Sunday, July 1, 2007

УГ НЬ БИД БУЛТААРАА ХЄДЄЄНИЙХЄН

Саяхан хєдєєний хоёр залуу хо­тод ирж дээрэм хий­жээ. Так­синд суун жолоочийг нь боо­милж хєнєєчихєєд машиныг нь єєрийн болгов.

Ердєє маргааш нь дээрмийн тэргээ зах дээр зарах гэж яваад баригдах нь тэр. Хот гэхээр л учир замбараагаа алдсан юм байдаг гэж бодсон бололтой. Жолоочийг нь ал­даггvй юм, зvгээр л айлгадаг учиртай, машин нь цаанаа бvртгэлтэй байдаг тул ной­мортой юутай хээтэй нь зар­даггvй юм, “махалдаг” ёстой гэж хоёр гайхалд хэн ч хэлж єгсєнгvй. Хот, хєдєє хоёр бол шал ємнєє соёл. Наад зах нь хулгай дээрэм нь хvртэл єєр. Хотод хєдєлмєрийн хуваарь гээч юм бий. Хулгайч нар нь хvртэл тагтных, халаасных, дэлгvvрийнх гэх байтугай цоож гаргадаг, хаалга эвддэг, цонх янзалдаг, тааз цоолдог гээд мэргэшээд явчихна. Тvvнээс хєдєєнийхєн шиг дан малаар гаршчихсан, хvн тааралдвал хонь гаргаж бай­гаа юм шиг ил задгай аашил­даг юм гэж хаа байхав.

Ерєнхийдєє бид бvгд хє­дєє­нийхєн. Тавиад оны vед сургууль номын мєр хєєж орж ирэгсэд анхны хотынхон байлаа. Миний эх эцэг тэр vед л хотод анх орж ирсэн хєдєє­ний залуус. Тэднээс ємнє гучаад оны vед хотод орж ирэгсэд хуйгаараа буудуулж баахан єнчин хvvхэд л vл­дээсэн байх. Миний vеийнхэн анхны хотын уугуул иргэд болон мэндэлж эхэлсэн. Жа­раад оны дєч тавин мянгат, микр, комбинатын хулигаа­нууд ч гэдэг. 1960 онд Монгол анх удаа сая хvнтэй, Улаан­баатар анх удаа 100 мянган иргэнтэй болжээ. Нэг­дэлжих хєдєлгєєн буюу нvv­дэлчдийн хєрєнгє хураах их кампанит ажил єрнєсєн нь хот руу зугтах их нvvдлийг vvсгэ­сэн юм. Ингэж Монголд анхны пролетари анги vvслээ. Аав ээжийн маань хамаг хамаа­тан садангууд энэ vед хотод дvрвэн орж ирсэн. Анхны хот, анхны хотын иргэдийг тєлєв­шvvлэх их кампанит ажил ч энэ vед л єрнєсєн. Соёлын гурван их довтолгоон! Б.Цэнд­доо олон жил энэ талаар судалгаа хийсний vр дvнд буй болсон “Соёлын довтолгоо: Анхны хэт гvр­нээс сvvлчийн нvvдэлчин” номыг заавал олж vзээрэй. Бид нэг соёлоос нєгєє соёл руу шилжсэн тvvхийг гай­халтай сайхан зураглажээ. Монголчууд шилжилт хийснээр vл барам єєрийн шинэ соёлыг буй болгосон юм!

ХХ зуунд Монголд болсон бvх vйл явдлаас магадгvй хамгийн аугаа нь энэхvv хvмvvсээ єнєєгийн иргэн­шилд аваачсан соёлын их хувьсгал байлаа. Чухам vvний vрээр монголчууд арьс єнгєний євчнєєс салж, до­туур хувцас хэрэглэж, усанд тогтмол орж, биеийн ариун цэврийг сахиж, бичиг vсэгт тайлагдаж, хотжиж, иргэнш­сэн билээ. Хэдийгээр энэ vйл явц нугалаа, завхрал, хvчир­хийлэл, албадлага, захир­гаа­далт дагуулсан боловч эцсийн дvндээ бид vй олон ХХ зууны иргэдтэй болж, иргэншиж соёлжсон. Нэгдэлжvvлсэн, атрыг эзэмшсэн, капита­лиз­мыг алгасуулсан гэдгийгээ Цэдэнбал єєрийн хийсэн хамгийн том гавьяа гэж vхэн vхтлээ боддог байсан авч vнэндээ тvvний хамгийн том бvтээл бол єнєєгийн иргэнш­сэн монголчууд билээ. Зєв­хєн энэ гавьяа нь тvvний бvх нvглийг цайруулахаар барах­гvй тvvхийн зєвтгєл нь болно.

1990 оны хувьсгал, 1992 оны шинэ vндсэн хууль мон­голчуудад єєрийн оршин суух газраа єєрєє сонгох эрхтэй болгосноор 15 жилийн дотор нийслэл хотын хvн ам хоёр дахин их боллоо. Хэдхэн хоногийн ємнє хєдєєний эрvvл улаан хацартай хотын мээр маань сая дахь иргэнийг бараг л єєрєє эх барьж ав­лаа. Хvн нэмэгдвэл хvнс нэмэг­дэнэ. Хvн олшрох хэ­рээр шинэ хэрэглээ, шинэ зах зээл буй болж эдийн засгийн єсєлт улам эрчимжинэ. Тэр­тэй тэр­гvй 20-40 сая малаас дээ­шийг багтаах бэлчээрийн багтаамж байхгvй, vvнээ да­гаад хагас саяас дээш нvv­дэлчин малчин Монголд баг­тахгvй. ДНБ-д эзлэх мал аж ахуйн хувь ч эрс буурч байна. Нэг л vгээр хэлбэл тєвлєрєл, хотжил, иргэншил мандтугай!

