулгvй байдлаа бэхжvvлэх сонирхол бvхий Монгол Улсын олон тулгуурт бодлогын гадаад хvрээлэл иймэрхvv харагдаж байна.

БАТ-VVЛИЙН VГЭНД VГ НЭМЭРЛЭХ НЬ

Чоноор хонь мануулбал идэж орхино. Яагаад идчихэв гэж асуувал мань чоно бvр гайхаж орхино. Засгийн газар Монгол Улсын хєрєнгийг захи­ран зарцуулж байгаа.

Энэ манаж байгаа мєнгєє єєрснєє гударч орхидог. Яагаад ингэв гэхээр гайхаад, “хєгжилд саад боллоо, хорон санаа агуулж байна” гэж уурсахын ялдамд ер нь ингэж асууж байгаад маш их гайхана. Бат-Vvл саяхан хэвлvvлсэн Люмпэн тєр єгvvлэлдээ ингэж бич­жээ. Ийм манаач нараас бvрдсэн Тєр ямар л олиг байв гэж. Гэтэл “хамаг асуудлаа тєрєєр шийдvvлнэ”, “тєрєєс л энэ бvхнийг зохицуулах ёс­той”, тєрийн бодлого vгvйлэг­дэж байна”, “тєр vvнд анхаар­лаа хандуулмаар” гэж аахи­лагсад улам олширсоор.

Тєрийн vvрэг ролийг бид єєрснєє буруу ойлгодог учир тэндээс байж боломгvй юм нэхдэг мєртєє vндсэн vvргээ биелvvлэхийг шаарддаггvй. Тєр бол юун тvрvvн улс vн­дэст­ний аюулгvй байдлыг хангах vvрэгтэй. Батлан хам­гаа­лах, гадаад бодлого авч явахаас эхлээд vйлдвэрлэл vйлчилгээнд аюулгvйн жишиг тогтоож мєрдvvлнэ. Мєн ир­гэд болон институци хоорон­дын маргааныг шvvн таслах vvрэгтэй. Чингэхийн тулд болох болохгvйн зааг тогтоож тvvнээ бvх иргэдээр мєрдvv­лэх ёстой юм. Vvнд хэрэг­цээтэй мєнгийг ард тvмнээс гаргуулж тэдний нэрийн єм­нєєс зарцуулна. Энэ vvргийг гvйцэлдvvлэх эрх мэдлийн vvрэг функц нь бие даасан, харилцан шvтэлцээтэй, ха­рил­цан хяналцдаг институ­циудэд хуваагдана. Ардчил­сан тєрийн системд энэ vvр­гийг гvйцэтгэгч этгээдvvдийг ард тvмэн сонгоно. Эдгээр нєхдийн гаргаж байгаа шийд­вэрийг бид Тєрийн шийдвэр, хууль, журам, дvрэм хэмээ­гээд даган мєрдєнє. Ямар л ард тvмэн байна, тийм л тєр байна. Єєрєєр хэлбэл тєрийн нэрээр шийдвэр гаргагчид нь бидний байж байгаа царайны илрэл юм.

Люмпэн гэсэн герман гаралтай нэршил байна. Энэ нь соёлгvй, жишээргvй, ичих нvvргvй, улаандаа гарсан, тогтсон ажил хийгээд сонир­хол vгvй, нийгмийн байтугай гэр бvлийнхээ ємнє ч хариуц­лага хvлээдэггvй, жудаггvй хvнийг хэлдэг. Архичин, ян­хан, тэнvvлчин нарыг бас ингэж нэрлэнэ. Люмпэн нь нийгмийн празит хэсэг юм. Тэд бол нийгмийн шаар шавх­руу. Люмпэнгvvд ажил­чин ангийн дунд шургалан орж ядуу зvдvv яваагаа дарлуулж мєлжvvлснээс болсон мэ­тээр тайлбарлан элдэв бос­лого хєдєлгєєнд бусдыг єдєєн хатгаж нийгмийн бужиг­наанаас дээрэм тонуул луйв­раар юм олж авах гэж улайран увайгvйтэж амьтан vймvvлнэ. Эднийг пролетари ажилчин ангиас ялгахын тулд люмпэн пролетари гэж нэрлэдэг. Ок­тябрийн хувьсгалыг гардаг­сад нь Оросын ажилчин анги биш харин Петроградын усан цэрэг, дайны фронт орхин зугтаж ирсэн тэнvvлчид, гу­дамжны луйварчид гэсэн люмпэнгvvд билээ.

Люмпэн нь єєрийн хамаа­рах анги давхарга vгvй тул нийгмийн алив хєдєлгєєн донсолгооны vеэр элит давхаргад ч гараад ирнэ. Цєєр­мийн ёроолын шаврыг орол­дохоор баас хєвєєд гараад ирдэг лугаа адил. Булгаковын зохиолд гардаг Шариков хэ­мээх нохой бол чухам тэр люмпэний сонгодог тєлєєлєгч юм. Бусдын бvтээсэн баялаг дээр тарвалзах тєдийгvй ард тvмний нэрийн ємнєєс шийд­вэр гаргана. Сигар зууна, пижам ємсєнє, бортгон мал­гай духдуулна, “хvн сармаг­чингаас vvсээгvй” хэмээн єєртэйгєє таарсан нэгнийг эшлэн мулдаактана. Тогтоо­сон гол хэллэг нь-ард тvмэн-эх орон-vндэсний эрх ашиг-хєгжил дэвшил гэх мэт. Очиж очиж хагас бичиг vсэг­тэй ийм ичгэвэргvй луйвар­чин­гийн амнаас байнга унах эдгээр vгс ой гутааж бєєлжис цут­гуул­на. Мал хулгайлсан чоно хvний бараанаар зугтаа­даг бол єнчин хvvхдийн сvvл­чийн зvсэм талх дээрэмдсэн элит люмпэн харин ч саймш­ран шударга vнэнийг номлон хоо­лойгоо сєєтєл орилно. Тэдний ихэнх нь ийм юм ярихдаа уран сэцэн, гэхдээ ичнэ гэж мэддэггvйн дээр огтоос бо­ловс­рол vгvй тул утга холбоо, логикийг vл хэрэг­сэн мэлзэнэ, гvрийнэ, бvлт­рэнэ, хадуурна, худал зална, амлана, булзаа­руулна. Vзэл бодол, эрмэлз­лэл, тэмvvлэл, итгэл vнэмшил гэх мэтийн хvнлэг ойлголтоос хол хєндий тул урваж шарвах, биенээ хєнєєх, хуйвалдах бvхий л увайгvй vйлдэл єдєр тутмынх нь норм. Монголын уран зохиолд урвагчийн жи­шээ болж явдаг Дvлзэн бол эдний дэргэд жижиг гарын халтуурчин. Ер нь Дvлзэн яасан юм, зvгээр л сайн хvн, vнэнч тєрийн албан хаагч шvv дээ. Хойч vе нь л тvvний нэрийг гутаагаад байгаа хэ­рэг. Люмпэн элитvvд газрын єндєрлєгт гараад зогсчихсо­ныгоо хурмастад хvрсэн мэт сэтгэн ярвалдах нь єрєвдєм. Язгууртан, сэхээтэн, оюунтан дvр эсгэх гэж хичээх нь бяц­хан тархитай нь авцалдаж єгєхгvй инээд барна. Люмпэн элитvvд хуулийн бус аргаар хєрєнгєжсєн байдаг тул мате­риаллаг тал дээрээ лут. Ха­рин хvн тєрлєхтний хэдэн мянган жил хуримтлуулсан оюуны их євийг vл ойшооно, ойшоолоо гээд ч аль нь юунд хэрэгтэй талаар ойлголт vгvй.

Гэхдээ Монголын парла­мент дан люмпэнгvvдээс бvрдээгvй. Ийм байх болол­цоо ч vгvй. Сонгуулиас сон­гуульд люмпэн элитvvдийн эзлэх хувь процент улам эрчимтэй нэмэгдсээр илт олонхи болж байгаад хамаг зовлон байгаа юм. Энэ нь эдний суурь дэвсгэр болсон манай нийгмийн сэтгэлгээ улам больхижин люмпэнжиж буйн илрэл болой. Амьдрал­даа ганц сар болов ердийн хvн шиг хєдєлмєрлєж vзээ­гvй, улсад улаан мєнгєний татвар єгч байгаагvй мєртєє лухайтлаа баяжин цэлцийсэн тэд хоноц хоноцдоо дургvйн vлгэрээр “мєнгєтэй нэг нь тєрийг гартаа авлаа” хэмээн нэгнээ гадуур­хана. 35 vсэг­нээс цєєн хэрэг­лэгддэг ар­ваа­дыг нь хэдий­нээ мартчих­сан атлаа “дээд боловсрол­гvй хvмvvс сонгог­дож байна”, “их хуралд бо­ловс­ролгvй хvмvvс орж ир­чихээд хийх юмаа олж ядаж байна” хэмээн биендээ дээ­рэл­хэнэ. Яг vгчлээд ингэж хэлж байхыг нь зурагтаар чихээрээ сонссон шvv.

Vнэндээ манай нийгмийн сор нь биш гэхэд парла­ментэд суудлаа олж байрш­сан цєєнгvй хvн бий. Нийгэм улс тєр эдийн засгийн талаар­хи Бат-Vvлийн мэдлэг лут талдаа. Тэр маш их уншдаг, иймээс єєрийн тогтсон зар­чим­тай, зарчмаа дэндvv гэ­мээр хатуу баримталдаг. Оюун, Лундаажанцан, Баяр­цогт нарын улс тєрийн мэдлэг боловсрол тун єндєр. Баярт­сайхан, Бадамдамдин, Од­баяр, Ерєнхий сайд биш нєгєє хоёр Энхболд нар ч ер дутах­гvй. Гэвч улс тєрийн зvтгэл­тэнд дан ганц мэдлэг боловс­рол хангалтгvй юм. Тухайн vндэстний ємнє ямархуу гvн ангал угтан байгааг филосо­фич шууд хэлж зvрхийг нь vхvvлдэг бол улстєрч мэдсэн ч vvнийг эс хэлэн нийгмийг зоригжуулан урагш дагуулж хагасыг нь ангал руу унаган vлдсэн нь тvрvvчийнхээрээ гvvр хийн туучиж цаана нь гарах нєхцєлийг бvрдvvлдэг. Энд л философичийн vнэнд дурлах, улстєрчийн зориг­жуу­лан зохион байгуулах эрс тэс ялгаа харагддаг гэнэ. Ингэж зохион байгуулах авьяас Ганди, Батбаяр, Энх­сайхан, Баттулга нарт бий. Гэвч эд нийлээд нийлээд Энхбаярын хаана нь ч хvрэх­гvй. Харин сайн зохион бай­гуу­лагч нь аргаа зорилгоороо зєвтгєдєг хорон муу санаатан бол тvр зуурын амжилт олж болох авч эцсийн бvлэгт vндэстнээ сvйрvvлдгийг Гитлерээс биш гэхэд Мобуту, Иди Амин, Арафат, Бокассо нарын жишээнээс эрхбиш мэдэх биз ээ.
2007 оны тавдугаар сарын 22

СТРАТЕГИЙН ОРД ХЭМЭЭХ VЛГЭР ОРШВОЙ

УИХ стратегийн орд газар гэгчийг баталжээ. Гэхдээ энэ нь юу болох тухай хэчнээн гишvvнээс асууна, тєчнєєн хариулт сонсоно. Анх ийм нэр томъёо хэн бодож олсон юм бол? Хармын сэтгэлээс vvс­сэн байж магадгvй.

Ашиг ихтэй ордыг хэн нэг нь ав­чи­хаад хаялагагvй зан гаргаад байж магадгvй. Эсвэл Тєрийг сайн бизнис хийдэг газар гэж ойлгодог нэг нь vндэсний баялгаа vржvvлэх аргыг ол­сон vндэсний баатраар vvрд дурсагдах гэсэн ро­ман­тик хvслээс vvдэлтэй ч байж болох. Юутай ч ашигт малт­малд хєрєнгє оруулахад хам­гийн тохиромжгvй орноор Монгол тодроход энэхvv стра­­­тегийн орд гэсэн хуульчил­­сан тодорхойлолт гоцлох vvрэг гvйцэтгэсэн нь маргашгvй vнэн. Айлгачиж байхгvй юу. Тохиролцож то­хи­ролцож асар их хєрєнгє оруулаадахсан чинь гэнэт нэг нартай єдєр “стратегийн орд” гэж нэрлээд хамаг хєрєнгийг нь хурааж орхивол яана.

Стратегийн орд хэмээгдэх энэхvv эрхтэн дархтан хянал­таа тогтоох жагсаалтанд ги­шvvд ємчийнхєє тойрогт байгаа жалга болгоныг оруу­лах гэж амиа тавьцгаав. Эцэст нь аль томхноос нь тvvж байгаад стратегийн гэж нэрлэхээр боллоо. Энэ орд нь яагаад багтчихаад энэ нь орсонгvйв, ийм эрдэс яагаад тооцогдсонгvйв гэх мэтчилэн олон юм асууж болох авч нэгэн утгатай хариу хаана ч байхгvй. Шинэ Vндсэн хуу­линд нэгдлийн дарга нарын шаардлагаар “мал тєрийн хамгаалалтанд байна” гэж оруулсан боловч энэ нь ямар утгатайг хэн ч тайлбарлаж чаддаггvй. Ерєнхийдєє л мон­голчууд мал хоёр биендээ хайртай гэсэн л санаа байх. Стратегийн орд ч гэсэн ийм л утгатай болох шиг.

Гэтэл Монголд vнэхээр стратегийн ач холбогдолтой, єєрєєр хэлбэл vндэсний аюул­­­гvй байдалд шууд болон алсдаа мэдэгдэхvйц нєлєє­лєх “юм” бий. Vvнд юун тv­рvvн урааныг нэрлэмээр байна. Ураан бол цємийн эрчим хvч буй болгох гол тvvхий эд. Нэг талаас цємийн зэвсгээр хєє­цєлдєх уралдаан нэгэнт єрнє­жээ. Нєгєє талаас цємийн эрчим хvчний vйлд­вэр бай­гуулах явдал гэнэт эрс нэмэгдлээ.

Атомын цахилгаан станц дахин моодонд орлоо. Чер­нобыль мартагдаж байна, тэгээд ч технологи vсрэнгvй сайжирчээ. Нєгєєтэйгvvр сэргээгдэх эрчим хvчний тухай сайхан яриа улам бvр цєхрєлд орон бууж єгєх тал руугаа орлоо. Германд но­гоонтнууд тєрєєс зайлж тэд­ний буй болгосон цємийн эрчим хvчинд тавьсан хориг цуцлаг­дах нь. Ойрын хэдэн жилд Орос 100 атомын станц бари­хаар тєлєвлєсєн бол Энэтхэг, Хятад тус бvр 150-ийг шинээр барихаар шийд­жээ. Урааны vнэ жилийн дотор 12 дахин єслєє.

Хэдхэн гvрэн цємийн зэвс­гийг ємчилдєг vе єнгєр­чээ. Одоо ил далд зэвсэгтэй ор­нууд арав хvрсэн ба цаа­шид ч єсєх хандлагатай. Технологи нь бололцоотой болохын хэрээр тvvхий эд олдохгvйн зовлонд автана. Цємийн зэвсэгтэй болох хам­гийн их хvсэлтэй лалын ер­тєн­­цийн аль ч оронд ураан vгvй гэнэ. Пакистаны атомын ураан Чадаас хул­гайлагдсан гэдэг. Улс гvрнээс гадна террорист бvлгvvд єєрийн бичил бємбєгтэй боло­хоор хєєцєлдєнє. Техно­ло­гийн хувьд бололцоотой аж. Ураан л олчихвол... Энэ бол том аюул.

Дэлхийд нээгдчихээд бай­­­­гаа урааны нийт нєєцийн хагас нь Монгол, Казахстан хоёр оронд бий. Дэлхийн нийт нєєцєд эзлэх хувиар авч vзвэл манай ураан ноолуу­раас ч их. Ураан бол ноолуур­тай харьцуулахад хавьгvй илvv стратегийн тvvхий эд. Vvний ашиглалт хамгаа­лал­тыг тєрєєс зохицуулан олон улсын байгууллагатай хамт­рахгvй бол ашиг гэхээсээ аюул дагуулж ч болох талтай. Гэтэл єдгєє урааны орд газ­рын лицензvvд хэн хэний хармайнд явдаг юм, бvv мэд. Жинхэнэ эзэн нь Бэн Ладэн уу, Ким vv, Хамас бvлэг vv, Ираны Дотоод яам уу?

Асгатын мєнгєний ордын тухай сvvлийн vед их ярих боллоо. Мєнгє бол унци нь саяхан болтол таван доллар бай­гаад одоо 13 доллар бол­сон металл. Нэг их ховор эд ч биш. Иймээс мєнгєний орд шинээр байгуулах нь ашиггvй хєрєнгє оруулалтад тооцогд­дог байлаа. Гэнэт саяхан болтол тоогддоггvй байсан мєнгєний ордууд гэнэт ха­данд гарлаа. Бvр vхэлддэг боллоо. Юу болов?

Хvн тєрєлхтєн хэдэн мян­га­ны турш алтаар солилцоо хийдэг байжээ. Хамгийн найд­вартай шалгарсан хэрэгсэл. Авч явахад хялбар, ховор, vрэгдэж хуучирч алга бол­доггvй. Хятадын Сvн улсын vед цаасан мєнгє гарсан боловч ердєє 200-300 жилийн ємнєєс л дэлхий нийтийн хэрэглээ болжээ. Гэхдээ цаасан мєнгийг алтаар барьцаа­­лан баталгаажуулна. Тєдєн тєгрєг тийм грамм алттай тэнцэнэ гэвэл шууд л цавчаад жигнээд л сольчи­хоно гэсэн vг. Сvvлдээ алтан баталгаа гэдгийг болилоо. Жишээ нь америк доллар дэлхий нийтийн мєнгє боло­хын хэрээр АНУ-ын тєв банк тэр болгонд нь алт цавчиж єгєєд байвал утгаа алдаж эхэлнэ. Гэтэл нєгєє талаас алтаар баталгаажаагvй цаа­сан мєнгє хамгийн найдвар­гvй эд болж таарна. Ин­фля­цид єртєхєєрєє юу болдгийг мон­голчууд ерээд оны дун­дуур биеэр мэдэрсэн. Эдийн зас­гийн хямралыг хамгийн тv­рvvн даалгvй дорхноо хог болдог зvйл бол цаасан мєн­гє. Єдгєє манай дэлхийд 100 триллион доллартай тэнцэх цаасан мєнгє ба бонд байгаа гэнэ. Vvнийг нь хvн тєрєлхт­ний єдий хvртэл олзворлосон алтанд хуваахаар нэг унци алт 42 мянган доллар болох ёстой юм байна. Гэтэл одоо єсєєд єсєєд 650 доллар бай­гаа шvv дээ. Цаасан мєнгийг эргэж алтан баталгаатай бол­гох, єєрєєр хэлбэл алт дахин солилцооны хэрэгслэл болох хандлага гарна гэж эдийн засагчид ярьж байна. Юутай ч алт ойрын vед 1000 доллар болох гэнэ.

Алтыг орлодог ганц зvйл нь мєнгє гэнэ. Цагаан алт зэрэг бусад металл танихад хэцvv, хуурамч нь ялгагд­даг­гvй зэрэг дутагдалтай аж. Тvvхийн турш 10 мєнгєн зоос нэг алтан зоостой тэнцдэг байжээ. Одоо байгаа харьцаа 50:1. Зохист харьцаанд очи­хын тулд мєнгє дор хаяж тав дахин vнэ орно. Алтны vнэ єсєхєєр араас нь дагана. Цаасан мєнгийг алтан батал­гаанд оруулбал аягvй бол унци мєнгє найман мянган доллар болж болох нь байна шvv дээ. Ийм их ирээдvй гэрэлтvvлсэн орд бол яах аргагvй стра­тегийн ач хол­богдолтой. Ту­хайн vедээ Юань гvрний хамгийн гол стратегийн орд болох мєн­гєний уурхайг ма­наж байсан монгол цэргvvд шинэ тєрсєн Мин улсын хаа­ны зарлигаар тэндээ хоригдон vлдсэн учир єдгєє хvртэл Юнань мужид монгол цуст­нууд амьдардаг гэнэ.

Монгол Улсын тєрийн бодлогыг тодорхойлогч нь УИХ, хэрэгжvvлэгч нь Засгийн газар. Хууль номоороо бол шvv дээ. Гэтэл лиценз бу­лаа­цалдан хэмлэлдэж суудаг УИХ, “би л сэнтий дээрээ наалдаатай байвал хорвоо сvйрсэн ч надад падгvй” гэсэн бодолтой ажил vvргээ мэд­дэггvй Ерєнхий сайд хоёрын дундуур Энхбаяр шурган орж ганзагын наймаачин аятай єнєє бодлого, стратеги, так­тикийг нь тэр чигээр нь євєр­тєлж аваад газар газар очин най­маал­цах боллоо. Vнэндээ энэ оронд хэн хууль тогтоож хэн хэрэг­жvv­лээд байгаа нь ч ойлгогдохоо больсон. Франц, Японд очин урааны vзэсгэлэн худалдаа зохиох шив дээ. Энэ талын бодлогыг зохиох vvрэг­тэй гишvvд нь харин ч яс горьдсон нохой шиг даган vлдэнгэр гарвал олоод зуучих санаатай далбалзана. Орост очоод мєн­гєний ордыг нь зарчихлаа. Эзэн байх ч сайхан юмаа. Их єр тєлєх vеэр далимдуулаад мафийн­ханд амлачихсан юм гэж гадуур шуугих юм билээ. Ийм асууд­лыг стратегийн орд мєн ч бай биш ч бай УИХ ерєнхий бодло­гыг нь тодор­хойлж, Зас­гийн газар гэрээ хэлэлцээрийг нь хийх vvрэг­тэй юм л даа. Уг нь орд газрыг нээлттэй тэн­дэ­рээр єгч авал­цах хуультай л даа. Энхбаяр орд газар наймаал­цах эрхгvй гэж Зас­гийн газар ёсыг бодож аман­даа бувтна­сан боловч Энх­болдыг тоож vгийг нь сонсох хэн байх билээ. Ядах­наа “жов” гэж хэлэх хvн ол­дох­гvй, цаадуул нь чихгvй толгойлоод мєрєє­рєє ажлаа хийгээд л явааг харж байна уу? Монгол Улсын Vндсэн хуулиар хэн юу хариу­цах ба хариуцахгvйг тодорхой биш гэхэд тоймлоод заачих­сан байгаа. Гэхдээ Vндсэн хууль гэж юу юм бэ? Зvгээр л муу цаас шvv дээ. Засаж бол­но, хэрэгсэхгvй байж болно, бєг­сєє арчиж болно, дур нь хvр­вэл шvтээн болгоод эшлэн зааж болно. Далайлгаж бай­гаад хэн нэг­нээс лиценз бу­лааж болно, мєн лиценз єгч болно. Ерєн­хийдєє л цаг, орон зай, агаа­рын даралтаас ха­маа­раад олон янзаар ашиглаж болдог универсаль хэрэгслэл юм уу даа.

НИЙГМИЙН ЖООМ

Жуулчны улирал эхэллээ. Социа­-лизмын vед гад­наас 300 жуул­чин авч чаддаггvй бай­сан манай орон єдгєє 40 мянган жуулчин авч жилд хилээр орж гардаг гадаад паспорттай хvний тоо дав­хардсан тоогоор аль хэдий­нэ 200 мянга гарчээ.

Аялал жуулч­ны салбар эдийн засагт улам илvv жин дарах боллоо. Нэг жуулчнаас дунджаар гур­ван мянган доллар салгаж чадвал энэ тєрлийн бизнес жишиг хэмжээнд хvрчээ гэж vздэг юм гэнэ лээ. Швейцарь зэрэг оронд энэ тоо vvнээс ч хавь­гvй илvv гардаг аж. Египт жилдээ дєрвєн сая жуулчин авдаг боловч нэг хvнээс 800 орчмыг авч vлддэг гэнэ. Мєнгє салгах гэж байна гээд онгоцны тий­зийн vнийг хэт єндєр тавьчих­вал хэн ч ирэ­хээ больчихно. Иймээс олон жуулчин авахын тулд унааны vнийг харин ч багасгадаг номтой. Ингэхээр жуулчнаас vзэх харах юм, зугаа цэнгэл, тохилог байдал, тоглоом наа­дам, бэлэг дурс­гал зэрэг сонирхлыг нь та­тах юмаар элбэг байх ёстой.

Гадныхныг татах юутай­сан билээ, бид? Цэвэр агаар онгон байгаль? Тийм л дээ, гэхдээ тэрийг чинь шууд худалдахгvй шvv дээ. Vзvv­лэх юм ховор. Тээр жил Японоос ирсэн 80 гарсан євгєнийг 69-нд суулгаж аваад Эрдэнэзуу руу аваад давхи­чиж. Vзэж дуусаад єнєє євгєн уйлаад унасан гэнэ. “80 гар­сан бие муутай євгєн намайг иймхэн юм vзvvлэх гэж 500 км газар муу машинаар дон­сол­гон энд чирч авч ирж байдаг та нар мєн ч хатуу сэтгэлтэй улс юмаа, ийн ийн”.

Жуулчин татах нэг зvйл бол казино. Гэтэл энэ талын бизнес эхлvvлэх гэж хууль єргєн барьсан хэдийгээ барьж аваад шоронд хийж орхи­сон. Казинотой газар янханчлал, архидалт гэмт хэрэг ихэсдэг гэж тайл­барла­лаа. Архидалт, садар самуун ч казиногvйгээр бие даагаад мєн ч хєгжиж байна даа. Харин казиног их л далд бизнес болгон тусгай лицен­зээр, гэхдээ зохицуулсан хуульгvйгээр гаарууллаа. Тус­гай зєвшєєрєл, лиценз гэдэг бол авлига. Сонссоноор 50 сая орчмын хахуулиар нэг лиценз олгодог байжээ. Зохи­цуу­­лал­тын хууль санаачил­сан хэдийг шоронд хийхэд голлох vvрэг гvйцэтгэж явсан нэгэн хvний адаг ойрноос єєрийн кази­ногийн хууль єргєн барьчихсан орилоод л явна. Багшийнхаа vзэг, ємд­ний тэлээ хахуульд авсныг илчилж ялын тєлєв­лєгєє биччихсэн сонинуудад далд нэрээр хэвлvvлж явсан тэ­рээр єдгєє Нисэхээс цаахна шинээр барих казинод хувь­цаа эзэмшихээр болсон юм гэнэ лээ. Манайд ажил хэрэг ингэж л урагшилдаг байхгvй юу.

Баар, ресторан, цэнгээний газрын хаалгыг 12 цагт тас барьж байх хууль гарсан. Санаачлагч нь нас тогтсон нэгэн парламентч авгай. Хэ­рэг­жvvлэгч нь хотын мээрмаа гэгдэх бас нэг авгай. Єєрснєє чадахаа болихоор бусдыг торгож байгаа ёр нь. Саяхан цагдаа нарын хурал дээр журам сахиулагчид маань хотын бvх онгойж болдог болгоныг оройн ес юмуу цаашил­лаа гэхэд 10 цагт тас хааж байя гэсэн сайхан са­наач­илгаа дээш дээш нь дэвшvvлжээ. Улаанбаатарын долоон мянган цагдаа жорлон дээр цугласан ялаа аятай хотын тєвийн хэдэн баар ресторанаар амьдралаа зал­гуулдаг учир цалин орлогоо нэмэгдvvлэх гэж буй санаа нь. Нар далд ормогц хотын захаар архидалт, аллага, хулгай дээрэм, хvчирхийлэл, садар самуун буцална. Олз орлого vгvй тийм газар зvг­лэдэг тэнэг цагдаа олдохгvй. Баар, ресторанд хvмvvс 10 цагаас л хойш очно, учир нь энэ бол хоол иддэг гуанзнаас ялгаатай. Энд хоол идэхээс хавьгvй их мєнгє зарцуулдаг. Энд хэт vнэтэй учраас архи­дан согтуурах их vйлс болдог­гvй. Яг энэ vед л хяналт шалгалтынхан олзондоо мор­дож дарамталж гарна даа.

Баар, ресторан байгаа учраас залуучууд хар тамхи хэрэглээд байгаа юм биш єєр учир шалтгаантай гэдгийг ойлгоход тєдийлєн ухаан шаардахгvй. Хvмvvсийн энд ирдэг нь єлєн ходоодоо дvvр­гэ­хээс арай єєр зорилготой, тэд гэмт хэрэгтнvvд биш, уулзаж учирч зvгээр л цэнгэх гэсэн залуучууд, жуулчид, иргэд. Хvнтэй танилцах гэсэн, хєгжим сонсох гэсэн, танил­тайгаа уулзах гэсэн, пиво ууж зугаацах гэсэн, ганц сайхан бvжиглэх гэсэн тэдний зорил­го нь єлєн нvдэндээ хомхой шунал гялалзуулсан хууль тогтоогчид болон хэрэгжvv­лэгч нарын єєрєє чадахаа болихоор єрєєлийг хорлох гэсэн, хуулиар бусдыг да­рамт­лах гэсэн, рекетээр амьд­­­рах гэсэн, лицензээр баяжих гэсэн гэмт хэргийн сэдэл санаатай харьцуу­лахад хавьгvй гэмгvй ариун зvйл билээ л. Таарах нєхєр сvvдэр олдохгvй яваа бо­ловс­ролтой, мєнгєтэй хэдэн мянган охид хvvхнvvдийг Лениний хєшєєний ємнє дэн­гийн гэрэлд жарваганаад зог­сож бай гээ юу?

Vнэндээ хууль тогтоогч болон хэрэгжvvлэгчдийн бам­бай болгон ярих дуртай гэмт хэрэг нийгмийн ядуурлаас vvдэлтэй. Архидан согтуурал, хулгай дээрэм, садар самуун нь нийгмийн аль ядуу хэсэгт элбэг таарах vзэгдэл. Ийм гэмт хэрэг тав тухтай орчин, єндєр vнэ нэхдэггvй. Нийг­мийн ийм vзэгдэлтэй нvдэн­дээ харагдсаныг хааж хорьж тэмцдэг ч vгvй. Энэ нь хэдий­гээр хууль тогтоогчид болон хэрэгжvvлэгч нарт таатай орлого єгдєг боловч гэмт хэргийг улам далд байдалд оруулан цааш нь урхагшуул­даг. Хутга мэсээр гэмт хэрэг их vйлддэг боловч тvvгээр мєн талх мах хэрчдэг тул хо­риг­лодоггvйг бvгдээрээ бараг гадарлах л болов уу даа.

Баар, ресторан, цэнгээ­ний газар нь vндэсний баялаг бvрдvvлдэг эдийн засгийн бас нэг бие даасан салбар юм. Энэ нь єндєр vнэ єртєг­тэйнхєє хэрээр улсад илvv татвар тєлнє. Хєгжимчин бvжигчнээс эхлээд оюутан сурагчид зориулсан зєєгч аяга угаагч гэх мэтчилэнгээр олон ажлын байр буй болгоно. Залуучууд, жуулчид, иргэдэд амралтын цагаа ая тухтай єнгєрvvлэх бололцоо. Ийм хэрэгцээ хаана ч тэр дундаа сая хvнтэй хотод зайлшгvй бий. Шєнєєр архи, дарс, пиво уух, хєгжим сонсох, бvжиглэх хэрэгцээ. Бvх хvнийг мээр­маа авгай шиг 10 цагт орон­доо орсон бай гэж албадах гэж vv? Тэгээд ч энэ нь нэг их зєв хvмvvжлийн жишээ болж чадах ч юм уу даа? Шєнийн цэнгээний газрыг орон сууц­наас хол байлгах, согтуу хvнд эс vйлчлэх, зодоон цохион гаргахгvй байх, гэмт хэрэггvй орчин бvрдvvлэх гэх мэт нь шал тусдаа асуудал, тусдаа арга хэмжээ юм. Иймэрхvv цэнгээний газрыг зэрэглэж ангилдаг. Дээд зэрэглэлтэй нь илvv татвар тєлдєг, илvv шаардлага хангасан байх vvрэгтэй. Хамгийн доод зэрэг­лэл буюу гэмт хэргийн vvр болох магадлалтайг нь эртхэн хааж авдаг. Хаана ч тэгдэг. Хойд Солонгост ч тэгдэг юм билээ. Хvн болгон гэмт хэрэг­тэн биш. Харин ч тэрэн дээ­рээ тулбал нийгмийг хvмvv­жvvлэх vvргийг сайн дураа­раа єєр дээрээ авсан хууль тогтоогчид болон хэрэгжvv­лэгчдийн доторх гэмт хэргийн эзлэх хувь жирийн иргэдийнх­тэй харьцуулшгvй єндєр бай­гаа. Авлига, хээл хахууль, ре­кет, албан тушаал ашигла­лаа арай гэмт хэрэг биш гэж бод­дог юм биш биз дээ?

Иргэншсэн буй хориглох зарчим шал єєр шалгууртай юм билээ. Тэнд бусдын эрхэнд халдаж зєр­чєєгvй л бол насанд хvрсэн хvнд юу ч хориглодоггvй. Юмыг зєвхєн хvvхдийн эрх гэдгээр хязгаарладаг. Манай телевизvvдээр орой долоон цагт vзvvлдэг гомо порног тэнд хvvхдийн орчинг бузар­туул­на гэдэг шалтгаанаар хо­риг­ло­дог. Садар самуун бо­лон согтууруулах ундааны сурт­­чил­гааг зєвхєн хvvхдийн хvмvvжилд таарахгvй утгаар нь л хориглоно. Архи тамхи болон шєнийн vзвэрт хvvх­дийг л нэвтрvvлдэггvй. Энэ тєрлийн vйлчилгээ хийгчдийг хvvхдэд vйлчилсэн хэрэгт нь л шийтгэл ногдуулдаг. Тэнд­хийн парламентын ги­шvvн, татварын байцаагч, цагдаа нар нь насанд хvрсэн хvнийг хvмvvжvvлэх, мора­лийг нь тогтоох vvрэг єєртєє авдаг­­гvй. Хvvхэд болон хvvх­дийн орчныг хамгаалах нь харин тэдний ариун vvрэг. Ийм сайн зохицуулалттай учраас тэнд тодорхой тооны янхан байдаг, манайд тас хориглодог учраас тэр­ бай­тугай насанд хvрээгvй охид єчнєєнєєрєє биеэ vнэ­лээд явж байна.

Мэргэжлийн хяналтын­хан, татварынхан, гаалийнхан, цаг­даагийнхан, хот дvvргийн за­хир­гааныхан шинэ жил, цагаан сар, маарт, цэргийн баяраар аль vнэтэй рес­тора­нуудад шєнєжин нийлэлддэг. Дээд зэрэглэлийн рестора­нуудад жоом байдаггvй. Тэд л жоомны vvрэг гvйцэтгэнэ. Vнэгvй хоол ундааг тэд бvх сvв рvvгээ чихэж гударна, бєєлжинє, зодолдоно, муухай орилол­доно, агсам тавина. Хоолон дээгvvр гvйлдэх бай­га­лийн жоомноос хавьгvй муухай, дотор давч­дам, огиу­дас хvрэм.

ХЭЛЛЭГ БА ОЙЛГОЛТ

Тємєр хатагтай Анг­лийн Ерєнхий сайд Тэтчерийг анх ингэж нэрлэснээр ийм нэршил vvсчээ. Тэтчер Нийг­мийн бодлогын сайд байхдаа хvvхдэд сургуульд єгдєг бай­сан vдийн хоол хєтєлбєрийг хассан байна.

Vvнээс болж эхчvvд тvvнийг vзэхээ больж “эмэгтэй хvн биш, тємрєєр хийсэн авгай” гэлцэх болжээ. Тэрээр Ерєнхий сайд болсон хойноо vйлдвэрчний эвлэл­тэй хэдэн жил тулалдаж байж улсын ашиггvй vйлдвэрvv­дийг хааж, єргєн хувьчлал явуулсан. Английг социализ­маас гаргаж, улс орныг эрvvл эдийн засагтай болголоо. Тvvний бодлогыг олон хvн тухайн vедээ эсэргvvцэж байсан боловч эрvvлжсэн єнєєгийн Англид тvvний зєв байсныг бvгдээр зєвшєєрдєг, саяхан Лондонд тvvнд хєшєє босгосон. Эрэгтэй улстєрч­дєєс ч чанга хатагтай.

Монгол улстєрч эмэг­тэй­чvvдэд энэ нэр зохихгvйгээс гадна ингэж нэрлэвэл vндсэн утгыг нь алдагдуулна. Учир нь “тємєр хатагтай” гэдэг нь олон дахин сонгогдсон, эсвэл зан ааш ширvvн, эсвэл бие булчинлаг гэсэн утга огтоос агуулдаггvй. Нийгмийн ха­лам­жийг улам нэмэхээр хоо­рон­доо єрсєлддєг манай эмэг­­тэй зvтгэлтнvvдийг хам­гийн чангыг нь нялцгай гури­лан, тэгээд цааш нь шар тосон, хайлсан лаан, усан гэх мэтээр нэршвэл зохилтой.

Мєнгє угаах АНУ-д архи хэрэглэхийг тас хорьдог хууль­тай байх vед гангс­терvvд сархадын хууль бус наймаанаас асар их мєнгє олдог байж. Орлого хууль бус наймаанаас олдсон байж таарахгvй, иймээс єєр орло­гоос олсон мэт харагдуулах ёстой. Чикагогийн дээрэмчид єєрсдийн эзэмшдэг хими цэвэрлэгээний газрынхаа орлого мэтээр мєнгєє хууль ёсны болгодог байв. Ийм цэвэрлэгээний газрыг анг­лиар лондри гэнэ. Эндээс лондри мани буюу угаалгын мєнгє гэсэн нэршил vvсчээ. Орчин vед хар тамхи, зэвсэг наймаалсан хууль бус мєнгєє казиногоос хожиж олсон мэт болгож угаадаг тvгээмэл арга дэлгэрчээ. Мєнгє угаахад тогтсон ханш ч бий. Хууль бус мєнгєтэй хvн 30 хvртэл ху­вийг нь тушаагаад казиногоос асар их баялаг азаар хожлоо гэсэн баримт бvрдvvлж орхино.

Манайд мєнгє угаана гэд­гийг хоёр янзаар ойлгодог. Эхнийх нь усаар угаах мэ­тээр ойлгоно. Манай нэг пар­ламентч авгай тээр жил “Ма­най банкууд мєнгийг угааж угааж...” хэмээн нусны ал­чуур угааж байгаа байртай хоёр гараа хэсэг vрчиж байс­наа “...цааш нь явуулчихдаг” гэж ярьж билээ. Єєрийгєє бизнесчин гээд нэрлэчихсэн нэг луйварчин сонинд ярилц­лага єгєхдєє “Нигерээс надад мєнгє угаах урилга ирсэн. Vvнийг би зєвхєн албан ёсоор л хуулийн дагуу угаана гэдгээ хэлж, Москва дахь Нигерийн Элчин сайдтай уулзсан” гэж нэг донгосоодохсон. Нєгєє нэг ойлголт нь их мєнгєєр бизнес хийхийг хэлээд байх шиг. Их мєнгєєр бизнес хий­сэн бол их мєнгєєр бизнес хийжээ л гэнэ шvv дээ. За­рим­даа манайд авлига, хул­гай шамшигдууллыг “мєнгє угаах” гэцгээдэг, бvргэдийг л бvргэд гэж нэрлэдгийн адил хууль бус мєнгєний єнгийг хувиргахыг л мєнгє угаах гэнэ.

Vнэндээ манайхан мєнгє угааж чаддаггvй. Баянгол буудалд бараг л vйлчлэгч хийж байсан нєхєр Ерєнхий сайдын ивээлд ороод л мар­гааш нь шахам эхнэртээ болон єєртєє vнэтэй жип авсан боловч хаанаас ингэж хєрєнгєжснєє тайлбарлаж чаддаггvй. Ямар сайндаа нэгэн социалист залуу луй­варчин хагас сая доллараар байшинтай болчихсныгоо эгч нь Солонгост хараар ажиллаж мєнгє илгээдэг мэтээр ярьж элэг хатааж байхав. ТVЦ ажиллуулж vзээгvй Улаан гонжоомныхоо vнийг ч хаа­наас олсноо тайлбарлаж ча­дах­гvй гєлєлзєж явна. Хаа очиж Энхбаяр л сэргэлэн юм. Энд тэнд хэлсэн vгнvvдээ тvvвэр болгон хэдэн ботиор хэвлvvлж албан газруудад тэнгэрт тулсан vнээр хvчээр шахсан ба хожим єєр луйв­раар олсон хавьгvй их мєнгєє энэхvv номын далайгаас сувд тvvсэн мэтээр тайлбарлаж Авлигын хорооныхныг мад тавих учиртай юм. Vvнийг бол харин мєнгє угаах гэж нэр­лэвэл vндсэн санаатайгаа тохирно шvv. Нохой тоож гарчиглахгvй хог новшоо тє­рийн байгууллагуудад албан тушаалаа ашиглан хvн vнэм­шимгvй vнээр “борлуулсан” нь авлигын зvйл аймагт ч бас хамаарах учиртай.

Хар гариг 1929 онд Нью-Йоркийн бирж дээр айхавтар уналт болж тэр нь даам­жирсаар дэлхийн эдийн зас­гийг сvйрvvлсэн билээ. Эн­дээс “хар гариг” гэсэн нэршил vvссэн байна. Бирж дээрх гэнэтийн уналтыг ийнхvv “хар” гэж нэрлэдэг болжээ. Хамгийн сvvлчийн “хар мяг­мар гариг” сарын ємнє Шан­хайн бирж дээр тохиосон. Хар гариг гэсэн нэр нь хэн нэгнийг болон хэсэг бvлгийг ажлаас халахтай ямар ч холбоо байх­гvй. Манайд vнэндээ бирж байдаггvй болохоор ямар ч хар гариг vл тохионо. Байгаа ганц бирж нь дампуурчихсан гэдгийг захирал нь жилийн дараа мэдсэн ба харин аль гаригт тохиосныг нь олж тогтоож чадаагvй.

Тєрийн гурван єндєр­лєг Тєрийн эрх мэдэл vvрэг функцээрээ тусгай инсти­ту­циудад хуваагдах ёстой ту­хай онол vйлдвэржилтийн хувьсгалын vед гарчээ. Тє­рийн дээд эрх мэдлийг бие­нээ­сээ vл хамаарсан, биеэ харилцан хянаж чаддаг Хууль тогтоох, Шvvх, Гvйцэтгэх засаглалууд болгон хуваах тухай онолыг Монтэскю бо­ловсруулж, 1776 оноос АНУ-д анх амьдралд хэрэгжvvлж эхэлжээ. Дэлхийн анхны Vнд­сэн хууль тэнд боловсорч тєрийн гурван єндєрлєгийн тухай хуульчилж єгсєн байна. Энэ загвар єдгєє аль ч улс орнуудад хуульчлагдсан, харин хэрэгжилт нь мэдээж янз янз.

Одоогийн манай Vндсэн хуулиар Дээд шvvх, УИХ, Засгийн газар гурав нь тєрийн гурван єндєрлєг юм. Заавал хvнжvvлэх гээд байвал Дээд шvvхийн дарга (нэрийг нь мэдэхгvй юм), олондоо “76 худалч” гэж алдаршсан мань хэд, Ерєнхий сайд Энхболд нар юм. Гэтэл гудамжаар зvгээр явдаггvй, заавал за­мын хєдєлгєєн зогсоож байж гэрэл гялалзуулан орилж давхидаг “гурван дурак”-ийг хvмvvс тєрийн гурван єндєр­лєг гэж нэрийдэх болсон нь нvдээр харснаараа барим­жаалж буй хэрэг байх. Ням­дорж ганцаараа “єндєрлєг” болж чадахгvй, учир нь тvv­нийг тусгайлан сонгоогvй, хуульчилж онцгой эрх ол­гоогvй. Тэр ердєє л 76 худалч дотроосоо зохион байгуу­лагчаар сонгогдсон нэгэн. Ерєнхий сайд танхимынхаа ємнєєс дангаараа хариуц­лага хvлээдэг, эрх мэдэл нь илvv байхаар хуульчлагдсан. Харин Энхбаярын хувьд хэ­дий­гээр тэр бvх юмыг хууль бусаар эзэмшдэг онцгой эрх дархтай боловч энэ нь тvvний сувьдаг эзэрхий зантай хол­боотой болохоос хууль дv­рэм­тэй огт хамааралгvй асуу­дал. Тэр бол ард тvмнээс сонгогдсон тєрийн албан ёсны тэргvvн. Эрх хэмжээ нь Vнд­сэн хуулиар хязгаарлагдсан, тодорхой заагдсан, гэвч єєрєє хуулиа уншаагvй юм уу, уншсан ч тоодоггvй юм уу Тєрийн гурван єндєрлєг бо­лох институциудыг бvгдийг нь хуйгаар нь гардан удирддаг. Vvнийг олон улсын хэлээр “узюрпаци” гэж нэрлэдэг нь єєр зvйл аймагт хамаардаг болохыг нотолж байна.

Дєрєв дэх засаглал Хууль тогтоох, Шvvх, Гvйцэт­гэх гурван засаглал нь албан ёсны бvтэц. Тєрийг олон тvмний ємнє шалдлан дэлгэж мэдээлж байдаг учраас мэ­дээллийн хэрэгслийг “дєрєв дэх засаглал” гэж єхєєрдєн нэрлэдэг. Яг vнэндээ дєрєв, тав, зургаа дугаар засаглал гэж vгvй. Нийгэмд гvйцэтгэж буй нєлєє нь албан ёсны засаглал институциудаас дутах юмгvй л гэсэн санаа. Иймээс дєрєв дэх засаглал маань бvр нэгдэх боллоо, эсвэл арван тав дахь нь бол­чиж гэх мэтийн яриа vл ойл­голтоос л vvдэлтэй. Тєрийн албан ёсны засаглалууд зєн­гєєрєє мэдээллийн хэрэгс­лийн эсрэг хандлагатай бай­даг, хэвлэл зєвхєн олон ний­тийн дэмжлэгтэйгээр л тэд­нийг эргvvлээд хянаж чаддаг. Нэг vгэндээ тєрийн гурван єндєрлєгт тавих ард тvмний хяналт мэдээллийн хэрэгс­лээр дамжиж хэрэгждэг.

Татвар тєлєгч Ний­гэмд амьдарч байгаа хvн болгон нийгмийн харилцаанд ордог, тэр хэрээрээ бvгд татвар тєлдєг. Дєнгєж тєрсєн хvvхэд луувангийн шvvс, кааш уугаад эхлэхэд л vvнд нь татвар ногдсон байдаг. Гэрэл, цахилгаан, дулаан бас нялх гэлтгvй хэрэглэж таарна, энэ нь мєн л татвар агуулна. Оршуулга ч татваргvй болно гэж vгvй. Худалдан авч бай­гаа, солилцоо хийж байгаа болгон єєрєє ч мэдэлгvй татвар тєлсєєр явдаг. Иймээс тєрєх, татвар тєлєх, vхэх гурвыг хорвоогийн гурван гарцаагvйд тооцдог. Робинзон Крузо л татвар тєлєєгvй амьдар­сан байх. Иймээс бvх хvн гэсэн санааг “татвар тєлєгчид” гэж илэрхийлдэг. Тєрийн мєнгє гэж байдаггvй, тєр зєвхєн ард тvмнээс мєнгє цуглуулдаг болохоор тэдний­хээ ємнє хариуцлага хvлээх учиртай гэсэн санааг тєрд єєрт нь сануулж байхын тулд энэ нэршил гарчээ. Гэдсэнд дєнгєж олдсон хvvхэд ч тат­вар тєлєгч, учир нь жирэмсэн эмэгтэйн хэрэглээ єєр болоод явчихна шvv дээ. Харин ма­найд татвар тєлєгч гэхээр том компаниудыг ойлгодог. Тэд татварт єгєх мєнгєє ердийн иргэдээс хураачихдаг тул харин ч татвар тєлєгч биш юм. Улс татвараар ганц жилд зєвхєн архинаас 50-иад тэр­бум тєгрєг цуглуулж чадаж байгаа нь архи vйлдвэрлэгч биш уугчид нь тєлсєн хэрэг. Гудамжны архичин ч татвар тєлж л байгаа.

