Sunday, July 1, 2007

Ардчилал эрх чєлєєний vзлийн гол тээгч нь соёл мєн

Бжэжински (Вrzezinsky) Шатрын их хєлєг (Grand Chessboard) зохиолдоо хvн тєрєлхтний тvvхэнд дэлхийг хамарсан дєрвєн том эзэнт гvрэн байсан тухай тэмдэглэжээ.

Эзэнт гvрнvvд оршин тогтнож байсан єєрийн арга барил, онцлог шинжтэй байсан аж. Ромын эзэнт гvрэнд иргэншлийн тєвлєрєл нь татах цэг болж байсан бол, Хятадын Мин улсын оршин тогтнох гол механизм нь тєрийн хvнд суртал байв. Харин Монголын их эзэнт гvрний оршин тогтнох гол механизм нь дасан зохицол байсан тухай профессор Бжэжински гярхай ажиглан дvгнэжээ.

Монголын эзэнт гvрнээс хавьгvй ємнє Тєв Азид бvс нутгийн шинжтэй олон гvрэн оршин тогтнож байлаа. Алтай угсааны нvvдэлчин хvмvvсийн байгуулж байсан энэ олон улс гvрний нийтлэг шинж нь єєрснєє иргэншилгvй барбариан боловч аль ч иргэншлийг хvлээн зєвшєєрдєг, иргэншлvvдийг нэг талаас дээрэмдэн талж амьдрах боловч нєгєє талаас нь авч vзвэл иргэншлийг нь бэхжvvлж хєгжvvлэхэд vнэтэй хувь нэмэр оруулдаг байжээ.
МЭЄ II зуунд тогтож байсан Хvннv империэс эхлээд XVI зуунд Хятадыг эзэлж Чин династииг vvсгэсэн манж нар хvртэл олон гvрэн Хятад, Энэтхэг, Перс, лалын болон Христосын иргэншилт улс орныг эзлэх, халдах, вассаль болгох зэргээр харьцаж байсан авч бараг бvгдээрээ єндєр иргэншилд уусан алга болжээ. Єнєєгийн Тvрэг, Азэрбаджан, зарим судлаачдын хэлж байгаагаар Унгар зэрэг улс нь анх Тєв Азиас нvvн очиж. очсон газрынхаа иргэншилд уусахын зэрэгцээ угсаатны онцлогоо авч vлдсэн ажгуу.
XIII зууны Монголын эзэнт гvрэн тэр vед мэдэгдэж байсан дэлхийн ихэнхи газар нутгийг эзэлсэн боловч тун удалгvй эзэлсэн гvрэн бvрийнхээ иргэншил, соёл шашныг хєхиvлэгч хєгжvvлэгч болжээ. Тэд єєрсдийн соёл, шашин, амьдрах аргаа голж дорд vздэгтээ тэгдэг хэрэг биш, бусдын соёл шашныг єєрийнхтэйгєє сєргvvлж тавихын оронд харин ч дасан зохицож хvлээн зєвшєєрдєгтєє хамаг учир байв. Монголчууд єєрийн унаган бєє шашинтай боловч IX зууны vед манихаизм, XI зуунд нэсторын христос шашныг амжилттай єєриймшvvлэн шvтэж байв. XIII зуунд эзэнт гvрний нийслэл Хархорум нь муслим, христос, кvнз, дао, буддын зэрэг шашин бvрийн холилдон суусан, єєрсдийн сvм хийдийг байгуулж харилцан мэтгэлцсэн газар байжээ. Дундат зууны тэр vед ийм байдал хэний ч санаанд багтахгvй явдал байсан ба тэр vед эзэнт гvрэнд амьдарч байгаад ирсэн Марко Полог vзэж харсан бvхнээ ярихад муслим болон Христосын шашныхан зэрэгцэж сvм бариад харилцан ном хаялцдаг тухай ярианд нь хэн ч итгээгvй учир Магсо Millionere буюу Цалан худалч Марко гэсэн хоч авч байжээ.

Буддын шашны нэгэн урсгал болох Тєвдийн шарын шашин Монголд хожим XVI зууны vед орж ирсэн юм. Хантингтоны ажигласнаар єнєєгийн ертєнцєд буддизм нь єєрийн татах хvчний тєв vгvй учир тусгайлан иргэншилд тооцох аргагvй шvтлэг, соёл ажгуу. Vvнээс гадна буддизм нь дотроо эрс ялгаа бvхий олон урсгалд хуваагдсан ба Тєвдийн шашныг зєвхєн Монгол, Тєвдєд шvтдэг. Єнгєрсєн 400 жилд монголчууд тєвдийн шашныг єєриймшvvлсэн тєдийгvй Тєвд, Энэтхэгийн соёлыг бvрнээ хvлээн авч тvvнд зохицеон байна.

Нvvдэлчид болон хята дуудын харилцаа бусад vндэстэнтэй харьцуула-хад нэлээд євєрмєц байлаа. Нvvдэлчид єєрсдийн тvvхэн туршлагаас Хятадын єндєр соёл иргэншилд амар уусаж байгаагаа ажиглажээ. Иймээс хятадын соёлын хэрэглэгч байхаас нєлєєнд нь орохоос ямагт зайлехийж байв. Хятадын хєрш бараг бvх орнууд кvнз, даогийн шашинд орж ханз бичгээс эхлээд олон соёлыг нь єєриймшvvлж байсан. Харин монголчууд шашнаа алс єєр газраас авч, бичгээ согд уйгараас зээлдэж байв. Энэ бол vе уламжлан тогтеон vндэсний vндсэн шинжээ хадгалах гэсэн зєн совин юм. Хэдийгээр хятадууд нvvдэлчдийг бvдvvлэг хэмээн басамжилдаг авч хариуд нь нvvдэлчид тэднийг соёлтой хэмээн биширч байсангvй, харин ч суурьшмал амьдралыг нь мєн л бvдvvлэг доройд тооцон басамжилдаг байжээ. Энэ тухай Америкийн алдарт синологич Овэн Латимор тодорхой ажиглалт хийн дvгнэж бичсэн байдаг.

XX зууны эхээр Монгол нь марксизмыг тєрийн суртал болгосон дэлхийн хоёр дахь орон боллоо. 70 гаруй жил буюу хvний гурван vе марксист vзэл баримжаагаар явсан монголчууд орчинтойгоо дасан зохицох нvvдэлчний чадвараараа марксизмыг итгэл vнэмшлээ болгосон юм.
Гэхдээ Орос, Зєвлєлтийн нєлєєгєєр Азийн орнууд до-тор Єрнийн соёлыг хамгийн ихээр тээгч нь болжээ. 1930-аад оны vед хvн амын 80 хувь нь нvvдэлчид байсан бол 2000 он гэхэд нvvдэлчдийн хvн амд эзлэх хувь 18 болсон байна. Гурван vе єнгєрєхєд Тєвдийн буддизмын нєлєє бараг vгvй болсон. 1930-аад оны vед хvн амын 30 хувь нь тєвд хэлээр ойлгодог, уншдаг байсан бол 1990 он гэхэд хvн амын 70 хувь нь орос хэлээр ойлгодог болжээ. Азийн кvнзийн хvмvvжилтэй хятад, солонгос, япон, вьетнам зэрэг ард тvмэнтэй харьцуулахад нvvдэлчид нь илvv индвид сэтгэлгээтэй, биенээсээ бага хамаарсан социаль ахуйтай юм. Иймээс Оросоор дамжсан єрнийн индвид сэтгэлгээ, тvvнтэй холбогдсон соёлыг илvv амар тусган авчээ.

Дэлхийн II дайнаас хойш Монгол улс ЗХУ болон Зvvн Европын орнуудад 50 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Vvний 18 мянга нь Их дээд сургуулиудад сурч тегссєн юм. Газар дээр нь соёл сураад ирсэн эдгээр хvмvvс vндсэндээ Монгол орны нvvр царайг єєрчилж, иргэншvvлсэн билээ. 1990 он гэхэд тухайлбал насанд хvрсэн иргэдийн хоёр хувь нь герман хэлээр ойлгодог байсан нь хуучин Зvvн Германд мэргэжилтэн олноор бэлддэг байсны vр дvн юм. Польш, унгар, болгар, чех, румын хэлээр ярьдаг хvмvvсийн хувь процентаар vзвэл аль орны иргэд тvрvvлэх вэ гэхэд Монгол орж магадгvй л юм. Коммунизмаас хойш ч гэсэн Польш, Чех, Унгарт туе бvрт нь мянга орчим монгол иргэд хуучин холбоогоо ашиглан бизнес хийж байгаа гэсэн тооцоо бий. хоёр сая хvнтэй Монголын хувьд энэ нь асар их тоо билээ.

Коммунизм задран унасны дараа 40 орчим орон тєвлєрсєн тєлєвлєгєєнєєс чєлєєт зах зээл рvv, дарангуйллын тогтцоос ардчилал руу шилжилт хийж байна. Энэ нь єєртєє технологи, соёлын их шилжилтийг агуулж байгаа юм. Єнєєдєр эдгээр орнууд дотор эдийн засгийн ч, улс тєр нийгмийн ч давхар шилжил тийг амжилттай гvйцэтгэж яваа Монгол оронд ардчилсан тогтоц нэгэнт эргэлт буцалтгvй vйл явдал болжээ. Монголын єнєєгийн нєхцлийг ялангуяа хуучин ЗХУ-ын бvрэлдэхvvнд багтаж байсан аль ч оронтой харьцуулахад хавьгvй дээд тевшинд хvрсэн нь харагддаг. Монголыг шинээр ардчилал тогтоосон орнуудын vлгэр жишээ болгох талаар ч ярьдаг.

Єнгєрсєн 10 гаруй жилд монголчууд улам єрнєджиж, америкжих хандлага ажиглагдаж байна. Єрнєдийн, ялангуяа Америкийн соёлын нєлєє илт мэдрэгдэх болжээ. Ар-ваадхан жилийн ємнє хvн амын дотор англи хэл мэдэх явдал бараг vгуй шахам байсан нь капитализмын нєлєєнєєс сэргийлж коммунистууд англи хэлийг тєдийлєн сайшаадаггуй байсантай холбоотой. Гэтэл єдгєє англиар ойлгодог хvмvvсийн тоог хувилж авч vзвэл тухайлбал Япон, Солонгос зэрэг Америкийн нєлєєнд удсан орнуудынхаас хавьгvй дээр vзvvлэлттэй болжээ.

Коммунизмын задралын дараахан олон оронд туе орноос Єрнєд рvv, ялангуяа АНУ-д цагаачилсан иргэд нь эргэж ирэн шилжилтэнд нь асар их туе болсон билээ. Тєрийн удирдах албыг авах, сон-гуульд оролцох, зєвлєгчєєр ажиллах, хєрєнгє оруулах, хуучин хамаатан садандаа туслах зэргээр тэдний оруулсан хувь нэмэр асар их юм. Харин аль эрт 20-иод оны vед ертєнцєєс тусгаарлагдсан, Дэлхийн II дайнд бараг оролцоогvй, хаалттай хоёр аварга гvрний дунд оршиж байсан Монголоос Єрнєдєд болон АНУ-д цагаачлан гарсан хvн бараг л огт байхгvй байлаа. Гэтэл одоо зєвхєн АНУ-д гэхэд таван мянга орчим монголчууд сурч ажиллаж байгаа ба vvнээс нэлээд нь цагаачлалын эрх авчээ.

Монгол улс хойшид Тєв Ази болон Зvvн Хойд Азийн бvсэд ардчиллын vлгэр жишээ болж чадах уу? Хvний эрх, эрх чєлєєг эрхэмлсэн, ардчилсан тєртэй, чєлєєт зах зээлийн тогтоцтой нээлттэй нийгэм бvхий Монгол орон энэ бvс нутагт сайн vлгэр дуурайлал болж чадна. Эдгээрийг багтаасан Єрнийн vнэ лэмж нь зєвхєн соёлоор дамжин иргэдийн итгэл vнэмшил болсон цагт бvрэн утгаараа хэрэгжих юм. Єнєєдєр Сэргэн мандлаас эхтэй Єрнийн иргэншил дэлхийг хамарсан универсал шинжтэй болж байна. Гэхдээ энд технологи тал нь давамгайлаад, соёл тал нь хоцорч буй тул нийтлэг амжилт vзvvлж чадахгvй байна. Єрнийн иргэншил Европ Америкаас халин Ази, Африк, Муслим ертєнц, Хятад, Энэтхэгт нэвтэрч эхэлснээс хойш 100 жил, магадгvй 50 жил л болж байна. Богино хугацаанд гол нь тех-нологиор дамжин нийтээр хvлээн зєвшєєрсєн vнэлэмж бо-лох замд их амжилт олж буй боловч соёлоор хєлєглєєгvй учир иргэншил хоорондын мєргєлдєєн зєрчил нєгєє талаас хурцдажэхэлж байгаа юм. 1948 оны НVБ-ийн хvний эрхийн тунхаглал манай гариг дээр тєгv хэрэгжихэд бас нэлээд хугацаа орох болов уу.

Монгол улс Єрнийн иргэншил, итгэл vнэмшил, ардчилал хэрэгжсэн vлгэр жишээ орон болоход ямар ашигтай вэ?

1.Монгол бол коммунизмаас капитализм руу, дарангуйллаас ардчилал руу шилжиж буй орон. Vvнээс гадна уламж-лалаараа Єрнийн иргэншилд хамаэрдаггvй Тєв Азийн орон. Тvvхэн утгаар нь авч vзэх юм бол Тєв Азид асар их нєлєє vзvvлж байсан газар. Иймээс соёлоор дамжуулан чєлєєт нээлттэй нийгмийн итгэл vнэм-шилт vлгэр жишээ болбол их тод томруун харагдах болно.

2.Монгол нь шинээр тугаар тогтносон Тєв Азийн ард тvмнvvдэд сайн vлгэр жишээ болно. Эдгээр орнуудын тvрэг угсааны олон ард тvмэн монголчуудтай уг сурвалж нэгээс гадна тvvхэн замнал нь ижил тєстэй байсан юм. XX зууны турш ч хамтдаа социализм байгуулж байезн билээ. Коммунизмаас хойш нэг дарангуйллыг нєгєєгєєр сольсон эдгээр орны олон иргэдийн хувьд монголчуудын чєлєєт байдал, нийгэм нь нээлттэй, хvмvvс нь эрх чєлєєтэй байгаа нь зорих тэмvvллийн vлгэр болдог юм.

3. Монгол нь ялангуяа Хойд Солонгосын хувьд том vлгэр жишээ болох бизээ. Солонгосын дэглэм цаашид удаан тогтох бололцоогvй. Гэвч дэглэмийн маргаашнаас хоёр Солонгос нэгдэх бvр ч бололцоогvй. Єнгєрсєн 60 жилиин хугацаанд нэг vндэстэн энэ хоёр ард тvмний хооронд технологийн тєдийгvй соёлын дэндvv том зєрєє гарчээ. Хоёр Солонгос нэгдэхийн тулд дор хаяхад хvний нэг уе єнгєрєєхєєс єєр аргагvй. Эгшин зуурын нэгдлийг Ємнєд Солонгосын эдийн засаг ч нийгэм ч даахгvй. Хойд Солонгос дарангуйлал унасны дараа хvссэн ч хvсээгvйч шилжилтийн хvнд хэцvv урт замыг туулж таарна. Эдний шилжилтэд нийгмийн ижил тєстэй системд урт хугацаанд зэрэг оршиж байсан, шилжилтийн 10 гаруй жилиин туршлагатай Монгол сайн vлгэр жишээ болно. Хэрэв ажигласан бол Азийн олон хєрш зэргэлдээ ард тvмэн бие биендээ нэлээд антипатитай. Харин солонгос, монголчууд євєрмєц тvvхэн симпатитаи ард тvмэн билээ.

4.Монголыг vлгэр жишээ болгоход харьцангуй єртєг бага орно. Ердєє хоёр сая гаруйхан хvн амтай энэ орны ядуухан тєсвийн 20 хувь нь боловеролд, 10 хувь нь эрvvл мэндийн салбарт зарцуулагддаг. Хэдэн арван жилиин ємнє бvх нийтээр бичиг vсэгтэй болсон. 10 мянган хvнд ноогдох оюутан, эрдэмтэн, эмчийн тоогоор хєгжингvй орнуудын хэмжээнд байгаа. Дундаж наслалт 67. Иймээс нийгмийг соёлжуулж иргэншvvлэх суурь зардлын хэрэгцээ бараг vгvй. Харин нийгмийн салбарын vйлчилгээний чанар, оюутан, мэргэжилтний тєвшин маш муу. Гэхдээ єнгєрсєн 10 жилд мэргэжилтнийг Єрнєдєд давтан сургах ажиллагаа нэн эрчимтэй єрнєсєн. Тєрийн яам, агентлагуудын ихэнх мэргэжилтнийг Єрнєдийн дахин сургалтад богино хугацаанд хамруулж чадсан нь овор хэм-жээ багатайгаар тайлбарлагдана. Хятад, Орос мэтийн том орон байтугай дунд хэрййн оронд ийм тvргэн шинэчлэл хийх бодит бололцоо vгvй юм.

Тэгвэл Монголыг vлгэр жишээ болгоход ямар саад байна вэ?

1.Юун тvрvvн ядуу байдал хамгийн муу vлгэр жишээ болж байна. Нэг хvнд ноогдох ДНБ дєнгєж 400 гаруй доллар байна. Ардчилал, зах зээл, нээлттэй нийгэмд байснаар нийгмийн баялаг нэмэгдэхгvй юм бол ерєєс энэ бvхэн хэнд хэрэгтэй юм бэ гэсэн гутрангуй vзэл нийгэмд газар авах хандлагатай. Ядуурал нь араасаа гэмт хэрэг, хээл хахууль дагуулдаг учир хvний эрхийг тэгтэл нь дээдлэх хэрэггvй юм гэсэн ойлголтыг ч буй болгодог. Чухам ядуу байдал Эрих Фроммын нэрлэсэн "эрх чєлєєнєєс дайжихуйн" сурвалж болж байна.

2.Боловсон хvчний дорой тvвшин. Хэдийгээр тоон vзvvлэлтээр АНУ-аас дутахгvй боловч социализмын vед бэлтгэгдсэн мэргэжилтнvvдийн чанар их муугаас гадна тогтцын энэ инерци цааш vргэлжилсээр байна.

Монгол-АНУ хоёр дипломат харилцаа тогтоогоод хорин жил ч болоогvй байна. Хоёр орны хамтын ажиллагаа 1990 оноос эхтэй. 1990 онд Тєрийн нарийн бичгийн дарга Жэймс Бэйкэр Монголд айлчлахдаа нэг сая долларын єртєгтэйгєєр АНУ-ын телевизийг цацах эрх болон тоногтєхєєрємжийг бэлэглэсэн билээ. Хоёр орны соёлын харилцааны тvvхийн утгаараа энэ нь туйлы н бэлэг дэмбэрэлтэй vйл явдал байсан юм. "Эхлээд vг байв" гэж ариун сударт єгvvлдэг. Монголчууд Америкаас эхлээд vг авсан юм. Монголчууд Тєв Азийн цээжинд ардчилал, хvмvvнлэг ёс, эрх чєлєєний нэгэн том бат бэх цайз байх хvсэлтэй. Чухам эрх чєлєє л эцсийн бvлэгт нийгмийн дэвшил, хєгжил, баялаг бvтээл-тийн хамгийн ариун, хамгийн аугаа баталгаа гэдгийг єєрийн жишээн дээр харуулах, бусдад vлгэрлэх хvсэлтэй байна. Технологиор биш соёлоор дамжуулж жинхэнэ эрх чєлєєний vрийг суулгадаг гэдгийг батлах хvсэлтэй байна. Vvний тулд Америктай тогтоосон соёлын харилцаа гол тулгуур болно. Монголчуудад америк маягийн мэдлэг боловсролоор дамжсан соёл хэрэгтэй. Монголын нэгэн алдарт яруу найрагч бичихдээ "Хээрийн галуу нисэн vл хvрэх газраас, Хvний хvv эрдэм євєрлєж ирнэ" гэжээ. Монголын олон мянган залуус Америкт ирж суралцан эрдэм євєрлєж Оуцвал чухам тэр л мєнєєх Азийн тєв дэх эрх чєлєє ардчиллын vлгэр жишээ цайзны фундамент болно.

1 comment:

Anonymous said...

Здравствуйте,

Надежная и проверенная [url=http://popplers.ru/]адалт партнерка[/url] [b]Popplers.ru[/b] предлагает Вам сотрудничество на выгодных условиях. Мы покупаем ваш ру трафик по выгодным ценам. Владельцам сайтов, вебмагазинов и веб мастерам мы предоставляем выгодные условия, отзывчивую поддержку и проффесиональный подход в нелегком бизнесе рунета.
отличная возможность надежно заработать, выгодная рефферальная программа, направьте ваш ру трафик в нужное русло, в русло прибыли которое принесет вам [url=http://popplers.ru/]Партнерская программа[/url] [b]Popplers.ru[/b] . Вывод средств в WebMoney или PayPal, возможность срочных выплат в любой день недели, личный подход к каждому адверту.

Наши расценки за 1000 уников:

DoorWays - 6у.е.
Popunder - 5у.е.
CJ - 5 у.е.
Clickunder - 4 у.е.

Ждем Вас в нашей программе!

ICQ: 498994074