Зарим нэгний бодож буйч­лан хvн нэмэгдсэнээр хvнд­рэл vvсээд байгаа юм биш, ирсэн хvмvvс нь хотжоогvйд хамаг зовлон єдгєє vvсээд байна. Ерэн оноос хойш 100 мянган хотын хvн гадаадад гарсан гэж бодоход єдгєє Улаанбаатарт дор хаяж 600 мянган хєдєєнийхєн байна. Ийм олноороо хотод шинээр шилжин ирж байхад тэднийг иргэншvvлэх, соёлжуулах, хотжуулах ямар ч арга хэм­жээ авагдсангvй. Соёлын довтолгоон дутагдаад байна. Vvнээс болоод хэдийгээр бид бараг бvгдээрээ хєдєє угшил­тай боловч шинээр ирэгс­дийг хуучин ирэгсэд нь га­дуур­хах, аягvй бол vзэн ядах хэмжээний зєрчил эхэлж буй бололтой. Хотод шинээр орж ирсэн хєдєєнийхєн илvvтэй хєл алдан зам хєндлєн гара­хаас эхлээд хамгийн аймшигт гэмт хэрэгт хvртэл “дvрэм зєрчинє”. Траншейныхан гэдэг чинь тэр чигээрээ хє­дєє­нийхєн. Социалист залуу луйварчдын холбоо гээд л ХЗХ болон Хадгаламж банкийг то­но­­чихсон харцуул чинь гон­жоом ємссєн хєдєєний банди нар л байх чинь билээ. Харин мєнгє хувьдаа завш­чихлаа гэхээр “манай холбоог аудит шалгахад цэвэр гарсан” гэж хадуураад байгаа нь хє­дєє­ний биш шоронгийнхны арга. Учир замбараа нь олдох­гvй том тогоон дотор намын хам­гаалалттай юу л бол юу хийж болно гээд хууччуул нь ойл­гуул­чихгvй юу! Шар со­нины сурвалжлагч гэгдэх жаахан шар охид чинь тєрєлх сумын­хаа дунд сургуульд шvлэг оролддог байсан хvvх­дvvд юм билээ. Тиймээс аймаар зо­риг­той, vнээ сааж суухдаа айлын авгайчууд цуурдаг хов живийг нялайтал мэдээллийн хэрэгслэл дээр хусаж ор­хино. Хариуцлага мариуцлага гэж юугаа мэдэх билээ. Так­си­ны жолооч на­рын дийлэнх нь Энхтайваны гvvр, тєв талбай, нисэх гурваас єєр газар мэдэхгvй. Сумын уран сайханч багш, эмч хоёр урла­гийн vзлэгээр дуулдаг дуу хотын аль том тайзан дээ­рээс цуурайтан танхим vзэгч­дээр хахаж цацна. Vзэгчид vстэй дээлтэй, лоовууз эрvvв­чилсэн, тасралтгvй самар цємнє. Vvр цайтал vймэн шуугих найрын дуу хорооллоор нэг хадах ба дараагийн зочид шєнийн гур­ван цагт цуван айл эндvvрч орцны бvх айлын хаалгыг ээлж дараалан нvднэ. Ма­шинаа тавиад дєнгєж бєгс єндийнгvvт хиртэй алчуураар халтартуулчихсан нэгэн vйл­чилгээний хєлс нэхэн ядар­гаатна. Хотын жорлон тєв талбай руугаа ойртсоор…

Хот, хєдєєгийн соёл тэс ємнєє. Яриа нь хvртэл. “–Юутай? -Юу ч vгvй” гэсэн мэндчилгээ хєдєєнийхний 45 минут vргэлжилдэг цаг агаар­саг мэндчилгээнээс илvv мэдээлэл агуулдаг. Гар­ва­лаа­раа бид бvгдээрээ л хє­дєє­нийхєн. Гэхдээ тvрvv зуунд хотжиж чадсан нь сvvл­чийнхдээ тусалмаар. Хотын захиргаа улаан хацралчихаад хєдєєнийхнийг гадуурхаж, оруулахгvй энээ тэрээ болж байхаар хотод яаж амьдрах ёстойг зааж єгмєєр. Учир нь хот бол хамтын амьдрал. Хєдєєнєєс ялгаатай нь хv­мvvс нь нийтлэг эрх ашигтай, нийтлэг гам­шиг­тай. Гялгар уут, машины дугуй тvлсний хохирлыг саяулаа амсаж байна шvv дээ. “Би монгол хvн, бичиг мэддэггvй, биеэ угаадаггvй, бэлгэвч хэрэг­лэдэггvй, би­лэг танхай, би хєдєєний хvн” Зєв байхаа, зєв байх. Гэхдээ л хотод бэлгэвч хэрэгтэй дээ.

No comments: