Sunday, July 1, 2007

Ерєнхийлєгчийн засаглал гэж юуг ойлгоод байна аа?

Эртний Герег, Ромыг эс тооцвол орчин vеийн тєрийн ардчилсан тогтоцын эх Анг­лид vvсчээ. XIII зуун буюу Чин­гэсийн байлдан дагуулал­тын vед англи язгууртнууд хаантайгаа гэрээ байгуулж тvvний vнэмлэхvй эрхэд хяз­гаар тавьсан байна.

Vv­нийг тvvхэнд Магна Картын гэрээ гэдэг. Энэ зарчим зуун зуу­наар боловсронгуйжсаар vнд­сэн хуульт хаант засагт Их Бри­танийн тєрийн тогтоц буй болсон юм. Гэвч нарийндаа vг vсэг хєєцєлдвєл Англи нь Vнд­сэн хууль ч байхгvй, хааны засаг­лал ч байхгvй, vнэндээ сонгодог парламен­тын тєртэй билээ. Англи маягийн пар­ламентаризм єнєєгийн ертєн­цєд тун тvгээ­мэл эд. Энэ нь vндсэн хуульт хаант улсын (Япон, Холланд, Малайз, Ис­пани, Канад, Авст­рали, Тай­ланд, Швед г.м). бvгд найрамдах улсын (Герман, Энэтхэг, Итали, Унгар, Из­раиль, Син­гапур г.м.) гэсэн хоёр хэлбэрээр байдаг. Хоо­рондоо их адилхан. Улсыг тє­лєєлєх эрх vе улирсан хаанд, эсвэл сонгогдсон ерєн­хий­лєгчид бий. Аль ч тохиолдолд нь гvйцэтгэх засаглалыг пар­ламент томилно. Парламен­тын засаглал гvйцэтгэх зас­гаа томи­лох гэж нэлээд бу­дил­даг. Ялан­гуяа сvvлийн vед элбэг vзэгдэх болсон улс тєрийн намууд сонгуулиар тэнцvv санал авсан тохиол­долд за­римдаа арчаагаа алда­на. Гэх­дээ хэрvvлтэй уруул­­­тай ч гарц vргэлж олддог.
Ерєнхийлєгчийн засаглал хэмээх тєрийн тогтоцын бас нэг хувилбарыг 1776 онд америк­чууд бодож олжээ. Энд хууль тогтоох эрхийг парламент дан­гаар эдлэх боловч vvнээс гадуур болох Ерєнхийлєгчийн сонгуу­лиар гvйцэтгэх засгийн асуу­дал шийдэгдэнэ. Ерєнхийлєгч улс орноо тєлєєлєхєєс гадна гvйцэтгэх засгийг толгойлж Засгийн газраа єєрєє бай­гуулна. Ийм засаглалтай оронд Латин Америк ба Аф­рикийн бvх орон багтдаг бай­на. Харин зэрэг­цvvлэн ард­чилсан зарчмаа тууштай хэрэгжvvлж чадсан АНУ-аас єєр ганц ч орон байх­гvй. XVIII зууны дундуур аме­рикчууд Африкт “эрх чєлєє” гэсэн утга бvхий нэртэй Либэри улсыг байгуулж АНУ-ын Vндсэн хуулийн хуулбараар цогц­луул­сан боловч шоглоомтой юм шиг энэ орон 150 жил самууны уурхай болсоор явна. Аме­ри­кийн системийг нэлээд тууштай хэрэгжvvлж байсан Чили улс 1973 оны тєрийн эргэлтээр нэрээ бааст­сан билээ. 100 орчим жил самуурч явсан Мексик 1921 оноос Америкийн тєрийн системийг тасралтгvй чан­далж байгаа vлгэр жишээ орноор тодорч буйг асуудал єєрсдєд нь биш хєршид нь байна гэж тайлбарлагсад олон бий. Америк бvтэц єєр оронд бие­ллээ олдоггvйг судлаачид нийг­мийн ухамсар зохион бай­­­­­­­­гуу­­лагдах чад­вартай хол­бон тайлбарладаг. Ялангуяа тэдний практикаар баяждаг тангаргатны шvvхийн тогтолцоо ухамсар дорой газар огт таа­рахгvй гэж vздэг.
Парламентын ба Ерєн­хий­лєгчийн засаглалын аль аль хувилбарыг хамгийн олон турш­­сан газар бол Францын бvгд найрамдах улс билээ. Ингээд 1958 онд генерал де Голлийн саналаар тав дахь Vндсэн хуулийг баталж Ерєн­хийлєгчийн хагас засаглал гэсэн дундуур хувилбар буй болжээ. Ард тvмнээс сон­гогд­сон Ерєнхийлєгч улсаа тєлєє­лєхєєс гадна гvйцэтгэх засаг­лал буй болоход ихээ­хэн vvрэг гvйцэтгэнэ. Пар­ламент Ерєн­хий­лєгчийн са­нал болгосон Зас­гийн газрыг томилно. Иймээс Ерєнхий­лєгч парла­мент дахь хvчний харьцааг заавал харж vзэ­хээс єєр арга­гvй болдог. Єєрєєр хэлбэл, Засгийн газар нь пар­ламентын бvтээл мєн боловч энэ нь Ерєнхийлєгчид таалагдах ёс­той хэмээн нє­гєє талаас нь ч бас тайл­барлаж болно. Энэхvv Ерєн­хийлєгчийн хагас засаг­лалтай оронд Солонгос, Тай­вань зэрэг орноос гадна Орос, Польш, Чех гээд хуучин ком­мунист ихэнх орнууд энэ ху­вил­барыг сонгож авсан билээ.
Монгол Улсын шинэ Vнд­сэн хууль сонгодог парла­ментын засаглалын хэл­бэ­рээр анхны ноорог нь бvтээгд­сэн юм. Гэвч хэлэлцvvлгийн явцад ардын депутат нарын хэтэрхий дий­лэнхийн сана­лаар Ерєнхий­лєгчийг нийт ард тvмнээс сон­годог тєдийгvй учир нь олдохгvй олон эрхтэй болгосон билээ. Иймээс ма­най Vндсэн хуулийг Ерєн­хийлєгчийн хагас засаг­лалын систем мєн гэж олон суд­лаачид vздэг. Чухам энэ байдал 1997 онд Ерєнхий­лєг­чєєс гvйцэтгэх засгийн тэргvvнд нэр дэвшигч таа­лагдсангvй гэсэн шалт­гаа­наар арван хэдэн удаа буцааж байсан дээр тод илэрлээ олсон. Хэдийгээр энэ байдал 2000 оны Vндсэн хуу­лийн нэмэлтээр хагас хугас за­сагд­сан боловч єдгєє Ерєн­хийлєгчийн институци байдаг уу, vгvй юу, байдаг бол эрх мэдэл хуваарилалтын аль хэс­гийг хамрах вэ гэдэг нь тодор­хой бус байдаг. Чухам энэ тодорхойгvй байдал нь Монгол дахь тєрийн хям­ралын гол эх vvсвэр болсоор байна. Одоо­гийн Ерєнхийлєгч Засгийн газар болон шvvх эрх мэдэлд бvрэн хутгалдан орж, гадаад бодлого, батлан хам­гаалах, уул уурхайн салбарыг илт єєртєє хамаа­руулан удир­дах болжээ. Нэг vгэндээ эрх мэдлийн хуваа­рилалт то­дорхойгvй учир Ерєн­хийлєгч єєрийгєє хэн ч болгон єєрч­лєх увидас агуулна.
Сvvлийн vед Vндсэн хуульд єєрчлєлт оруулж Ерєн­хий­лєгчийн засаглал тогтоох тухай улам амтархан ярих боллоо. Харин яриад байгаа нь дээрх гурван хэл­бэрийн аль нь ч биш бололтой юм. УИХ их vзэмжгvй хэ­рэлдэж буй нь Монголд пар­ламентын засаглал хямарсны буюу зохихгvйн илрэл мєн гэнэ. Ерєнхийлєгч хуулиа тогтоогоод шvvхээ удирдаад, гvйцэтгэх засаглалаа зав чєлєєгєєр нь хєтлєєд явах бололтой юм ярина. Мон­голын хєгжлийн цаашдын хєгжлийн баталгаа гэнэ. Олуу­лаа хэрэлдэж бай­хаар нэг шударга хvнээ сонгоод тvvнийхээ удирдлагаар явъя гэнэ. Ийм гоё хэлбэргvй уч­раас авлига гараад байгаа гэнэ. Гэтэл энэхvv яриад байгаа тєрийн тогтолцооны хэлбэрийг авторитари дэглэм гэдэг. Дотроо гурван тєрєл бий. Vнэмлэхvй хаант улс гэж байна. Дээр vед дэлхийн бараг бvх орон ийм байсан. Сvvлийн vед Балба тийм болж байна. Арабын нэ­лээд хэдэн орон ийм дэглэмтэй. Нєгєє нь парламентын тогтоц­той маяг харуулдаг коммунист даран­гуйлал байна. Ганц на­мын нэрээр олигархи бvлэг тєрийг эзэмших ба ард тvмнийг тє­лєєлнє гэх байнгын бус ажил­лагаатай парламент гэгч нь хууль тогтоох, гvйцэтгэх засаг­лал томилох дvр эсгэнэ. Ийм засаглалын хэлбэр Мон­голд олон жил тогтож байсан ба єдгєє Хойд Солонгос, Кубаас гадна Хятад, Вьетнам, Лаос зэрэг орон орно. Гурав дахь хэлбэр нь шууд да­рангуйлагчтай тєр. Тvvхэн дэх хамгийн сонгодог жишээ нь Гитлерийн Герман, Мус­солинигийн Итали, Ста­лины Зєвлєлт, Маогийн Хятад бай­сан ба єдгєє Каддафигийн Ливи, Мугабегийн Зимбавэ мєн Бирм зэрэг орнууд баг­тана. Манайд Ерєнхийлєгчийн засаглал тайл­барлаад байгаа эрхмvvд хэрэв энэ тухай хэлэх гээд буй бол Vндсэн хууль єєрчлєх ямар ч шаард­лагагvй. Vvний тулд тє­рийн эргэлт хийдэг ба vvнийг сай­наар хувьсгал гэх, ердийн хуулийн нэр томъёогоор куп дэ этат эсвэл путч гэж нэрлэдэг.

1 comment:

Anonymous said...

блог для любящих родиелей.
Мы предлагаем интересное пособие которое поможет всем
заботливым родителям узнать как лучше ухаживать за вашим какрапузиком посетите http://rubebi.ru
Извините что может не в ту раздел написал. но не нашел раздел рекламы
[url=http://rubebi.ru/berem/759-garmonichnaya-beremennost-hoc.html]Гармоничная беременность: Хочу стать мамой! : Энциклопедия для родителей[/url]