Фашизм, нацизм Энэ нь шилдэг vндэстний тухай онол. Маш эртний гаралтай. Хуучин гэрээ болон Талмуд сударт жvvд vндэстнийг Бурх­наас сонгогдсон ард тvмэн гэж зарласан байдаг. Орчин vеийн хэлбэрийг нь амьдралд нэвтрvvлсэн хvмvvс нь Мус­солини, Гитлер нар. Тэдний­хээр цагаан арьстнууд тэр дундаа герман овгийн хvмvvс дэлхийг залах ёстой ба хар, шар арьстан болон жvvдvvд оршин байх ч эрхгvй аж. Эртний ромчуудын ёсолгоо, эртний Сирийн хас тэмдэг зэргийг бэлгэ тэмдэг болгосон тэд урлагийн хувьд гайхалтай тєгс дизайн бvхий хvчирхэг зохион байгуулалт буй болго­сон юм. Гэвч єєрєєсєє бусад vндэстний эсрэг хандсан vзэл суртал нь дэлхийн улс vндэстнvvдийг фашизмын эсрэг нэгдсэн фронт болгож дайнд ялагдан хvн тєрєлхтний эсрэг гэмт хэрэгтнээр яллагд­сан юм.

Фашизм, нацизмыг шv­тэгч хvн болон бvлэг одоо ч энд тэнд бий. Гитлерийн уст­гагдах ёстой гэж vзэж байсан слав vндэстний нэг оросуу­дын дотор шинэ нацист за­луу­чууд тєрж байгаа нь олон хvний инээдийг хvргэдэг. Гэвч Хорват, Словак Болгар зэрэг слав vндэстний зарим улс нацизмын холбоотон байсан болохоор цагаан арьст орос фашист байж болно гэж тайл­барлах нь бий. Харин мон­голойд, ниггеройд, юдэн гэж нэр заан тэмдэглэгдсэн шар арьстан, хар арьстан, жvv­дийн дунд нацист фашист vзэлтэн байх бололцоогvй юм. Єєрийг нь хvн байх эрхгvй адгуус мал гээд байхад тэр vзлийг нь дэмждэг эрvvл ухаантай хvн байх учиргvй нь ойлгомжтой.

Vндэсний эв нэгдлийн Засгийн газар Засгийн эрх дарангуйлагчдын гарт байдаг, эсвэл ард тvмнээр дамжин сонгуулиар шийдэгддэг. Гэтэл ард тvмэнд сонгох эрх нь олддоггvй, чаддаг нь засгаа хvчээр аваадах гэхээр хvсэл­тэй бvлгvvд нь биенээ дий­лэх­гvй хоорондоо байлдаад иргэний дайн vvсгэн удтал vргэлжлэх бэрхшээл vvсдэг тохиолдол байна. Газар нутаг дайсагнагч хоёр хvчний дунд хуваагдаж єєр єєрийн эзэм­шил дээр тус тусдаа засаг тогтоно. Гэвч аль ч тал биеэ дийлэхгvй мєртєє улс орноо хувааж хэсэглэн тусгаарлах хvсэл байдаггvй. Ийм тохиол­долд хєндлєнгийн зуучлалын хvчээр vндэсний эв нэгдлийн Засгийн газрыг буй болгодог. Улсаа хуваахгvй гэсэн vн­дэст­ний нэгдмэл сонирхол дээр энэ Засгийн газар тогто­но. Байлдуулахгvй байх vvр­гийг гол тєлєв олон улсын зэвсэгт хvчин хариуцаж эв нэгдлийг хангана. Ийм Зас­гийн газрыг Ангол, Камбож, Сьєр Лион зэрэг улсад буй болгожээ. Кипрт ийм Засгийн газар байгуулахаар олон улсын зvгээс чармайлт гар­гаж байна.

Сонгуулиар буй болсон ямар ч тєр “Vндэсний эв нэгдлийн” байх учиргvй. Дан­гаараа Засгийн газар бvрэл­дvvлэх санал авч чадаагvй бол хоёр болон тvvнээс дээш хvчнvvд эвсэж Засгийн газар байгуулдаг. Vvнийг оролцогч тооноос нь vл хамаарч эвс­лийн л гэж нэрлэнэ. Энэтхэгт хориод нам нийлж аваад эвслийн Засгийн газар бай­гуулж байсан тохиолдол бий. Ардчилсан тогтоцод улам идээшиж байгаа монголчууд иргэний дайн хийж гадны зуучлалаар тэдний зэвсэгт хvчний хараан дор vндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах хэмжээндээ хэзээ ч доройтохгvй болов уу гэж найднам.

Авлига Коррупт гэсэн латин vгийн орчуулга утгаар орчин цагийн монгол хэлэнд ерээд оны дундуур орж ир­жээ. Эртний монгол хэлэнд єєр утгатай байсан тухай ярьдаг ч єдгєє ямар утгаар ойлгогдож буй нь чухал юм. Авлигал гэж бичсэн байдаг нь хулгайлал, дээрэмдлэл гэдэг­гvйтэй адил буруу нэршил юм. “Урьд шєнє болсон явдлыг аавыгаа ирэхээр битгий хэ­лээрэй” гээд ээж нь хvvх­дэдээ чихэр єгвєл энэ нь хээл, хахууль, худалдан авах гэх мэт болохоос авлига биш. Авлига нь зєвхєн тєртэй холбоотой vйлдэл. Тєрийн нэрээр далайлган єєртєє ашиг олохыг хэлнэ. Авлигын гол эх vvсвэр нь данхайж томорсон тєр юм. Улсын нэгдсэн тєсєв нь ДНБ-ийхээ 40 хувиас давсан бол авли­гатай тэмцэх нь єєрєє бараг утгагvй хэрэг болно. Улс орны хєгжлийг ухрааж, тєрийг хvчгvйдvvлж, нийгмийн шударга ёсыг алдагдуулж чадах авли­гатай дvйхvvц илvv єєр хvчтэй зэвсэг бараг байхгvй. Авлига vйлдэл дээрээ бариг­дах нєхцєл бараг vгvй учир гэмт хэрэгтэн хэрэглээн дээ­рээсээ л илчлэгддэг.